Эр хүний нандин эрхтэн элдэв янзаар

4303146_c396fa3

Хүн төрөлхтөн хүчирхэг хүйсийнхнийхээ эрхэм эрхтний тухай элдвийг бодож, янз бүрээр сэтгэж, элдэв янзаар хийж бүтээж ирлээ. Монголчууд бид ч чулуу, модоор хүртэл томоос том бэлэг эрхтэн хийчихсэн л байдаг шүү дээ. Харин бид эрчүүдийн эрхэм чухал эрхтний тухай элдвийн сонин сайхан мэдээг олж цуглуулснаа танилцуулахаар бэлтгэлээ.

Дэлхийн хамгийн том цаасан эрхтэн
Японы оригами урлагийг сонирхож хичээллэгч Английн иргэн Ник Робинсон дэлхий дээрх хамгийн том цаасан бэлэг эрхтнийг хийжээ. Тэрээр “Томчуудад зориулсан оригами” хэмээх ном бичиж, түүнийхээ нээлтийг хийхдээ ийнхүү асар том цаасан бэлэг эрхтнээр сурталчилсан байна. Ник 3 метрээс том хэмжээтэй энэхүү өвөрмөц бүтээлээ хийхдээ 33 минут 15 секунд зарцуулсан бөгөөд Лондон хотын Тауэрийн гүүрэн дээр Ийнхүү бүтээл барин зогсчээ.

Дэлхийн хамгийн том бэлэг эрхтэн-цэцэг дэлбээллээ
Австралид асар том Титан Арум /Amorphophallus/ цэцэг дэлбээгээ дэлгэжээ. Түүний нэрийг нь латин хэлнээс “Асар том бэлэг эрхтний дуураймал” гэж орчуулж болох ажээ. Тэгээд ч уг цэцэг дэлбээгээ дэлгэхээс өмнө эр хүний бэлэг эрхтэнтэй төстэй харагддаг гэнэ.

Энэхүү Титан Арум цэцэг Сидней хотын ботаникийн цэцэрлэгт ургаж байгаа юм байна. Босоо хүнтэй чацуу, заримдаа бүр хүний өндрөөс хол давж 2 илүү өндөр ургадаг энэхүү цэцгийн төрөлх нутаг нь Индонезийн Суматра арлын хойд хэсэг гэнэ. Энэ нь дэлхий дээрх хамгийн том цэцэг гэж зүй ёсоор тооцогддог бөгөөд гурван жилд ганцхан удаа цэцэглэж дэлбээгээ дэлгэдэг байна. Титан Арум дунджаар 100 кг орчим жинтэй байдаг бөгөөд, одоогоор хамгийн аварга томын тоонд 3 метр өндөртэй ургасан тохиолдол бүртгэгдсэн байна. Түүнээс аймшигтай муухай үнэр ханхалдаг учир “Үхлийн цэцэг” гэж хүртэл нэрлэдэг ажээ. Ялангуяа дэлбээгээ бүрэн дэлгэх үед нь ойр хавьд нь хүн тогтохын аргагүй өмхийрсөн загас мэт үнэр тардаг гэнэ. Харин энэхүү үнэр нь олон төрлийн шавьжийг урин дууддаг бөгөөд тэдгээр шавьжаар тоос нь тарж ургадаг ажээ.

Амтат боовон бэлэг эрхтэн
Чилийн талх, нарийн боовны алдартай компани Pasterelia Erotica Сантъяго хотын бүсгүйчүүдэд гэнэтийн бэлэг болгож гялгар чихрэн бүрэлттэй бэлэг эрхтэн хэлбэрийн амтат боовнууд үйлдвэрлэжээ. Угаас Pasterelia Erotica нарийн боовны үйлдвэр нь эротик амттангаар “дагнан мэргэшихээр” шийдсэн газар юм. Энд эр бэлэг эрхтнээс гадна бүсгүй хүний нууц эрхтнүүдийг харуулсан бялуу хүртэл хийдэг ажээ. Pasterelia Eroticaгийн эзний хэлснээр уг нарийн боовны үйлдвэрийн үйлчлүүлэгчдийн 90 орчим хувь нь эмэгтэйчүүд бөгөөд ийм бэлэг эрхтэн маягийн амттатнуудыг бүсгүйчүүд нийлж нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэх, эмэгтэйчүүдийн уулзалт, цуглаан зохион байгуулахдаа захиалан хийлгэдэг байна.

Гэхдээ энэ дэлгүүрт эрчүүд ч цөөнгүй ирж үйлчлүүлдэг. Мөн л ямар нэг баяр, төрсөн өдөр, тэмдэглэлт үйл явдлаар “дур, сонирхол” татам амттанг захиалан хийлгэдэг байна. Pasterelia Eroticaгийн эзэн “Анх манайд хүмүүс орж ирээд их ичингүйрдэг, юм худалдаж авч ч чаддаггүй байсан. Одоо бол олон хүн өөрсдөө зориуд зорьж ирж тусгай захиалгаар бялуу, төрөл бүрийн амттан хийлгэдэг болоод байна. Зарим нь бүр өөрсдөө зураг, чимэглэлээ бодож олоод, зохиогоод, зураад ирдэг гээч…” гэж ярьсан байна.

Тавган дээрх бэлэг эрхтэн
Чилийн аяга, шаазан эдлэлийн нэгэн зураач эр бэлэг эрхтэн, эмэгтэй хүний үтрээ хоёрыг дүрсэлсэн хээтэй шаазан эдлэлүүд үйлдвэрлэж эхлэв. Түүний дөрвөн хүнд зориулсан төрөл бүрийн эротик зураг дүрслэл бүхий гал тогооны шаазан эдлэлийн иж бүрдэл нь Чилийн Сантъяго хотын Испанийн соёлын төвийн үзэсгэлэнгийн танхимд тавигджээ. Зураач эр “Олон хүн миний бүтээлийг ой гутам, заваан гэж хэлдэг. Гэхдээ надад миний бүтээлийг үзээд хүмүүсийн цочирдох, сэтгэл санаа нь донслон хөдлөхийг харах таатай байдаг юм. Тэгээд ч энэ чинь тийм ой гутам зүйл огт биш. Миний зорилго бол хүний ухамсар, оюун мэдлэгийг өргөжүүлэхэд туслах явдал бөгөөд эротикт муу, буруу зүйл байхгүй гэдгийг л ойлгуулах гэсэн юм.” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

1 Comment

  1. BOBKA says:

    ДУР ТАВИЛТ УДААШРААД БАЙГАА ТАЛААР НИЙТЛЭЛ БИЧИЖ ТА БҮХНЭЭС ЗӨВӨЛГӨӨ АВАХ ГЭСЭН ЮМ,НИЙТЛЭЛ ОРДОГГҮЙ,ЯАЖ ОРУУЛДАГ ЮМ ВЭ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.