Иймэрхүү байдлаар нөхрөө байнгын дарамтанд байлгадаг…

Сайн байцгаана уу. Ажлынхаа зав зайгаар хааяа зочилдог. Хүний амьдрал янз бүр л байх юм. Энд хууралт, урвалт, нууц амраг, элдэв асуудлын талаар их л бичих юм. Би нөхөртэйгөө гэрлээд удаагүй, бид удахгүй хүүхэдтэй болно хэн хэн нь ажилдаа амжилт гаргаж, өндөр цалинтай дутах юмгүй сайхан байна. Харин би их хартай. Нөхрөө хааш нь ч явуулмааргүй, хэнтэй ч уулзуулмааргүй байдаг. Ингэж байгаад залхаах байхдаа гэж бодсон ч хорихгүй байж чадахгүй юм. Хичнээн сайн хүн байлаа ч ийм зүйлийг тэвчихгүй байх л даа. Би жоохон холдохоороо л өөрийн эрхгүй уурладаг, харддаг. Иймэрхүү байдлаар нөхрөө байнгын дарамтанд байлгадаг.

Одоохондоо ч жирэмсэн болохоор тэсээд л аясаар минь байдаг байх удахгүй тэвчээр нь алдагдах байх даа. Энэ байдлаасаа яаж гарах уу? Би урьд нь нэг залуутай гэрлэх гэж байсан. Би түүнд маш их хайртай бүхнээ зориулдаг байсан ч тэр намайг хардаж зовоодог, найзуудтай минь ч уулзуулдаггүй байсан. Бүхнээ зориулаад байхад хардаад байх ямар хэцүүг мэднэ л дээ. Эцэст нь тэр өөрөө надаас урваж өөр хүнтэй уулздаг болсоныг нь мэдээд салсан. Тэр л залуу миний хүнд итгэх итгэлийг минь аваад явчихсан байх.

16 Comments

  1. naraa says:

    би бас их хартай.хар ходолсон уедээ надад хичнээн хайртайг ни,миний толоо хичнээн их зуйл хийснийг ни бодоод сэтгэл уужирдаг,буур болохгуй болхоороо дуугаа хураагаад уураа гартал харахгуй байхийг хэчээдэг.хий хардах шал дэмий зуйл.уурын мунхаг биěйг зовооно гэдэг.оорийгоо захирч сурах хэрэгтэй.хайртай хунээ алдахгуйн тулд оорийнхоо болохгуй байгаа зуйлээ засах хэрэгтэй.хардаснаар оорийгоо л доошоо хийж байгаа хэрэг.харин ч тоохгуй байвал оор хандаад эхэлдэг.

  2. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ******** says:

    Хар гэдэг чинь сэтгэцийн гүн хэлбэрийн өвчин юм ш дээ

  3. H says:

    Хүүхдийг чинь гаргаж байгаа учраас миний хүссэнээр бай гэж боддог юм биздээ. Өөрөөр эрийнхээ толгой дээр бурхан мэт залрахын тулд хүүхдээр наймаа хийж байгаа юмаадаа. Өмнөх нөхөрт хорссон хонзогнолоо шинэ нөхрөөсөөн хариу болгон аваал. Чи маш муухай хүн байна даа.

  4. sara says:

    hugshuun,zvgeer bgaa er hvneer oroldoj bj haygdaj balravdaa,etseggvi hvvhed teverch hotsrood… zvgeer bhad zvv shideed bval zurvvleed tevne ch ymuu loom ch ymuu shidnee yadgiin,geed nuhur chini huurval yana.

  5. khongorkhon says:

    чи үр дүнг нь сайн мэджил байгаа юм байна ш дээ. тиймээс яг тэр уур чинь хүрсэн хардаж байгаа үедээ сэтгэлээ тайвшруулах дасгал эсвэл ямар нэгэн өөр зүйл хийх хэрэгтэй.эхлээд хэцүү байх л даа. гэхдээл дэвч

  6. нутгиин салхи says:

    чи одоо яанаа.нэг л өдөр нөхөр чинь яваад л өгнө дөө.

  7. MONGOL emegtei says:

    чи надтай яг ижил юм би бас умну ни нз залуутай бсан тэр их харддаг байсан тд оорт ни хамаг л сэтгэл зурхээ унэнчээр зориулсан бтал тэр уур хун дагаад явсан одоо харэн 4 жилийн дараа би оор нз залуутай яд 4 жил гэж бодож бн миний хунд итгэх итгэл угуй болсон бсан тэр итгэлийг мин энэ нз залуу маани авч ирсэн би туундээ хайртай болж бгаа бид 2 танилтсаад удаагуйлдэ хамгийн гол ни чамайг ундсээр ни уурчилух хун бх хэрэгтэй нохортоо умнух залуугийнха тухай яриад би ингээд бнаа гдгээ хэл нохор чин ухаантай бол чамайг тэр бдлаас чин аваад гарна та 2 чин удку хуухэдтэй болох гж бгаан бншдэ хуухтийнхээ толоо уурийгуу татаж ав умнухтэйгүү битий зуйрэл нухур гдг бол чиний эд хурунгу биш шуу дэ чамайг хэтсүү уэд чин тулж туших ур хуухтийн чин этсэг амидралийн чин хани гдгийг ухаарах хэрэгтэй!

  8. nice says:

    хар ихдэх муу ч хардахгүй байж чаддаггүй л юм да

  9. kkk says:

    би яг чамтай адилxан юм бна болий гэсэн ч чадаxгүй юм билээ нэрээ энийг яаx ёстой юм болоо сайн сэтгэл зүйчийг яж олxуу

  10. baldag says:

    мэдэж байгаа юм бол хардахаа болиоч,болих гэж ямар 1 юм хийсэн юм уу ингэж байж алдав эргүү дагз минь

  11. Er hun says:

    За даа удахгуй тэгээд нөхөр чини чамаас хөндийрөөд ирнэ дээ. Урдний юм ул болно гэдэг уг б,даг б,хаа ухаантай бай бусгуй мини. Тэр хунд чини бас найз нөхөд ажилийн хамт олон хурээлэл гэж бас б,даг шуу дээ.Суулдээ нөхөр чини чамаас залхах болно . Бух юмаа нуудаг болчихвол чи юугаа хардах вэ дээ. Дэмий дээ одоо тэр хараа боли тэгвэл танай гэрд булд аз жаргал ирнэ

  12. er hun says:

    тэнэгтдэг байнашд тэнэг хүүхэн чин

  13. Alpha 910 says:

    тэгээд чи хардах ямар хэцүү байдгийг мэдсээр байж яагаад хардаад байдгийн? эсвэл сэтгэл зүйч нтр-т очоо чи бүүр сэтгэл мэдрэлийн өвчтэй болж дууслаа

  14. Tulga sexiin haan says:

    хvн өөрөө өөрийгөө л хянаж чадийшдээ. Нөхөртөө итгэх л хэрэгтэй дээ

  15. Chertyonok says:

    Ингэж хардаад алдаа хийв дээ.

    Би гэж новшийн эрэгчин 3 ч найз эмэгтэйгээс яг наад шалтгаанаас болж салсан юм. Учир шалтгаангүй хардуулж байх үнэхээр хэцүү байдаг шүү. Биеэ барьж байгаарай.

    Зарим эрэгчингүүд учиргүй хардуулснаас эсвэл яваад өгдөг, эсвэл жинхнээсээ өөр хүнтэй болж магад шүү, болгоомжтой байгаарай.

  16. Tushig says:

    ТЭГЭД мэдэж л бган бна шд хардахаа л боличоочдээ, энэ бдлаараа удвал ямар ч хун тэскү шдэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.