Жирэмсэн болов уу гүй юу энэ муу хаа холдохов гэсэн байдлаар хандаад…

Сайн байцгаана уу, та бүхэнд энэ шөнийн мэнд хүргэе! Учир нь яг одоо шөнө дунд буюу цаг 00:00 болж байна. Захиа бичих болсон шалтгаан маань их энгийн л дээ, би одоо бие давхар, ид хямардаг дээрээ /5 сар гарантай/ явж байна. Сүүлдээ энэ их гормоны ялгаралыг зохицуулж дийлэхээ байгаад, түүндээ дийлэгдэж юм л бол нус нулимсандаа хутгалдаж суух нь улам ихсээд болохоо байж байна. Уг нь би их эршүүд бүсгүй л дээ, хэр баргийн зүйлд гомдоод, нулимс дуслуулаад суудаггүй, инээж ханиасан, их л дайчин бүсгүй юм байгаан. Ямар шидтэй хүүхэд гэхээрээ намайг ингээд 360 градус эргүүлчихдэг юм бүү мэд. Миний тухайд одоо 29 настай, 2 дахь үрээ хэвлийдээ тээж яваадаа ихэд баярлаж буй айлын эхнэр хүн. Том хүү маань 8 настай, нөхөр бид 2 хар нялхаасаа үерхэж яваад гэрлэсэн улс. Бие биедээ уг нь жигтэйхэн л хайртай. Нөхөр маань бие хаа сайтай, нуруулаг сайхан залуу байдаг юм. Бас ч үгүй намбалаг, ууж наргих нь ч уг нь ховор. Нэг ёсондоо гэр амьтай гэхүү дээ, хүү бид 2-ыг гэсэн сайхан эр бий. Гэтэл би… хичнээн туранхай, хичнээн гоолиг сайхан хүүхэн байлаа… одоо тэгтэл даруй 7кг нэмчихсэн /өдөр бүр жингээ үзэж сэтгэлээр унадаг/, дахиад 4 сарын хугацаанд хэдийг нэмэх юм бүү мэд. Уг нь ч царай зүс маань шингэрээд, арьс толийгоод эерэг үзэгдэл ч бас байх юм. Нөхөр маань ч гэсэн зүгээр суугаад жин нэмсэн биш, хүүхэд эрүүл бойжиж байгаагийн шинж гэж тайвшруулдаг юм. Гэхдээ энэ бүхнээс илүү сэтгэл зовоосон юм гэвэл нөхөр маань сүүлийн үед орж гарах нь ихсээд байх шиг, эсвэл надад тэгэж санагдаад байна уу. Энэ 7 хоногт гэхэд л 2 ч удаа гарчихлаа, хаа очиж хонуут өнжүүт алга болохгүй юм. Тэгээд ухаанаа алдтал уухыг нь яана, шөнийн 1, 2 цагийн алдад мөлхөх шахуу гэртээ орж ирнэ. Хаа очиж согтуу солиороод агсам энэ тэр тавиад байхгүй, мөрөөрөө унтаад өгдийн зайлуул.

Би ч биеийн байдлаас болоод ажлаа түр больж гэртээ байгаа л даа, тэгээд үүнийгээ ч үл ажирч ажил нь тарахын алдад гараа гарган хамаг дуртай сайн сайхан хоолыг нь хийгээд хүлээгээд л байна, хүлээгээд л байна… Хүрээд ирвэл ч мэдээж би их баярлана. Харин сүүлийн 2 хоног байхгүй, за өчигдөр ч яахав найз нөхөд энээ тэрээ, хааяа ийм юм байх гээд тоолгүй орхичихлоо. Гэтэл өнөөдөр арай ч бас шоудахгүй байх гэж бодсон чинь таг алга болчихов, хүлээж хүлээж тэсэлгүй 9 цагийн үед залгатал караокед байна гэх юм. Цаана нэлээдгүй хүүхний дуу шуу хадаж байна, би ч олон юм асуусангүй. Мань хүн өөрөө “нэг найзын эхнэрийн төрсөн өдөр болоод, эхнэрийх нь найз 3, 4 хүүхэн байна” гээд хэллээ. За тэгээд би ч яриагаа дуусгалгүй яах ийхийн зуургүй том том нулимс бөмбөрүүлээд унах нь тэр. Хардсандаа уйлсангүй л дээ, хүү бид 2 яаж хичээж хийсэн хоол билээ, за тэр хоол ч яахав… Гэтэл яаж нэг муу хаа хамаагүй хүүхний төрсөн өдөр тэмдэглээд хүү бид 2-ыг тоохгүй байж чадаж байнаа гээд л голдоо ортол гомдчих нь тэр. Одоо ч гэсэн энэ гормоны ялгарал нь үе үе ихсээд, 2 нүдний аяга нулимсаар дүүрээд байна. Тэгээд явж явж тэр төрсөн өдөр тэмдэглээд байгаа хүүхний найз гээд нэг хүүхэнтэй нилээн дээр үед /надтай танилцахаас өмнө/ хэд хэдэн удаа унтаж байсан юм билээ. Яваандаа тэр хүүхэнтэй үерхэх бодолтой байсан чинь нөгөө хүүхэн нь манай нөхрийн нүдэн дээр нэг найзтай нь унтчихсан гэсэн. Тэгээд тэр 2-ын түүх дуусч надтай шинэ түүх эхлүүлсэн царай нь энэ юм байгаан.

Би энэ бүхнийг санамсаргүй байдлаар мэдэж авсан л даа, харин нөхөр маань намайг юу ч мэдэхгүй гэж боддог юм. За энэ ч яахав, түрүүнийхээ ярианд оръё. Яах ийхийн зуургүй уйлчихсан чинь нөхөр маань “юундаа уйлсан юм, сүртэй шд, хардаад байгаа бол ирээд харахгүй юу” гээд урдаас уурладаг гэжийшт. Гэнэт санаагүй юм сануулаад, би гэдэг хүн хардаад давхичихдаг юм байгааз дээ. Ядаж байхад яасан ч түргэн шуурхай, огцом ааш зантай болчихсон юм бэ дээ, шуудхан “Жирэмсэн хүүхэн, 8 настай хүүхэд чирээд харанхуй шөнө караоке бааранд очих болж байна уу? чи наад хүүхнийхээ банзал найзтай их дотно байсан гэлүү, тэр чигтээ зайлаарай. Чамаар дутахгүй” гэж мессеж бичээд явуулчихлаа. Тэгээд утсаа унтраачихсан. Унтах гэтэл нойр хүрдэггүй, хүнтэй сууснаас хойш ганцаараа унтаж чаддаггүй муу зуршилтай болчихсон юм л даа. Одоо тэгээд яадаг юм байгаан бүү мэд, салгалаад нэг юм ирэх л байх. Гүй ээ тэгээд зайл гээд хэлчихсэн мөртлөө л энд тэнд тасарч унаад хөлдөөд үхчих вий гэх мэт элдэв муу юм бодогдоод санаа зовоод байх юм. Тэгээд эрүүл саруул яваад ирдэг юм бол одоо сурсан зангаараа нүүр өгөлгүй 2,3 өдөр гэдийдэг л байх даа. Нэг л ийм ааш зан гэж адсага, үг хэл гэж авах юмгүй амьтан болчихож. Энийгээ уг нь их мэдрээд хэрэндээ л хичээгээд, хэлээ хазаж үгээ цэгнээд, биеэ бариад л байдаг юм, гэвч энэ тэвчээрийн хязгаар гээч юм маань нилээн богиноссон бололтой.

Бас энэ эрчүүд ер нь байгалаасаа ингээд төрчихсөн амьтад уу, нөгөө бөгс өндийв үү үгүй юу гэдэг шиг жирэмсэн болов уу гүй юу энэ муу хаа холдохов гэсэн байдлаар хандаад байх шиг санагдах юм. Эсвэл би ургуулан бодож, хий дэмий санаалаад байна уу… За бүү мэд, ямартай ч энэ бүхнийг бичсэн тулдаа сэтгэл онгойгоод 2 нүд нулимсанд живж бүрэлзэх нь гайгүй болчихлоо. Эрчүүд минь эхнэрээ жирэмсэн болонгуут далимдуулж шоуддагаа болиод илүү их хайрлаж халамжлах хэрэгтэй юм байгаан шд. Манай нөхөр уг нь их халамжтай л даа,би энэ ааш зангаа нэг засахгүй бол надаас залхаж дөлөөд байх вий гэж айх юм.

За тэгээд энэ их урт захидлыг минь уншиж нүд, сэтгэлээ чилээсэн танд их баярлалаа.

секс.мн дээр ирсэн захидал

35 Comments

  1. oyuka says:

    unendee bl nuhur chn bish ehnertee gdgiin medseer bj zuuraldaad bdg ydargaatai huuhnuud mer ser bdg… nuhur chn hsg tgj bgad bolichhnoo hamgiin goln itge. tgd bitgii hard. herwee tgj ih hairar hairlaad halamjlaad bhd hani uree hayad ywbal munhag tng hunii zan.

  2. oyuka says:

    busguichuud mine setgeleer bitii una.manai hun haaya tgd gaduur gardag l yum ter blgond ni anhaarah hrggui zugeerl toohkui bai araas ni bitii zalga .bi bs odoo jiremsen 5sartai neeh tgj hymradaggui gertee hoolo hgl nuhriiguu hulegel bjidag.gants 2 garahadn araasn zalgahkui blhoor ayandaa uuruu zalgaad bdg yum. emegtei hun nzud dundn hamt bailaa gd yahawde chinii nuhur uhaantai l bl ynz buriin asuudal yuch blhkui shde. huuhde bdj bn biye bdj bn gd nuhriiguu halamjlahkui bj blhkui ehled huniig hairla halamjil tgj bj hariugn hurtdeg yum. Bs nuhur chn uhaantai l bl yu gj horomhon zuuriin jargalaar hania bs hairtai uree unchruulhewdee. nuherte itgeerei

  3. Anonymous says:
  4. bas neg zovlonton bna says:

    chinii asuudal yag ijilhen yum bnaa, manai nohor bas tiimerhuu ug ni zoolon daruuhen hun, tgsen hernee l nzuudaa dagaad guichihiin, ted nar ni bas ug zaaj ugdiin shig bgaan, muusain duraakuud, tiim hunii amidrald gai bolson eson busiin huuhen, zaluusuud zamaas zailaaasai gj bodhiimdoo, yutaic h bitgii buuj uguurei, gehdee chi ali deer torchihson bhdoo, chamiah happy bgaa gdgt naidaj bna

  5. Зулаа says:

    Би бас чамтай адил 5 сар гаран жирэмсэн. Бас 8 настай хүүтэй. Аймгийн төвд амьдардаг. Надад бас чамд тохиолдоод байгаа шиг зүйл тохиолдоод байна. Манай нөхөр надад анхаарал тавихгүй, гэр орны ажилд туслахгүй байна. Би өөрөө ийм болгочихсон байх гэж боддог юм. Хамаг юмыг нь хийсээр байгаад муу зан сургасан. Хамаг зүйлсийг нь хийгээд байхад улам хайрлах ёстой гэж би боддог, эр хүний ийм муухай занг би үзэн ядаж байна. Амьдрал гэдэх нэг болохоор сайхан, нэг болохоор муухай хэцүү зүйл болохыг би одоо л ойлгож байна. Энд бичигдсэн зүйлсийг уншиж байхад дандаа эмэгтэйчүүдэд тохиолдсон асуудлууд байх юм эрчүүдэд эхнэрүүдийнхээ сэтгэлийн гүнд орж энд бичигдсэн зүйлсийг уншиж үзээсэй гэж бодож байна. Ухаантай нэг нь ухаарах байх. Чамд амжилт хүсье. Өөдрөг байгаарай. Хөөрхөн охинтой болоорой.

  6. panda says:

    их хөөрхөн санагдлаа, жирэмсэн үед байнга аргадуулж эрхэлмээр санагдаад л байдийн шүү. Хөөрхөн бүсгүй минь дэмий зүйлд сэтгэлээ бүү чилээ дээ. Үнэхээр нөхөр чинь жоохон давраад байж магадгүй учир нь чи хаа холдхов гэж бодоод харин чи тэр бодлыг нь өөрчилж чадна, санаатай санаандгүй заавал уурлалгүйгээр чи минь намайг яг энэ эгзэгтэй чиний хайр халалмж хамгийн их хэрэгтэй үед хайрлаж халамжлах хэрэгтэй үүний тулд л эхнэр нөхөр бололцодийн. Цаг цагаараа байдаггүй юм гэдгийг ойлгуулаарай.

  7. japanizze says:

    энэ манайхан нээрээ хүний хувийн асуудал руу хэтэрхий бүдүүлэг орох юмаа \сал , ингэ тэг\ гээл учиргүй амны зоргоор заагаал тушаах шахуу л сэтгэгдэл бичихын. наанадаж наад хүмүүсийн амьдрал цаанадаж гэр бүлийг нь хүндэтгэх сэтгэл төрөхгүй байна уу

    айлын нөхөр юу юугүй муулаад яах вэ хө
    эр хүнд тэр зэргийн юм бол байх ш дээ
    хэтэрхий даварчихгүй л бол..
    чиний бичлэгийг уншаад өрөвдсөн гэхээсээ илүү хөгжилтэй санагдаад инээж суулаа
    яг үнэндээ хэлэхэд чи жаргалтай хүн шиг санагдлаа. зүгээр зүгээр амьдрал энэ зэргийн зүйл байх ш дээ. чамаас илүү зовсон хүмүүс цаагуур наагуур чинь зөндөө л байна
    ХЭТ ИХ ЖАРГАЛЫН ДУНДУУР ХЭСЭГХЭЭН ЗОВЛОН АМТТАЙ ГЭЖ..
    сайхан ярилцтаар бол ороод ирнэ бизjapanizze@yahoo.

  8. mmm says:

    манай нөхөр бол тийм уед цуг явах бсан. жаахан өөдгүй л юм. гэвч бидэнд хулээцтэй бхаас өөр сонголт бхгуйээ гэхдээ хөөрхөн ааш гаргаад хайры н татаад санаад гээд эрхлээд узэхгүй юу даа гэррүүгээ яардаг болгох н чиний л гарт бгаа.ямрыг н мэдээд бид явуулж чадах биш тийм биздээ

  9. Эсүй says:

    Тайван бай Иогт яваад үзвэл яасын хө?
    Би хоёр хүүгээ гаргах үедээ нэлээд бухимддаг байсан өөрөө их цухулдуу дээр нь бухимдаад харин иогт яваад ирсэн сэтгэл тайвшраад их л амгалан болно
    Манай нөхөр ч бас тэгдэг байсан юм тэр үед их гомддог байж билээ уйлаад л уйлаад л
    Гэхдээ нөхрөө хэсэг хугацаанд тоохгүй хаячих тэгээд яваандаа ярилцах хэрэгтэй
    Бас амралтын өдрүүдээр нөхөртөө 8 настай хүүгээ үлдээгээд гэр орны ажил болон өөр зүйлсийг даатгаад хэсэг хугацаанд өөрийгөө амраах газар луу явж бай. Чи юундаа хүнийг боддог юм наад гэдсэн дэх хүүхдээ бодоод өөрийгөө сайхан тайвшуурлж сэдхэлээ сэргээ
    Эрчүүд халамжлах хайрлах тусам заримдаа ингэж давардаг юм Тэгээд бас сул чөлөөтэй л байна дээ ийм нөхдүүд л гадуур ингээд явдаг юм Гэрт ямар нэгэн ажилтай хүлээстэй завгүй байлгаад дараад байвал Чамтай хүүхтэй байж чиний энэ сэдхэл бас гэр орны энэ ажил ямар хүнд байдагыг ойлгоно гайгүй
    Үнэндээ бид нар гэрээ цэвэрлээд хүүхдээ хараад л хоол хийгээд ямар их ядардаг гээч ЭНИЙГ ЭРЧҮҮД МЭДДЭГГҮЙ энийг л мэдрүүлэх хэрэгтэй. Тэгвэл өөрөө ойлгоод улам их хайрлана тэгээд наад уурлахаа болиод сайхан өөрийгөө тайвшуурлаж жиндээ санаа зовж байвал аеробэк яв Дээр нь нэг хоёр удаа Иогын хичээлд суугад үзээрэй их сайхан болно шүү. Хүүхдээ гаргаад нээх удалгүй нийгэмдээ хөл нийлээд орох хэрэгтэй хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх нь бидний үүрэг ч гэрт ингээд байвал хийх юм олдохгүй НӨХӨРИЙН ТУХАЙ ЯНЗ БҮРИЙН ХАР СЭЖИГ шал хэрэггүй зүйлст толгой гашилгаад л байдагын.
    Би хүүхдээ 7 сартай байхад нь шууд ажилдаа ороод л хүмүүстэй уулзалтанд оролцоод нийгэм дэх байр суурь ажилаа хийгээд л Гэрт асрагч бас хүүхэд харах нэг хөдөөний охин аваад ирсэн Ингээд л нөхөртэйгөө өдөр нь хамт хоол идчээд гэрээр гүйж ирээд орой нь нөхөртэйгөө хамтдаа хариад л Амралтын өдрүүдийг байнга өөр өөрийн гэсэн гэр орняжил хийж хамтдаа цагийг өнгөрүүлнэ Одоо манай хүн 2 хүүгээд цэцэрлэгт нь хүргэж өгөх авах ажилтай Би тэгээд сургасан юм Угаасаа өөр ажилын хэрэг уулзалт шоу энэ тэрийг нь тоодоггүй ш д. Гэхдээ л чиний хүүхэд чамаас өөр хүн энэ хийж чадахгүй гэдгийг ойлгуулсан. Одоо угаасаа ямар ч ажил байсан 2 хүүгээ хүргэж авч өгнө өөр хүнээр хийлгүүлэх гэсэн ямар ч хүсэлгүй дуртай ш дээ хэ хэ Тэгэд хуралд нь хамтдаа очно. Иймэрхүү зүйлсээр эрчүүдийг өөрсдийг нь уя хүл. Тэгэхгүй бол нөгөөдүүл чинь дэвээд л алга болно Битгий тэгэж хэт халамжил Хайртай л даа Би ч нөхөртэй хайртай гэхдээ бид хүүхдүүдийг гаргаад өгсөн хүндтэй хүмүүс гэдгийг л хүүхнүүд ойлгож ухаарах хэрэгтэй Өөдрөг байгаарай цоглог бүсгүй минь

  10. emma says:

    Эвий дээ миний муу мгл хуухнууд хөөрхөн ч юм шиг өрөвдмөөр ч юм шиг.

  11. zobo says:

    өөрийгөө болон хүүхдээ бод хөөрхий явалдмар бвал ывалдаж л бг чи ч гэсэн залуучуудтай караокэд дуулж болно шд.

  12. cleopatra says:

    Гоё ном уншаад найз нөхдөө уриад, гадуур дотуур явахгүй юу даа.Нөхөр чинь 2 дахь хүүхэд нь гарах гэж байхад мөлхөөд оржирдэг гэхээр найдваргүй л амьтан байна даа.

  13. chono says:

    Бие бодоод тайван бай даа. Нохор чин зугээр байлгуй дээ. Сайхан хоол хийгээд сайхан хулээхээр чи дандаа ингэдэг одоо хоол унд хийхээ болихоос доо гээд хэлчихгүй юу, тэгээд л боличих нэг хэсэг. Сэтгэл санаагаа оор зуйлд хандуул, битий оорийгоо хаымруул, би жирэмсэн байхдаа 15 килоос илуу нэмсэн, хуухдээ хохуулэх тусам л жинг ховх сороод авчдийн байлээ.

  14. Jagaa says:

    Za sureishdee arhi uuj ireed agsan tavihgui honuutaar huuhendeed alga bolchihguil baigaa bol gaiguil zaluu baina shdee er huniig nomhon daruuhan baih tusam davarah geed baidagiiin huuhnuud 2-3 honog dugrahgui gediideg ene ter geel chamd ih uchir baina shuu aan yadargaataishdee ed nar zugeer

  15. Bi jinhene er hun says:

    Миний бодлоор эр хунийг цагдаад байх тусам л цаашаа яваад байх шиг байдаг. Надад орж гарах хэрэг олон л гардаг эхнэр ойлгохгуй их хэцүү. Дотроо бол эхнэртээ санаа зовоотой тгээд найз нарийн дарамтан доор хэцүү л бдаг. Жижигхээн асуудал амжуулах гэхийн хооронд л эхнэр олон юм бла бла бла уг нбол 10 хан мин хооронд огж авалцах юмийг л эхнэр заавал одоо тэгэхгээд байхдаа ядийн энээ тэрээ гээл уур хургээл тэгэнгүүд гэдий хурээд тсаашаа яваад огмоор. Эхнэрүүдэд оорсдод н бас учир их бий.

  16. gergii says:

    танай нөхөр ч бас гайгүй 7 хоногт 2 шоуддаг юм бна. манай нөхөр 7 хоногт 2 удаа л шоудадгүй бх. би ч бүр дасчихаж дээ. уурлалаа уйллаа гээд болчихдоггүй юм бна лээ. одоо яае гэхэв дээ миний л сонгосон сонголт хэн ч хүчээр суулгачихаагүй юм чинь.

  17. on&off says:

    битгий их халамж гарга ууртуу болон хуудээ гарах урдээ анхаарлаа хандуул хичнээн дотор бачимдавч уурийгуу зув залж тайван бай

  18. Gerel says:

    Оо муу новш вэ! Ингээд л уур хурчдийн, наад нохор чини тийм ч сайн залуу биш бнаа , хогийн амитан бэ! Шоудаж бна гэдэг чини эрчүүд хэн нэгэнтэй учиртай бхоороо тэгж алтсаганаа аа , аан бас тасартлаа ууж бгаа бол оор хүн сэтгэлд ни бна аа гэсэн уг, мартахийг хичээх ч юм уу, эсвэл сэтгэл ни овдоод тэгдгийн… Би энэ муухай зуйлийг оорийн биээр амссаан …. хуухдээ гаргаад оортоо сайхан анхаарал тавиарай бусгуй мини , тгээд гарч ор , найз ноходтэйгээ уулз! Тэр уэд наад тэнэг чини сандрах вий, хамгийн гол ни сайхан харагдаж бай, би жирэмсэн тарган гээд л оорийгоо хаячвал тэгээд л сэгсийсэн авгай харагдана шдээ , амжилт бусгуй мини,

  19. tuulai says:

    хunii l hani yum bolohoor umuurchuu umuurch gehdee chinii magtaad bgaa shig sain hun shig ch sanagdsangui dee tanai nuhur uuriiguu l bod

  20. ,,, says:

    хүүхнүүд өөрсдөө эрчүүдийг зүгээр байдаггүй юм бна лээ. эрчүүд ч бас адил илүү харж билүү долоогсод.

  21. Жагаа says:

    хэвлийнд чинь бүхэл бүтэн хүн өсч бойжиж байгаам чинь жин нэмэгдэлгүй яахав. Жин чинь нэмэгдэхгүй бол харин ёстой урагийн өсөлт зогсчихов уу, яав гээд жинхэнэ санаа зовох шаардлагатай болно. Тийм болохоор жин нэмэгдэхэд санаа зовох хэрэггүй, харин ч баярлах хэрэгтэй.

    Нөхөр чинь харин хувийн зугаа цэнгэл хөөцөлдсөн хүн муутай, хувиа хичээсэн, халамжгүй залуу байна. Одоо нөхрийнхөө хойноос утасдаж, шөнө орой энд тэнд ойчоод хөлдчих вий энэ тэр гэж санаа тавьдагаа болих хэрэгтэй. Сэтгэл гаргаж, гоё сайхан хоол хийгээд хүлээгээд байх ч шаардлагагүй. Ажлаа тарж ирээд өөрөө хоолоо хийгээд л иддэгийм байгааз. Нөхөр чинь чамд санаа тавихгүй байхад чи түүнд санаа тавьж яахын. Орхи цаашаа.

    Чи харин одоо өөртөө болоод 8 настай хүүхэддээ л хамгийн амт шимтэй бүхнийг зориулах хэрэгтэй. Нөхрөө хүн битгий тоо.

  22. fint says:

    али болох тайван байсан ни дээр,жин нэмэх асуудал надад ч гэсэн тулгараад байна,гэхдээ хүүхэдээ хөхнөөц ни гарагж байгаад л үзэлцэж өгнө. дөө. угаасаа монгол эрчүүд эхнэрээ жирэмсэн болгочихоод л араар тавихгүй ни их цөөхөн л байх даа. гэхдээ 2 хүүхэдээ өнчирүүлж,нэг муу хүүхэнд амидралаа битгий алдаарай!

  23. naran says:

    Хэвлий дэх үрээ бодоо найзаа. Чи бид бараг чацуу юм байна. Би ч гэсэн саяхан төрсөн. Жирэмсэн байхад тэр чинь аюгүй хэцүү байдаг юм байна лээ. Нулимс сүртэй юм болоогүй байхад гоожоод л.. амьдрал дуусчихсан юм шиг санагдаад л.. Харин танай нөхөр арай л жаахан даварсан байна. Юун найзын эхнэрийн төрсөн өдөр? Чи маргааш гараад л нэг найзыгаа гуйж байгаад л ресторанд ороод сайхан хоол идээд, жаахан гэгээлэг сайхан юм яриад ,гэхдээ найз чинь чамайг улам хямраагаад байхаар хүн байж болохгүй, гадуур гараад үзэхгүй юу даа. Тэгээд гол нь үрээ сайн бодоорой. Чи их хямарвал хүүхэд чинь уйланхай өвчламтгий цочимхой болно шүү. Хүүхдээ төсрний дараа тэгээд ажилдаа хурдан орохгүй бол сэтгэлийн хямрал чинь улам гүнзгийрдэг юм байна лээ. Би ч 3 сар хүрхэв үү үгүй юу л шууд ажилдаа орсон. Уг нь хүүгээ бодвол ормооргүй л байсан. Эх хүний хувьд бол муухай зйүл хийж байгаа ч өөрийгөө бодоод ажилдаа орчихсон. Ажлаа тараад л гүйж ирээд хүүгээ бариад авдгийн. Сэтгэлээ сайхан уужим байлгаарай, урт амьсгаа аваад сайхан ирээдүйгээ бод. хөөрхөн хүүхдээ төрөхөөр нь яаж асрахаа л бод. Эрчүүд тэгж тэнэгтэж байгаа л зүгээр болчино. Араас нь битгий хөөцөлд, өөрийгөө халамжлуулах гээд хүлээх хэрэггүй, өөртөө л санаа тавиарай. Өөрийгөө эхнэр гэж бодохын хажуугаар сайхан бүсгүй гэдгээ бас бодоорой. Жирэмсэн үед ч тэр мартагдчихдаг дөө хе хе. За, амжилт.

  24. MINII BODLOOR says:

    Одоо ч гэсэн энэ гормоны ялгарал нь үе үе ихсээд, 2 нүдний аяга… ginee hoorhon ym be yaasan ih l gomdoj dee,,, zaa gaigui dee chi bie davhar bolohoor l tgeed bga bh, huuhdee bodood ali boloh setgelee amar bailgah heregtei shuu,,, (jiremsen eejuud hoorhon shuu egduutei,,,)
    gol n ymiig hundeer tusgaj awahaas ali boloh zailah l heregtei bn,deer bichsen Happy-tai sanal neg bn,

  25. solo says:

    жирэмсэн уэйин хямрал

  26. gerel says:

    muusain uud ehneree jiremsen baihadn bugdl ararn tavidagshdee. manai nohorch gesen jiremsen baihad araar taviad barigdaj baisan. ingeed bodohoor huuhdiign toruuleh geed tsudiichiheed yadaj baihad setgel sanaach taivan bailgahgui baliar yumnuud. tsudger targan ehneree harahar durguin hurdeg bailguidee saihan gualig huuhnuudtei sexdeed uuj ideed. chi dongoj 5n sartai inegj baigaa yum chine tsadah chine dahiad 4n sar zovoonshuu sin ailgaad hashraah heregtei teged ali boloh taivan baihiig hicheedee

  27. Хаос says:

    Нөхрөө хэсэг хугацаанд тоохгүй байгаад үз. Ингэж уйлж уймараад байвал дархлаа султай бие муутай хүүхэд гарна. Тэгвэл танай нөхөр та 2-ын харьцаа улам дордоно щүү. Гэртээ суугаад байлгүй жирэмсэн эхчүүдийн фитнес болоод бусад дасгалд явбал ядахдаа жин нэмлээ гэж өөрийгөө давхар зовоохгүй байх гэж бодлоо.

  28. stupid says:

    мөрөөрөө байтлаа хаа хамаагүй хүүхний төрсөн өдөрт явах уу мэдэхгүй л юм байна. хөөрхий мөрөөрөө эр хүн байгаан гээд хүүхнүүдтэй караокедуулаад байвал нөхөргүй л үлдэх байх даа.бүхэл бүтэн хоёр хүн төрүүлж өгөөд байхад нь ядаж сэтгэл санааг нь дэмжээд шөнө орой эрт ирээд хань болооод байж болно шд.одоо ч яахав 5 сартай юм хум хийхтэйгээ байна төрөх дөхөхөөр нь яахын бас шоудаад яваад байх уу 6 7 сар гээд гэдэс нь цүдийгээд тонгойж ч чадахаа болино. албатай юм шиг жирэмсэн болгочихоод том гэдэстэй хойно нь хөсөр хаяж болохгүй биз дээ. муусайн эрчүүд ийм хар амиа бодсон арчаагүй улс ш дээ.

  29. ss says:

    Яг тийм, жирийн мөрөөрөө залуусыг ямар хүүхнүүд та нар ойлгодог биш, эр хүний тархи нь ч, зүрх нь ч та нарынхаас өөр. Тэднийг уучлаад, хайрлаад явж байвал барав. Тэгвэл тэд ч та нарыг хайрлах болно.

  30. hoho... says:

    чиний тумэн буруу. ядаргаатай xууxэн бна. чиний нөxрийн xувид жирийн уридаxаа xийгээд л явж бгаа залуу бна. жирийн мөрөөрөө залууг тануус ямар ойлгоx биш, ер ни бугд.

  31. wow says:

    chinii zuw sh de. buhel buten hun gargaj uguh gej bhad tegj heldeg! gomdolgui yahaw. uilah ni ch zuw. gehdee enenees bolood hariad irehed ni heruul ene ter hij 2 tiishee harj hewteed yu gehew de. Hool hiij uguud l ineegeed l suuj bwal yasan yum.

  32. boloroo says:

    Хуухэд эрүүл байвал жин нэмэх асуудал ямар хамаа бна аа айн ойхгуй л бна шуу

  33. lol says:

    nuhur jin yamartai j ih muuhai sanagdlaa.
    emegtei hun jiremsen bolohod er hun iluu ih ter aash zang n tevchij , taivan bailgah ystoi ntr geed bdag biz dee? getel tanii huvid ene bdal esergeeree ergecheed bgaan bishuu?
    zoligiin nuhur ve,
    ter jind yund sanaa zovdgiim bee, turuul shuud shuviichihdeg yum bna lee shtee,

  34. erkhlen says:

    хуухдээ бодоод тайван байхийг хичээ нохортэй бич оор зуйлд анхаарлаа хандуулхийг бодоорой эрчүүд ях вэ жирэмсэн болонгуут тиймэрхүү зан гагадаг л юм 2 дахи хуухэд байтугай анхний хуухэд дээр хуртэл тэгдэг юм шуу дээ. 5 сарин дотор 7 кг гэдэг бага бн битгий санаа зов би 9 сарийн дотор 27кг нэмсэн тэгээд л тороод 5 сарин дараа л гэдэг оовоо жин хаясан. нээх сайкхан хоол хийжа нхаарал хандуулахаа болиоо оорийгоо бодоод 8 настай хүүгинхээ хичээл сургуули хүмүүжилд анхаарал хандуул уур хүрээд бвл гэдсээ илээд хэвлийндээ бга бязхан хөөрхөн үрээ бод тэгвэл тэнгэр цэлмээд ирнээ

  35. happy says:

    hvvyee bvsgui mini chi naad ooriigoo bish yum gehed gedsen deh ur hvvhdee bodood setgel sanaagaa taivan bailgaachee !! yuun targan bvdvvn chi chini bvhel bvten altan uree teej baij ingej bolohguiee!!! tegeed ch chi 7 hon kg nemcheed yuun svrtein torsniihee daraa l sain hicheej baigaad butsaad gooligmaa bolohgui yudaa!!! tegeed ch chamaig dagaj gedsen deh maamaa chini hyamraad garsniihaa daraa 1l ih uilj orilson ta 2iig shono ch untuulahgui baina shvv !!! nuhriin huvid bol zvgeer l saihan yariltsaldaa ter omnoh yavdliig bol zvgeer hayaachee!!! tegeed ch tanai nuhur tiim muu muuhai hvn gej bodogdhgui bn. bi l jiremsen gormon min yalgaraad geed l uilsan unjiisan hvn gertee baigaad bvl muuhai shdee. emegtei hvn jiremsen bhdaal hamgiin hoorhon ohoordomoor baidag shdee baij bgaa ni tsaanaa l egdvvtei haragdaad bdgiin!!! iim saihan uyee bitgii gutaa weekendeer ooroo sanaachlaad ger bvleeree salhind gar saihan hool ideed saihan bvhniig morood babyteigee sain yarilts eej aav ni ingej bn tegejina geed shine hvnee haluun dulaan uur amisgald hvleej avaarai!! tanai ger bvld az jargal hvsey!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.