Дурлал нь ойролцоогоор нэг жил хиртээ үргэлжилдэг

Хэн нэгэнд дасаж, дотно харьцаа тогтоох нь хүний хэрэгцээ юм. Өөрөөр хэлбэл хайр дурлал нь хүн бүрийн хүсэл мөрөөдөл байдаг. Гэхдээ ямар ч ирээдүйтэй хайр байлаа ч төгсгөл нь бүгд адилхан байдаг. Зарим хүмүүст хайр болон дурлал нь ижил утгатай мэт санагддаг. Энэ бол төөрөгдөл.

Ийм төөрөгдөл нь заримдаа илүү үнэ цэнтэй байдаг. Ямартай ч хайрын роман нь дурлалаас эхтэй. Магадгүй таны дурласан хүн чинь хамгийн хамгийн байж болох юм. Энэ ч утгаараа дурлал нь эр эм хоёрыг ойртуулж, нэг хүн болох боломжийг өгдөг.

Цаг хугацаа өнгөрөх тусам эр эм хоёрын бие биенээ гэсэн сэтгэл нь илүү хүчтэй болж эхэлдэг. Нэг ёсондоо бие организмд бодисын солилцоо хурдсаж, ой ухаан хийгээд ажлын чадвар сайжрах гэх мэтчилэн гормоны тэсрэлт явагддаг.

Хэн нэгэнд дурласан үедээ бүхнийг хийж чадах юм шиг санагддаг шүү дээ. Гэхдээ хүн болгонд дурлаад байдаггүй. Хамгийн гол нь өөрт нь тохирсон, таалагдсан, дотоод ухамсарт хурц мэдрэмж хэрэгтэй үед л дурлалын процесс явагддаг байна.

Харин зарим тохиолдолд дурлалаас үүдэлтэй дотоод хямралаас болоод өдөр бүр хүн зовж шаналах нь ч бий. Энэ тохиолдолд аажмаар дурлалын мэдрэмж буурдаг ажээ. Ер нь дурлал нь ойролцоогоор нэг жил хиртээ үргэлжилдэг. Энэхүү нэг жилийн хугацаан дахь харьцаа нь хямралын үед бүртгэгддэг. Энэ бүхэн нь тийм ч муу зүйл биш юм. Учир нь сонгосон хүнээ бодитоор харж эхлэхэд тустай.

Хүчтэй дурлал нь хүнийг цухалдуулж идэвх сонирхолгүй болгодог бөгөөд хэрэв дурлал нь бүтэлгүй болсон тохиолдолд үзэн ядах сэтгэл болон хувирдаг байна. Ерөнхийдөө дурлал нь эрэгтэй хүнээс илүү эмэгтэй хүнд илүү түгшүүртэй ирдэг.

Учир нь эрчүүд гэнэтийн зүйлийг хүлээж авахад бэлэн байдаг. Харин тэд үйл явдлыг хурдан болгохыг хүсдэггүй. Тиймээс ч эрчүүдийг “хүйтэн хөрөг” хэмээн нэрлэдэг. Энэ бүхнээс үзэхэд “дурлалд бүү яараарай” гэсэн үг нэгийг өгүүлж буйн тод жишээ юм.

/Хань/

6 Comments

  1. saku says:

    gehde durlal hunig oorchildog gj unen ym bnale oorigoo hen bolj bgaaga ch medehgui huniig setgeliig erguulj oorin husleer bolgoj boldogui gj unen ym bnle

  2. kkkkkkkkkkkkd says:

    Жил ургэлжилдэг гэдэг ч унэн юм байна лэ дэ 3 жилийн өмнө л нэг хунд хайртай болчоод ямар их бодож хусэж мөрөөдөж байсан гээч тэгээд ч тэрэнтэйгээ учирдаг болсон гэтэл намайгаа хуурсан да хууралтийг тэвчиж чадаагуй салсан эхэндээ их хэцүү л байдаг юм байна лэ одоо бол мартагдсан бодвол хайр гэдэг ни биш байсан юм байлгуй

  3. түиаүл says:

    http://www.familyradio.com iishee neg orj uzeerei, ih sonin medegdel bna

  4. XMmm... says:

    -=[MIO]=-д.. дурлал гэдэг чин тийм л байдаг шүүдээ! xүүxэд насны гэнэн дурсамжтай үерxэл гоё шдэ ! үг солиx. яриа өдxийг xичээ! ямар нэг байдлаар xарицдаг болоx л xэрэгтэйдэ!

  5. -=[MIO]=- says:

    Bi duralchihsaan, odoo 19tei. ter ohin nadad udur bolgon bodogddog, udur bolgon shuu, odoo barag bi durlaad 7n sar bolj baina, bi ter ohiniig anh 10n sard surguuli deeree haraad l shuud l duralchihsan. tehdee bi ter ohintoi ug solij yarij uzeeguie bi neeh olonch taardaggui, taarhaaraa haraad l ungurdug, odoo hicheel amrah geed surguuli barag orohgui, bi ter ohiniig harahgui bol yruusuu 1 udriig unguruuj chadahgui yumaa, gantsaaraa baihdaa bi buur sekunt bolgon l bodoh yum, 1 jil urgeljleed ene buhen duusah bol nadad mash amar baina, nadad odoo saynii hymraliin ue gedeg n deed tsegtee hureed baina, bi yah we, yag jil bolood ene buhen duusaad durlal min martagtwal nadad saihan baina, tegehgui bol ene zuniig bi oligtoi amarch unguruuhgui yum shig baina, bi ooroo yr n bardam murtluu ichimhii huwguun l dee, ooriigoo geolj baigaagui, harin ter ohinii umnu bi sul doroi negen bolood huwurchdag bi ter ohinii dugaariig n facebook profile ntr iig n medne l dee harin bi helj zurhlehgui baina, bi yawal deer we ah egch naraa nadad zuwulguu uguuch.

  6. аngle says:

    би х¿нд дурламаар бна даанч хэöүү þì þì áàéíàëýý Ẻí ñýòãýëèéí òàì

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.