Массажист Б.Цэцэг: Хэн нэгэнд ашиглуулах л бие юм чинь мөнгөтэйд нь

RIMG0080

Нэгэн томоохон саунд массажист хийдэг, бас нэлээд гайгүй хүмүүстэй сексийн холбоотой байдаг гэж өөрийгөө танилцуулсан “гал” байрын энэ бүсгүй нэр зургийг нь тавихгүй гэсэн болзолтойгоор өөрийнхөө амьдралыг илэн далангүй ярьсан юм. Эмэгтэй хүний хувьд, тэр тусмаа нууц амрагийн хувьд байх ёстой чанаруудыг өөртөө шингээсэн гэж харилцагч нар нь түүнийг магтдаг гэсэн. Жаахан онгироо ч гэмээр өөртөө итгэлтэй ярьдаг эл бүсгүй өөрөөрөө, өөрийнхөө хийж байгаа ажлаар бахархдаг бололтой юм билээ.

-Яагаад саунд ажилладаг юм бэ?

-Би юу ч мэдэхгүй жаахан охин байхдаа нэг залууд дурлаж түүнээсээ хүүхэдтэй болсон. Одоо хүү маань таван настай. Хүүгээ, өөрийгөө тэжээх гэж, аав ээжийнхээ ачаанаас хөнгөлөх гэж ажил хийж их явсан даа. Сургалтын төлбөр төлж чадахгүй болохоор сургуульд сурч чадаагүй, эзэмшсэн мэргэжил, хүнд үзүүлэх диплом байхгүй болохоор ажил хайгаад явахаар олигтой ажил олддоггүй байсан. Тэгээд оёдлын үйлдвэрт ажил¬лаж байлаа. Тэнд шөнө өдөргүй зүтгэж зүтгэчихээд хэдхэн төгрөг л авдаг байсан. Тэгээд л болисон. Тэгж амьдрах ямар ч боломжгүй гэдгийг ойлгосон. Тэгээд л баян эрийн нууц амраг, явалддаг хүүхэн болоод сайхан амьдраад яваад байгаа охидыг өчнөөнөөр нь харж тэдний тухай сонсож байсан болохоор би ч гэсэн тэднээс юугаараа дутдаг юм гэж бодсон. Тэртэй тэргүй л хэн нэгэнд ашиглуулах бие юм чинь мөнгөтэйд нь ашиглуулъя л даа.

Тэгээд хэзээнээс энэ зам руу оров?

Өнгөрсөн жил массажист өндөр цалинтай ажилд авна гэсэн зарын дагуу нэг гадны хөрөнгө оруулалттай саунд массажистаар орсон юм. Нэрийг нь хэлмээргүй байна. Ямар ч байсан манайдаа гайгүйд тооцогдох томоохон саун л даа. Тэнд ажиллаж байгаад л ганц нэг гайгүй хүмүүстэй таарч мөнгөний амтанд орсон гэх үү дээ.

-Танай саун та нарын биеийг үнэлүүлдэг юм уу?

-Үгүй. Манай саун бусдыг бодвол тийм юм байхгүй. Биднийг үйлчлүүлэгчтэй харилцаа тогтоохыг зөвшөөрдөггүй. Харин манайхан массажист гэхээр л биеэ үнэлэгч байдаг гэсэн ойлголттой байдаг болохоороо янз бүрийн санал тавьдаг л даа. Тэднийг харж байгаад гайгүй харагдсантай нь уулздаг. Бас гадуур баар ресторанд сууж байгаад гайгүй харагдсан хүнийг дэгээднэ шүү дээ.

-Гайгүй харагдана гэхээр…?

-Яах вэ дээ. Мөнгөтэй харагдсан, гайгүй хаялагатай байж чадахаар бас гадаад байдал нь муухай биш. Би л лав нэг уулзсан хүнтэйгээ нэлээд олон уулздаг. Нууц амрагийн үүрэг гүйцэтгэдэг гэх үү дээ. Тийм болохоор шилж сонголгүй болохгүй шүү дээ.

-Эрчүүдийг хараад мөнгөтэй мөнгөгүй, харамч үгүйг нь яаж мэдэх вэ?

Хараад л андашгүй шүү дээ. Өмссөн зүүсэн, эдлэж хэрэглэж байгааг нь нэг хараад л гүйцээ. Жишээ нь хичнээн гоё харагдаж байлаа ч цайруулсан жинс өмссөн залуутай би харьцдаг ч үгүй. Тэд бол стиль хөөсөн шалдан банди нар. Бас янз бүрийн судалтай, гялайж гялтайсан костюмтай залуус ч адил. Мөнгөтэй хүмүүс бол цэвэр даавуун хувцас өмсдөг. Бас эрэгтэй хүний гap гутал хоёр тэр хүний хэр цэвэрч хүн бэ гэдгийг харуулдаг. Ингэж л шилж сонгодог доо.

-Нэлээд нарийн шилж сонгодог байх нь ээ. Тэдэнтэй нэг уулзаад мөнгө аваад салах амархан байх л даа. Харин олон дахин уулзах сэтгэгдэл төрүүлэх хэцүү биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Би чинь тэгээд энд тэнд зогсоод хэн намайг ирж авах бол гээд зогсож байдаг биеэ үнэлэгч биш шүү дээ. Нууц амрагийн үүрэг гүйцэтгэдэг, бас ч гайгүй хүмүүстэй явдаг гэж түрүүнд хэлсэн шүү дээ. Хэн хэнийх нь хэрэгцээ шаардлага байгаа хойно хэн хэндээ таалагдах ёстой. Би тэдэнд таалагдах, дахиж уулзах сэтгэгдэл

үлдээхийн тулд сайн сексдэх ёстой. Бас өөрийгөө яахаа алдсан янхан гэж ойлгуулах ёсгүй. Нэгэнт би тэдэнд таалагдвал тэд надтай дахиж уулзахын тулд мөнгөө харамлахгүй шүү дээ.

-Чи секстээ мэдээж сайн л байлгүй дээ. Ер нь яаж биеэ авч явбал эрчүүдийг өөртөө татдаг вэ?

-Одоо би 25 настай, хүүхэдтэй хүүхэн шүү дээ. Гэхдээ би эрчүүдэд хэзээ ч тэгж хэлдэггүй. 22-23 настай, оюутан гэхэд бүгд л итгэдэг. Би байнга кегель булчин хөгжүүлэх дасгал хийдэг. Хэн ч намайг хүүхэд гаргасан гэж мэддэггүй, харин ч ямар чанга юм бэ гэдэг. Хамгийн гол нь сексээрээ л татна даа. Надтай унтсан байтугай үнсэлцсэн хүн ч ухаан алдах шахдаг гэдэгт би итгэлтэй байна. Нэг залуу надтай үнсэлцчихээд л “Чи ёстой сексдэх одонд төрсөн хүүхэн байна” гээд салахгүй байсан гээд боддоо. Ер нь алхаа гишгээ, үйл хөдлөл гээд их зүйлд суралцах шаардлагатай байдаг.

-Сексдэхийн тулд ямар ямар алхмуудыг хийдэг вэ?

-Юуны өмнө эрхтэнийх нь хэмжээг мэддэг. Өмднийх нь гаднаас ч хамаагүй барьж үзээд мэдчихнэ шүү дээ. Тэгээд жижиг эрхтэнтэй эрчүүдтэй харьцахгүй. Ажлын гарз. Яагаад ч юм би жижиг эрхтэнтэй хүнтэй унтахаар хэн хэндээ таашаал өгөхгүй байгаа юм шиг санагддаг. Том эрхтэнтэй бол арай л урамтай даа. Тэгээд секстээ хэр зэрэг эр вэ гэдгийг нь мэдэхийн тулд эхлээд яахыг нь харна. Өөрийнх нь аясаар байж нэг тавиулна. Тэгээд л мэддэг чаддаг юмаа гаргана даа. Тэгээд яривал их юм бий. Угаасаа энэ чинь том урлаг шүү дээ.

-Чи олны танил хүмүүстэй явж байсан уу?

-Улс төр урлагийнхантай явж байгаагүй. Бизнесийнхэнтэй бол уулздаг байсан. Саяхан хороололд нэлээд том дэлгүүртэй хүмүүсийн гайгүй танидаг нэг эрхмээс харилцаагаа тасалсан даа. Гэхдээ би тэднээс авахаа авдаг болохоор дараа нь элдэв юм ярихгүй гэсэн аман гэрээ хийдэг. Тийм болохоор өөр юм яримааргүй байна.

-Тэгвэл хүнээ буруу таниад мөнгөгүй хүнтэй явах тохиолдол гарч байв уу?

Үгүй ээ. Би ямар нь мэдэгдэхгүй хүн өдөөд эхлэнгүүт хэлчихдэг юм. “Чи мөнгөтэй юм уу. Би шалдан банди нартай танилддаггүй” гэхээр мөнгөгүй хүний нүүр чих нь улайгаад л явчихна шүү дээ.

-Чи мөнгө цуглуулж байгаа юу?

Цуглуулалгүй яах вэ. Удахгүй хүү маань сургууль орно. Бүр их мөнгө хэрэгтэй болно. Байр хэрэгтэй. Тэгээд ч нас маань явж байна. Нэг л мэдэхэд хэн ч тоохгүй эмгэн болно. Одоо надад үүнээс өөрөөр мөнгө олох арга толгойд орохгүй байгаа. Тэгэхээр хөгшрөөд ажил хийнэ гэдэг бүр ч худлаа биз. Одоо л мөнгө цуглуулахгүй бол хэцүүднэ шүү хэцүүднэ шүү дээ. Овоо мөнгөтэй болж байгаа. Банкинд хийчихсэн.

18 Comments

  1. name says:

    энэ нөгөө 21000 шоуны Цэцгээ мөн үү ккк

  2. zochin says:

    ийийийийийийийийи энэ одоо ю бэ ыстойэ ргуу мал бн да ха ха ха яанаа иймэрхүү ымнуудада нухуруу алдаад бвал аймарийн иймэрхүү хуухнууд чин яхаас ч бутсахгуй шдээ хуухнууд мини

  3. men says:

    ийм ымнууд таарвал адилхан ашиглаад хуураад хымаар ым бна.аймаар шулам вэ.хввхдээ том болхоор ээж н ынхан байсан гэж хэлэх ым бна даа.

  4. yalguun says:

    hun huni amidrah argaa gej nere oor oor baih yum da. oir oirhon doh-n shiljilgeend l hamragdaj baigasai da, ailiin awuudad doh haldaaj, alag ursiig olnor n unchruulew!

  5. dogii says:

    тсайртсан б.а шд ээ монготэй хунийг хараад мэддэг айн энэ бол тсэвэр янхан

  6. tomoo says:

    одоо сэтгэл сэргээх гоё зүйл бич л дээ уйдчихлаа.

  7. bomb says:

    даварсан янxан бэ. алаараа толгой xийсэн ийм пизда нарсу усийг ни xусаx ямсан тэээээ

  8. dermee says:

    Радисал уг нь их зөв бодолтой юм гээч. Таныг ийм зөв талын юм бичнэ гэж бодоогүй шүү. Өмнө нь дандаа л мушгисан, доошин нь хийсэн эсвэл эсэргээр юм бичдэг байсан тийм биш гэж үү? Ах нь удахгуй Монголд очино. Тэгхээрээ чамтай уулзана. Олоход бол яаж ийж байгаад олно гэж бодож байна. Нэг л өдөр Дэрмээ байна яагаав нөгөө нэтээр тэнэгтээд байдаг гээд л яваад очино!! Муудалцаж танилцсан хүмүүс хамгын сайн найз, нөхөд болдог гэж үг байдаг даа !! Why not?

  9. Man says:

    Äýýð ¿åä íýãýí ñîíèí äýýð ãàðàõàä íü óíøèæ áàéñàí ÿðèëöëàãà áàéíà. Õàðèí ýíý õ¿¿õíèé ºíººãèéí àìüäðàë íü ÿìàðõóó áàéãàà òàëààð ÿðèëöëàãà àâ÷ òàâüñàí áîë èë¿¿ ñîíèðõîëòîé áàéõ áàéëàà. Ãýõäýý ¿¿íèéã áàõàðõàë ìàÿãààð òàâüñàí íü äºíãºæ àìüäðàëä õºë òàâüæ áàéãàà îõèä õ¿¿õí¿¿äýä áóðóó çàìûã íü çààæ ºãºõ ãýýä áàéíà óó äàà.

  10. Radical says:

    Эхнэртэй эрчүүдтэй унтдаг нь л муухай юм. Ганц бие эрчүүдтэй бол ч яахав. Хун оорийн биеэ яахаа оороо л мэдэг. Харин бусдийн ханьтай заваарна гэдэг хэтэрч байгаа хэрэг дээ.

  11. kkkk says:

    харин тиймээ. битгий иймэрхүү уруу татсан юм тавьж бай. монголд хамгийн их сурталчлагдаж байгаа мэргэжил гэвэл мэргэжлийн янхан болчоод байна шд

  12. MongolZaluu says:

    Битгий ийм юм тавиж бай л даа. Жаахан юугаа ч мэдэхгүй охид уруу татагдана ш дээ.

  13. Xongorzul says:

    Unshihaas zalhuu hurchlee

  14. 2000 onii daraaxan niitlegdej bsan niitlel bna. Bi unshij bsiin bna. Jooxon orchin veiin tsag veteigee xol niilsen bodit medeelel tawixiig xvsiye. Yariltslaga ogson xvvxen ni odiid eostoi emee bolson bxaa kkk. thanks

  15. busgui says:

    бие үнэлэх нь энэ хүүхний хувьд бахархал болчихсон бна шдэ ккккк чадаж байга юмандаа одоо бахархахаас яах вэ дэ кккк нэг бодлийн өрөвдмөөр ч юм шиг

  16. baldag says:

    байж л байдаг тэнэг бичлэг байнаа

  17. MOZART says:

    Улиг болждээ…..? Ийм юм сонсох уншихаас залхаж бна.

  18. hoho.... says:

    заза шинэ юм алга шивдээ… нугуу л яридаг юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.