Дурлал хэмээх завинд суухдаа сэлүүрээ алдаж болохгүй юм шүү

• Эсрэг хүйснийхээ хүнд дурлаж, сэтгэл алдарна гэдэг амаргүй хэрэг. Нэг бодлын аз жаргалтай нөгөө бодлын хэцүү юм шиг санагдах нь бий. Гол нь төгсгөл нь ямар байхаас л дурлалын амт мэдрэгддэг болов уу.

Эрэгтэй хүн анхны харцаар дурладаг бол эмэгтэй хүн чихээрээ дурладаг байна. Зарим нэг онцгой тохиолдолд дасаж дурлах явдал ч бий аж. Гэхдээ дээрхээс дасаж дурлах нь хамгийн хэцүү бас адармаатай байдаг гэнэ. Учир нь дассан сэтгэлийг татаж авахад багагүй хугацаа шаардагддаг төдийгүй сэтгэл зүйн хувьд ч хүртэл багагүй зовлонг амсдаг байна. Иймд “дурлалд бүү яараарай” гэх үг гарсан нь үнэний ортой бололтой.

• Дурлахдаа бас ч гэж учиртай дурлах хэрэгтэй гэнэ шүү. Учраа мэдэхгүй зуун хувь сэтгэлээ өгснөөс болоод ширүүн аянганд цохиулах нь ч бий. Тийм ч учраас дурлал хэмээх завинд суухдаа сэлүүрээ алдаж болдоггүй байна.

• Магадгүй цаад хүн чинь таны сэтгэлийг ойлгохгүй байгаа бол заавал хүчилж өөрийн болгох гэж яарсны хэрэггүй. Цаг хугацаа гэж агуу том өөрчлөгч хүч бий. Аяндаа бүх зүйл жам ёсоороо болно шүү дээ.

• Дурласан хүнтэйгээ анхны болзоондоо явна гэж бодохлоор өөрийн эрхгүй сэтгэл догдолж, битүүхэн сандрах нь бий. Ийм үед аль болох тайван бас биеэ чагнахгүй байхыг хичээгээрэй. Гадаад төрх, хувцаслалтандаа анхаарлаа хандуулахаас гадна биеэ авч явах соёл, зөв боловсон харьцах тал дээрээ бас ач холбогдол өгөх нь чухал байдаг. Хэрэв анхны болзоо амжилттай бас хэн хэн нь сэтгэл хангалуун байж чадсан бол дараа эргээд уулзахад ямар ч асуудал гардаггүй байна.

• Эцэст нь хэлэхэд “дурлал заримдаа сохор” байдаг гэж үг бий. Иймд ухаалаг хандах хэрэгтэй.

/Хань/

3 Comments

  1. baby says:

    bugdiigee ugch durlahgui baih l hamgiin chuhal yum bilee. emegteichuud bol bugdiig l ugch durladag yum shig . bi ch bas tednii neg . suuldee amaraa shoroo umhuud l hotsorson doo. arai ch uudgui uudgui amitanii/minii hairtai zaluu/ huuhdiig gargachihaagui hotsorson doo. gargasan bol nasaa zovj amidrana shuu de.

  2. baldag says:

    saihan durlah saihan shtee

  3. onon says:

    Uhaanaar durlah zum bol durlaliin ter amt amtagdah bolvuu?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.