Та сайн эхнэр үү?

Эмэгтэйчүүдэд яагаад ар гэрийн бүх ажил ноогддог юм бэ?  Үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлнэ, гэр орны ажлаа амжуулна. Тэдэнд өөрсдөдөө зарцуулах цаг тун хомс. Эр нөхрөө анхаарах тухай яриад ч хэрэггүй. Энэ бүхний эцэст өөрөөсөө сайн эхнэр байхын тулд яах хэрэгтэй юм бэ гэж асуух нь энүүхэнд. Тэгвэл эмэгтэй хүн бие даасан байдлаа алдалгүйгээр хайртай хүнээ хэрхэн халамжлах ёстой вэ?  Дуртай ажлаа гэрийн ажлаар сольж, нөхөр, хүүхдээ халамжлах нь зөв үү? эсвэл сайн нэр сонсохын тулд сайн эхнэр байх гэж хичээх үү? 

Нөхөр нь ажил гэсээр гэрийн бараа хардаггүй, эхнэр нь үр хүүхэд, ар гэрийн ажлаас хөндийрэхгүй байх  нь  гэр бүлийн хамгийн түгээмэл дүр зураг. Ийм  нөхцөлд эхнэр өөрийгөө умартаж,  хамгийн эмгэнэлтэй нь сонирхлоо ч мартдаг. Ийм занганд орохгүйн тулд  яах хэрэгтэй вэ?  Хайр дурлалын ид шидийг  хэрхэн насан туршаа мэдрэх вэ? Нөхрийнхөө юунд дурласныг, юуг мөрөөдөж байснаа санахгүй байна уу? Юун тухай ярих вэ ?

Шуугиантай өдрийн дараа нөхөртэйгээ хоёулхнаа байхыг хичээ. Бүх зүйл эхэлсэн тэр үедээ эргэн оч. Хоёулхнаа байх цаг гарга.

Та хоёрт хүүхэд, гэр орон,машин, хадмууд, бас үүрэг хариуцлага бүгд байгаа. Эвсэл аль нь байхгүй байж болно. Гэхдээ та хоёр нэг нэгэндээ юу юунаас ч илүү чухал гэдгээ бүү март. Хамгийн гол нь эхнэр нөхөр, бас  бие хүн гэдгээ байнга сана.

Гэр бүлийн өөр нэг дүр зураг бол ажил хэрэгч гэрийн эзэгтэй.  Ажлын хажуугаар эгр орон, үр хүүхэд харж асрах бүх үүргийг  ганцаараа нуруун дээрээ үүрэх мэдээж хэцүү. Хүүхдүүдээ цэцэрлэг, сургууль дээрээ байх үед ажлаа  хийж, тэднийг унтах хойгуур л амрах  чөлөө гарна.

Хэрэв та цагийг зөв зарцуулж чаддаг нэгэн бол бүр зүйл яваандаа цэгцэрнэ. Тусалж дэмжих нөхөртэй бол та өөрийгөө азтайд тооц. Сайн эхнэр байхад нөхрийн үүрэг маш чухал. Одоо та өөрөөсөө сайн эхнэр мөн үү гээд асуугаад  үз.

Дахин хэлэхэд юуны түрүүнд ямар амьдралд тэмүүлж байгаа шигээ өөртөө болон ханьдаа үнэнч бай. Хоёулаа нэг зүйлд тэмүүлж, зорьж байгаа бол илэн далангүй байдал, харилцан ойлголцол, хүндлэл хамтын амьдралын түлхүүр гэдгийг сана.

О. Халиун

5 Comments

  1. zochin says:

    би 2 хүүхэдтэй. 1ийг нь утжмтт асрагчаар харуулаад 1ийг нь цэцэрлэгт өгөөд өөрөө ажла хийгээд л гүйдийшд. Амаргуй л дээ гэхдээ л гэртээ сууснаас хамаагуй дээр. Манай нөхөр төсвийн ажилтан. Би л олигтойхон цалинтай ажил хийж гэрээ авч явдаг. Гэхдээ тэрэндээ ерөөсөө гутардаггуй. Нөхөр дуртай ажлаа хийдэг би ч дуртай ажлаа хийдэг тэгээд ч гайгуй цалин авдаг. Нөхөр маани цалин багатай ч миний хувьд хамгийн супер эр хүн…энд тэндээс уншаад байхаар би өөрийгөө их азтай гэдгээ л улам их мэдрэх юмдаа

  2. Real says:

    хувь хүний зохион байгуулалт чухал байхдаа

  3. dolgoon says:

    би сайн мэдэхгүй бнаа,болж өгвөл сайн л ээж бхийг хүсэж бна.

  4. .... says:

    би 2 хүүхэдтэй асрагч авна гэдэг ч нэлээн зоригтой ээжийн хийх зүйл. Тэрэнд орвол цэцэрлэгт өгсн нь 100 хуви дээр. Би ажлаа хийгээд бүгдийг амжуулдаг ээжүүдийн нэг.

  5. Muujgai says:

    Би xүүxэдтэй болоxоороо асрагч аваад ажлаа xийнэ гэж боддогшд. Цалингаараа асрагчийг цалинжуулаад xүүxдээ xувцаслана, бас нэрвтэж нөxрөө зовооxгүй амар юм шиг. Гэxдээ xөөрxөн xүүxдээ xараxаар xаяад явж чаддаггүй юм болуу? Мэдэxгүй юм даа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.