Найз бүсгүйгээ ойлгоход хэцүү байна уу?

Туйлын үнэн зүйл гэж байдаггүй. Бас эмэгтэй хүн бүр адилгүй. Тиймээс доорх зөвлөгөө найз бүсгүйгээ илүү сайн ойлгоход, эсвэл таалагдсан бүсгүйгээ өөрийн болгоход тус болж мэдэх юм.

  1. Ихэнх бүсгүйчүүд ихэнхдээ яагаад хачин аашлаад байгаагаа мэддэггүй. Энэ бол эмэгтэй хүн өөрт чинь хайртай байсан ч, хачин авираараа таныг гомдоож байгаагаа мэдэж байсан ч хэсэг хугацааны дараа л юу хийснээ ойлгодог гэсэн үг. Тиймээс эмэгтэй хүний ааш нь олдохоо боливол зүгээр л хүлээ. Маргааш нь тэр хайлсан тугалга шиг болно.
  2. Бараг бүх эмэгтэйчүүд бүсгүйчүүдийн  жижигхэн  бүлэгт  багтдаг. Эмэгтэй найзууд  заримдаа сайн туслагч, заримдаа жинхэнэ дайснууд болдог. Эмэгтэй хүн өөрөөс чинь залхсан үедээ найзууд руугаа гүйнэ.  Хэрэв та бүсгүйнхээ найзуудыг сайн мэддэггүй бол түүнийг ч бас сайн мэдэхгүй.
  3. Араас нь үхэн хатан гүйдэг эр хүнд бүсгүйчүүд дурладаггүй. Тиймээс утсаар байнга залгаж, анхаарлыг нь татах гэж байдгаараа хичээх нь түүнийг үргээж орхино шүү. Тэдний сонирхлыг хамгийн их татдаг эрчүүд бол сэтгэл татам, мэдрэмжтэй эрчүүд. Тиймээс хийж байгаа зүйлдээ итгэлтэй биш л бол тэгтлээ их хичээх хэрэггүй. Гэхдээ энэ нь хичээх хэрэггүй гэсэн үг огт биш.
  4. Анхны уулзалт. Магадгүй та намайг  болзооны тухай ярьж байна гэж бодож байгаа байх.  Гэхдээ энэ бол найзуудтайгаа  хамт дисконд явах  тухай. Ийм үед ямар  нэгэн романтик холбоо үүсэх нь ховор. Таалагддаг бүсгүйдээ цэцэг өгвөл та түүнийг ичээж орхино.  Түүнээс гадна бүжиглэж байгаа үед цэцэг өгвөл хаана тавих вэ гэдгээс авахуулаад таныг олон хүний нүд болгох бэрхшээл үүсэх тул цэцэг өгөхөө түр хүлээзнээрэй.
  5. Бүх эмэгтэйчүүд адилгүй. Тиймээс л хүн болгонд тохирсон арга гэж байдаггүй. Хэнтэй учирснаа мэдэхийн тулд эхлээд түүний  ярихыг анхааралтай сонс. Түүнийг хөгжим, дуунд дуртай эсэхийг нь сайн мэдэхээс нааш рок концертод дагуулж очих хэрэггүй. Учир нь эмэгтэйчүүд  заримдаа жижигхэн худал ярьчихдаг гэдгийг санах хэрэгтэй.

2 Comments

  1. Bilegee says:

    ккккккк жижигхэн худал юм ярьчихдаг уу? хөөрхөн юм.

  2. ayayay says:

    ммм яахав дажгүй л мэдээлэл бн өшөө иймэрхүү юм оруулаарай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.