Би өдөр бүр шаналж байна…

Сайн байна уу. Энэ өдрийн мэнд хүргье. Надад яагаад ч юм бусадтай хуваалцаж сэтгэлийнхээ зовлонг нимгэлмээр санагдах үе олон гарах боллоо. Би нөхөртэйгөө амьдраад 10 орчим жил болж байна. Нөхөр маань халамжтай амьдралын төлөө зүтгэдэг шаргуу гээд сайхан шинж чанар олонтой. Бид 2 хүүтэй. Нөхөр маань хөвгүүд болон надад халамжтай бас их зарчимч нэгэн. Бага хүүг маань гэдсэнд байхад хөдөө явж ирэхдээ нэг л сонин надаас зугатаад байгаа юм шиг санагддаг байлаа. Одоо бага хүү маань 3 настай. Тэгэхэд хөдөө ажлаар явахдаа манай нөхөр хэн нэгэнтэй эсвэл олон хүүхэнтэй унтсан уу яасан өвчин аваад ирсэн байсан. Надад хэлээгүй ч би зөн совингооороо тэрийг нь олж мэдсэн. Хэцүү хүнд байсан ч би уучлаад өнгөрсөн. Гэтэл саяхан гадаадад амьдардаг ангийн охиндоо оюутан байхын хайртай сайн байсныг нь тэр сайн гээд байгаа охиноос нь мэдлээ. Манай нөхөр нэтэд чааталдаг ганц хүн байдаг нь ангийнх нь охин. Тэр нь ямар ч билээ шашинаар гадагшаа явсын. Хүчээр гадаад танихгүй хүнтэй суулгадаг нэг шашин юм л даа. Очсон газрынхаа нэг гадаад залуутай ханилж нэг хүү гаргасан. Хүү нь одоо 8 настай байх аа. Бага хүүг маань гэдсэнд байхад тэрэнтэйгээ чааталдаг байлаа. Тухайн үеэс одоог хүртэл би нөхрөө тэр хүүхний нутгаа санасан сэтгэлийг бас манай хүн дэлхий ертөнцтэй харилцаж байгаа гэж боддог байлаа. Тэгсэн нөгөө хүүхэн нь сар гаруйн өмнө нутагтаа ирээд манай хүнтэй уулзах болдгийн. Би гайхаагүй ээ найзууд уулзах ёстой тэгээд уулзаж байна л гэж бодсон. Тэгсэн шөнийн 3 цаг хүртэл нөхөр маань анх удаа утсаа салгаад таг чиг болчихсон. Анх удаа ийм асуудал гаргаж байгаа болохоор миний хувьд их л сандраад унтаж чадахгүй хүлээсэнсэн. Гэтэл 3 өнгөрч байхад согтуу орж ирээд намайг нэг л үл тоосон янзтай өрөө рүүгээ ороод нам унтчихсан. Ягаад ч юм надад нэг л гомдолтой санагдаад байлаа.

Тэгээд маргааш өглөө нь надад ангийнхаа 2 найзтай тэгээд нөгөө хүүхэнтэйгээ хамт агаарт гарсан гэж хэлсэн. Гэхдээ энэ нь тэр оройдоо худлаа болох нь мэдэгдэж би гэдэг хүн үнэхээр цочирдсон. Намайг мэдсэний дараа нөхөр маань чамд түүнтэй тэдний гэрийнхэнтэй явсан гэвэл  чи уурлана гэж бодсийн гэдэг л тайлбар өгсөн. Тэгээд маргааш нь бас ойрхон ажлаар хөдөө явж таараад. Надад нэг л сэжигтэй санагдаад байлаа. Явахаасаа өмнө нөгөө хүүнхэнтэйгээ уулзаж хоол идээд караокедох юм болов. Тэгэхдээ бэлэг авч өгөхөөр болж би бэлгийг нь сонгосон юм. Гадаадад байгаа хүнд дэгжин ноолуур байвал зүгээр гээд хүүд нь бас өөрт нь даашинз сонгоод өгсөн нөхөр маань ганцаараа явсан. Ягаад ч юм надад нэг л гомдолтой санагдаад байсан ч нөхөр маань асуудал байхгүй гэж гүрийгээдл байлаа.

Тэгээд нөхөр маань хөдөө явсан. Явахдаа нөгөө найз хүүхэнтэйгээ уулзаж ярьж хөөрч суугаарай их авъястай гээд л магтаад байсан. Тэгсэн нөгөө хүүхэн нь надтай уулзаж амжихгүй явах болчихлоо. Нөхөртэйгөө уулзаад л явчихлаа гэж гомдуузай. Танай нөхөр надад оюутан байхын сайн гэдэг ч би тоодоггүй, эр эмийн асуудалд найз нь хатуу. Танай нөхөр надад ямар нэг асуудал гаргасан бол би чамд шууд хэлнэ гээд л мэссэж илгээсэн. Өөр олон бас бус юм мэдэгдлээ. Гэсэн ч манай нөхөр асуудал байхгүй найзийг маань хүндлээрэй гээд л ханьдаа 2 хүүдээ хайртай үнсье гээд мсж бичээд л. Нэг л сонин. Тэгээд хий хардаж байхаар гэж бодоод би утасны дугаар нь миний нэр дээр байдаг болохоор өнгөрсөн сарын төлбөрийг нь дэлгэрэнгүйгээр авч үзсэн юм. Үнэхээр гомдмоор өдөр шөнөгүй, цаг наргүй гэрээс гараад л мэссэж бичиж ярьсан байдаг байгаа.

Би энийг нь үзээд үнэхээр галзуурах дөхсөн. Энэ талаар нөхөртэйгөө ярилцахыг хүсч дарамталж олон мэссэж бичсэн ч гүрийгээд болдоггүй. Нөгөө хүүхэн луу нь ярьж жаахан доромжилж үзлээ. Тэр хүүхэн юн нөгөө шашин энэ тэр лав бишээ. Эр эмийн асуудалд хатуу энэ тэр л гэнэ шашинтай хүн шашинаа хөсөр хаяж бүдүүлэг болж чадаж байгаа хойно өөр юуг ч хийж мэдэх нөхөр шиг санагдсан. Үүнээс хойш нөхөр маань уучлал гуйгаад асуудал байхгүй гэж гүрийсээр байгаа ч надад түүнд итгэх итгэл алга. Одоо ч би энэ тухай л бодож байна. 10 жил орчим тэр хүүхэнд сайн байсан хүн ирэхийг нь тэсч ядан хүлээсэн бололтой. Нээрээ уурлаад нөхрийнхөө утсыг шөнийн 2 цаг болж байхад шалгахад Болъё оо. Чамаас илүү нь миний араас үхэж чамаас илүүтэй нь амьдарч явна гэсэн мэссэж тэр хүүхнээс нь ирсэн байлаа. Ямар хүнд юу бичсэн болоод тийм мэссэж ирдэг юм бол. Одоо би амьдралаа хэвийн болгоод хамт амьдрахыг хүсч байгаа ч миний нөхөр намайг хуурсан гэж бодохоор бүх юмыг нь шалгамаар санагдаад болохгүйн.

Олон удаа сөхвөл бид 2 муудалцах шинжтэй. Би итгэж амьдрахыг хүсч байгаа ч чадахгүй нь яах вэ. Нөхөр маань яасын бол. Нээрээ тэр хүүхэн нь манай хүний хэлснээр авъястай сайхан ааштай л юмуу гэхээс биш царай зүс байгаа байдлаараа миний дэргэд хэн ч биш гэж би харсан. Өөрөө ч надад намайг гаднаас нь харахад эр хүнийг татах юуч байхгүй байгаа биз дээ гэж байсан. Гэхдээ мэдэхгүймаа нөхөр маань тэр хүүхэн ч уурлахдаа намайг халамжгүй гэрээ цэвэрлэдэггүй гээд л ам нэгтэй дайраад байсан. Үнэндээ завгүй ажлаасаа болоод гэрээ өдөр бүр цэвэрлээд байдаггүй ч цэмцгэр цэв цэвэрхэн байлгахын төлөө их хичээдэг л дээ. Нээрээ манай нөхөр тэр хүүхний нөхрийг нь бодвол монголдоо олны танил, царай зүс бие хаа сайтай залуу бий. Тэр хүүхнийх нь нөхөр нэг сонин царайтай таксиний жолооч л юм билээ. Би нөхөртөө итгээд амьдрах уу. Тэр хүүхнийх нь утас майл хаяг бүх юмийг нь би мэднэ. Тэглээ гээд ахиад чатлуулаад байх ёстой юм болов уу. Би яах вэ. Ер нь ийм тохиолдолд яавал дээр вэ надад туслаач хүмүүс ээ. Би өдөр бүр шаналж байна гэхдээ энэ нь зөв юм уу буруу юм уу бүү мэд.

cekc.mn дээр ирсэн захидал

38 Comments

  1. Lam bagsh says:

    ХҮНТЭЙ СУУЖ, ХАМТ АМЬДРАХ Ч ГЭЖ ТАМ ЮМ ДАА. ХҮҮХНҮҮД МИНЬ. ГАНЦААРАА ЯВЦГАА

  2. naran says:

    Манай эрчүүдийн зарим нь ийм банзал болсийм уу хаашаа юм. Дунд хөлний асуудал байнга л яригдаж байхым.

  3. enhrii says:

    тэр хуухэн дургуй юм бол яах гээд утсаар ярайд мснгэрдээд смс бичээд бдаг бнаа. тэр хуухэн өөрөө ч гэсэн дуртай юм бна даа дургуй бсан бол холбоогоо тэр чигээр тасалчих л бсан ш дээ

  4. tanai noxor chini owoo muu gar u vgvi yu.. chimeegvi bj bgad amjuuldag xvn bna da. manai nz zaluu nadiig xuursan bol bi ali xeduun galzuurtsan bga. hehe tanai noxor chini taniig neg l xvndelexgvil bna da. ooriin bodol oortoo zow o egch e yu xvseed bna teriigeel xii tanid az jargal xamgiin sain saihan bvxniig xvsen eorooe o

  5. Alimaa says:

    Баырлалаа хумуусээ та бухэнд хандах ни зув буруу алим болохиг мэдэхгүймаа надад энэ амидралд итгэх итгэл алга тсаашдаа ч тийм л бх бололтой. хунд хэтсүү бухэн ард унгурух болтугай л гэж бодох хэрэгтэй бх гэхдээ би энэ амидралд тэр хунд хэтсүүг ард улдээхийг хусэхгүй бн тэр хуухэн миний нухур гээд бга новштой бур мусун далд орог би тэр хунд хэзээч итгэхийг хусэхгүй

  6. ema says:

    нохор маани хаагуур юу хийж бга бол инээ тэрээ гэж бодож оорийгоо буу шаналга та оорийгоол зобоохоос ооор сайхан зуйл а.рахгыи учир оорийнхоо хуссэн дуртай дугулайнд уавж хучирхэг завгуй сайхан гэрийн эзэгтэй бхийг хичээгээрэй за амжилт

  7. angel says:

    сайн байна уу. миний бодлоор нөхрөө мөрдөөд дэмий санагдсаан. улаам цайм баригдахгүй л бол. Би ч бас сонин болоод байна энэ тэр гээл мөрдсөөр байгаад мэдчихсэн тэгээд бүтэн 1 жил шаналаад эцэстээ цөхөрсөн дөө.Одоо би нөхөртөө ерөөсөө итгэж чаддаггүйгээр барахгүй сэтгэл минь хүртэл хөрчихсөн. Нөхөр маань гэтэл сэтгэл нь эргээд намайг гэдэг болсон. одоо 3-уулаа сайхан амьдарнаа хайртай шүү гээд л…шал утгагүй, гэтэл би шал өөр юм бодоод л. хичээгээд ч хайрлаж чадахгүй байна…салъя гэхээр хүүгээ бодоод чадахгүй юм…миний амьдрал л лав шал утгагүй болцоон.хэрэв би мэдээгүй байсан бол тэрнийг хайралсан хэвээрээ нөхөр маань ч сэтгэл нь эргээд сайхан амьдрах байсан байхдаа гэж боддог доо. Одоо би мөрдөж мэдсэндээ л аймар их харамсдаг.

  8. peach says:

    ямарррр сонин юм бэ хүмүүс?
    яагаад та тэр 2ыг унтсаан гэж бодоод байгаа юм бэ? тэр хүүхэн шашнаасаа болоод эх орноо, монгол эр хүнийг орхиод гадаад хүнтэй сууж чадсан юм бол нөхөртэй чинь унтаагүй гэж би бодож байна. юу гэх гээд байна гэхээр шашнаа нэгдүгээрт тавьдаг, зөрчиж чаддаггүй, нэг тийм аймар сүсэг бишрэлтэй хүмүүсийн л нэг юм бишүү?

    тэгээд ч тэр хүүхэн нь үнэхээр нөхөртэй чинь байя гэж бодсон бол аль хэдийн салгаж аваад суувал суухаар л хугацаа байна шдээ.
    Танай нөхөр л араас нь гүйгээд бөөн юм болоод? уулзах комби зохиогоод байдгаас биш хүүхэн бол ёстой халгаадаггүй л юм байна гэж бодож байна.

    Тэр ирүүлсэн смс-үүдийг нь хүртэл хар л даа.
    – Болъё оо. Чамаас илүү нь миний араас үхэж чамаас илүүтэй нь амьдарч явна.

    Тэр хүүхэн рүү залгасан байсан нь тэр 2 заавал учиртай байсан гэсэн үг биш шүүдээ.
    нөгөөх нь дургүйцлээ илэрхийлж маргадаг ч байсан байж болно. Заавал л унтсан болгох гэж зүтгээд байхын.

    Ямар ч л байсан нөхөр чинь бол их муухай л залуу байна даа.

  9. hidden true says:

    Jaga ta ooroo nohortoo hayagdaj bgaa biz dee? Ochnoon jil araaraa taviulj amidarch bgaa bhaa? Medsen ch medeegyi yum shig bai omch horongoniihee ner usiig oor deeree shiljuuleed yaadag yaadag gechvee hehe! Hooson ed mongo teverch hevteed haniin jargalgui bval yamar yumniih n jargal bhav dee Jaga!

  10. secret says:

    эрэгтэй эмэгтэй бай хамаагуй баян яадуу хамаагуй санхуугийн тусламж авах ганцаардаж бнуу тэр хамаагуй надруу л ханд бух асуудлийг зуучилж огно энэ хаягруу ханд мэссэнжэр хаяг rich_zuuchlagch@yahoo.com

  11. sony says:

    чи тэгээд яг яамаар байгаан. нөхрийнхөө явалдсаныг нь бүгдийг нь өнгөтөөр яриулмаар байгаа юм уу. явалдаагүй тохиолдолд бол юу ч гэж чамд ойлгуулах гээд л лав нэмэргүй бололтой. юу хүсээд байгаагаа мэдэр, өөрийгөө сайн сонс. тэгээд хүссэн юм чинь хүзүүгээр чинь ороогоод ирвэл яахыгаа сайн бодоод үз. чиний өшөө хорсол барагдашгүй бололтой. ер нь бол нөхөр чинь ганцхан чамд зориулагдаад үйлдвэрлэгдчихсэн бүтээгдэхүүн биш учраас хэрэв ээ өөрөө хүсвэл чамаас өөр эмэгтэйг сонгох эрхтэй. үүнийг монгол улсын хуулинд хуульчлаад өгчихсөн байгаа. дээр нь хүний хувийн нууцад хэзээ ч битгий халдаж бай. тэр хүн чинь хичнээн чиний нөхөр ч гэсэн хувийн нууцтай байх эрхтэй. хэрэв ээ чи энэ бүхнийг нь хүндэлж үзэхгүйгээр нахраа өөрийнхөө худалдаад авчихсан өмч хөрөнгө мэт үзэж харьцаад байвал өөртөө гомдохоос өөр аргагүйд хүрнэ дээ. шулуухан хэлсэнд битгий эмзэглээрэй, сайн бодоорой.

  12. Nvd-hom says:

    Сайн уу. Та өөрөө сайн тэвчээртэй ухаантай байгаарай. Салах тухай бодлоо бодохгүйгээр харин ч улам сайхан амьдрах хэрэгтэй. Та 2 сайхан гэр бүл, хоёр хүүхдээ бодох хэрэгтэй.
    1. Хэрвээ нөхөр чинь тэр хүүхэнтэй юм болоогүй байвал яахуу? гэж та өөрөөсөө асуугаад үзээрэй. Хэрвээ тийм байсан бол таниар бэлэг сонгуулахгүйгээр эцсээ хүртэл нуух байсан байх аа. Үнэхээр л янз бүрийн юм болоогүй байвал таний яарч гаргасан шийдвэр амьдралыг чинь тэр чигт нь нураана ш дээ. Та 2 цаашдаа маш аз жаргалтай сайхан амьдрах гэр бүл байвал яахуу? энэ асуудал тэр сайхан амьдралд тань саад болохоор албаар ирсэн өчүүхэн жижиг зүйл байгаа ч юм билүү. Жаахан л тэвчээртэй хүлээцтэй хандвал бүгд хуучин хэвэндээ ороод сайхан болох байх гэж итгэх хэрэгтэй юм шиг байна аа.
    2. Хэрвээ нөхөр чинь тэр хүүхэнтэй холбоотой бол нөхөртөө уурлаад, загнаад ер нь яасан ч яахуу ямар нэгэн аргаар 2 хүүхэн болон өөрөө ямар үнэ цэнэтэй хүмүүс болохыг нь ойлгуулаад тэр хүүхнийг нь бодогдохүй болгох хэрэгтэй юм байна.
    За эцэст нь миний хэлэх гээд байгаа үгийг та ойлнож байгаа виз дээ. Ямарч байсан битгий сал аа. Сална гэдэг чинь муухай хүүхдүүдээ бодох хэрэгтэй. Эмэгтэй хүн л ухаантай байж гэр бүл сайхан байна гэж хүмүүс ярьдаг ш дээ. За амжилт хүсье. Сайхан гэр бүл болж сайхан амьдраарай. Бас битгий бууж өгөөрэй зоригтой байгаарай

  13. uuganaa says:

    Бүсгүй минь наад нулимсаа арчаад нүдээ нээ. Урд нь уучилчихаад байхад дахиж ингэж байгаа хүнд итгэж дахиад уучлахаар шийдсэн бол чи тэнэг хүн юм. Хүн нэг алдсан бол чи уучилж болно. 2 дахиа ингэж байна гэдэг чинь танай нөхөр араар тавих зуршилтай юм байна. Гэвч яая гэхэв. Чи уучлахаар шийдчихсэн бол 3 дахь хүүхдийн асуудалд нухатстай байгаарай. Юмийг яаж мэдэхэв. Өөр амьдрал зохиох болвол хүүхдийн тоо бага байсан нь чамд л хэрэгтэй. Бас чи нөхрийнхөө араар тавьж үзсэн үү. Үгүй бол үзэх хэрэгтэй. яагаад чамайг хуурдгийг нь ойлгох ч юм бил үү. Хөгширсөн хойноо харамсахгүйн тулд өөр эр хүнээс илүү зүйлийг мэдэр. Тэгвэл нөхөр чинь тэр хүүхнүүдийн юунд татагддагийг мэдрэх ч юм бил үү. Хүн чамд ямар хандана тийм л бай. чи урьд нь уучлаагүй биш уучилсан шүү дээ.

  14. chimgee says:

    нөхрөөсөө салахгүй харин чамайг зовоосных н төлөөс болгож хариуд нъ наад дуракаа дарамтлаж амъдар.

  15. Moogi says:

    Нухруусуу салаад хэрэггүэ. Хуухдуудээ бодох хэрэгтэй. Хэрүээ хэрүүл уруул хийгээд байвал та 2ийн харилцаа мууднуу гэхээс нээх сайжрахгуй байх. тэр 2 чамд мэдэгдэхгүй яүдаг байсан байж таараа. нохор чин гэнэт ингээд бга н гэр булийн харилцаа нэгэн хэвйин болоод оор зуйл хайж байгаа н л тэр бх даа. хайран залуу нас бие сэтгэлээ уруулчээд тэр хуухэнд тийм амархан огоод явуулчихаж болохгуэ. магадгуй тэрэнд чамаас илуу нэг юм байгад болоод тийшээ тэмүүлсэн боловуу. чи тэрэнтэй хэрэлдэж нэр хундээ унагах хэрэггүй. харин ч оорийгоо ухаалаг бусгуй гэдгээ мэдрүүл. ур дун чухал шуу дээ. 2 хуугийнхээ толоо, 10 жилийн амидралийнхаа толоо тэвчээртэй байгаарай. тэр эмэгтэйд учраа хэл. доромжлоод байвал чамайг улам л тэхээс тэгэх гэсэн шиг зовоож мэднэ. 2 хууг мин бодоод бидний амидралаас холдоод огооч, адилхан эмэгтэй хун байж нэгнийгээ зовлонд унагаж амидралийг н суйруулж яах гэсийн нтр гэдгиймү яамарч байсан 2 хуурхун хуугийнхэ толоо иймхэн давааг давах л хэрэгтэй. нохор чин хэзээ нэгэн одор чамайг ойлгоно оо. оорийгоо ямар их буруутайгаа ойлгох болно. оорийгоо тэр эмэгтэйгээс илуу гэдгээ уйлдлээрээ мэдрүүл. ухаалаг байгаарай амжилт

  16. MAXAN TOLGOI says:

    банзалдаад уз.сэтгэл чини онгойно.xонгоныxоо баасаа олигтойxон зэвэрлэж чадаxгуй баасыг бариж тогтооно гэж юу байдаг юм.баасны xарууд xогшроxгуй юм шиг..оорийгоо л бод.яxлаараа эмэгтэй xун эр xунийг тогтоож бариx гэж араас ни xоозолдоx юм.яасан гэж..явуулаа пиздаг.битгий уймрээд бай.урдаас ни унгас алдаад xоо ноxойг

  17. sole says:

    хичнээн хэцүү байсан ч гэсэн дотроо галзуурмаар байсан ч яаж ийгээд хүүхдүүдтэйгээ,али болох нөхөртэйгээ хамт байхыг л бодоорой.их удаан тэсэж тэвчиж шаналж байж эвлэрдэг юм билээ.

  18. Friend says:

    Эр эм хүмүүс зүгээр найзлана гэж байхгүй ээ. Бас зүгээр нэг секс хийгээд салах хүүхэнд эхнэрээ гэрээ цэвэрлэдэггүй нтр гэж муулахгүй байх. Нөрөө хүүхэн нь зөвшөөрвөл шууд салаад, дагаад харайлгаж мэдэх нөхөр байна. Ахиж уулзаж бэлэг сэлт өгч, чатлах нь битгий хэл нэрийг нь ч сонсохыг хүсэхгүй байна гэж нөхөртөө хэл. Холбоо сүлбээг нь яаж ийгээд салгах л хэрэгтэй.

  19. Зөвлөх үйлчилгээ says:

    Нөхөр чинь хэтэрхий тэнэг юм да. Өөр юу хэлэх вэ? Чи өөрөө л шийднэ. Чи бараг шахуу дэмжээд бэлэг энэ тэр авч л байдаг.

  20. tttttttttt says:

    надад bas tohioldson minii buruu bi buruu bodoj yavj geed irsen ch tsaanaa nuguu hvvhnee boddog umuurdug yum bna lee odoo geriinhee haalgiig bvr neechih yavahad ni chuluutei nuhurgui amidarsan on jilvvd chamd bgaa yund ni uilj duuldag yum be hen negnii teneglelees bolj gants oldoh amidraldaa vsee vgteej yavaltai bish yavaa yav geheer ulam irj naalddag yum hayachih tsaashaa vneneer yavsan hvn vhertergeer tuulai gvitsnee gej

  21. @@***ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    ЭХЛЭЭД ӨӨРӨӨСӨӨ АЛДААГ ХАЙ ТЭР ХҮНД ЧАМААС ИЛҮҮ НЭГЭН ЗҮЙЛ БИЙ ТИЙМ БОЛОХООР

  22. BATBAYAR says:

    ЧИ ИХ БУРУУ ОИЛГОЛТТОИ ЯВЖ БАИНА Нээрээ тэр хүүхэн нь манай хүний хэлснээр авъястай сайхан ааштай л юмуу гэхээс биш царай зүс байгаа байдлаараа миний дэргэд хэн ч биш гэж би харсан ЦАРАИНЫ САИХНААР ЦАИ СҮЛЭХГҮИ ЭЭ ГЭЖ ЦАРАИНААС ГАДНА ХАЛАМЖ БЭЛГИИН ТААРАМЖ ГЭЭД БИЧЭЭД БАИВАЛ ӨЧНӨӨН ЮМ БАИНА ЧИ ӨӨРИИГӨӨ ТЭНГЭРИИН ХҮН ГЭЖ БОДОЖ ЯВДАГ БОЛОЛТОИ ЦАРАИ МУУТАИ НЬ ХАМААГҮИ ХҮНИИГ ХҮН Л ГЭЖ БОДОЖ БАИ……………………..

  23. darjaa says:

    Зүгээр 10 жилийн өмнөх шигээ л байна гэж санаад байгаан нөхөр чинь…өөрийгөө болон нөгөө хүүхнээ…энэ түр зуурынх…чи бид үеийн улс бололтой…өөрийгөө тордоол юу ч болоогүй юм шиг л бай…уйлж унжилгүй шулуухан ярилц…уучилж чадсан хүмүүс насан туршдаа хамтдаа байдаг юм шигээ…нөхөр чинь тун удахгүй бүгдийг ойлгоно

  24. Erkesmaa says:

    Чамайг ойлгож байнаа. Яаж хууртаж яваа бол хэзээ хаана юу болсон юм бэ гээд ямар их хэцүү байгааг чини ойлгож байнаа. Гэхдээ итгээрэй чи эхлээд өөрийгөө тэр эмэгтэйгээс илуу чухал хүн гэдгийг л нөхөртөө ойлгуул. Эхнэрийн хувид ч эмэгтэй хүний хувид ч хамгийн сайхан ни гэдгээ мэдрүүл. Үүнд заавал уг хэл хэрэггүй ээ үйл хөдөлгөөнөөрөө. Тэгээд чамтай чамгуй би амидарчихна гээд яаж ч магадгуй эмэгтэйн дурд хувир. Чи тэр хүнийг зүгээр л хаяхад өөрөө ухамсарлаад нохой шиг дагаад л ирнэ хэхэ. Итгэ тэвч хүлээ тэгвэл чи ялна.

  25. Emegtei Borhon says:

    Бичсэнийг уншлаа. Чи нэг хэсэгтээ ууч болоогуй ум шиг буур тэр тухай ярихаа болиооо.
    Наад эрчүүд чини нэг хэсэг тэгж балиартдаг ум. Удахгуй гэр бул чухал гэдгийг ойлгонодоо. Тэр хуухэнтэй ни дахиж буу харицуул. Тэр хуухний тухай гэр орондоо дахиж буу уг гаргаарай. Гадний хэнд ч хэрэггүй хунээс болж амидралаа уймуулээд хэрэггүй шуу. НОхортоо ч хэл тэр хуухний тухай дахиж ууч яриж болохгуй гэж хэл. Чи оортоо сайн анхаараайраа. Наад эрчүүд чини оорийгоо золиосонд хаявал оор тийшээ шулсээ гоожуулаад яваад огно шуу. Гол дахиж битгий хэрүүл хийгээрэй. Гэр орондоо тайван дулаан уур амисгал бурдуул.
    Аз жаргал хусэ. Хэрүүл буу хийгээрэй.

  26. zal says:

    HI all tseverehen undur uhantai tsarailag zalu bn tseverhen tsarailag busguite yariltsaj dotn sanal bodlo huwaltsi add me temka27@yahoo.com

  27. Hongoroo says:

    hi busgui
    chinii setgeliig oilgoj bn. nohor chin zugeergu yum bn.bugdiig medlee gd setgel chin ulam l dordno.tiimees odoo zugeer l orhi.medsn medeeegu busgui ta nohoroosoo salahgu bizde.tegj 2huuhdee etseggu bolgohgu bizde.
    tiimees zugeer l naadahaa orhi ok. setgeliin boon daramt bolno.
    harin ternii orond ajil torol nz nohod gd l tsagaa oor zuild zartsuul, ali blh olon niitiin dund bai.
    ooriigoo bs goy bolgood l .chamd ene chin taalagdaj ehlene.dandaa huuhed gelgu 1 odor nohorte orhiod nzuudtaiga showdaj blno shd.yagad blhgu.yagad zaaval huuhedee harj gertee bh yosto gj.1odor ch gsn garah heregte shd.chamd shn bna.setgel chin hurtel ongoigood l irne.
    nohorte halamj baga taviad ooriigoo goy bolgood irh yum bl nohor chin gaihaad chamaig haramlaj hardaj ehlene dee.
    iim l bn.ingeed l nohor chin haashaa ch yavhgu.chamta ger bulteigee l bn.(ger bulee boddog uhaanta sn halamjta aav etseg bol shu de.shal uhaangu medrel muut bl tenegteed ter huuhnee dagaad yavdg yum)
    za busgui min amjilt uhaanta sergelen baigara.
    ter huuhente n uulzah esvl holboo barih hereggu ee.chamag dord l uzne.

  28. Bunny says:

    Ийм тохиолдолд нөхөршуу юмандаа:

    Би чамдаа хайртай, гэхдээ чиний сэтгэл нэгэнт тэр хуухэн руу эргэсэн бол чи тэр хуухэн руугээ яваа, би хуухдуудээ гантсаара усгуж чадна гээд нээх уйлж унжилгуй шулуухан хэлчих! тэгэхэд л болоо явчих байх. Гэрээсэ битгий яваарай, нухруу явуул, яагаад гэхээр сэтгэлээ хувргаснаара тэр буруутай, нухур чини нэг хэсэг гэрээсэ явах бол 2-3 сар болоод эргээд ирнээ. Зоригтой байж уунийг даван туулна шуу! Тэр хуухэн тсарай муутай энэ тэр ни хамаагуй, нухрийг чини сэтгэлийг яг дээрхи арга замаар л атгаад авчихсан болохоор чи туунээс илуу хучтэй байж нухруу эргүүлж авна. Амжилт! 🙂

  29. enkhriimaa says:

    их зэвүүн нөхөр байна, танай нөхөр. Ямар балиар амьтан бэ, өчнөөн жил ханилчаад, тэр муу гамшгийн царайтай хүүхнээ хүлээж, гуйсаар бна гэдэг. Би байсан бол хичээж байгаад будаа болгоноо тэр хоёрын харилцааг. Мэйл нтрийг нь мэддэг юм бол та эвтэйхээн комби зохиогоод тэр хүүхнийх нь амыг таглачих. Эсвэл гадаад нөхөр рүү нь өөрийгөө мэдэгдүүлэлгүй мэйл биччих. Танай гэр бүлд тэр хүүхэн гай болоод, танай гэр бүл маргаантай байхад тэдний гэр бүл яагаад тайван амгалан байх ёстой гэж. Хүн нэг алхаж байвал, та гурав алхах ёстой доо. Иймэрхүү асуудал дээр.

  30. emegtei says:

    нөхөр чинь больё одоо гээд бичсэн байх. Тэгхээр хариу нь тэгэж ирсийм болуудаа. Тавьж явуулах шиннжгүй л хүүхэн байна. Нөхөр чинь өөрт чинь хайртай байхөө. Уйдсандаа ингэж явдаг хүнийг алийг тэр гэхэв. Нөхрөө тоохгүй хаяад үзээч. Нусаа хацартаа наагаад л хүрээд ирнэдээ. Өөрийгөө ингэж тамлахаа болио

  31. Жагаа says:

    Нөхөртэй чинь самбаганаад байгаа тэр хүүхэнтэй ч сайндаж, муудаж, элдэв харьцаа үүсгээд байх хэрэггүй. Чи их сүрхий шашин шүтлэгтэй хүн, тэр шашиндаа үнэнч байж, гэр бүлийг маань үймүүлж, үр хүүхдүүдийг маань өнчрүүлэхгүй юм байгааз дээ. Чамайг тэгэж нүгэл үйлдэхгүй гэдэгт итгэж байна гэж хэлээд орхисон нь дээр. Өөр олон юм ярих хэрэггүй.

    Харин тэр хүүхний нөхөр юмуу нөхрийнх нь ар гэрийнхний хаяг, утсыг нь олоод авчихсан байхад илүүдэхгүй байх.

  32. Жагаа says:

    Нөхөр чинь тэр эмэгтэйд хайртай, тэр хүүхэнтэй явдалтай гэдгийг нөхрөөрөө хэлүүлж мэдлээ гээд юу өөрчлөгдөх юм бэ? Байдал улам л дордоно биз дээ? Тэгэж байхаар мэдсэн ч мэдээгүй юм шиг дүр эсгээд явж байсан нь дээр. Тэгэж яваад нөхөр чинь ухаантай эр бол гэр бүлээ бусниулахгүйг хичээнэ. Тэнэг эр бол нөгөө хүүхнээ сонгоод, чамаас сална. Иймд эрт орой хэзээ нэгэн цагт байдал бишдэж, гэр бүл салах дээрээ тулж магадгүй учир одооноос өмч хөрөнгө, үр хүүхдийнхээ асуудлуудыг бүгдийг нь өөртөө ашигтайгаар бичиг баримтуудаа цэгцэлж эхэлсэн нь дээр байх.

  33. cool says:

    одий наслачаад ийм юм шийдэж чадахгуй байхдаа яхаб дэ.ойлгомжтой л байна ш дэ танийг хуурдгийн байна тэр хуухэндээ хайртай бас 10 гаран жил доромжлуулж амидарснаа мэдсээр байж яахаа мэдэхгүй байдаг яачихсан эргүү юм бэ.ийм хумуус оорийнхоо унэ цэнийг алдчиxсан оорийнхий хучинд найддаггуй хумуус байдаг байх да.оорий чин унсэнд хаяхад ойрхон байна.оорийгоо одоо болтол абгай н гээд итгээд ябаад байж дэ тэгүүл

  34. hi says:

    эгчээ би таниас дүү гэхдээ юм бичмээр сангдчихлаа. Хайртай хүнийгээ ингэхээр яар хэцүү байдагийг сайн мэдэж бнааа. Та зүгээр орхи. Битгий тэррүүни утасд битгий нөхрөө гуй. Явбал явгээ. Би бас нз залүүдаа хүүртагдаад тэгээд би уучилсанч тэр тэгээд алцагнаж яүсаар бгаад тэрийгээ сонгосон эр хүн гэдэг болохгүй бүтэхгүй зүйлрүүгээ тэмүүлдэг хүмүүс/ нэрээ бодоо эгчээ бараг л салсан дээр бхаа. Би ч бас удур бүр боддог бсан суулдээ зурх их өвддөг юм юмнаас айж эмээдэг өөртөө итгэлгүй болдог юм билээ

  35. uranzurag says:

    хэрэв тэдний хооронд асуудал байсан бол яаг яах гэсийн??
    нөхрөөсөө салах уу, эсвэл 2уланг нь алах уу?
    байсан байгаад үннээ хэлбэл аан тийм үү, шууд л хэлчихгүй гээд санаа чинь амрах уу???
    яг юу хүсээд байгаа чинь тодорхой бус байна.
    тэдний хооронд үнэхээр асуудал байхгүй бол өөрөө юуг яж шийдмээр байна???

  36. . says:

    чи нэлээн айхтар хүүхэн байна аа. за тэр яахав та 3 угаасаа 3лаа зэвүүн хүмүүс байнаа. бүр айчихлаа

  37. gfhgfsdh says:

    сэтгэлээ бариа чамтай адил зовлонтой хун их бий.тэр тусмаа тун ойрхон бн гэж мэдээрэй.ж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.