Дасаж дурлана гэдэг амаргүй хэрэг гэж үү

Хүн гэдэг сэтгэлийн амьтан шүү дээ. Нэн ялангуяа хайр дурлалын асуудал дээр сэтгэлийнхээ жолоог тэр бүр татаж чаддаггүй. Анхны харцаар дурлахаасаа илүү дасаж дурлах нь амаргүй хэрэг байдаг. Иймд аль болох хүнд дасаж дурлахгүй байх нь дээр хэмээн үзэх нь ч бий. Хэрэв ийм зүйл танд тохиолдвол яах ёстой вэ? Тэгвэл энэ байдлаас гарахад тань туслах үүднээс доорх зөвлөгөөг хүргэе.

• Хичнээн өөрт тань тухайн эсрэг хүйсний тань хүн таалагдсан байлаа ч гэсэн шууд сэтгэл алдарч болохгүй.

• Аль болох биеэ барьж хяналтаа алдахгүй байх хэрэгтэй.

• Сайн талыг нь эхэлж харахаасаа илүүтэйгээр муу талыг нь олж бас хардаг байх. Учир нь хэрэв үргэлж сайн талыг нь олж хараад байвал амархан дасаж эхлэх болно.

• Болж өгвөл өдөр болгон хамт байхаас татгалзах хэрэгтэй. Үргэлж хамт байх нь нэг талдаа аз жаргалтай байх мэт боловч нөгөө талдаа дараа нь хэрэг буруугаар эргэж салахаар болбол сэтгэл санааны хүнд байдалд орж болзошгүй юм. Учир нь хүн гэдэг амьтан дасах нь амархан байдаг.

• Өөрийгөө болж өгвөл завгүй байлгахыг хичээх хэрэгтэй. Тэгж чадах юм бол тэр хүнийхээ талаар бодох нь бага болж, янз бүрийн сайхан мөрөөдлөөр өөрийгөө хуурч суухгүй шүү дээ.

• Хэрэв та түүнээсээ салж чадахгүйгээ мэдэж байгаа бол эртхэн үнэн учраа хэлж сэтгэлээ шууд биш юмаа гэхэд тойруу замаар ойлгуулж хэлэх нь зүйтэй.

• Харин цаад хүн чинь ч гэсэн тантай адилхан бодолтой байгаа бол үнэхээр баярламаар хэрэг юм. Эсрэгээрээ танд сайн биш, хэзээ нэг өдөр салах бодолтой байгаагаа хэлэх аваас эртхэн сэтгэлээ татаж авсан нь дээр юм шүү. Учир нь удах тусам та л өөрөө зовно гэдгээ санаж яв.

/Хань/

1 Comment

  1. XXXX says:

    nadad yag iim zuil tohioldson dasaj durlaad odo shanalj zovj yavna uneher hetsuu bn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.