Би яах хэрэгтэй юм болоо?

Энэ сайтыг унших дуртай. Харин өнөөдөр бичмээр санагдаад бичиж байнаа. Би одоо 28 настай, найз залуутайгаа амьдраад нэг жил гаран болж байгаамаа. бид чацуу. Анх бид хоёр жилийн өмнө бид ажил хэргийн шугамаар танилцаж эхлээд мессенжерээр дараа нь мессэжээр тэгээд тэр намайг эрчимтэй эргүүлж үйл явдал үргэлжилсэн. би хөдөөнөөс ирж хотын амьдралд дасах гэж оролцож байгаа нэгэн юмаа. Мэдээж эцэг эх туслахгүй бол энэ хэцүү гэдгийг надтай адил зарим хүмүүс ойлгох байхаа. байр түрээслэх, дүүгийн сургалтын төлбөр, өөрөө мэргэжлээ дээшлүүлэх гээд… энэ үед бид учирсан юм аа. Анхандаа би түүнийг ерөөсөө тоодгүй байлаа, тэр надад хэтэрхий дотогшоо, биеэ даасан биш, миний төсөөлдөг залууд хүрэхгүй байдаг байлаа. харин өдөр хоног өнгөрч тэрний намайг гэх сэтгэл нь мэдрэгдэж байлаа. тэр бүх зүйлийг үнэхээр сайн хийж байсан, миний бүх зүйлийг ойлгоход бэлэн байж ирсэн. тэр надтай хамт амьдрахыг хүсч байгаагаа хэлж, би ч тэднийд нүүгээд оччихлоо. ээж аавдаа хэлээд хөдөөрүү дагуулаад очлоо. тэд эхэндээ чиний сонголт болохоор бид юу гэх вээ гэж байсан юм аа харин хэдэн сарын дараа ээж маань бидэн дээр зочилж ирээд буцсаны дараа байдал өөрчлөгдлөө. тэд надад манай найзыг тохирохгүй хүн гэж үзжээ. харин би эхэндээ сайн биш байдаг байсан бол одоо хамтдаа амьдралаа босгохоор зүтгээд үзэхээр шийдээд, хүүхэдтэй ч болохыг хүсч байна.

Бид хоёулаа тэг гэсэн цэгээс эхлэхээр зогсож байгаа нь аав ээжид маань таалагдаагүй гэж би ойлгосон, эрэгтэй хүн өдий насанд бүтээсэн зүйлтэй байх ёстой атал манай найзад хараахан тийм зүйл байхгүй байгаа нь тэдний миний ирээдүйд санаа зовоход хүргэж байна гэсэн. би урд нь цөөн биш найз залуутай байж үзсэн болохоор үнэн сэтгэлээсээ намайг гэх хүн олоход үнэхээр хэцүү гэсэн дүгнэлтэнд хүрснээр энэ хүнийг сонгосоон. эмэгтэй хүнд өөрийг нь ойлгож өгөхгүй эр хүн таарвал би маш их шаналах болноо гэж боддог. харин намайг уйлуулахгүй байх хүнээ оллоо гэж бодтол аав ээжээ шаналгах байдалд оруулчлаа. Би яах хэрэгтэй юм болоо? эцэг эх надад ганцхан олдох болохоор сүүлд нь харамсах вий гэж айх юм.  харин элсэн цөлд үлдвэл сүүлийн дусал усаа ч надад өгч миний төлөө гэх залуу дахиад би олж чадахгүй гэхээс…

41 Comments

  1. Erhemee says:

    Ene bol ail burt bdag asuudal gaigui humuus taarlaa gehed zaaval geriihentei taarahgui ch yumuu yamar 1asuudal garch irdeg. Zuirluulj heleh yum bol Jishee ni bi neg gazariin darga bailaa gehed gaigui chadvartai humuus ni arhi uudag, arhi uudaggui tomootoi neg ni uur neg asuudaltai bdag geed. Ene chin l bodit amidral. buh hunii setgeld niitssen tiim hun olood evtey nairtai nasan turshdaa saihan amidarna gedeg bolomjgui zuil. Yostoy ulgert l gardag bh. Ter hunee uneheer chamd tiim ih hairtai uguig ni zaaval medej av yamar ch argaar bsan hamaagui. Tegeed setgeld chin hurch baival amidar, ugui bol huuhedgui bga deeree sal. Etssiin etsest hun horvoo deer 1 l udaa saihan amidarah gej l turdug gedegiig buu mart. (Etseg ehiin zuvulguu hedii ortoi ch dandaa zuv bdaggui)

  2. ragus says:

    Хайр гадэг шидэт нүдний шилээ 3,4 жилийн дараа нүднээсээ аваад харахад ямар харагдах юм бол доо. Чамд хайртай бол ээжид чинь бас сайн л хандах ёстой. Тэгэхээр наад залуу чинь элсэн цөлд сүүлээсээ 2 дахь дусал усаа ээжид чинь өгч чадах хүн мөн үү гэдэгийг чи л харж чадах нь дээ.

  3. лүоз says:

    энэ хүүхнүүд 30 тай хүн ямар нэг хөрөнгөтэй байх ёстой гэнээ горьдцон хошногнууд вэ эр хүмүүс та нарт 7 булчирхайгаа тоочих ёстой юу 40 50 гараад ч юмтай болж болно 2уулаа ниилбэл хүчтэй болдог юм тэгээд зүтгэ хонгор минь

  4. emegtei says:

    Нэмж хэлэхэд хамт амьдрахаар шийдэж бйагаа бол ээж аав дургүй байна гэж найз зэлуудаа хэлэх гэж яарсаны хэрэггүй шүү. Мөн ээж аавдаа эвтэйхэн ойлгуулах хэрэгтэй. Мэдээж шууд д энэ хүн л миний хань мөн байна би мэдэж байн гээд зүтгэх хэрэггүй. За тэгээд бусдын зөвөлгөө хэдий хэрэгтэй ч гол тоглогч нь чи шүү дээ. Ухаантай зөв шийдээрэй. Амжилт.

  5. emegtei says:

    наад хүнээ одоо юутай вэ гэдгийг биш юутай болж чадахыг хар гэдэг сайхан үг байна шүү. МИний нөхөр бид 2 бас л тэгээс эхлэсэн. Миний оролцоогоос илүү түүний чармайлтаар бид 2 юм юмтай болж чадсан. Үнэхээр чамд хаыртай байж хайрлаж чадахаар байна уу сайын хар л даа. Хамт амьдраад жил болж байж хүүхэдтэй болно гэлэг буруу. Учиргүй хаширсандаа хэлж байгаа юм биш шүү. Миний эргэн тойронд салсан хүмүүс зөндөө л байна. Нэг хоёр жил амьпраад хүүхэдтэй болсон. Тэгээд тусдаа гарч амьдарч байтал байдал бишдсэн гээд л зөндөө л юм байдаг юм билээ. Чи заавал гэрлэлтээ батлуулах гэж яарах хэрэггүй. Хүүхэд ч бас. Тэгэхдээ нөгөөхдөө гэрлэлтээ батлуулахгүй, хүүхэдтэй болохгүй байгааа маань итгэхгүйдээ биш шүү гэж ойлгүүлах хэрэгтэй. Би нөхөртэйгөө суугаад 5 жил болж байна. Нөхцөл байдал өөрчлөгдөх тусам нөхөр маань ч би ч өөр өөрөөр хувирч байдаг. Хэсэг хугацаанд хамт амьдраад ирэхээр тэр өөрчлөлтүүд нь сайн талруугаа дийлэнх байна уу? Муу талруугаа дийлэнх байна уу гэдэгийг ажигла. Чи тэр хүний өөрчлөлтийг хүлээж авч чадах нь уу? Нөгөө хүн чинь чинийхийг бас ойлгож хүлээж авч чадах нь уу Тэрийг л хардаа. Хүн угаасаа ээжээс яаж төрсөн тэр хэвэээрээ үхнэ гэж байхгүй шүү дээ. Хүүхэд хэзээ ч ойройтохгүй шүү гэдгийг хэлэе. мөн архинд жаахан дурлах шинж байвал бас дэмий шүү. Хүн амьдралын нөхцөл байдал эрс өөрчлөгдөхөд л архи тамхи гэх мэт муу зуршлаас хөндийрөхөөс биш энгийн явж байгаад тийм амар өөрчлөгдөхгүй шүү. За амжилт найз минь

  6. hulan says:

    хэрэв ээж аав чинь материаллаг үзэлтэй бол тиймэрхүү л байх, харин охины минь ирээдүй гэж харсан бол зөв гэж бодож байна. Ялангуяа ээжүүд хэзээд үнэн зөв хэлдэг, эх хүний зөн совин гэж үнэхээр үнэн байдаг шүү. Би ч гэсэн болохгүй ээ гээд байхад нь зөрсөөр байгаад суусан, гэтэл бүх зүйл яг ээжийн хэлсэнээр болсон, тэгээд салаад хүүтэйгээ харин ч сайхан амьдарч байна. Гэр бүлийн хүмүүжил, боловсрол маш чухал шүү. Чи яг одоо ирээдүйд хэрхэн амьдрах вэ гэдгээ шийдэх гэж байна, наад залуудаа дурлаад нүд чинь сохорчихсон байж магадгүй учраас бүхнийг сэтгэлийн хөөрлөөр биш, жинхэнэ бодит нүдээр хараад, сайтар бодож байгаад сонголтоо хийгээрэй. Дотоод сэтгэл үргэлж үнэнийг хэлдэг шүү. За амжилт хүсье

  7. Salaad hereggui says:

    28 nastai 0 s ehelj baigaa olon l zaluu baigaastee hunii amidral baylag um chin hun adlaj onoj bolno shtee. Harin chi odoo oor huntei suuna geheer chamaig naad zaluu shig chin sain hairlah hun oldohgui l bolov uu daa. Odii 28-29 tai huntei suugaagui amidral uzeegui er hun hovorstee zalu humuus baina oorsdoo hiij buteej bolno stee. Er n tegeed horongo harsan amidrald horonggui huniih n erh ashig zorchigdoj etsestee hen hen n hohirood l uldeh magadlaltai. Minii huvid ehnerteigee 2 laa l 0 s ta hoeriin nasan deer ehelsen deg. Hadam gargahgui gehed n ehner min umaa ugaaj baihad n zugtaad l garch irdeg baisan dag. Chi er n ooriinhoo toloo temtseh heregtei um shigee. Chinzorig

  8. Messi says:

    За нэгд чи өөрөө маш сайн болсон байна хоёрт наадах чинь гаагүй залуу юм шиг байна тэгээд юун болохгүй байгаа юм вэ заавал тэр хөрөнгө мөнгө чухал юмуу өөрөсдөө босголдоо бүтээлдээ гоё биш гэжүү тэгээд ч чи олон залуутай байж үзсэн аниа гэж байна тэгээд одоо амьдарлаа бодооч дээ зарим аав ээжүүд энэ хөрөнгө мөнгө хардагаа болиосоо өөрөө нэмэр болж чадахуу ээж чинь тэгээд 0 эхлэх чинь харин ч гоё шүү дээ амжилт амьдардаа хө

  9. enkhmaa says:

    жилийн дотор хун танихад хэцүү дээ. тэр тусмаа дотогшоогоо хунийг бол бур хэцүү. манай ээж аав 2 унэн л зовлогоо огсон бсан. би уерхээд гурван жилийн дараа гэрлэсэн. гэрлээд 4 жилийн дараа буруу сонголт хийснээ мэдсэн. одоо эцэг эхдээ очоод гомдлох эрхгүй. оорийн хийсэн сонголт юм чинь гээд л амьдарч бна. ямар гэрлээд огооч гэж надаас гуйсан биш дуртай сайхандаа суучихаад одоо яая гэхэв гэдэг шиг л юм болсон доо.

  10. teka says:

    chamd l gej helehed chi sain yum unshdag bol ene site-d neg yum uzdeg 25tai zaluu bgaa ter zaluugaar saih haruulj ene ter uzvel yasan yum be ain kkkkk. za tegeed er ni ooriigoo 60% hairlah eostoi gej mongol ulsiin neg 25t helj bilee!!!!!!!!!!!!!!

  11. hi says:

    элсэн зөлд ээж чини л эцэсийн дусал усаа чамд өгнө дөө !!!! эр хүнд итгэхээр эрхий хуруундаа дотроо итгэж яв , хөдөөнийхөн заримдаа хэтрүүлэгтэй бх юм аа ккк

  12. naiz says:

    залуучууд мундсан биш дээ бас сүүлд нь зовлон ярихгүй амидрана гэвэл болж л байна.
    эмэгтэй хүмүүс ер нь 18-22 насандаа л хүнтэй суухгүй бол одоо ер нь сайн залуу олдоно гэдэг юу л бол.

  13. yandaa says:

    эхнэр бид 2 0 ээс эхэлсэн одоо 4 үүлээ болсон кк

    амьдрал бол 2 хүн 2 талаас нь хамтдаа тулж босгодог зүйл
    1 нь босгосон амьдрал амархаан нурна

    2 уулаа босгосон бол өөр шүү дээ, хэн зовж босголцсон амьдралаа үрэн таран хийх вээ дээ

  14. Эсүй says:

    Би өөрөө 30 гаруй насны бүсгүй
    Чамд ганцхан үнэн зөвөлгөө өгье Би их олон найзуудынхаа нөхрийг ажиглаад байхад энэ үг их үнэн юм шиг Эр хүн 30 наслаад өдий хийсэн бүтээсэн зүйлгүй Ямар нэгэн ажил төрөлгүй байвал тэр Хүнд хэзээ ч битгий найд гэдэг юм билээ Харин бүсгүй хүний амьдрал 30 наснаас цэцэглэж эхэлдэг гэдэг. Эр хүн өөрийн гэсэн зорилготой ажил төрөлөө олсон нийгэмд өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгоцон байх ёстой үе. 30 нас гэдэг чинь 28-с ялгаа юу байсан юм Тэгээд бас 1 жилийн дотор хүний танихгүй Салахгүй ч хамтдаа амьдраад үзээ. Тэр үед их олон юм ар араасаа гараад л ирнэ дээ

  15. 910 says:

    Надаас асуугаад бгаа хүнд хариулах нь:
    Хүн болгон нэг хэвээр цутгасан биш би чи бид бүхэн адилхан юм бодож сэтгэхгүй тийм болохоор миний бичсэн коммент-г яагаад гэж битгий асуу чи бид 2 шаал өөр хүмүүс учраас чиний бодсоныг би бас дэмжих албагүй. Таалагдахгүй бгаа бол Vote- гээд дарчиж бай!

  16. cahirmaa says:

    энд бичиж байгаа хүмүүсээс илүү аав ээж чинь үнэн юм хэлж байгаа шүү, хэхэ ..элсэн цөлд үлдвэл сүүлийн дусал усаа ч надад өгч миний төлөө гэх залуу дахиад би олж чадахгүй гэхээс.. юун уран зохиолын хэтрүүлэг ороод ирвээ, тийм эсэхийг нь ёстой тэр элсэн цөлд л мэднэ үү гэхээс жилийн дотор чамд юу ярьж яаж панаалдаад байгаагаар дүгнэх хэрэггүй байхаа, хүүхэд гаргахаасаа өмнө хүнээ л сайн таньсан нь ононо шүү, заавал яран шийд гаргах хэрэг юу байна, эцэг эх чинь учиргүй тэрнээсээ сал сарнихгүй бол үхлээ хатлаа гээгүй биздээ байдлыг хараад л байж байлдаа

  17. naz says:

    Ààâ ýýæ¿¿ä ÿã çºâ õýëäýã. Ìàíàé íºõðèéã ÷ ãýñýí ýýæ äóðã¿éöýæ áàéñàí ÷ çºðñººð áàéãààä áè ñóóñàí.
    Îäîî õàðàìñààä áàðàõã¿é íºõðººñºº ñàëààä õ¿¿õýäòýéãýý ãàíö áèå àìüäàð÷ áàéíà äàà. ×è ÷ ãýñýí íàä øèã õàðàìñàâ äàà

  18. khongorkhon says:

    аав ээж ч зөв харж зөв дүгнэдэг юм даа. 1 жил гэдэг бол 10 минуттай л адилхан хүнийг таних хугацаа биш, юу ч гэсэн эцэг эхийнхээ үгнээс зөрөлгүй хүүхэдтэй болохоо жоохон азнасан нь дээр дээ.

  19. Erelheg says:

    ээж аав чини мэднэ шуу. Тодорхой хугацааний дараа бас л нэг юм бичээд огуузэй.

  20. 30 тай залуу says:

    аав ээж чинь тэс хөндлөн харсан байх учиргүй. 28 тай хүн ямархуу бодол хүсэл мөрөөдөлтэй байх ёстойг мэднэ шүү дээ. эд хөрөнгөө байг гэхэд амьдрах арга ухаан олны дундах нэр хүнд гэж юм бол суусан байх л нас шүү дээ. эсвэл боломжийн боловсрол эзэмшээд амжсан байх л нас. хүүхэдтэй болох гэж яарсаны хэрэггүй. хамтын амьдралыг дор хаяж 2 жил байх хэрэгтэй гэж бодож байна. энэ хооронд их юм болно доо. хүн гүйцэд таних амаргүй ш дээ.

  21. ### says:

    сайн залууай суунаа гэдэг чин насни жаргал шуу дэ сэтгэл бгаад нийлээд зутгэхэд удахгуйл бух зуйл ороод ирнэ шдэ унэхээр сайн залуу гэдэгт 100%итгэлтэй бгаа бол суусан ни дээр байх да

  22. sainaa says:

    бэлэн сайхан юман дээр суугаад учиргүй жаргачихна гэсэн зүүднээсээ сэрээ охин минь… хамтын амьдрал гэж ярьдаг ш дээ мэднэ биз дээ хө

  23. ыуыу says:

    би л лав 28тай юу ч гуй л байсн. мастэр-аа төгсөж байсн юм бна. гэxдээ гэр орон энэ тэр байгаагуй.

  24. 910-t says:

    20-25 nasandaal hamtdaa hicheene gedeg chini ihel ert hvntei suuh hereg garah ni ee dee.amidral medehgui setgeliin hoorloos bolj basal 1 ger bvl salah bolno bailgui dee. 28 nas yagaad yund oroitson gej? saihan zaluu l nas shvv dee. harin ch togtvortoi ger bvl uusdeg nas l gej boddog. heterhii tegeed belenchleh geed yumtai bolson zaluu l haigaad guine gej yu baihav dee.

  25. naraa says:

    aaan tiiin bas tanai esteg ehed her handaj bna uuriiin etseg ehdee her handaj bna gdgiiig ni sain haraarai. teriiig ni l sain harj mederch chadah yum bol eur ni yamarshyyy hvn be gdg ni haragdana shvv. dahiad helhed hvvhedtei boloh bitgii yaaraarai. hvvhed gdg togloom bish shvvv. nasan tyrshiiin hariutslaga bvhel bvten 1 eurtunts yum shvvv, chamaig zuw shiiidwer gargana gj naidaj bna, yhaantai bgaarai bvsgvi mine. chi yaaag minii aldaaag dawtah gd bh shig sanagdaad…. za za amjilt az jargal hvsiiii

  26. naraa says:

    sain yy naizaa naad zalyy chine yaag minii nuhur shig l sanagdchilaaa. eur ni bol hvnii etseg eh byryy tanidaggvi yum shvvv. manai nuhur namaig ankh yag l tanai zalyy shig hairlaj halamjilj yil dyylj bj bid 2 hamr amidraad 6 sar bolood hvvhedtei bolson. jiremsen bh ved ch yah yyy gaigvi l bailaaa. tgd hvvhed garlaa. tgd odoo ene haachdag yum gsn shig namaig toohoo ch bolison. yun yridnii zalyy we bi byryy tanisan yum shig bna daa. odoo yaaya gehew gd tolgoigooo shaagaad l syyj bna daa. hvvhedtei bolchoood ohinoo unchrvvleed salaltai bish. uuriiguuu bodyyl salchihmaar l bhiiin.gehdeee vneheer sain aaw ohindoo bol amia tawina shvvv. bi yu heleh gd bna geheer jiremsen boloh gd yaaraad hereggvi ee, ehleed sain tanih heregtei. dotogshoogooo gj chi helsen tiim hvmvvs chine l ayultai hvmvvs bdag yum shig bna. yu bodoj bgaan yu tohioldson gd yugaa ch yarihgvi shdeee. ih myy sanaatai odooo nuhuruusuu boloood bi nerewteed galzyyrah gj bna shdee. yum helj yarina hariu vg aaa gd ch helehgvi shdeee. svvldeee za toohgvi bdiin bilvvvv ingej uuriiguu nerewtvvlheer gj bdhiiin. tehdeee yamar yum sanasanaar bolhiiin bish.awaagvi bhad awgai saihan alaagvi bhad vneg saihan gj vnen vg shig sanagdaj bna. neeeh hundii hviten sonin hvn. yamarch az jargalgvi amidral (ohinooos mine bysad zvil)tehdee awgai hvvhen ene ter ergvvldeggvi l dee. ankh yaj namaig ergvvlj yilj dyylj baisanaa odooo barag martchihsan yum shig bgaaan. za za nadaas jishee awaasai gd baahan yum bichchihleee.

  27. erika says:

    чи гэрлэх гэж байгаа болхоос биш чиний ээж ав тэр залуутай гэрлэх гэж байгаа биш

  28. AH LAM says:

    МУУСАЙН БАЛИАР ЦЭВЭРШСЭН АВГАЙ НАРЫН ҮГЭНД БҮҮ ОРОО. НААД ЗАЛУУ ЧИНЬ АРХИ УУГААД АВГАЙ ХҮҮХЭН ЧАНГААГААД МУРУЙТАЙ ТОГЛООД ЧАМАЙГ ЗОДООД ЭЦЭГ ЭХИЙГ ЧИНЬ ДОРОМЖЛООД БАЙДАГГҮЙ ЮМ БАЙГААМ БИЗ ДЭЭ. ЧИНИЙ ЭХ ЗАЛУУДАА БӨГСӨӨ ХУДАЛДАЖ ЧАДААГҮЙ БОЛОХООР/ЭСВЭЛ ТООЖ АВАХ ХҮН ОЛДООГҮЙ/ ЧАМААР ТИЙМ ЮМ ХИЙЛГЭХ ГЭЖ БАЙНА. БУЗАР ШААР ВЭЭ ҮХЭЭД ТОНИЛООД ӨГӨХГҮЙ ҮХЭХИЙН ХООРОНД ӨӨРТӨӨ НҮГЭЛ ХУРААГААД

  29. zochin says:

    танай ээж бол хүмүүсийн муулаад байдаг онцгүй хадам ээж гарах ни дээ. юу ч хийсэн хүргэн ни эсвэл бэр ни санаанд ни нийцдэггүй үргэлж муулж тусдаа гарсан хүмүүсийн асуудалд оролцож яс хаяж байдаг л хадмуудын нэг байна.

    чи хэнийг ч олж ирсэн ямар нэг өө сэв олоод чамд муулаал сал сал гээд л явж байна.

    ээж чин биш чи сууж амидрана. дахиж чамайг өдий зэрэг хайрлах хүн урд ни ч байгаагүй байсан юм бол хоошид дахиад гарч ирэхгүй за ээжээрээ хувийн амидралаа заалгагчаа

  30. hey says:

    28tai 00s ehlej bolohgui gej hen heleed bnaa sonin uzeltei yumbee!!! chamshig huduunii huuhniig deerelhehgui nuhtsul bdliig chini huleej awjaahiig bodohod hum chanar bas bh shig bn gehdee hen medlee yu shan dur shan tanai ger bul tiim l ih hurungu hardag zindaatai humuus yumbol teed bair awhuulahgui kkk hudlaa daa yer n taalagdsangui chi bolon tanai geriinhen muugaa medehgui ene huduuniiihun neeh sehuun tiim ih sanaatai yum bol huuhed gargahguigeer amidarlaa bosgood uzeechdee bolohhui bol salj boliishdee ehleechgui bjiij dandaa amaaraa yrina

  31. mglbusgui says:

    ээж аав л үнэнийг хэлдэг юм шигээ

  32. anonymous says:

    өөрийн толгойтой юм бол өөрөө шийдээч дээ юуг нь асуудаг байнаа! тэнэг хүүхнүүд хорвоогоор дүүрчээ яанаа!

  33. 910 says:

    Юм болгон сайн муу 2 талтай.Одоо 28настай юм чинь 0-с эхлэх хэцүүдээ. ядаж 20-25насных бсан бол 30 хүртлээ хамтдаа зүтгэхсэн.Яг бор зүрхээрээ бүгдийг бүтээнэ гэвэл цаг хугацаа маш их шаардлагатай.Үнэхээр одоо 28тай байж танай залуу бас юу юу ч үгүй бол бас онцгүйлдээ.Эцэг эхийхээ үгэнд орсон дээр байх чамаас илүү оймс илээснийх чиний хараагүй олон юмыг олж харсан бгаа.Ер нь тэгээд эцэг эх гэдэг хүмүүс чинь л чамд үнэн зөвийг л хэлж өгнө шүүдээ тэгээд ч төрсөн эцэг эх л биш бол яаг яс юман дээрээ цөлд сүүлийн дусал усаа чамд өгөх хүн байхгүйдээ бараг.Чи сайн л бодож байж шийд коммент бичиж бгаа бид хэд чинь та 2ыг таньдаггүй болохоор яаг оносон хариулт бас өгч чадахгүй шүүдээ.
    Ямар ч шийд гаргасан дараа нь битгий харамсаарай! Чамд сайн сайхныг хүсье!

  34. Kkkkkkkkkkkkkkk says:

    Үнэн юм уу даа?? Хайрлуулж үзээгүй хөдөөний охиныг панаалдах шиг амархан юм юу байхав дээ., тэгээд ч 28 хүрчээд одоо л тэгээс нь эхэлнэ гээд зогсч байдаг , тэрнээс өмнө нь бүүр -1 байсан юм бна л да, ккк,
    Ээж чинь энэ залуу нэг л биш гэдгийг зүгээр 1 хараагүй, бүүр сайн мэдэрсэн яавч олигтой биш гэж бодсон болохоор л чамд тэгж хэлж бгаа байх даа.,
    яг одоохондоо чиний нүд дурлалдаа ч юмуу 1 юмандаа сохорсон бна, сүүлийн дусал усаа өгнө гэдэг чинь үнэндээ хошгоруулж л байхгүй юу, ккк,..,

  35. misheel says:

    бүсгүй мин өөрийнхөө хүсэлийг дагаарай миний хувид гэр бүлийнхээ хүсэлтээр гэрлэсэн өөрийн хайртай хүнтэй бус хэдий бух зүйл байгаа ч сэтгэлийг яаж нөхөх билээ сэтгэл гундуу л амидарч байна өөр өөрөө л амидарах сайхан байдаг за амжилт сайн сайхан бүхнийг…

  36. hmm says:

    чи л харин өөрийн бодолгуй эцэг эхээ харсан амьтан байна шдээ. Эцсийн бүлэгт тэр хүн чамд л хамаатай болхоос аав ээжид чинь ямар хамаа байнаа. Хөдөөний хүмүүс тэрүүгээрээ л сэтгэнэшдээ. Ер нь хүний амьдралын сонголтын асуудалд хөндлөнгөөс оролцох хамгийн дэмий юм гэдгийг танай эцэг эх ойлгодоггүй юм байхдаа? Эсвэл эцэг эх чинь чиний үзэл бодлийг хүндэтгэдэггүй чи ч хүндлүүлэхээр байж чаддагүй дуулгавартай нэг юм үзээгүй баагий л байнашдээ. Залуу чинь чамайг гомдоодоггүй архи ууж зодож занчдаагүй л бол тэрнээс сална барина аав ээж тэгсийн гээд тэнэгтээд яах юм бэ.Чи өөрөө л тэнэг байдалд орно шдээ. Хөдөөгөөрөө сэтгээд тэнэгтээд байгаараай. Тэгвэл тэр саахалтын малчин залуутайгаа очиж мал сүрэг хотолсон үдшээр юу яахгүй юу

  37. billy says:

    ээжийнхээ угийг дагаач, Хуний эцэг эх ур хуухэддээ буруу юм хэлнэ гэж уу? Одоохондоо хайртай дуртай гэж суучаад, хэдэн жилийн дараанаас зодож нудээд ирхээр ни, ээжийнхээ угийг сонсдог л бж гэж харамсах зуйл xийв дээ. заза оороо л мэд

  38. kkkk says:

    зүгээрл хэвиндээ харицаагаа үрэглжлүүлэд яв хүүхэд тэй болох гж бүү яар за юу дахиад жил хар найз залуутайгаа бай сайн тани

  39. happy says:

    minii boldoor chi vneheer naiz zaluugaa sain tanij chadsan gej vzej bn uu jiliin dotor? heterhii dotogdhoogoo hvn bas hetsvv shvv yagaad yaachaad yu bodood bgaa ni medehgdehgui.yamar ch uyd ajil torol hiigeed amidralaa avaad yavah chadvar noyon nuruu bn uu? chamd her handaj baina? etseg ehiin geriin hvmvvjil her baina? naiz nuhud ni gej yamarhuu hvmvvs baina gedgees avhuulaad. tegeed bodsonii etsest chamd hangalttai hani bolhoor hvn gej vzvel eej aavtaigaa sain yarildaa. yag yund yagaad durguitsen yum nadad ingej bodogdoj baina geed ? etseg ehiinhee helsniig bas sain bodood vzeerei vnen uu gui yu geed. uul ni zaluu hvmvvs bvgdiig oorsdoo hamtdaa bosgood yavah ni saihan shdee dursah yumtai. bi ch bas nuhurteigee bvhniig l ehelsen. eronhiidoo chi nadad bol taalagdaj bnaa odoo zaluus maani belen amidral ruu l temvvlj hair bish mongiig chuhalchilj vzej ger bvliig hvrtel yuman chinee bodohgui salgaad suudag bolosn ued 1 ch gesen zaluu ber bvl oorsdoo bvhniig ehleh ged yavj bgaa ni saihan baina. chamd ta 2 t az jargal hvsiii

  40. night says:

    Hi. Chamd gj xelexed etseg, ex l unen xeldeg yum shu. Etseg, ex’nxee ug’g dagaa. Daraa n xaramsvaa.

  41. ᠄) says:

    За бүсгүй минь үнэхээр чи өөртөө тохирох сайн хүн гэж бодож байгаа бол хамт байсан дээр. Гэхдээ эцэг эхийн нүд хүнийг буруу үнэлдэггүй шиг санагдсан шүү. Тийм болхоор наад хүнээ юутэй вэ гэдгээр нь биш юутай болж болох вэ. Үнэхээр чиний хэлдэгээр чамайг уйлуулахгүй тийм эр хүн мөн үү гэдэг талаас нь дүгнээд үз. Чи ээж аавтайгаа насан туршдаа холбоотой байх ч насан туршдаа хамт байх хүнээрээ өөрийнхөө хайртай хүнийг сонгоорой

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.