Эхнэр хүн гэхээрээ л сэрүүлэгтэй цаг шиг байх хэрэгтэй гэж үү?

Сайн байцгаана уу? Намрын сэрүүн өдрийн мэндийг хүрье. Би 22 той эрэгтэй. Надад нэг асуудал байна. Эсвэл надаас ч болж байгаа асуудал байж магад. Би найз хүүхэнтэйгээ цуг амьдраад 3 жил болж байна. Энэ хугацаанд бас ч гэж юм юмыг л үзлээ. Найз бүсгүй минь намайг ерөөсөө ойлгохгүй юм. Би чинь эрэгтэй хүн гадуур явна ажил хөөцөлдөнө, найз нөхөд гээд л олон байх юм. Тэр болгонд уурлаж уцаарлаад сүүлдээ би бараг сургуультай нохой шиг болчихсон юм шиг санагдаад байхын. Би нэг компанид туслах менежер хийдэг байсан. Яахав хэтэрхий олон хүүхэн ажилладаг газар л даа /27 эмэгтэй 3 эрэгтэй/ гэхдээ би ямар ч асуудал гаргалгүй өнөөг хүрсээр ирсэн. Цаг зав гаргасангүй энэ тэр гээд уурлаад байхаар нь би бүр ажлаасаа ч гарч үзлээ. Гэхдээ тэнд ажиллаж байхдаа жоохон үнэртүүлдэг байсан нь үнэн л дээ. Нэг хүнтэй гэрээ хийнэ тэгээд л бас нэг 100 татчихна гэх мэт. Сүүлийн үед би гэдэг хүн нэг чимээгүй ганцаараа хэнтэй ч юм дугарахгүй нэг сайхан баймаар байдаг болчоод. Амралтынхаа өдрөө тийм маягаар өнгөрөөмөөр байхад найз бүсгүй минь ирээд хэл ам зулгаачих гээд, дээр нь ийшээ явах хэрэг байн цуг явъя тийм юм хийгээд өгөөч гээд л 5 мин зүгээр амар амгалан байлгахгүй юм. Тэгээд хэлсэн чинь надгүй амар гээд л явчлаа :D.

Бас арай ч дэндүү жижиг шалтгааныг том хэрүүл болгоно. Дээр нь би гэж нэг тэнэг хүнтэй хатуу харьцаж чаддаггүй болхоор эмэгтэй эрэгтэй гэж ялгалгүйгээр зүгээр эелдэг харьцдаг. Зарим нь энийг том юманд бодоод “гэр бүл”-н дундуур орж ирнэ. Гэх мэт явган хэрүүлүүд ямар их болж байна гээч. Би ч өөрөө сүүлдээ ойлгохоо байлаа. Саяхан бид 2 хэрэлдээд тэгсэн чинь намайг бүр хэлэх хэлэхгүйгээр хэлээд /би хэрүүлдээ ер нь хараал оруулдаггүй дараа нь сэтгэлд сэвтэй байдаг юм/. Тэгхээр нь би аргаа бараад өөрийн хүссэн хүнтэйгээ суу. Надаас арай дээр хүн олоод авчих тэгвэл ингэж их хэрүүл, ийм их уур чинь байхгүй байх болно гэж хэллээ. Миний сэтгэл бүр хөрчиж. Явсан хойгуур нь арай амар амгалан ч юм шиг санагдаад. Тэгсэн хэрнээ миний төлөө юу ч хамаагүй хийдэг болхоор нь салж чадахгүй юм. Яаж ч салхав дээ. Уг миний төлөө амиа ч өгхөөс буцахгүй. Тиймээс л сүүлийн жил хагас тэвчлээ засрах болов уу? гэж найдсаар. Гэлээ ч энэ ааш, өчүүхэн юмыг хэрүүл болгох бас дээр нь энэ хөндлөнгийн хүмүүс их гай болох юм. Яах вэ? хүмүүсээ ингээд л нэг юманд хүлэгдсэн юм шиг амьдрах хэцүү юм. Надаас илүү зовлонтой хүмүүс байгааг мэдэж байна. Гэхдээ энэ асуудал миний хувьд одоогоор хамгийн хэцүү нь байна.

секс.мн дээр ирсэн захидал

28 Comments

  1. billion says:

    za harin minii өөрийн бодол гэвэл/зөлөгөө биш шүү/ хайр чинэ мэдээж чамд хайртай чамгуйгэр уйддаг юм шиг бна.ихэнхи эмэгтэйчүүд им бдиймаа.ер ни эмэгтэйчүүд заавал хажуудаа байнга байлгаж илуу ихээр хайрлуулж халамжлуулахыг хвсдэг гэвэл худал болохгуй биз.хайртайгаа ярилцах гээд үздээ.салах нтрийн хуүйд би илуу юм нуршаад яахав.шинэ оны мэнд :d

  2. billion says:

    зиак ер ни бол надад амидралийн туршлага нтр гд байх юм бхгуй…..нэг удаа миний уншиж бсан номонд эмэгтэйчүүдийн 90%ни бараг хэрэлдэх донтой.тэд нар жоохон юм бсан ч хэрүүл болгож чаддаг шидтэй хүмүүс гэнэ..зарим тохиолдолд энэ ни тэд нарт кайфтай байдаг боловч эрчүүдэд дарамт болж бдаг.эхэндээ энэ ни өхөөрдмөөд хөөрхөн санагддаг боловч сүүлдээ эрэрчүүдийг залхаадаг юм бна.түүнчлэн хайр ни хөрдөг…ЗА НЭГ ИЙМ ЭХ СУРВАЛЖ.би ч ер ни нээх нтрт сонирхолтой хун биш л дэ.чимэгүй бх дуртай.гхдэ мэдээж хааяа холбоогуй таг болчуул араас ни нэхэл сурал болж боон юм болно шуу дэ.кк.тэээл загнаж гарна…харин энэ тухай уншаад би бага зэрэг өөрчлөгдсөн..нээрэ хайрийга рай дэндүүлэд бган болуу гээл.кк

  3. ELGEMSUU _D says:

    ЭЛГЭМСҮҮ чи оороол дутаж байгаач ум болгонд их мэдэмхийрэгч болж байхаар

  4. . says:

    сайхан ном уншуул тэгээд зүгээр орхи энэ асуудал биш хүүхэдтэй бол. энэ дэвшил

  5. TG says:

    нээрээ үнэхээр төвөгтэй шүү би эхнэртэйгээ илан далангүй бай гэхээр ерөөсөө чадахгүй юм заримдаа жаахан сэтгэлээ нээх гэхээр л чи хэзээ ингэж байсан юм тэгэж байсан юм гээд л үглэж эхэлнэ тэгээд бөөн хэрүүл болгочихоод намайг л буруутгана. сална гэж байнга хэлнэ тэр нь надад үнэхээр дарамт болдог би салчихмаар л санагддаг гэхдээ 2 охиноо бодоод салж чадахгүй гүрийгээд л. юун хайрын оч моч юу ч үгүй. секс хийнэ надад ямар ч сонирхолгүй. тэгээд бас уурлана. намайг аваад явчих эцэг эх бий чамаас салахад хотойх зүйлгүй гэнэ. нэг удаа яг салчий гэсэн чинь би чамдаа хайртай дахин тэгэхгүй гээд л байсан одоо яг хэвээрээ ямар өөр шиг нь байнга чамаас сална гээд орилоод байлтай биш. миний ээж лав аавд минь ийм муухай зан гаргадаггүй түүний ээж ч бас тэгдэггүй тэгээд хэнийг дуурайдаг байна.

  6. zaluu says:

    Сайн уу,
    чамд ямар байгааг би мэднээ. Нэг тэгэж сурсан эмэгтэй хүн үнэндээ засарна гэж байхгүй дээ. чиний төлөө хамгийн энгийн тайван байлгах зүйлийг чини хийж чадахгүй байгаа бүсгүй хүн цаашид яах бол гэхээс би айж байна. чи цаашид өөрөөрөө биш түүний хүссэнээр амидрах болно гээд төсөөл дөө. чи нэг их удахгүй түүний сургуулитай нөхөр болно. Яахаа өөрөө мэднэ биз дээ. Би бол салж санаа амарсан.

  7. erxes says:

    хун хэтэрхий углээд хашгир ч орилоод бхаар аяндаа л сачдаг юм бна лээ,манай 1нзийн эхнэр миний нзийг бнга л загинадаг, тэгсээр бгаад салчихсан салхаасч аргагуй углдэг хуухэн бсан л даа ,тэхдээ тэр хуухэн тэгээд нухуруу 1 удур салаад яваад угну гэж зуудлээгүй биз ,одоо тэр эмэгтэй 1 зодуулдаг нухуртэй болсон бна лээ,надаа тэр эмэгтэй хандаж хэлхдээ бийч нухуруу их зовоодог бж дээ миний нухур шиг намайг сонсоод загинауулдаг хун гэж бдаггуй юм бна гээд л уйлж билээ,ядаж бхад 2тох нухур н нудчихдэг гар бна лээл дээ,

  8. khongorkhon says:

    ер нь бол хүүхдээрээ л байхдаа цуг амьдарч эхлэсэн юм байна ш дээ. одоо гадуур гарч янз бүрийн зүйлтэй учирч олон олон адал явдлаар дүүрэн амьдарч байх нас чинь байна. тэгэхийн оронд аль хэзээний 30 хүрчихсэн залуу шиг амьдралтай болсон байна. та 2 залуухан л хүмүүс байна угаас нийцэхгүй бол эртхэн өөр өөрсдийнхөө амьдралыг бодсон нь дээр шүү дээ. тэгээд нэг 30 хүртлээ дураараа дурьгиж дунд чөмгөөрөө наад даа л гэж хэлмээр байна.

  9. busgui says:

    nuhur maani nadtai hamtdaa bhdaa hamgiin taivan stressgui bdag gedgiin,… bi uul n tiim ch duugai hun bish,… haya bas ingemeer bn, tegmeer bn gedgiin… gesn ch minii ´hani ajilaasaa taraad gertee irj ohin bid 2toigoo taivan amgalan amarch nalaih durtai gedgiimdaa

  10. hi says:

    хи уучлаарай би Маргааш өнөөдрөөс илүү жаргалтай байх ёстой гэсн хунд хандаж хэлэх гэсиймаа, энэ манай нз залуу бишээ,мана хун хэзээ ч ажлааасаа гарч бгагуй бс хуухэнтэ холбогдож бгагуйлдээ,би бс арай ч тэрний толоо амиа огхоос буцxааргуй биш,тийм юм гэж ю бхавдээ, энэ залууд хэлхэд адилхан шоүддаг хунээ олж ав гж хэлмээр бндаа,жаргалтай газар хун тогтдогуй гж унэн юмаа,

  11. temee says:

    чи зүгээр хайргүйн үнэн

  12. Gstar says:

    Zohitsuulj boldog l yum daa duu mini zohitsuulaad buur uuriinhuu tald erguuleed haychih chadvar chamd heregtei bolov uu

  13. Ramirez Sanchez says:

    Ажилд орж ажил хий гээч гэрт суугаад бхлээр эмэгтэй хүмүүс угааса тэгдийн ш дэ
    !

  14. saraa says:

    minii naiz zaluu bol ene asuudliig buren shiidchihsen gehuudee. nadtai yariltsaad l bi ch bas anhandaa ih l uurlaj gomddog bailaa, odoo bol bid 2t heruul gesen asuudal baihgui anhnaasaa ch herelddeggui baian bi l joohon aash gargadag baisan yum. chi ch gesen naiz ohintoigoo yariltsaad uz l dee. manai nz zaluu bol bainga l nadad hairtai uurd hamt baina gej heldeg hain chi nadad tuslaarai bi amidraliinhaa toloo surch ajillana chinii demjlegguigeer yavahgui geh met hamt saihan amidrahiin toloo geh meteer yarij oilguulsan gehuudee. minii huvid bi naizda hairtai itgedeg uchraas helsen buhniig sonsoj demjdeg. gehdee gants uda yariad buh yum bolchihno gej baihgui shdee. bi lav jil hertei l oilgoson hernee l ooriin erhgui dahiad l uurlachihdag baisan odoo bol zasarsan gehuudee. manai ohiduud ch gesen eniig oilgomoor bna er hun chin bidnii demjleggui bol tsaashyavah gej ter huniig demjih bolohoos ulam stresst oruulj bolohgui shdee. eregtei hun emegtei hun chin ogt oor setgehuitei gedgiig , hamgiin gol ni hairtai hun chin chamaig hairlaj bgaa ni sahisan tenger gerel tsatsruulj bgaa yum shig l geeltdeg yum shuu
    ta 2t amjilt husii ooilgoltsono gej naidaj bna

  15. zaya says:

    чи найз бүсгүйдээ хайргүй юм байна тээ. хайртай байсан бол уурлаж байгаа үед нь үглэж байгаа үед нь ойлгох байсан юмаа. хайргүй бол эртхэн сал.найз бүсгүй чинь чамаас хайр халамж анхаарал шаардаад байна шдээ. чи түүгээр нь дутаагаад байгаа юм чинь уурлаж үглэхгүй яадын. хэрвээ чи түүндээ хайртайн бол сайн ярилцаа. чи өөрийнхөө энэ байдлыг эвтэйхан ярьж ойлгуул.

  16. Real says:

    Би ийм бүсгүйчүүдэд үнэн голоосоо дургүй. байнга юм яриад. ирж наалдаад залхмаар

  17. Yaana a manai nz zaluu bas nadig yadargatai gedeg bxda hehe says:

    Bi bas tegdish de manai nz zaluu ajil aimar ihtei bdag dandaal ajilar iish tiishe yawdag bi eostoi gerte uidaj vixen xvn l bdag shono ni noir xvrexgvi vnen xetsvv xvn xedii ajiltai bsan ch gesen xairtaa xvnde tsag saw garan bx xeregtei biz dee? Nz zaluga ajilas ni irxeer garj xool idcheel joohon gaduur alxay tegie engie geed alj ogdish de:-)) erchvvd ta nar bas emegteichvdige oilgox xeregteish de ta xediin bxgvi xoiguur bid xediig yaaj uidadgiig mini bodloor tanai nz xvvxen assurance tegej bgam bish zvgeer l xamt yanz yanzin yum xiiged tsagiig goe ongorooe l gej bodson bx tvvnd bitgii buruu ogdoo nz mini za amjilt

  18. emegtei says:

    MINII BODLOOR CHAMD UURT CHIN BGAA YUM SHIGEE.CHI HAIRGUI YUM BISHUU.BI BBB TEI SANAL NEG BN,TEGEED L JOOHON YUM BOLONGUUT NI CHI UURLAAD HAJIGLAAD ,TEGJ ARHI UUJ AVGAI HUUHENTEI OROOTSOLDDOG BOL HEN CH UURLANA SH DE,

  19. ganaa says:

    энэ элгэмсүү гэж нэг жингэр бнаа.чи зүгээр л дутаач пиздакаа.хийх ажилгүй энэ сайтад хэн юу бичихнүү гээд хүлээгээд сууж бдаг юм уу хаашаа юм?зайлаач энэ сайтнаас пиздакаа

  20. Zuulmaa says:

    жоохоон юм байж бас архи ууна ыриа чин их том юмаа . хэхэ ямартай ч уг н бол хунээс асууж зувлухуур асуудал биш л юм шиг санагдах юм. Найз бусгуй чин уйддаг бололтой юмуу даа,

  21. guest says:

    zarim ni chamaig huleeged uz gesen bna. bi bol ingej bodohgui bna. chi ajilaasa hurtel garsan bnashde, hangalttai uym bishuu, tegeed 22hontoi uym chini yadiin, bolohgui bol bolino l biz. uym bolgoniig zohicuulah gej yavsaar baital buur zalhana shde, boli boli, yadaj bhad yamar aashtai huuhen be, aashtai huuhen zasardaggui uym oo!!!

  22. SEXY says:

    Дөнгөж 22 той байж…..
    Найз бүсгүй чинь эгчмэд юм шиг байна тийм үү
    Бас чи тэрэндээ биш тэр чамд хайртай юм байна да. Тэгээд хайр нь чамд хүлээстэй байлгах гээд байгаа юм шиг санагддаг байх.
    Тэрнээс биш хүнд чинь хайртай хүнийх нь уурлаж байгаа нь хүртэл өхөөрдөм санагддийшт. Эрэгтэй нь хайргүй, тэгэд ийм хар залуугаараа ингэтлээ залхсан бол та 2-н харьцаа ч явцгүй л болсон юм байнаа

  23. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ **** says:

    ХАМГИЙН ТОВЧХОНДОО Л ГЭХЭД БҮСГҮЙ ХҮНД ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ХАЙР ХАЛАМЖ ..ТҮҮНЭЭС БУСАД ЗҮЙЛИЙГ НЭГ ИХ ТООХГҮЙ Ш ДЭЭ ..ЦЭЦГИЙГ БАЙНГА Л УСАЛЖ ТОРДОЖ БАЙВАЛ СЭРГЭЭД УРГААД БАЙДАГТАЙ Л АДИЛ …ХООРОНДОО ЯРИЛЦ..ЭНҮҮХЭН ЗЭРГИЙГ ШИЙДЭХ УХААН ЭР ХҮН ЧАМД БАЙГАА ГЭДЭГТ ЭРГЭЛЗЭХГҮЙ БАЙНА ..ЭР ЭМИЙН ХООРОНД ИЛЖИГ БҮҮ ЖОРООЛОО ГЭДЭГСЭН..ЗАРИМДАА БИД ДУТВАЛ ЯАСАН ЮМ БЭ ???

  24. Маргааш өнөөдрөөс илүү жаргалтай байх ёстой says:

    Залуу үүнийг уншсан уу? https://www.cekc.mn/family/love/59179 энэ бүсгүй чинь байх, бие биенийхээ тухай бичээд байх шиг санагдлаа. Миний бодлоор ах дүүс, найз нөхөд, амраг хайрт аль нь ч ялгаагүй, ямарч харилцаан дээр аль аль талаасаа сайхан байлгахыг хичээхгүй бол сайхан байж чадахгүй, ууртай өнгөөр муухай үг хэлбэл тэр хүнээсээ тийм л хариу сонсоно. Магадгүй чиний түүнд санаа тавьж байгаа нь хангалтгүй санагдаад илүү ихийг, өөрт нь хайртайг мэдэрч байхыг хүссэндээ ч тэгж байдаг юм билүү, бүсгүй хүн хайртай хүндээ бүхнээс эрхэм байж, эрхлэхийг хүсэх нь аргагүй шдээ. Хэрвээ үгүй бол чамайг хүндэлдэггүй л юм байна.

  25. bbb says:

    мини ойлгосноор бол чи арих ууж ирдэг тэгээд бас хүүхэнтэй орооцолдож та 2-ин голоор хэд хэдэн хүүхүн орсон бн бас түүндээ цаг гаргаж халамжидаггүй чи л авхийг хүсдэг бас ч авдаг юм бн бүр давраад ами насийг ни хүртэл өөртөө зориулxийг хүсдэг юм шиг бн. чамайг бус найз бүсгиүг чин өрөвдөж бн ийм бэртэгчинээс хурдан салаасаа билээ тэр бүсгүй

  26. Жагаа says:

    хэхэхэ.Найз бүсгүй чинь хэрэлдэхдээ чамайг хэлэх хэлэхгүйгээр хэлж, хараал ерөөл тавьж байгаа бол их л бүдүүлэг бүсгүй юмдаа. Боловсрол нимгэнтэй, хэл ам нь гүйцэгдэхгүй, хэрүүлч, нэг тийм жаахан ядаргаатай хүмүүс байдаг даа. Тэдний л нэг юм болуу.

    Найз бүсгүйгээ явахаар чи амар амгаланг мэдэрч байгаа бол та хоёрын харьцаа сайн сайхан удаан үргэлжлэх нь юу л бол. Уул шугамандаа найз бүсгүй чинь дэргэд чинь байх үед л чи жинхэнэ амар амгаланг мэдрэх учиртай юм шүү дээ.

  27. BOLD says:

    Харин байнгын өөр дээрээ анхаарал хандуулуулж байнга л хажууд нь байж байвал сэтгэл нь амар байдаг юм шиг байгаам. Эвтэйхэн аашийг нь олоод зохицуулаа. Яг яагаад тэгээд байна гэдгийнь олж мэдээ. Эвтэйхэн ойлгуулаад ярилцаж болдогдоо айн. Зүг зүг хэсэг тэгэж муйхралж байгаад гайгүй болно биддээ. Их даврааж болохгүй шүү харин.

  28. mj says:

    Хүн хэлэхээс наашгүй цаас чичихээс наашгүй гэдэг дээ. Найз бүсгүйдээ эвийг нь олоод зөөлнөөр сайхан ярилцаад үз л дээ. /дээрхийн адил өөр хүн ол гэх мэт үг оруулахгүйгээр/ Эмэгтэй хүн ер нь байнгын анхаарал халамж хүсээд байдаг хүмүүс шүү дээ. Ажил хийгээд ядарч байгаагаа ойлгуул.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.