Оройтсон дурлал…

Би гэдэг хүн одоо  юу юугүй 34 хүрч байгаа юм л даа. Гэхдээ ноднин гэнэт тэр дурлал гээч зүйл надад ирээд. Ирэх ирэхдээ бүр нэлээд хүндхэн далайцтай байдлаар ирлээ. Анх тэр залууг харснаас хойш өдөржин шөнөжин бодогдоод зүүдлэгдээд зүрх сэтгэлд байнгийн л нэг юм уяатай явах болсоон. За юу гэж л ийм юм байв гэж, юу гэж л өдий насанд хүнд дурлана гэж бодоод бодоод нэмэр алга.

За тэгээд дурлалынхаа төлөө тэмц гэдэг нэг үг гэнэт санаанд ороод хойноос нь нэлээд явлаа. Нөгөө залуу маань гэтэл эхнэр нь нас барчихсан 3 – ын 3н хүүхэдтэй болж таарав. Тэгээд бас бүтэн жил би дотроо бодож шаналж яваад яагаад ч уулзаж учрах шалтаг гаргаж чаддаггүй шүү, сонин байна уу. Мань нөхөр ер нь бол намайг танина бас өөрт нь жоохон хандтай гэдгийг ч мэднэ гэвч ганц залгаж бариад холбоо барьсангүйг бодоход би таалагдахгүй байгаа болтой догоо. Би гэдэг хүн бүтэн жил тэрний явдаг зам дээгүүр машинтайгаа хажуугаар нь өнгөрч барьж таалагдаж, нүдэнд нь өртөхийг хичээв шив дээ. Заримдаа намайг харна заримдаа харахгүй царай гаргана. Дээр нээх сүртэй хэлсэн нөгөө дурлалын төлөө миний тэмцэл ерөхийдөө л энэ.

Гэтэл би гэж тэнэг яав ажлынхаа нэг хүүхэнд энэ тухай хальт ярихгүй юү тэгсэн чинь нөгөөдөх надад тусалдаг баатар гээд өөрийнхөө найз, тэр залуутай хамт ажилладаг залууд хэлээд тэгээд бас нөгөө хүүхэн маань бас нэг найз хүүхэндээ хэлээд тэр найз хүүхнийх нь найз бас тэр залууг таньдаг болоод тэгээд тэд бүхэн надад туслаж тэрэнтэй уулзуулдаг баатрууд болоод бөөн жүжиг зохиочихож сая намайг Америк хэд хоног яваад ирэх хооронд.

Ямар ч байсан дээрхи 2 шугамаар тэр залууд намайг өөрт нь гайгүй нэгэн хүүхэн уулзах хүсэлтэй байна гэж хэлүүлсэн юм дагаа тэгээд нөгөөх маань болохоор намайг хэн гэдгийг гадарлаж байна яахав уулзаад л үзье гэж бас хэлүүлсэн байх юм хариуд нь.

За жүжиг яг ийм дээрээ байхад би гадагшаа явж ирээд нөгөөдүүл маань ч энэхүү зохиосон жүжгээ надад хэлээд гол дүрд нь тоглуулах болсноо хэлэхэд би гэнэт шоконд ороод битгий миний амьдралыг миний өмнөөс зохицуулаад бай гэж тачигнаж хаяад энэ жүжгийг зогсоов.

Хамгийн сонирхолтой нь энэ хооронд за яахав тэд нэгэнт тэр залууд миний байдлын тухай хэл хүргэсэн юм чинь надтай холбоо барьчих болвуу гээд хэсэг горьдлоо байдаггүй ээ, тэгээд 3ын 3н хүүхэдтэй хүнтэй ч би уулзаж учраад яахав дээ гэж өөрийгөө ятгах гэж үзээд ч нэмэргүй ээ. Нөгөөдөх бодогдоостой зүүдлэгдээстэй зүрх сэтгэлээс зүүгдээстэй яах ва хүмүүсээ зөвлөгөө өгөөч.

Би нөгөө хүмүүсээр чамтай уулзъя гэж хэл дамжуулсан хүүхэн байна 2уулаа уулзъяа гэх үү эсвэл ер танихгүй юм шиг чамтай танилцъяа гэх үү эсвэл маш хурдан мартаж сэтгэлээсээ авч хаях ямар арга чарга байна хуваалцаач надтай найзуудаа.

26 Comments

  1. pppp says:

    chinii nas zaluu bn huuhed tomroh tusam amidral hethuu bolno shuu

  2. batga says:

    Сайн уу өөртэй чинь танилцах гэсэн юм.Би 34 настай.эхнэргүй.утас юм уу,мэйл хаягаа явуулаач

  3. batga says:

    хи

  4. ### says:

    тийм шуу манайхан 30 40 насиг бараг зөнөтсөн зөнөж бгаа юм шиг юм яриад л нэгнийгээ гутаадаг авгай өвөө мин нтр гэж ирэээл унэндээ ухамсаргуй бодлоггуй мэдлэг дутуу болохоор тэгж яриад бдаг юмуу нийгэм ни тэр чигээрээ харанхуй ч юмуу мэдэхгүй ээ гадаад оронд гадаад оронд гэлтгүй бусад оронд бол энэ 30, 40 нас ид хийж бутээдэг жаргадаг хуний амидралийн хамгийн сайхан мөч уе гэж эрдэмтэд баталсан бдаг 18-25 нас бол залуу өсвөр нас амидралтай танилтсаж эхэлж бгаа нас, 30-45 нас бол амидралийн сайхниг амталж байх хуний хамгийн эрч хучтэй нас гэж, унэн чанартаа хамгийн сайхан оргил залуу нас монголчууд ийм муу амтай бдаг болохоор монгол хуний наслалт богино бдаг байх амни билгээс ашдийн билэг гэгчээр

  5. babe says:

    хүүхэдтэй эр хүн бол чамайг гэхээсээ илүүтэй хүүхдээ боддог юм билээ чамайг хүүхдэд нь ээж болж чадахуу гэдгийг чинь хамгийи түрүүн харна өөрийнхөө хайр сэтгэлийг бараг бодохгүй
    за тэгээд амжилт

  6. ma says:

    наад залуугийн чини араас явдаг олон л хүүхэн бгаа шдээ.

  7. !!!bold says:

    мартаж чадxдгуй бол даxиад дурлаж байж л мартнаа , мэдсэн xэрнээ тооxгуй xунийг царай алдааад яаан … 2 ла танилцаж болx л юм би ганц биэ мартуулаад огий xэ xэ . би xэд xонгийн дараа шинэ майл xаяг нээчээд тавичий ок. ок гэвэл шуу

  8. burhan bish says:

    Энд орж байгаа хүмүүсийн ер ни хэдэн хувь ни эмэгтэйчүүд, хэд нь эрэгтэйчүүд байна аа. Бүгд хүйсээ мэдэгдэхээр сэтгэгдэл бичиж байж болдоггуй юм байхдаа Админ аа.

    Миний бодлоор бараг 80-с дээш хувь нь эмэгтэйчүүд байх. Юу гэх гээд байна гэхээр, үнэхээр эсрэг хүйстнийхээ үзэл бодлыг сонирхох, жинхэнэ рационал эрэгцүүлэл гаргахын тулд эрчүүд ямар бодолтой байдгын байна, бүсгүйчүүд ямар бодолтой байдгын байна гэдгийг бас л анзаарах хэрэгтэй байх

  9. khongorkhon says:

    ер нь бол тэр залуу чамайг 3 хүүхдийг нь хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэлгүй байгаа, мөн завгүй аав байна шүү дээ тийм болохоор чамтай холбоо барихгүй байгаа, чи гэхдээ нэг сайн өөрийхөө тухай бодоорой чи 3 хүүхдийн ээж шиг нь биш юм аа гэхэд эгч шиг нь байж чадахуу, нэг чадмаар ч юм шиг үгүй бол чадахгүй ч юм шиг айдас төрж байна уу гээл за их л хэцүү юм байна 34 гэдэг бол залуухан шүү дээ. өөр нэгэн хайрыг зохио, наад хүнээ яаж мартяа гэж үү. сайн шоудаж өөрийгөө завгүй байлга даа.

  10. hot says:

    Аан тийм, манайхан хүнийг хөгшин нтр гэж нэрлэхээ болимоор юм. Одоо үед 60 тай хүн ч гэрлээд байна. Хүний л амьдрал шүү дээ. Үхэн үхтлээ хүнд сэтгэл байна, манайх шиг ийм нийгэмд хөгшин хүн тэгээд мэдрэмжээ нууж дарж явах юмуу??? Хүмүүсийн дундаж наслалт уртассан. амьдралтай зэрэгцэж алxмаар юм даа.

  11. hot says:

    үнэхээр дурласан л юм байна. сэтгэл санаанаас гарч өгөхгүй бгаа бол хайр. үзээд л алддаа. Өөрийгөө юун хөгшинд тавьчихсан юм . Би чамаас эгч, бас дурлаад гүйж явна. Гадаад оронд бгаа болохоор хөгшин гэж хэлэгдэхүй сайхан бна.Дурлах сайхан шүү.Тэр 3 хүүхэд бол садаа бишээ харин ч хөөрхөн. Чамд амжилт хүсье.

  12. monkh9988 says:

    оороо гуйгээд хэрэггүй ээ тэгээд ч 3хуухэдийн ээж болно ш дээ тэр талаа бодож узсэн ым уу оорийнхоо жаргалийг бодоод бх ым надаа бол дэмий санагдаж бн аа эртхэн оор залуу хайдааа оороо мэд дээ амжилт хусийи

  13. kkk says:

    34 gdg bol zaluu nas shuu. teneg yum bodohiin. ehleed bi 3 huuhdiin eej bolj chadah uu gej mash sain bod. OK gevel daraa n alhamaa hii. harin ch sain zaluu shig baina. ehner n ongorson yum bol setgel n chamaig bodoh zavgui baigaadaa hoorhii. teheer chi ehleed ooriig n mash sain oilgo daraa n davshil za yu. ehleed uulzay geed ochihod buruutahgui baihaa. yamar ch bsan t1 zakuu gej bodohgui baina shu

  14. zaluu. says:

    монголд 30 гарчихаар хөгшин гэдэг.бусад гадаад орнийхон эсрэгээрээ.

  15. se says:

    эсүйтэй санал нэг бна ооооооооооо

  16. Эсүй says:

    Залуу хаширлаад байх болов уу даа Чамайг өмнө амьдрал зохиож байгаагүй ганц бие бол хүүхдүүдтэй хүмүүс хэцүү гэдгийг мэдэж байгаа Харин ч ухаантай залуу байн Чи мэдэхгүй болохоос биш чамайг аль хэдийн судлаад амжсан байгаа даа Тэгээд хаширлаад болгоомжлоод бас таарч бүтэхгүй болохгүй бол яах юм гээд 3 хүүхдээ бодоод явж байгаа байлгүй. Гэхдээ чамаас асуумаар байна хүүхдүүд нь хир том болсон юм бэ? Бас 3-н 3 хүүхэд их том асуудал шүү. Өсвөр насны хүүхдүүд бол үнэхээр хэцүү ойлголцож хамт амьдрана гэдэг бол маш их тэвчээр шаардагдана Бас чи энэ хүнтэй нийллээ гэхэд санхүүгийн асуудал сөхөгдөнө нэгэнт сууж байгаа юм чинь чи ээж нь болж хүүхдүүдийн асуудал чамд ч хамаатай болж эхлэнэ. Эр хүн өглөө гараад шөнө дөл болтол ажиллах үе их гарна Ар гэрийн амьдралыг чи л авч явах байх яаахав эхний 2 жил 3 жил орчим тэгэс ингэсгээд өнгөрөөд сүүлдээ чиний тэвчээр барагдах болов уу Бүүр том болоод оюутан хүүхдүүд бол нэг бодлын амар ч бага насны хүүхдүүд бол хүний амьдралд ч өөрийнхөө амьдралд ч сэв суулгаад дэмий л болов уу гэж бодогдож байна Цаад залууг харин ухаантай гэж хэлмээр байна хөнгөн хандахгүй байна шүү Танилцаж ойртох амархан харин чи нийллээ гэхэд өөрөө аз жаргалтай өрөөл бусдыг аз жаргалтай байлгаж чадах уу гэдэгт гол асуудал байна

  17. Erelheg says:

    за за оорийгоо юунд хийх гэж байна даа хуухэн мини. Бодолтой бай. Хуний хуухдуудэд ээж болох ямар бол гэж бодож узсэнүү. Аавтай ни яахав сэx хийгээд болоод л байна. Хуухдууд ни хоорхийс яахавуу. Бас нэг асуудал тэр залуу дахиад хуухэдтэй болохийг хусэж байгаа эсэх сайн дотроо бодолтой байна шуу ямар жаахан охин биш.

  18. Nina says:

    Би Монголд очихоос дургүй хүрч байна бүүр зэвүүцэж байна. Учир нь би 33тай нөхөргүй ганц бие энэ бүсгүй шиг, Гэтэл хүмүүс биднийг аль хэдийн хөгшинд тооцож, хүнтэй сууж байгаагүй хүүхэдгүй хүн олдохгүй эмэгтэй хүний хайр дурлал нандин сайхан юм хэзээ ч олдохгүй гэж хэлэх юм. Нутагтаа байгаа хүмүүс мэдэж байгаа байлгүй дээ итгэж байна. Тиймээс миний үеийн бүсгүйчүүд гадаадад байдаг бол Монгол руу зүглэж хэрэггүй байгаа газраа шингэж хүнд хөгшин гэж адлуулахгүй амьдарсан дээр гэж зөвлөх байна. Захидлын эзэнд хандаж хэлэхэд наад залуу чинь бүтэхгүй л боловуу…гурвын гурван хүүхэдэд ээж болж чадна гэвэл яахав болох юм. Харин наад залууд чи таалагдаагүйдээ биш цаад хүн чинь өөрийн асуудалдаа уягдаад хөдлөхгүй байна.

  19. ganaa says:

    сайн уу чи бидэнд дараа ни юу болсноо хэлээрэй наадах чин магадуй гоё хайрийн туух болох ч юм билуу

  20. . says:

    чи таалагдахгүй байгаа байхгүй юу даа. ойлгомжтой ш дээ. хэрэв тэр залууд чи таалагдсан бол чамтай аль хэзээний учир ургуулсан байгаа. эрчүүдээ гэж…

  21. Тэр залуугийн хувьд хайртай хань ижлээ алдсан хүн чинь дараагийн амьдрал зохионо гэдэг их хэцүү байлгүй дэ. Цаг хугацаа орох байх аа.
    Өөрийн чин хувьд 3 хүүхдийн эх болно гэдэг амаргүй даваа ш дэ. Сайн бодоорой. Тэд бүгд эмзэг бгаа. Амьдрал сэтгэлийн хөөрөл бишшүү.

  22. xex says:

    гэрийнх ни гадаа машинийхаа акумляторийг салгаад миний машин асдаггүй үзээд өгөөч танидаг царай гуай гэх юу даа

  23. tata says:

    дурлал чинь хэлж ирдэггүй, хийсч ирдэг хойно ийм юм байлгүй яахав. гэхдээ одоо өдий насалчаад юун жаахан охин шиг зан гаргаад бгаан. ийм насан дээр чинь хэн хэнтэйгээ тухтайхан уулзаад, сэтгэл доторхоо уудлан ярилцаад. тэгээл яриа хөөрөө таарах, хамтдаа амьдрах эсэх чинь шийдэгдэнэ шүү дээ. тэр залуу чинь 3хүүхэдтэй бол хамт амьдрах тал дээр илүү нухацтай хандах нь ойлгомжтой. 3хүүхэд нь ээж болж чадах эмэгтэйг л хайж бгаа. эсвэл хойд эхийн гар харуулахгүй ч гэсэн бодолтой бж магад шүү дээ. тэгээл чи өөрт таалагддаг блаа ч 3хүүхдээ бодоод эргэлзэж бгаа бх. тиймээс чи шуудхан оройн хоолонд уриад түүнтэй илэн далангүй сайхан ярилцаал үз дээ бүсгүй минь.

  24. Монгол хүн says:

    хамгийн эхлээд нэг юмыг бодох хэрэгтэйм бна: чиний биенээс гараагүй 3 хүүхдийг нь хүнийх гэлгүй хайр энхрийллээр дутаалгүй өсгөж чадна гэж бодож бвал уулзаад учрахгүй юу, тэр залууд ч гэсэн сайхан хань, 3н хүүхдэд нь сайн ээж хэрэгтэй бгаа. чи үнэхээр өөрийг нь гээд, 3нь хүүхдэд нь сайн бхийн бол чамайг цааш түлхэхгүй ээ! чиний үеийн л хүн блгүй тиймээс нас тогтож бгаа элдэв өнгөнд дурлаад бхгүй сайн хань болж чадах бх!
    1 бол жаахан явж бгаад аяндаа уйдаад хүүхдүүдээс нь залхаад эхлэх бх тэхээрээ больно биз. эцэст нь хэлэхэд чи одоо 34 гарсан, чамд угаасаа урьд нь гэрлэж бгаагүй хүн олдкүйм бна өө, хүүхэдгүй хүнтэй учирвал өөрийгөө азтайд тооц!

  25. cor says:

    34 бол залуу насанд орно. зүгээр сайхан өөрийгөө тордоод гадуур гарч хүмүүстэй зугаал.
    битгий дэмий юм бодоод бай.
    тэр залуу ч чамд хандтай биш бнаа. хая хая. чамайг сонирхвол өөрөө холбоо барина биз.
    1 жил гэдэг чини юу вэ, их цаг бншдээ.

  26. ROFL says:

    3 хуухдийн аав хун чамтай танилцаад явах зав байхгуй л болов уу даа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.