ХҮНИЙ СЭТГЭЛ ЗҮРХ, УХАМСАР ХОЁР ХООРОНДОО ЗӨРЧИЛДДӨГ

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Би энэ сайт руу ордог өнөөдөр өөрийнхөө талаар бичмээр санагдаад. Би 27 настай гадаадад сурдаг ганц бие бүсгүй байна. Хүний амьдралд олон л зүйл тохиолддог би ч бас энэ бүгдийг тойролгүй дайраад л явж байна.Ихэнх бүсгүйчүүдэд тохиолддог бүтэлгүй хайрын түүх бичиж байгаадаа хүлцэл өчье.

Миний анхны хайр гэгээлэг бүхнээр дүүрэн сайхан дурсамжыг надад үлдээсэн. Ихэнх хүмүүсийн анхны хайр бүтэлгүйтдэг бол миний хайр бүтэж түүнтэйгээ би 10 жилд байхаасаа эхлэн бүтэн 5 жил гэнэн цайлган хүүхэд насны сэтгэлээр үерхсэн дээ. Их сургуулийн 3-р курсэд байхдаа би түүнээсээ зүгээр л ямарч шалтгаангүйгээр салчихсан одоо ч би өөрийгөө яагаад салчихсанаа сайн ойлгодоггүй юм. Тухайн үед миний өмнө сөгдөж суугаад намайг битгий хаяач гээд уйлаад гуйж байсан даа.

Анхны хайраасаа салаад 1 жилийн дараа найз залуутай болсон гэхдээ тэр хүн миний сэтгэлд нэг их орон зайг эзлээгүй 1 жил үерхээд л би бас л шалтгаангүйгээр саллаа даа. Энэ хугацаанд Их сургуулиа  төгсөөд Монголдоо гайгүй нэртэй компанид ажилд орсон. Одоо л сайхан найз залуутай болоод ажлаа сайн хийгээд хүн шиг амьдрана гэсэн урам зоригтойгоор бүгдийг эхлүүлж байсан.2007 онд надад ухаарал, сэтгэлийн шарх үлдээсэн энэхүү хүнтэйгээ анх танилцсан.Анх танилцахад байдаг л нэг залуу шиг санагдаж байсан ч түүний намайг гэсэн сэтгэл, тэр их хайранд нь би  ухаанаа алдан сохорч өөрийн эрхгүй түүнийг өөрөөсөө ч илүүтэйгээр хайрладаг болчихсон. Одоо бодход зүгээрл намайг өөртөө татах бүх л аргыг хэрэглэж байсан мэт санагддаг ч тухайн үедээ тэр хүнээс зүрх сэтгэл минь жинхэнэ хайрыг мэдэрч байсан юм шүү. Бидний жаргалтай хайрын түүх 1 жил л үргэлжилсэн дээ. Гэхдээ бид 2 хамт амьдарч үзээгүй.Гэнэт л тэрний минь зан өөрчлөгдөж надад цаг зав гаргахаа болиод надаас өө хайдаг нэгэн болж хувирсан надад үргэлж уурлаад л .Утсандаа ирсэн дуудлага sms-ыг надаас нуугаад л…

Эмэгтэй хүн үнэхээр хүчтэй зөн совинтой шүү. Би шууд л түүнд өөр эмэгтэй байгааг мэдчихсэн. Өөрөөс нь асуухаар солиотой юм ярьлаа гээд ууралчихна надад зөн совингоос өөр баримт байхгүй тул яаж ч чадахгүй. Салъя гэхээр өөрөө хайртай учраас салж чадахгүй. Ингээд л жинхэнэ сэтгэлийн тамд унаж байгаа юм даа. Өчнөөн л олон шөнийг уйлж өнгөрүүлсэн. Ингэж байтал тэр хүн ажлаар хэдэн  сарын хугацаатайгаар гадагшаа явсан. Гадагшаа явангуутаа үргэлж надруу холбоо бариад санаж байна буцаж очингуутаа хамтдаа амьдрана нтр гэдэг байсан. Түүнийг яваад 2 сарын дараа нэг эмэгтэй надруу  залгаад “чи тэрнээс холдсон чинь дээр бид 2 суух гэж байгаа би 2 хүүхэдтэй эмэгтэй, бага хүүхэд маань тэрний хүүхэд”  гэж хэлдэг юм даа.Би чихэндээ итгээгүй…

Би шууд л тэр залуугаасаа асуусан гэтэл солиороод хэрүүл хийх гэлээ тийм юм байхгүй гэж гүрийж байснаа заза би үнэнээ хэлье тийм хүүхэн байгаа гэхдээ тэр хүүхэд нь минийх ёстой биш тэр чинь гэр бүлтэй хүн чамруу тэгж ярих хүн биш би итгэхгүй байна чи худлаа ярьж байна гэвэл яах уу! Тэгснээ нөгөө хүүхнээ надруу залгуулаад нөгөөдөх нь би чамруу хэзээ ярьсан юм муу худалч хүүхэн нтр гээдл. Нөгөө залуу маань ч чамруу яриагүйл гэж байна ш дээ харинч чи өөрөө ярьсан гэж байна чи хүнийг гүтгэхээсээ ичээч гэсэн. Би бүр шоконд ороод  одоо хэрүүл хиймээргүй байна ингээд алга болцгооё л гэсэн дээ. Хайртай дуртай намайг уучил одоо муухай зан гаргахгүй гээд үхэх гээд байсан хүн чинь тэр хүүхнийхээ тухай сонсонгуутаа шал өөр болж байсан.

Хамгийн гомдолтой нь тэр минь надад биш тэр хүүхэндээ л итгэсэн дээ. и өөрийгөө буруугүй гэж нотлохыг ч хүсээгүй зүгээрл тэр бүх зүйл миний буруу болог гээд л хаясан. Дараа нь сонсохнээ тэр маань айлын эхнэртэй явдаг байсан юм байна лээ бараг надтай танилцхаасаа ч өмнө тэр хүүхэнтэйгээ явдаг байсан гэсэн. Тийм байж яагаад миний сэтгэл зүрхээр тоглосныг нь би одоо ч ойлгож чадаагүйл явна.

Гэхдээ би түүнийгээ чин сэтгэлээсээ уучлаад тэр ч бүү хэл тэр айлын гэргийг ч уучилж чадсан шүү. Хөөрхий дөө бүсгүй хүн хань ижлээ буруу сонгосноос л болж эр нөхрөө хууран миний хайртай хүнтэй холбогдоо биз. Тэр 2-н дунд ч бас хайр сэтгэл байгаа болоод л өдий олон жил ингэж яваа байх даа. Тэр хүмүүст гомдож явснаараа би л илүү зовно тэгнсээс уучлаад сайн сайхныг хүсээд явах нь хамаагүй амар юм байна лээ.Энэ бүхнийг даван туулах үнэхээр хэцүү байсан тийм ч учраас ажлаасаа гараад харийн нутагт  сурахаар ирээд 1 жилийг үдэж байна. Намайг гадагшаа явж байгааг тэр хүн мэдэж байсан. Наашаа нисэх өдрөө надруу ядаж залгах болов уу гэж их л хүлээсэн дээ гэхдээ залгаагүй. Бүтэн 1 жилийн хугацаанд би  түүнтэй огт холбоо бариагүй. Энд ирээд бүгдийг шинээр эхлээд өнгөрсөндөө харамсахаа больсон хаашдаа намайг гэх сэтгэлгүй хүн одоо надад хэрэггүй. Гэхдээ л хүний сэтгэл зүрх,ухамсар 2 яах аргагүй хоорондоо зөрчилддөг юм байна. Сэтгэл зүрх минь түүнрүү тэмүүлж байгаа ч ухамсар минь түүнийг сэтгэл зүрхнээсээ арчиж хаяхыг сануулсаарл…

Нөгөө талаас нь хархад тэр минь надад амьдралын том сургамж өгсөн. Хэрэв надад тэгж хандаагүй байсан бол би өнөөдөр боловсролоо дээшлүүлж  өөрийгөө үнэлэх мөн бусдыг уучлах, аливааг ялгаж салгахыг бодохгүй л явах байсан байх. Магадгүй энэ бүхэн анхны хайраа уйлуулж орхиод хаяж байсны хариу ч байж магадгүй гэж хааяа боддог л юм.

Охид бүсгүйчүүддээ захихад хэнийг ч өөрөөсөө илүүтэйгээр битгий хайрлаарай л гэж хэлмээр байна.Өөрийгөө эхэлж хайрлаж байж л өрөөл бусдын жинхэнэ хайрыг хүртэх болно. Миний хувьд сургуулиа амжилттай төгсөөд хайртай Монголдоо очоод сайхан Монгол залуутайгаа амьдрана гэж боддог.Уудам нутгийн минь хаа нэгтэй миний хань болох уужим сайхан эр хүн хүлээж байгаа гэдэгт би итгэлтэй байна.

28 Comments

  1. Anonymous says:

    сайхан л амьдарч байгаа юм байна.

  2. narangerel says:

    хүний амьдрал гэдэг үргэлж ээдрээ байх юм да гэхдээ сайн байна тэр харалган эрийг мартаад сургууль аа амжилттай төгсөөд ирээрэй дүү мини океу

  3. handsome man says:

    hi busgui…….bi chinii hen be gedgiig chini medchihlee chamaig gadagshaa surahaar ywhad iimerhuu yaria chih delsej b.sn gehdee bi itgeeguin unen b.san b.naa.Ter yasan azgui zaluu we chamshig uhaalag huurhun bolowsrolt bas horongotei ailiin ohiniig ingej aldaj b.h gej dee.bi ehnergui b.san bol chinii araas uzeed aldahsan…………….Chamd sain hani zayaasan bgaa ene nowshoo mart.

  4. xxx says:

    Olon zaluusiig yu ch bodohguigeer yamar ch shaltgaangui hayasanii chini gor garch bgaa n ene dee. cham shig uhaan muutai hvvhnvvd dahiad uchnuun olon hayagdana gedegt muriitshed ch belen bn.

  5. zzz says:

    Zsss hugin yum salsan ni bson bn ..tghdee sanagalzad bn ntr gd l chi zvgeer uuruu ter nowshoo bodood bga bhgui yu vneheer zawgui xvnd th bdol turuh zaw ch bdagguin..ter mine..yum shvv ntr ged yun
    ydargaat bichedgin ter mine gj bxar hugin nowsh gj bichsen bol deer bsin neeh hudlaa uhaant soylt blox ged hicheecen shal te1 bn yost galzuu xvnii odriin temdeglel bn..

  6. ninjee says:

    er hvniig uiliilsan emegtei hvn oodoldgvi gedeg gartsaagvi vnen vg yum bilee.bvsgvichvvl min hairiig hairlaj ywtsgaay.

  7. Anonymous says:

    Өөрийгөө мэдэрсэн байна одоо цаг хугацааг мэдэрвэл бараг л төгс эмэгтэй болно доо Орон зайн хувьд манай улс гэж галзуу ч гэсэн маш сонирхолтой улс байна

  8. Bataa says:

    Одоо урагшаа харж амьдрах үлдэж дээ. Санаа бодлоо хуваалцмаар байвал add хийгээрэй. 
    sbataat@yahoo.com

  9. enerel says:

    Одоо тэгээд яахав дээ. Урагшаа хараад л амьдар. Сэтгэлийн шарх анина. Сайн ханьтай болох байлгүй дээ.

  10. Djak says:

    Sonin l emegtei baina. Hun aldaj bolno gehdee aldaj baigaa onoj baigaagaa meddeggui yum bishuu ene emegtei. Hun martahiin tulj surah bish surahiin tuld yawah heregtei sht. Yag l nogoo korea serial deer gardag setgelgee baina. Chamd daisan ch baihgui naiz ch baihgui. Eostoi neg morgui amidrana gej l ene baihda. 

  11. Zochin says:

    Сэтгэл зүрх минь түүнрүү тэмүүлж байгаа ч ухамсар минь түүнийг сэтгэл зүрхнээсээ арчиж хаяхыг сануулсаарл…ene vg ix taalagdlaa uhaalag emegtei bn thanks

  12. emegtei says:

    gar gartsaa ch gesen medej baival ter chini sainii shinj kharin dakhin bitgii davtaarai minii bodoloor bol chi biyee daasan iluu dutuu zan chanargui tegsen khernee buruu gaj yumnuudiig kharaad puukh paakh geed baidaggui busgui shig bna neg bodoloor neg kheviin gekhuudeee khaayaa azaa uzej bai dursguitej bai khaayaa chin setegleesee khatuu ug khelj khaayaa uilj khailj bai kharin chimeegui baij baigaad ogtsom shiid gargaj ogt demii yaagaad gevel chamaig etseg ekh akh duugees chini uur khun oilgokhgui oilgoddoggui yum daaa neg yosondooo uuriiguuu uurchlukh kheregtei ene ni chi khund taalagdakhdaa bish uur uuriiguu khund kharin taniulkhad chini khereg bolno shuu busgui mini

  13. тэмүүжин says:

    Би өглөө энэ эгчээс хайрлана гэж яахыг асуусан чинь алга болжээ Хэн ямар учираас арилгадаг байнаа Энэ сайтад хүн алж байгааг тависан байсан би түүнээс муухай юм бичээгүйшдээ

  14. oooooo... sda gej. says:

    gui teged yaaxvdee, xuuxeneer dutagdaxgui yum chine, golj shileel yavna bizdee. xaxa …

  15. Anonymous says:

    энд чиний хайгаад байгаа төгс төгөлдөр залуу хөдөө нутгаар мал дээр л байгоо доо. нэг л их нөхөр хайсан гадаадаас ирсэн хүүхнүүд. ирээд сэтгэл нь гонсойдог. яагаад гэвэл манай монгол залуучууд муугаа мэдэхгүй бас хүүхнүүдээ голдог бас их зантай, дээрэлхүү. чи ч бас ирээд гологдоно ха ха ха.

  16. Anonymous says:

    HUUHNUUD YG IIMSHDE.ARAAS NI GUIGED BVAL ULAM ZUGTDAG ZANTAI. HAYGDAH DURGUI HAYH DURTAI.SAIHAN ZALUUD HUUHNUUD ZUGERL DURTAI BDIIM.HARIN UILUULSAN ZALUUD HUUHNUUD HAIRTAI BDIIMDAA.

  17. хоцорлоо шүү says:

    Миний дүү эртхэн гэр бүлтэй болохгүй бол оройтлоо шүү, нэг мэдэхэд л 40 гараад л ганцаараа давхиж явах вий дээ.

  18. тэмүүжин says:

    Би одоо 17 настай Эгчээ та өөрөөсөө бусдыг битгий хайрла гэж бичжээ Би таны захиасаар амьдармаар байна Гэвч би Хайр Хайрлана гэж яахыг мэдэхгүй байна Та үүнийг энд бичээд өгөөч

  19. hmm says:

    buteegui ch gesen martagddaggui hair gej bdag yum bilee, gol ni sexdee ch bish bhoo.

  20. hmm says:

    buteegui ch gesen martagddaggui hair gej bdag yum bilee, gol ni sexdee ch bish bhoo.

  21. Er hun says:

    Erthen uhaaraad ooriigoo tataj avsan uhaantai busgui bnaa ter zaluug ergej hartal ni saihan amidar bas mongol zaluutaigaa suuna gej boddog chini taalagdlaa

  22. asdfg says:

    yasan ch ih durladag yum yasan ch ih haydag yum teged yamar sonin sootgoriig ni dursaj shanaldag yum uuchlaarai galzuu hvnii uduriin temdeglel metl yum

  23. adilabtarl ym bna says:

    chich gesen ooroo tiim sain hun bishl bnashdsee zaluuchuudiig haychaal negel ariuhan amitan oshooch haygdah bolno toon duusaguil bgaan bna

  24. jinxene er xun ... says:

    minii oilgosnoor cekcd ni tatagdsan xuuxnuud l ingeed baidag yum boluu gej boddogiishd zuv ymuu buruu ymuu medexgui. ternees eruul uxantai xund oilgomjtoi l zuil shig. zaza medexgui yumoo.

  25. jinxene er xun ... says:

    za chinii zuv baixoo, chi yer ni uxaarsan yum shig bna. bi l tegj oilgoloo. gxdee chi yer ni joxon cekcd jooxon durtia yu. yagad ch yum tegej sanagdlaa. zugeer l.

  26. jinxene er xun ... says:

    oo ene odoo yaaj bnaa. setgegdel oruulj barixgui orolddog baishd.

  27. jinxene er xun ... says:

    zazo tiim l yum bailgui dee… bi bodoxdoo xuuxnuud ch cekc-d l bolj durladag baix l gej boddogiishd.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.