Сүүлийн үед бие организм минь өөрөөр дуугараад байх боллоо

Би 35 настай, гэр бүлтэй, тогтвортой ажил төрөлтэй залуу. Сүүлийн үед өөрийгөө нэг л өөр хүн шиг мэдрээд байна. Урьд нь сексийн хүсэл гэдэг зүйл маань хяналттай, боломжийн байсан бол сүүлийн хэдэн сар байнга сэрэлтэй, бие организм өөрөө хүсээд байх боллоо.

Хамгийн сонин нь, эхнэртэйгээ хамтдаа байгаа ч тэр мэдрэмжээ бүрэн хангаж чадахгүй байгаа юм шиг санагддаг. Ажил, хүүхэд, ачаалал гээд бидний дотно харилцаа долоо хоногт нэгээс хэтрэхгүй болсон. Гэтэл миний дотор өдөр бүр л сэрэл хөдөлж, бодол минь өөрийн эрхгүй явчих гээд байна.

Нэг хэсэг гар хангалгаар шийдэх гэж оролдсон ч сэтгэл ханахгүй, бүр илүү их хүсэл төрүүлээд байх шиг. Заримдаа өөр хүнийг хүсэх бодол ч орж ирэх болсон нь намайг өөрөө ч айлгаж байна.

Энэ мэдрэмжийг яаж зөвөөр зохицуулж, харилцаандаа халуун дулааныг буцааж авчрах вэ? Үүнтэй адил зүйл туулж байсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн зөвлөгөөг сонсохыг хүсэж байна.

1 Comment

  1. Zuwulguu says:

    Ehnerteigee yrij bgad hoyr biyndee anhaaral tsag zartsuulaad 7 honog dahi 1iigee chanartai bolgooroi. Cosplay/durd huvirah gh met hiij bolnoshdee. 7 honog bolgon shine ym turshij uzvel goy bh

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.