Хятад жил бүр 13 сая үр хөнддөг

Хятадын “Нэг гэр бүл – нэг хүүхэд” бодлогоор жилд 13 сая үрийг хэвлийд нь устгадаг байна. Хэдийгээр эдийн засаг нь эрчимтэй өсч байгаа ч хүн амын тоог хязгаарлах хатуу бодлого нь хэвээр байгаа юм. Учир нь гэрлэсэн хосуудад нэгээс илүү хүүхэдтэй болохыг хуулиар хориглосон хэвээр. Хүний эрхийг зөрчсөн энэ хуулыг Хятадын гэр бүл төлөвлөлтийн хорооны ажилтнууд хэрэгжүүлдэг аж. Аль Жазира телевизээр саяхан хүүхэд төрүүлэх эрхээ хасуулсан нэгэн эмэгтэйн тухай нэвтрүүлэг гарсан.

Хятадын зүүн өмнөд мужид амьдардаг Xiao Aiying гэгч бүсгүйг найман сартай жирэмсэн байхад нь гэр бүл төлөвлөлтийн хорооноос хүчээр үрийг нь хөндүүлжээ. Бүсгүй арван настай охинтой болохоор дахин хүүхэд төрүүлэх эрхгүй болсон юм. Хүний эрхийг ноцтой зөрчсөн уг хуулинд дахин хүүхэдтэй болох гэсэн хосуудыг 40 мянган ам доллараар торгох, ажлаас нь халах, хөрөнгийг нь хураах зэрэг итгэхийн аргагүй заалтууд байдаг аж.

Жилд 13 сая үр хөндөлт гэдэг нь аймшигтай сонсогдож байхад Хятадын эрүүл мэндийн мэргэжилтнүүд бодит байдал дээр энэ үйл явц бүр илүү цочирдмоор гэж ярьжээ. ДЭМБ-аас гаргасан мэдээгээр 15-44 насны нэг мянган хятад эмэгтэй бүр дунджаар 24 удаа үр хөндүүлдэг аж. 2004 онд дэлхийн хэмжээнд 42 сая үр хөндүүлсний 9 сая нь Хятадад болжээ.

Хэдийгээр Хятадын албаны зарим хүмүүс хүн амын тоог хязгаарлах энэ бодлогоо эргэн харах тухай ярьж эхэлсэн ч тус оронд юу ч өөрчлөгдөхгүй байна. Хятадын хөдөө тосгонуудад албан хүчээр үр хөндөлт хийх нь байнга тохиолддог болж, орчин үеийн иргэншсэн нийгмийн өдөр тутмын амьдралын хэв маяг болжээ. Засгийн газар нь уг хуулыг хүчингүй болгох хүртэл олон сая бүсгүй үрээ хөндүүлэх болно.

Xiao Aiying бүсгүйд ч ийм зүйл тохиолдсон юм. Энэ сарын арванд хөл хүнд бүсгүйг төрөхөд ердөө ганцхан сар дутуу байхад гэр бүл төлөвлөлтийн ажилтнууд хорьж саатуулан үрийг нь хөндүүлжээ.

Бүсгүйн нөхөр Luo Yanquan тэр өдөр арав гаруй хүн эхнэрийг нь гэрээс нь орилж чарлуулан хүчээр авч явсан тухай ярьж байна. Түүнийг эмнэлэгт гурав хоног хорьж, үрийг амьгүй болгох эм бүсгүйд уулгажээ. Бүсгүйд тохиолдсон энэ явдлын талаар гадаадын хэвлэл мэдээллээр цацагдахад Хятадын албаны хүмүүс үүнийг эрс няцааж, худал мэдээлэл гэж тайлбарласан юм. Тэд бүсгүйг үр хөндүүлэх шийдвэрийг өөрөө гаргасан гэсэн билээ.

” Манай гэр бүлийнхнээс хэн ч ийм шийдвэр гаргаж зүрхлэхгүй. Бид нар цагдаа дуудсан боловч тэд “ Энэ хэрэг бидэнд хамаагүй” гэж хэлсэн. Бид өмгөөлөгчид хандахад “ Тусалж чадахгүй”, хэвлэлийнхэнд хэлэхэд “ Ийм хэргийг бид мэдээллийн хэрэгслээр цацахгүй” гэсэн гэж бүсгүйн нөхөр ярьжээ.

Эцэст нь бүсгүйн жирэмсэн байсан үеийн гэрэл зураг, биедээ зодуурын сорвитой эмнэлэгт байх үеийнх нь зураг Аль Жазира вэб сайтаар цацагдсанаар энэ хэрэг илчлэгджээ. Бүсгүйн түүх Хятадад болж туйлын харгис үйл явдлын зөвхөн нэг жишээ юм.

О. Халиун
NEWS.MN

8 Comments

  1. vsd says:

    Ǫ ÄÝÌÆÈÆ ÁÀÉÍÀ.ÄÝÌÆÈÕÃ¯É Õ¯Ì¯¯Ñ ÒÝÐ Õ¯¯Õį¯ÄÈÉà ªÐÃªÆ ÀÂ.ÕÓÓËÈÀ ªØªª ×ÀÍÃÀÐÓÓËÀÕ ÕÝÐÝÃÒÝÉ

  2. he says:

    хужаа ухэж бх даа таарсан хумуус хамгийн муу муухай зуйл хийдэг энэ хорбоо дээр бхаргуй зуйл хийдэг омхи санаатай хужаа нар ух монголийг мини авах гэсн санаа чини зууд мэдүү ухээ хятад хуумуус оорсдоо яж амидардаг юм болоо их хэтсүү улс гэсн шуу бурхан мини там

  3. Kidna says:

    Хужаа хүн ихтэй алуул манай газар нутгийг авлаа гэх хэрнээ .. ийм юманд юунд эмзэглээд бгааг ойлгохгүй бна шүү … Үхжил бна биз манай газар шорооноос авах хужаа нар л багасна биз… ийм хэвээрэй бсааар байвал сайн бна хаха

  4. Жагаа says:

    шороон түмэн хүн амтай хятад улс абортоо хийнэ үү, хүнээ ална уу бидэнд хамаагүй байхөө үүний оронд Монголд нийт хүн амын 3-ны 1 нь ядуу, ядуу ч учраас үр хөндөлт их байгаа этрийг илүү анхаарах хэрэгтэйм шигээ

  5. Man says:

    Íýýðýý ýíý õóæàà íàð ãàõàé øèã ¿ðæèõ þìàà. Òýð îëîí ñàÿ õ¿íèéã ÿàæ òýæýýæ áàéíà àà. Åð íü õ¿í àìûíõàà òîîã õÿçãààðëàõ íü çºâ ø äýý.Áàãòàæ ÿäñàí îëîí ñàÿ õ¿íèé õîîë õ¿íñ, îðîí ñóóö, ºìñºõ ç¿¿õ ãýýä õýðãëýýí¿¿ä íü ýõ äýëõèéä ìààíü ë õ¿íä à÷àà áîëæ èðíý. Õ¿í àì íü îëíîîð ºñººä áàéãàà ýíýòõýã, õóæàà íàðûí ýð÷¿¿äèéí íü òºìñãèéã çàñ÷, õ¿¿õí¿¿äèéõ íü ñàâûã àâ÷ ¿ðèéí ñóâãèéã íü áîîõã¿é õè÷íýýí ÷àíãà õóóëèàð õîðèîä äèéëäýõã¿é ë ¿ðæýýä áàéõ þìàà. Õ¿í àì õýò ºñºõ íü õîîë õ¿íñíèé õîìñäîë ¿¿ñ÷, áàéð îðîí ñóóö øèíýýð áàðèõ, õóâöàñ àõóéí õýðãëýýã íü õàíãàõ ãýæ øèíýýð íýìæ ¿éëäâýðëýõ øààðäëàãà ãàðíà. Ýíý á¿ãäèéã õýðýãæ¿¿ëýõýä ìýäýýæ ò¿¿õèé ýä øààðäëàãàòàé áîëíî Òýð ò¿¿õèé ýäèéã áèä áàéãàëü äýëõèéíõýý ãàçðûã óõàæ, ìîäûã îãòîëæ, óñ óðãàìëûã áîõèðäóóëæ áàéæ îëæ àâäàã.¯¿ãýýðýý áèä èðýýä¿é õîé÷ ¿åèéíõýý àìüäðàõ íºõöëèéã óëàì ë õ¿íä áàéäàëä îðóóëæ áàéíà ãýñýí ¿ã.Äýëõèéí õ¿í àìûí õóðäàöòàé ºñºëò íü ººðñäèé㺺 ìºõºë ð¿¿ îéðòóóëæ áàéíà ãýñýí ¿ã. Èíãýýä áîäîõîîð Õÿòàäûí çàñãèéí ãàçðûí áîäëîãûã áóðóó ãýõ ¿íäýñ àëãà.

  6. nice says:

    ãàõàé øèã ¿ðæýõ þìà ºìõèé õóæàà íàð.

  7. uba says:

    xэцүү улс.

  8. AIMARAA says:

    odoo hurtel 1 huuhdiin hyazgaaratai heveree yumuu? tatvar tolood turuulj boldog huulitai bolchoogui biluu? zoz medehguin. huulindaa 1 gevel 1 shde. 8 sar hurtel ni teej bdag neeree. hyatadad erh choloo yarival etssiin dundee bid l hetsuudene. Boon hyatad orood irdeg hen butsaahuu? 76 yu? tegj bodohgui l bna

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.