Үр хөндөлтийн хор уршиг

abort

Төлөвлөөгүй жирэмслэлт, хүсээгүй хүүхдээс аль болох түргэн салахын тулд охид, бүсгүйчүүд үр хөндүүлэх болжээ. Эмнэлгийн нөхцөлд, туршлагатай эмч мэргэжилтнээр үр хөндүүлэх нь ямар ч хор уршиггүй гэж үздэг. Гэвч энэ бол өрөөсгөл дүгнэлт. Хичнээн амжилттай хийгдсэн үр хөндөлт байлаа ч уг процесс нь өөрөө хэвийн физиологийн явцыг бүдүүлгээр зөрчиж, бие организмд үлэмж хохирол учруулдаг байна. Санамж болгон хэлэхэд: 

-Анхны жирэмслэлтийг үр хөндүүлж таслах нь бүр ч аюултай. Эрүүл саруул эмэгтэй эх болох баяр баясгалангаас үүрд хагацах, эдлэх чадваргүй болох эрсдэл бий.

-Үр хөндөлтийн үед эмч сав руу мэс заслын багаж оруулж, үрийн өндгийг тэмтэрч олоод түүнийг устгаж гарган авдаг. Мэс заслыг бараг сохроор хийдэг тул янз бүрийн хүндрэл үүсэх боломжтой.

-Туршлагатай эмч мэргэжилтэн ч савны эд эсийг гэмтээж болно. Жирэмслэлтийн үед сав нь цус төлжүүлэх судас ихтэй байдаг. Энэ нилээд ноцтой хүндрэл болох саванд шарх үүсэх эрсдэлийг байнга дагуулдаг аж.

-Зарим тохиолдолд шээсний суваг, гэдэс зэрэг дотоод эрхтнийг ч гэмтээж болно.

-Үр хөндөлтийг давтамжтай хийх тусам салст бүрхэвчийг амархан гэмтээж, савны хананд шарх сорви үүсгэдэг. Үр дүнд нь эмэгтэйчүүдийн янз бүрийн өвчин, үргүйдэл, үр зулбах зэрэг тааламжгүй зүйл бий болдог.

-Амжилтгүй үр хөндөлтийн үед саванд үрийн хэсэг үлддэг. Энэ нь цус алдах, биеийн хэм дээшлэхэд хүргэдэг.

-Үр хөндөлтийн үед элдэв төрлийн нян орох, савны үрэвсэл үүсэхэд хүрэх эрсдэлтэй,

-Үр хөндөлтийн дараа сарын тэмдгийн мөчлөг алдагдах нь бий. Энэ нь цагаас эрт хөгшрөхөд хүргэдэг. Эцэст нь хэлэхэд ариун цэврийн бус нөхцөлд, сайтар ариутгагдаагүй багажаар янз бүрийн хар бор аргаар үр хөндүүлэх нь амь насанд ч аюултайг мартуузай. Учир нь цусны бохирдол, сепсис болоход туршлагатай эмч мэргэжилтэн ч хүчин мөхөсдөх нь бий.

/Хань/

7 Comments

  1. 007 says:

    яаая ямар аймар зурагтайн бэ яадаж бхад

  2. oogii says:

    Бас л хун шдээ наад баби чин ямар балиар пиздакууд вэ

  3. Sarnai says:

    наад зураг нь аймаааааааар юмаа, ёооё дотор муухай оргичихлоо….

  4. sTc says:

    xамаагүй гоал алдаваа дараа нь xарамсавдаа

  5. beauty says:

    аймаар юмааа. харамсаж бна.

  6. Lonsdale says:

    төлөвлөж чадахгүй нэг нь гондом сайн хэрэглэдэг юм шүү

  7. Lover_all_alone.kr says:

    төлөвлөж байж гоол хийгээрэй дээ залуусаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.