Хайртай бол хартай гэж үнэн юм болов уу?

Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Намайг Д гэдэг 25 настай. Би одоогоос яг жилийн өмнө найз бүсгүйтэйгээ танилцсан. Надаас 3 насаар эгч. Яг л миний хайж байсан шиг тийм л хүн бурхан намайг шагнасан шагнал ч байж магадгүй гэж заримдаа боддог юм. Ухаалаг ажилсаг хүн болгоныг сэтгэлийг булаахаар их сайхан зантай ямарваа нэгэн асуудлыг их зөв шийдэж чаддаг ухаалаг зан нь надад үнэхээр их таалагддаг. 1 жил гэдэг тийм урт хугацаа биш ч гэсэн бид энэ хугацаанд хүний амьдралд байдаг сайхан муухай бүгдийг л үзлээ. Сүүлийн хэд хоногоос бид хоёрын муудалцах ихсээд байна тэр маань өөр газар сургуульд сурдаг юм л даа. Ягаад ч юм сургууль руугаа явахаар өөрийн эрхгүй хардаад байх юм. Өөрийгөө ийм их хартай гэж даанч бодсонгүй тэр маань намайг гомдоохоор юм юу ч хийгээгүй байхад ягаад ингэж хардах сэтгэл төрөөд байдаг юм боллоо. Миний энэ хардалтаас болж бид 2 байнга хэрэлдэх болсон. Би тэр хүнд үнэхээр их хайртай хайртай бол хартай гэж үнэн юм болов уу? Сүүлдээ би өөрийнхөө гаргаж байгаа зангаасаа айгаад байдаг боллоо тэр маань хэзээ нэгэн цагт хаяад явчихвал яана аа яаж энэ хардалтаасаа салах вэ та бүхэн минь надад чин сэтгэлээсээ зөвлөгөө өгөөч!!!

секс.мн дээр ирсэн захидал

20 Comments

  1. soo says:

    энэ өвчин гэсэн биз дээ сэтгэл зүйчид хандаад үзсэн дээр байх тийм их хартай бол

  2. hi says:

    Би бас их хартай л даа. манай найз охин бас сална гд байх юм ядаг ч юм билэ дээ

  3. Saraa says:

    hardah tusam chini l zalhaj, buhimdana. Zarimdaa bur alaad hayachihmaar sanagdana. Uuruu ch medehgui uur hun sonirhono. Tegeel chi hohi chini bolno doo.

  4. хайр says:

    чи хардсаар байж өөрөөсөө холдуулан даа бөөн туршлага чамд зөвлөж байна

  5. Erdenechimeg says:

    Эгч хүүхэн чамайг хаятлаа удна даа чи нөгөө ажилдаа л сайн байх хэрэгтэй тэгэхэд болоод л явчихна юун илүү юманд санаа зовдог юм бэ

  6. erhemseg says:

    – Hardaad bval udahgyi hayaad yavna bhda! Tailbar tavisaar bgaad zalhana bh da! Hairlana gdg hardahiin ner bish!

  7. **Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    чамайг орхиод явахад л сэтгэл зүйгээ одооноос л бэлдэж бай үнэн л тэр

  8. **Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    ЭГЧМЭД БҮСГҮЙ ОДОО Ч ЯАХАВ ИРЭЭДҮЙД ТА 2- ЫН ХООРОНД ЗӨРЧИЛ ОХ Л ГАРНА ДАА ЗАЛУУ МИНЬ ЖААХАН ТОЛГОЙДОО ЮМ БОД ДОО

  9. altmaa says:

    Үнэхээр хайтай бол хардахаар юм хийсэн байсан ч тэвчиж чаддаг,тийм уужуу байж чаддаг л юм даа.Чи тэрнээсээ илүү өөрийгөө л хайрлаад би хаыгдчихвал яанаа гэж бодоод байх шиг.Чиний хайрт яагаад хамт олонтой найз нөхөдтэй байж болохгүй гэж.Тэднээс ни тусгаарлаад хаячихлаар тэр хүн чини яаж аз жаргалтай,эрх чөлөөтэй байх вэ дээ.Ингээд бодохоор чи тэрнийг хайрлаж байгаа биш,эрх чөлөөг ни хасаад байгаа юм бишүү?Хайр гэдэг чини чиний бодож байгаагаас илүү өргөн хүрээтэй зуйл учраас цаадхиа тайван байлга.

  10. brabus says:

    хий хоосон ургуулан бодоод л хардаад байвалч тэнэглдээ тэхдээ бас сохор итгэлээр хол явахгүй шүү хайртай л ым чинь хардалгүй ядийн огт хардахгүй байна гэдэг чин бас л нэг салхийн цондон за мангар ухаантай хүмүүс минь
    мэхийн ёсолсон mr.brabus ms.lorinser

  11. cahirmaa says:

    чамд түүнээс илүү хүн одоохондоо ер нь ирээдүйд ч олдохгүй болохоор чиний хардах аргагүй, гэхдээ чи өөрийгөө түүнд тэнцэхээр хүн гэж бодож байна уу? миний 1 танил хүүхэн байдаг юм, бас л чам шиг өөрөөс нь дүү залуутай найзладаг, гэхдээ нөгөө залуу эхэндээ гайгүй байж байгаад сүүлд үнэхээр өөрийг нь яаж тоосон юм бол гэмээр ухаалаг авхаалжтай бүсгүй болохыг нь мэдээд т1 харддаг болсон, тэгээд яахавдээ т1 хардалт мөн ухааных нь хүрээ дэндүү явцуухан болохоороо хаягдсандаа, чамд гэж зөвлөхөд чи жоохон ухааныхаа царааг ихэсгэ, цаашдаа энэ хүүхэн намайг аваад явчих юм байнаа гэж бодож байгаа бол үнэхээр хаягдана шүү, ажил хийдэг ч аав ээжтэйгээ хамт амьдарч ээжээрээ хоолоо хийлгүүлж хувцсаа угаалгуулдаг 1 тийм яг 1 урсгалаараа амьдардаг амьдралын төлөөх идэвхгүй нөхөр л байгаадаа нүдэнд харагдчихлаа, гэхдээ буруу байсан бол уучлана биз чиний л төлөө хэллээ

  12. Bilegee says:

    эхний залуу гэсэн хүн одоо юу вэ? 6д 1эр ч гэх шиг сонсож байсан юм бна 6д нэг эм бас бдийн за хөө!

  13. nar says:

    би чам чиг 3 нааар дуу залуутай найзалдаг . тэр маани бас иx xарддаг юмаа xартай байx xэтсүү шуу оороосоо xунийг xолдууля л гж бодож байга бол xардаx ни зуйтэй. унэxээр xайртай юм бол xардаx дэмий xартай xуний дэргэд xун xудалч болж дуусдаг юм . чи тэрнийгээ xудалч болоосой гж xусэxгүй байга биздэ битгий xардда xарамлалгуй л яxав гэxдээ уxаантай бн шуу

  14. khongorkhon says:

    чиний хувьд сайн л байна ш дээ, өөрийнхөө муу талыг мэдээд тэрийгээ засах гэж оролдож байна. сайн итгэх л хэрэгтэйдээ. хүн хий хардах тусам харуулж байгаа хүн нь өөр хүнтэй явмаар санагдаад байдаг шүү. тийм болохоор аль болох илэрхийлэхгүй бай

  15. Er hun says:

    Өөртөө итгэлтэй бай залуу мини дээ…

  16. Эсүй says:

    залуу минь хажуунаас хайрт нь хардад янз бүр болоод байхаар уулзахаас ч харахаас ч гэртээ харихаас сүүлдээ залхаад ирнэ шүү
    ухаантай эмэгтэй хүн залхаад сүүлдээ зайгаа ч барьж мэднэ хардаад байгаа чинь өөртөө итгэх итгэл сул бас бүсгүйдээ итгэхгүй байна Битүүхэндээ алдчихвий гэсэн сэтгэл сүүмэлзээд байна Тэгээд эмэгтэй чамд хайртай дассан бол тэр болгон өөр янз янзын хүмүүстэй янз бүр болохгүй Харин ч ирээдүйг нь бодоод сургуульд явуулаад хайрлаад ойлгоод дэмжээд ирэх үест бүсгүй чинь чамайг улам хайрлана Харин энэ янзаараа байх юм бол шууд залхаад явад өгнө

  17. Amidral says:

    хардана гэдэг салахийн дохиодоо эргүү мини.

  18. Цэцэг says:

    Өөртөө итгэлгүй л байна даа. Хонгороогийн хэлээр чи хардаад л байвал чамаас холдоод л байна. Дэмий хардаж өөрийгөө ч, өрөөлийг ч зовоох хэрэг юун. Ер нь тэгээд хамгийн муу тохиолдолтой нь эвлэрэрчих. Үсрээд л хамгийн муудаа нэг хүнтэй дотносно биз дээ. Ухаантай эмэгтэй сэтгэл догдлох мөч байвч, нөхрөө/найзыгаа л үргэлж дээгүүр тавьж байдаг юм. Тиймээс найздаа бүрэн итгээд зүгээр сургуульд нь явуул. Чамайг муу юм бодох тусам муу юм чамайг дагах вий. Сайн сайхныг хүсээд явуулбал эрдэм номоо сураад, чамайг улам хайрлаад санаад ирэх болно. За тэгээд амжилт!

  19. hongooroo says:

    хардаал бвал чамаас холдоод л бн даа, миний найз ч хартай , гэхдээ тэрийг хулээж авах хун бн , авахгуй нэгэн бн шуу дээ, найз охин чн чамаас саллаа гэвэл нээх гайхаад бх умгуй л ум бн даа,

  20. zaluu says:

    hehe uurtu itgeh itgelgui bolson zaluu umaa da yanz ni…uurtu itgej amidar l da zaluu mini chamaig negent l toogod 1 jil saikhan bgad irsen l um bol yund ni harddimde hardah um hiidegguim bish u!? yahawdee uneheer uur huniig songood yawbal ter l bizde yund ni gutardiin ternees saihniig ni erchuud bid olood l awna 1er hund tsaana chini 6 emegtei noogdoj bna ain songolt arwin shu de gol ni uurtu l itgedee chi todorhoi hemjeend dajgui l zaluu bolood chamaig tooson baij taara shude tiim um chini uragshaa zaluu mini bgagaar ni l hairlaad yawhad emegtei hun chini ih uyaramtgai shude chi buru zuil hiihq bol chamd unench baih busgui boluu l gej…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.