Хөх сайхан бол…

52_4b35a321

Охид хөхөө ургаж эхэлснээс хойш түүнийхээ талаар санаа зовж анхаарал тавьж эхэлдэг шүү дээ. Ингэхдээ хамгийн анхны шилдэг дасгал бол шүршүүрт орох болгондоо хөхөө хүйтэн усаар шавших хэрэгтэй.

Амжихгүй бол чийгтэй алчуураар хөхөө арчаад л болоо. Хүйтэн ус болон хөнгөн гимнастик хөхний булчинг чангаруулдаг юм. Ингээд доорх дасгалуудыг аль болох өдөр бүр хийж заншаарай.

Мөрөөр тойрог дүрслэх.

Биеэ эгц суугаад гараа мөрөндөө авч тохойгоо биендээ наагаад далаа хооронд нь нийлүүлнэ. Ингээд мөрөө дээш өргөж, дараа нь хойшоо, доошоо, урагш дахиад дээшээ гэх мэтээр тойрог хийнэ. Үүнийг дөрвөн удаа хийсний дараа мөн дөрвөн удаа доош арагш, дээш, урагш гэсэн чиглэлээр хийгээрэй. Дасгалыг нийт 3-5 удаа давтах хэрэгтэй.

Алгаа нийлүүлэн шахах.

Эгц зогсоод гарын алгаа нийлүүлээд хуруугаа дээш нь харуулж тохойгоо цээжний орчимд авчирна. Ингээд алганы доод хэсгийг хоёр удаа хүчтэй дарж дараа нь гараа эргүүлэн хурууг өөр лүүгээ харуулна. Тэгээд гараа бугуйгаар нь нийлүүлэн тэнийлгээд гараа аажмаар доош буулгана. Дахин алгаа урдаа нийлүүлнэ. Энэ дасгалыг 5-8 удаа хийгээрэй.

Гараа аль болох арагш савах.

Эгц зогсоод алгаа доош харуулан тохойгоо нугалан цээжиндээ авах ба хуруунууд эгэмний орчимд бие биедээ хүрч байх ёстой. Ингээд тохойгоо арагш хүчтэй савах ба гэр энэ үед хоёр тийм салах боловч мөрөө доошоо болгох хэрэггүй. Дасгалыг зургаан удаа давтах ба хурдан идэвхитэй хийх хэрэгтэй.

Гараа ээлжлэн өргөх.

Хөлөө нийлүүлэн номхон зогсоод баруун гараа шулуунаар нь дээш өргөн булчингаа суллана. Ингээд арагш савж хоёр гэхэд гараа доош буулгана. Мөн зүүн гарыг бас бэлтгэл байдалд оруулан ийм хөдөлгөөн хийгээрэй. 4-6 удаа давт.

Гараа өргөх.

Цэх зогсоод хоёр гараа шулуунаар удаан дээш нь өргөөд гараа алдлана. Дараа нь алгаа дээш нь харуулан толгой дээрээ авчран алгаа ташина. Дасгалыг алгуур, булчингаа суллан хийх ба 4-6 удаа давтахад тохиромжтой.

Гараар тойрог дүрслэх.

Хөлийн хооронд мөрний хэмжээтэй зай авна. Зүүн гараа ташаандаа аваад баруун гараар том тойрог дүрслэн эргүүлэн савна. Маш хурдан аястай хийнэ. Мөн арагш ийм тойрог үүсгэн эргүүлнэ. Дараа нь баруун гараа ташаандаа аваад зүүнэ гараар тойрог дүрслэ. Дасгалыг гар тус бүр дээр нь 3-5 удаа хийгээрэй.

Эдгээр дасгалыг тогтмол хийгээд ирэхээр хэсэг хугацааны дараа эрчүүд зөрөхдөө таны цээжинд хамаг анхаарлаа төвлөрүүлдэг болох бий. Тэр үед л та өөрийгөө гоо сайхан харагдуулах хөхтэй болохдоо залхуураагүйгээ мэдрэнэ. Нөгөө хүйтэн усаа мартав аа. Дараагийн удаад өгзөгийг хэрхэн алим мэт болгох дасгалыг хүргэх болно оо. Энэ бас бүсгүй хүний бахархах нэг чухал зүйл шүү дээ.

8 Comments

  1. jargal says:

    энэ дасглынхаа зургыг оруул даа дагаж хийх гэсэн чинь 1 л биш болоод байна аа кк. зургыг нь оруулж өгч туслаарай гуйж байна

  2. otgoo says:

    би оорихоо хохонд сэтгэл хангалуун бдаг шу хэхэ

  3. hair says:

    миний хөх сайхаан. би сэтгэл хангалуун явдаг өө.

  4. hoho ho-d says:

    энэ дээдэх нөхөр таалагдахгуй бол уншихаа л боличооч хэн чамайг сэтгэгдэл болгонийг н уншаад нэрвтээд бай гэсийн, тгээл хүн доромжлоол, чамд энэ хүний хаанааа юу бичих н хамаагүй хүртээлгүй бхаа, уншдаг хүмүүс зөндөө ч бгаан билүү юун илүү үгтэйн.

  5. hoho ho says:

    энэ хонгорзул авгай германд биеэ шөнө нь үнэлээд, өглөө нь унтаж аваад энэ сайтад орж энерги аваад орой ажилдаа гардаг байхаа. олон юм хуцаал бичлэг болгон дээр нээх АЖАА дандаа хуцаж байхийн. заваан авгай минь бөгсөөрөө олсон мөнгөөрөө 2 хүүхэд нөхрөө тэжээх мөрөөрөө тэжээ, үргэлж энд тэнд ингэж олон 5н үг хуцаж хүмүүсийн дургүйг битгий хүргээд бай!!! ёстой жингэр нохой хуцаж л байг… гэдэг байх доо.

  6. dream says:

    hohnii tolgoi ygaan bn gedeg ni chinii biy erulevter bn gesen ugdee

  7. uyanga says:

    bi yaaaag ene zurgan deer bgaa yum shig huhtei, ene zaluuchuudad jijig sanagdah bolov uu? tolgoinii ungu n bas yag iim yagaanduu, bi terneesee ichdeg. naiz nariih golduu bor ungutei bdag bolhoor.

  8. Xongorzul says:

    -Zarim zaluus ch tasdaj ideh gej baigaam shig l ovtgodog yum. Ene bol mash buruu

    -Uunees bolj hohnii bulchin ni tsochiod bulchirhai ni ideeleed huhruugee hovon chihuultsen baigaa hun harsan shuu

    -Ohiduudaa sex-n uer hamaagui ayultai zuil oor deeree bitgii hiilgej baigaarai daa, shuud l boli ovdoj baina ene teree heldiim sh de

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.