Таван настай трансвестит

Тавхан настай жаал хүү гэнэт өөрийн хүйснээс татгалзаад одоо гэр бүл, эмч нар, сургуулийнхээ бүр дэмжлэгтэйгээр охин хүүхэд шиг амьдарч байгаа юм байх. Ээж Тереза Эйверигийн хэлж байгаагаар бол Zach нь гурван нас хүртлээ Томас Гал тэргийг сонирхдог ердийн жаал хүү л байж. Гэтэл гэнэт л Dora the Explorer гэдэг хүүхэлдэйн киноны улаан “пээн” болсон юм байх. Энэ хүүхэлдэйн кинон дээр янз бүрийн шалтаг болон шалтгаанаар аялалд явдаг Дора нэртэй охины тухай гардаг аж. Тэгээд л энэ хүүхэлдэйг киноны “пээн” болсон цагаас эхлээд Зэч хүү гэнэт охидын хувцас өмсдөг, охин байвал сайхан байна гэх болж. Тэгээд энэ Зэч хүйсээ гэнэт өөрчлөн даашинз өмсөж, үсэндээ өнгийн тууз зүүдэг болох үедээ дөнгөж гуравтай байжээ.

Зэчээс өөр ахин гурван хүүхэдтэй эхийнх нь хэлж байгаагаар бол Зэч өөрийн хүсэл бодит байдал хоорондын зөрчлөөс болж ихэд шаналсан бөгөөд нэг удаа бүр шодойгоо огтлохыг завдсан байна. NHS -ийн эмч нар Зэчийг Их британи дахь хүйсээ адилтган танихтай холбоотой хямралын хамгийн залуу хохирогч гэж хүлээн зөвшөөрчээ.

Сайхан сайхан гэхээр сахлаа будав гэгчгээр барууны зарим оронд хүйсийн гадуурхалтай тэмцэх, биологийн хүйснээс үл хамаараад өөрөө хүйсээ эрхийг болон бэлгийн дур сонирхлыг хүндлэх, тэвчээртэй хандах гэдгийн далбайн доор гачин балай юм гарах юм. Манайд ийм юм гарсан бол балай хүүхэлдэйг нь үзэхийг нь хориглоод, хэдэн хоног алганы амт үзүүлээд л гайгүй болох байсан байх даа. Дөнгөж ухаан ороод хүйс гэж юу ч байдгийг мэдэхгүй хүүхэд л гэнэт хүйсээ сольдог гэнэ. Гэтрүүлэх гэж дэндэх юм.

8 Comments

  1. Anonymous says:

    болж байн ш дээ хүүхдийнхээ саналыг хүндэлж байна хүн ганц л амьдарна ………

  2. yanaa says:

    huuhdiig zodohgui osgon gej bhgui haaya zodoj zagnaj haayaa haayaa erhluulj zov hun bolgoj osgoh heregtei.ZORGOOR NI HUISIIN SOLIULNA GEJ BHGUI SHU DE.EVPOPIIN ORNIIG ZAAVAL DUURAIH HEREGTEI MU

  3. yumi says:

    hun oopiinhoo huuhdiig yah ni etseg ehiin asuudal huuhdee hundetgej bga bi etseg ehiin sain tal manaihan l huuhdee zodoj asuudliig hurtsatgadag bolhoos bish baruunii ornuud tiim bsh zarim humuus yarihda mngol huuhduud zoduurku osoj chadahku gdg ene bol unendee hudlaa ahnaas ni yamar ngn heruulku zodoonku ger buld saihan humuujuuleh ym bol ter huuhed zoduurku osch bn

  4. aa says:

    yu shan dur shan

  5. udval says:

    huurhun ohin boltsiin. ishuu

  6. asdf says:

    heden honog alganii amt uzsenii daraa huuhed chin nasan turshdaa uuriguu gajig gej uzej depressneesee salahiin tuld uur neg emegteitei suuj ur dund ni az jargalgui setgeliin zovlontoi bas negen ger buliig uusgej bgaamda… 

  7. dllllll says:

    neeree arai denduu ym

  8. Liv says:

    Зарим эцэг эхчүүд бүр хүүхдийнхээ сонголтыг хүндэлж байна гээд хүйсийг нь солиулчихсан байдын байна лээ. Үзэл санаа төлөвшөөгүй хүүхдийг тэгж болохгүй л дээ. Гэтрүүлхийн!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.