ЭРЧҮҮДИЙН АНХААРАЛД…

Эрэгтэй хүний бэлэг эрхтэн нь эмэгтэйчүүдийн үтрээ шиг өөрийгөө цэвэрлэх функцгүй учраас эрчүүд бэлгийн ажил, гар хангалга хийснийхээ дараа зайлшгүй эрхтэнээ угаах ёстой юм. Үнэхээр боломжгүй тохиолдолд ямар ч үнэргүй хүүхдийн сальфеткийг ашиглаарай. Угаахгүй бол бэлэг эрхтэний завсар үлдсэн үрийн шингэн хатаж төрөл бүрийн бактери үүсэх эрсдэлтэй ажээ.

 Саванг болгоомжтой хэрэглэ

Эрэгтэй хүний бэлэг эрхтэн нь тун эмзэг байдаг учраас угааж цэвэрлэхдээ аль болох үрэвсүүлж цочроохгүй байх хэрэгтэй. Ихэнх савангууд нь хүчиллэг шинж чанартай байдаг болохоор бүлээн цэвэр усаар тогтмол угааж байх нь эрүүл байх хамгийн ухаалаг арга байх болно.

 Шүршүүрийн гелийг болгоомжтой хэрэглэ

Дэлгүүр хоршоонд худалдаалагдаж байгаа эрчүүдэд зориулагдсан шүршүүрийн гелийн найрлаганд гаа гэх мэт сэргээгч бодиснууд агуулагдаж байдаг. Тэгвэл эдгээр химийн бодиснууд нь бие махбодийг ерөнхийд нь сэргээдэг ч бэлэг эрхтэнд харшил өгч, цочрол үүсгэх тохиолдол байдаг учраас хэрэглэхдээ болгоомжтой хандахаа мартуузай.

Үнэртэй тальк битгий хэрэглэ

Эрэгтэйчүүдийн эмч нарын үзэж байгаагаар байгаль эх эрчүүдийн эрхтэнг цэцэг шиг анхилуун үнэртэй байхаар бүтээгээгүй учраас зах дэлгүүрт зарагдаж буй сайхан үнэртэй талькийг авч хэрэглэх нь тохиромжгүй гэнэ. Тальк нь бэлэг эрхтэний далд хэсэгт орж нүх сүвийг бөглөснөөр нян үүсэх боломжийг олгодог ажээ.

2 Comments

  1. Аги says:

    Эмэгтэй хүний ал өөрөө өөрийгөө цэвэрлэдэг гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй.

  2. Ргг says:

    Зүгээр савандаж угаагаад дараа нь гол нь хойш нь шамалж байгаад хатаах хэрэгтэй. Ингэхдээ салфетка юм уу 00 цаасаар арчаад. Ингэсэн байхад нэлээн хэд хоног үнэр орохгүй өнгөр үүсэхгүй. Учир нь хуурай орчинд бактери амьдрахгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.