Өөрийгөө тарчилгасан энэ зөрчлөөс яаж гарах вэ?

Би өөрийгөө эргээд харахад их л сонин үзэл бодолтой хүн шиг санагдах юм. Жаахан хуучинсаг, харилцаандаа дэндүү үнэнч шударга, хэтэрхий туйлширсан гэх үү дээ. Өмнө нь бүр өөрийгөө ямар ч хүсэл сонирхолгүй “гэлэнмаа” шиг болгоод, амьдралаас тусгаарлачихсан явж байсан үе ч бий. Анхны минь дотно харилцаа 18 настайд маань байсан бөгөөд магадгүй тэр хүн миний амьдралын хамгийн сүүлчийнх ч байж магадгүй гэж бодох боллоо.

Учир нь би нэгэн залууд ухаангүй сайн болж, бид хоёр 2 жилийн турш уулзаж учран, сайхан харилцаатай байсан юм. Гэвч амьдралын зам маань нийлээгүй учраас бид хоёр салцгаасан. Салснаас хойш багагүй хугацаа өнгөрсөн ч би үнэхээр тэр хүнээс өөр ямар ч сайхан эр хүнийг яаж ч хичээгээд сэтгэлдээ хүлээн зөвшөөрч, сонирхож чадахгүй байна. Бусад эрчүүд хэчнээн дажгүй, сайхан байлаа ч миний сэтгэл огт хөдлөхгүй юм.

Гэвч хамгийн хэцүү нь (уучлаарай, би өөрөө дур хүсэл маш ихтэй хүн л дээ) шөнө бүр орондоо ороод зөвхөн тэр хүнээ л үгүйлж, түүнийгээ л маш их хүсдэг. Бие махбод, сэтгэл зүй минь яагаад ч юм тэр хүнээс өөрийгөө татаж авч чадахгүй, яг л тэр харилцаанд гацчихсан мэт байна. Сэтгэлээрээ тавьж явуулсан гэж бодсон ч шөнө бүр бие минь түүнийг нэхэж шаналах юм.

Ийм хэцүү байдлаас, өөрийгөө тарчилгасан энэ зөрчлөөс яаж гарах вэ? Надад зөвлөөч…

3 Comments

  1. Б says:

    ер нь бол нэг хэмнэлд орчихсон л харагдаж байна. Өдөр бүр явдаг замаа өөрчил, очдог газраа бас өөрчил, илүү олон хүн дотор ор, порно үз, өдөр бүр хийдэг юмаа хийхээ болиод өөр юм хийж үз. Ер нь бол 30 гараад ирхээр бүх зүйлийг өөрөөр хардаг болчихдог юм байна лээ дээ

  2. M says:

    Би бас нэг охин мартаж чадахгүй чам шиг байдалтай хэдэн сар болж байна.
    Ярилцья гэвэл
    enhee6504@gmail.com
    ruu bicheerei.

  3. buuk says:

    chi uuruu uuriiguu mdhgui erguutej bhd busad ni yj mdhuu mal pzdaa mini chi ugaasaa ingj amidrah enenees dord uhej duusah uher bna hohichin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.