Секс тоонууд

Сексийн тухай ярих үед дур тавихад хэдий хэр хугацаа шаардагддаг гэдгээс эхлээд хэр их калори шатааж байдаг гэх зэрэг маш олон тоог дурьддаг. Бид дээрх сэдвээр хамгийн сонирхолтой статистик тоо баримтыг цуглуулан мэргэжилтнүүдийн  танд хэлэх гэсэн санааг дамжуулж байна.  

Гэр бүлийн ажилдаа туслуулах гэж эмэгтэйчүүдийн 84 % нь  нөхөртэйгээ секс хийдэг аж. Итгэмээргүй байгаа биз тиймээ? Гэхдээ эрүүл харьцаанд секс хахуулыг сайн зүйл гэж мэргэжилтнүүд үздэг байна. Судалгаагаар эмэгтэчүүд цэвэрхэн орчинд секс хийх илүү дуртай байдаг нь  эрчүүдийг өөрийн эрхгүй шүүр барьж аяга угаах хангалттай шалтаг болдог нь харагджээ.

Эрчүүдийн бэлэг эрхтний дундаж хэмжээ 3.5 инч байдаг гэнэ

Дийлэнх эрчүүд бэлэг эрхтнээ том ч биш, жижиг ч биш дундаж гэж боддог гэж сексийн харьцааны зөвлөгч Др Кэрнэр хэлж байна. Эмэгтэй хүнийг дур тавиулахад чухал үүрэгтэй сэрлийн цэгүүд үрийн сувгын дээхнэ үзээр хэсэгт байрладаг тул дундаж хэмжээ бол хангалттай гэнэ. Судалгаанд оролцсон эмэгтэйчүүд сексийн таашаалд эр бэлэг  эрхтний хэмжээ чухал биш гэж үздэгээ хэлсэн байна. Тэдэнд том хэмжээнээс эрүүл цэвэрхэн байх нь чухал гэж хариулжээ. Тиймээс эрчүүдээ элдэв эм, бүтээгдэхүүнийг мартаж оронд нь шүршүүрт орж байгаарай.

30 минут секс хийхэд хүний бие 200 калори зурцуулдаг байна. Фитнест явах уу, секс хийх үү? Сексийн харилцааны зөвлөх Др Кэрнэр хэлэхдээ “Секс магадгүй дасгал болж болох ч жин хасаж чадахгүй” гэжээ.

Америкчуудын 20% нь ажлын хамтрагчтайгаа секс хийдэг

Др Кэрнэр “Аль ч албан газар ажиллагсадын дийлэнх хувийг бүсгүйчүүд эзэлдгээр үүнийг тайлбарлаж болно.Гол учир нь эдгээр хамтрагчдын аль аль нь ганц бие бөгөөд ажил дээрээ ихэнх цагаа өнгөрүүлдэгтэй холбоотой гэнэ.  Гэвч бүх алыан газар ийм гэж ойлгож болохгүй ч анхаарал татаж буй газрууд байдаг аж. Хэрвээ та гэрлэсэн бол сээтэгнэсэн харилцаанаас холуур байсан нь дээр. Харин ганц бие бас хэн нэгнийг хайж байгаа бол урагшаа. Гэхдээ хамтрагчаа та хоёрын талаар элдэв цуу тарахаас болгоомжилж өөр хэлтсээс хайх нь зүйтэй.

Нийт гэрлэсэн америкчуудын 12% нь ганцаараа унтдаг аж

Зарим нэг тохиолдолд ганцаараа унтах нь сайн байдаг. Др Кэрнэр хэлэхдээ “ Маш олон хосууд янз бүрийн шалтгаанаар ганцаараа унтдаг” Эхнэр эсвэл нөхөр нь хурхирдаг бол ганцаараа унтах тохиолдол олон байдаг. Энэ нь ердөө сайн унтаж амрах нэг арга. Гэхдээ нөгөө талаар эхнэр нөхөр хамтдаа унтахгүй байх нь ямар ч шалтгаантай байсан тэд сексийн хөрөлттэй болсон эсвэл  гуравдагч этгээдтэй ямар нэг талаар холбоотой байдаг. 

Хосууд сексийн өмнө ойролцоогоор 20 минут оршил хийдэг

“Сексийн өмнөх оршил нь хосуудын дотно харилцаанд сайнаар нөлөөлж, ялангуяа эмэгтэйд сэтгэл ханамж төрүүлэхэд чухал байдаг. Эмэгтэй хүний сэрэл хөдлөх нь эрчүүдийнхээс удаан байх нь бий. Сексийн өмнөх оршил 10 мин эсвэл 20 үргэлжлэхээс таашаал авах эсэх нь шалтгаалдаг байна. Арьс бол хамгийн мэдрэмтгий эрхтэн. Сэрлийн олон цэгүүдийг олж нээх боломж хязгааргүй. Мөн таны тархи гайхалтай удирдагч. Сексийн тухай бодлоо хуваалцаж, ярилцах нь мөн оршил болно гэж Др Кэрнэр зөвлөж байна.

Жирийн хүн жилд дунджаар 103 удаа секс хийдэг аж

Хүмүүс секс хийх тогтмол хугацааг байнга асуудаг. Үнэндээ тогтоосон хугацаа гэж байхгүй.Хэрвээ долоо хоногт нэг удаа секс хийдэг бол яваандаа огт хийхээ болино. Харин үүнээс олон удаа хийхийг хүсдэг бол давтамж ч мөн нэмэгдэх хандлагатай байдаг. Эмэгтэйчүүдийн хувьд тогтмол бус буюу долоо хоногт дор хаяж нэг удаа хийх нь тестероны хэмжээг нэмэгдүүлж эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг төдийгүй сексийн эрч хүчийг сайжруулдаг аж. 

Эмэгтэйчүүдийн 48 % нь амьдралдаа дор хаяж нэг удаа дур тавьсан дүр үзүүлдэг гэнэ

Энэ бол хосуудын харьцаанд улаан гэрэл асч буйн тэмдэг юм. Хэрэв та хамтрагчтайгаа хамт байх үнэхээр дуртай бол хоосон дүр эсгэх хэрэг байхгүй. Танд ийм зүйл тохиолдсон бол шалтгааныг нь олох хэрэгтэй. Та сексийн хөрөлттэй болсон эсвэл таны толгойд өөр ямар нэгэн бодол  эргэлдэж байна уу? Та хамтрагчаа үзэн ядаж байна уу? Эсвэл түүнд уурлаад байна уу? Энэ бол оюун санаа чинь хүлээн зөвшөөрөхгүй байгааг бие махбодиор харуулж байдаг. Үзэн ядалт, уур бухимдал, сонирхол бууралт зэргээс улбаатай. Хэрвээ  дур тавьж чадахгүй байгаа бол хоосон жүжиглэснээс шалтгааныг нь ярилцах хэрэгтэй.

Америкчуудын 48 % нь сексийн амьдралдаа сэтгэл хангалуун байдгаа хэлжээ.  

Та  бол жирийн л хүн. Амьдрал романтик инээдмийн кино биш. Секс хийх үе байна. Хийхгүй ч үе байна. Гэхдээ жинхэнэ сэтгэл хангалуун байдал  бол сексийн таашаалаас ч өмнө үүссэн харилцаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.