Аюулгүйн силикон дэртэй эмэгтэй


Гиннесийн дээд амжилтын номонд хамгийн том силикон хөхтэй эмэгтэй гэж бүртгэгдсэн Шейла Херши гэгч энэ байна. Тэрээр халтиргаатай замаар явж байгаад зам тээврийн аймшигтай осолд орсон ч силикон хөхнийхөө буянаар амьд гэрсэн гэдгээ мэдэгджээ. Хар хурдаараа явж байгаад мод мөргөтөл аюулгүйн дэр нь учир битүүлэг шалтгааны улмаас ажиллаагүй ч цохилтын хамаг хүчийг нь силикон хөхнүүд авсны хүчинд хавирга болон бусад эд зүйлээ жолоонд цөм цохиулахаас аврагдсан юм байх. Хэргийн газар ирсэн цагдаа нар том хөхт бүсгүйг хөнгөн зэргийг мансууралтай байгааг тогтоожээ. Хариуд нь бүсгүй нурууын өвдөлтөө дарах /том хөх нь урагш татаад нуруу нь байнга өвддөг юм байна/ өвчин намдаагч, толгойны өвчин дарах эм, сэтгэл гутралаас гаргах эм гээд олон эм ууснаа хүлээн зөвшөөрчээ.

Шейла нь дэлхийн хамгийн том силикон хөхтэй эмэгтэй гэсэн нэртэй болохын тулд 9 пластик хагалгаа хийлгэж, түүндээ зуун мянга гаруй доллар үрсэн байна. Энэ хэргээс жилийн өмнө хөхний мэс заслын үеэр нянгийн бохир орсон, бас нэг хөх нь хагарсан хэрэг гарч байсан. Тэр үед эмч нар хоёр хиймэл хөхийг хөсөр авч шидээд ахиад хийж болохгүй гэсэн болов ч бүсгүй тас зөрөөд буцаагаад хийлгэчихсэн нь ийнхүү аминд нь орсон бололтой.

3 Comments

  1. tseee says:

    ervvl bishe

  2. boy says:

    Haha aimar2.zarim jijig boovtoi zaluus boovondoo силикон shahuulaad геннис.н nomond ortsgoogooch pohaha…

  3. Цэцэг says:

    Эймшиг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.