Ном тэвэрсэн эмгэн боллоо…

200468465-002

Сайн байцгаана уу? Би 24-тэй эмэгтэй. Би та бүхнээс нэг асуулт асуух гэсэн юм л даа. Нөхөр юмуу найз залуутайгаа хаана танилцаж байсан бэ?

Яагаад үүнийг асууж байгаа вэ гэхээр намайг сонирхдог би өөрөө сонирхдог нэг ч хүн миний эргэн тойронд алга. Гэр бүл хамаатан садны эрэгтэйчүүд ч ховор ихэнхи нь эмэгтэй. Сүүлдээ би өөрийгөө нөгөө Амазон эмэгтэйчүүдийн ертөнцөд амьдраад байна уу даа гэж бодох боллоо. Би өөөрөөө бол ажилладаг бас докторт сурдаг ер нь зав чөлөө муутай хүн л дээ. Ажил дээр ч сургууль дээр ч эрэгтэй хүн алга. Байгаа 2, 3 хүн нь эхнэр хүүхэдтэй хүмүүс байх юм. Багаасаа номын мөр хөөсөн болохоор  шоу цэнгээн гэж яваад байх нээх дуртай биш. 

Одоо нэг найз залуутай болж хүнээр хайрлуулъя хүнийг хайрлъя гэсэн нэг ч таньдаг мэддэг хүн байдааггүй ээ. Ядаж байтал найз нөхдийн хүрээ маш цомхон багийн 3 найз тэгээд л болоо.

Би өөрөө бол дундаж өндөртэй, туранхай, цэвэрхэн айхтар хөөрхөн бол биш ч нүдэнд дулаахан энгийн тийм л хүн.

Одоо тэгээд гэрийнхэн гэж бас их сонин улс юмаа. Яг үерхэж нөхөрлөх 10 жилд нь хичээлээ хий гээд гэрээс гаргадаггүй номын амьтан болгочихоод одоо болохоор найз залуутай бол нөхөр хүүхэд гээд нэхээд байх юм. Би бүр яах ч учраа олохоо байлаа. Над шиг ийм хүн ер нь байдаггүй байхаа. Миний зан бол хүнтэй нээлттэй хөгжилтэй л зантай. Даанч эргэн тойронд харилцъя гэсэн ч эрэгтэй хүмүүс алга байна. Хүмүүс яаж найз залуу, нөхөртэй болоод байнаа хүмүүсээ хэлээд өгөөч. Энэ байдлаараа бараг ном тэвэрсэн эмгэн болох юм шиг байна.

34 Comments

  1. Уурхайчин says:

    За ёстой надтай адил гаруу гүй юу.  Би уурхайчин хүн МАК д ажилдаг Нарийн сухайт уурхайд. ШУТИС ийн УУАТ ангийг төгссөн манай анги 130 банди 1 охинтой анги байсан одоо уурхайд маан ёстой үзчээд буцаагаад өгий гэсэн ч эмэгтэй хүн байхгүй. Одоо бас нас явж байнаа 26 хүрлээ гэхдээ надад санаа зовоод байх юм огт алга

  2. happy says:

    za hogshoo dongoj 24tei baij doctort surch bgaad chn bayr hurgey bas baharhaj baina. tr nuhur naiz zaluu chin 24 nasand uchrah bolooguie. zaluu bn shde yund tgj sanaa zovdiin harinch erh duraaraa hussenee hiih bolomjtoi bgaa dree erdmee l shamdaj uz. doctort surch bga bj gadaadad humuus hed hurtlee huntei suuhgui yvdg gedgiig ugn medej l bmaar. manaihaas oor oron bol huntei suuh gej ogt yardaggui. 30 garj baij l za huntei taniltsii suuh talaaraa bodoy gedgiim shde.

  3. tulgaabat84@yahoo.com says:

    sain baina uu bi ch bas zahidliin ezentei adilhan zovlontoi eregtei bna chin setgeleesee yariltsaj setgelee uudalmaar baival add hiigeerei deerh minii hayg bolno.

  4. MuTanT says:

    Би бүсгүй хүнд зориулаад нилээд олон асуудлыг хөндсөн нийтлэл оруулдаг юм бил үү гэж хааяа боддог юм. Хэдий би нээх аймар төгсөрчихсөн зохиолч эсвэл их мэдэгч биш ч гэсэн залуу бүсгүйчүүдэд боломжийн зөвлөгөө өгчих байх гэж боддог юм. 
    Эмэгтэй хүний нас 19-23 л байдаг. Үүнээс хэтэрчихвэл чи мода-наас гарч байна гэдгээ ойлгох хэрэгтэй. Эмэгтэй хүн энэ насан дээрээ л юм юмыг үзэх хэрэгтэй. Тэгж байж л төгс эмэгтэй, төгс гэргий болдог. Манай эцэг эхийн нэг алдаа нь энэ. Хар багаас нь хэт бариад ирэхийн цагт эмэгтэйлэг байх шинжээ олох үедээ хэт ёс суртахуунд баригдаж улмаар өөрөөрөө байх биш харин хөлдүү мод, хүйтэн дэрийг бий болгочихдог.
    Яааг одоо чи 24тэй. Сексийн сайхан нь юу юм бэ гэдгийг ч мэдэхгүй байж магад. Өөрөөр хэлбэл тавьж үзээгүй. Өөрөөрөө байхыг битгий хэл энэ тухай асуудлыг ярьвал хэцүүдэх биз. За яг одоо энэ талаар ярихаа болие. Харин яг одоогийн нөхцөл байдалд чинь зөвлөе.
    Чи хүмүүжилтэй айлын сайн охин. Өмнө нь ямар нэгэн асуудалд орооцолдож, олон залуустай явж харагдаагүй нэр сайтай бүсгүй. Шоу цэнгээнээс хол, архи пиво уух нь битгий хэл тамхины утаа ч үнэрлэдэггүй бараг л өөрийгөө  сайн гэргий болно доо гэж бодож байгаа бүсгүй байх. Гэтэл чи амьдрал дээр энэ бүх байдал чинь чиний дутагдалтай тал болж байгааг анзаарах хэрэгтэй. Эмэгтэй хүн дасаж, эр хүн сонирхож суудаг гэдэг дэ. Сонирхолтой бай л да.. Хэн ч чиний наад занг гаргаж чадна. Харин сонирхдог бил үү? Чи жишээ нь хөгжилтэй яриа хөөрөөтэй залууд дуртай, бүдрэх бол энүүхэнд гэтэл чи орой 10 цагаас өмнө харин ёстой тийм үү. Энэ бүгдээс чи өөрчлөлтийг хийвэл ямар вэ? Хаана танилцах нь чухал биш харин ямар байдлаар ааш зан гаргах, аяглах чинь чухал. Би эмэгтэй хүнийг эр хүнээс илүү өөрчлөгдөж чаддаг гэж боддог.  Өөрчлөлт хий. Муугаас нь эхэлье
    1. Тамхи татаж сур. Бас юун тамхи вэ гэх байх л да. гэхдэ эрчүүдтэй яриа нийлэх хамгийн эхний арга тамхи байдаг. Гэхдэ заавал бүр мөсөн ор гэж байгаан биш. Гол нь эрчүүд тамхи татаж байхдаа л хамгийн нээлттэй байдиймшдэ. Би тамхи татдаггүй л дэ. Гэхдэ таницлах шаардлагатай хүнтэй бол тамхилна шүү. Ажил дээр ч хэрэг болдог юм. Ер нь өөрийн гэсэн эр хүнтэй болж байвал тэрмуу тамхийг дараа нь хаячихаж болно шдэ. тийм биз дэ
    2. Энэ боломжийн эрчүүд хааччихав аа. Тэд компьютерийнхээ ард ухнатаад л сууж байгаа шдэ. Ажлын цагаар ажлаа л хийж байгаа зайлуул.. Гэхдэ нэг давуу тал байна. тэд сониуч хүмүүс. Бүсгүй чамд файсбүүк твитрер байдаг бол өдөр бүр санал сэтгэгдэлээ бичиж өөрийг рекламд олон хүнийг дага, бас дагуул… Чамайг хайж байгаа ирээдүйн нөхөрт чамайг олох нэг боломжийг нь нээж өг л дө. /танилцах ч юм билүү/
    3. Хамгийн амарханаар Файсбүүк ашиглаад маш олон групп-д нэгд. Уулруу алхдаг групп, шинэ ээжүүдийн групп, царай муутайчуудын групп, за бүр тусламж үйлчилгээ үзүүлдэг групп-т ч нэгдэж болно. Хагассайн бүтэн сайнийг гэртээ өнгөрөөх биш арга хэмжээнд оролцож нийгмийн идэвхи худлаа ч болов гарга. Хүнтэй танилц. Хэн ч чамайг гэрээс чинь олохгүй шдэ.
    4. Сээтэгнэж сур. гэхдэ янхан бай гэж байгаан биш. 24 хүрчихээд тас онгон царайлах чинь тэнэг байдаг юм. Эмэгтэйчүүд ер нь бодох хэрэгтэй. хэнд нь ямар үед сээтэгнэж болох вэ гэдгээ… Ганц удаагийн жоготой инээмсэглэл хэн нэгэнд гэрэл асуугаач уу. /энэ талаар ярьвал мааш олон зүйл ярих гээд байна/
    5. Би эр хүнийг олох амархан гэж боддог шүү. Харин тогтоон барих л хамгийн чухал. чи өөрийг хүмүүжүүлэх хэрэгтэй. Эр хүнд ердөө л… секс, ходоод, дээр нь чиний өвөрмөц байдал л чухал. Хоол хийж чаддагүй бол сур, бусдын өмнө хоржоонтой, хөгжилтэй харилцаанд өөрийгөө бэлдэж, тийм байдалд сонирхолтой байж сур, хамгийн сүүлд секс. Энэ бас их чухал зүйл шүү. Эмэгтэй хүн эр нөхрөө хэн нэгэнд алдчихаад, эсвэл ашиглуулчихаад цаад хүүхнийг эр нөхөртэйгээ хамт загнаад зүхээд суудаг. Үнэндээ энэ нь чиний арчаагүйнх. Чи мод биш гал байх ёстой. Гал байхын тулд чи хэдэн ч залуутай байсан байж болно. харин тэр нууцаа сайн хадгал. Гол нь чи гал л байх ёстой.
    За за бичээд байвал бичээд л байх юм шиг байна.
    Амжилт хүсье

  5. ner says:

    ingeed etseg exiin ugeer yvsanii gai garch bgam daa. chinii xuviin sonirxol etseg exiixees chini zuruud odoo chamaig zovooj bnshdee. naad doctoriin zereg chini chinii xussen zuil chini mun ym uu. chi bol ger bultei xairtai xairluuldag xuntei bxiig xusdeg tiim geriin xun yum bish uu

  6. zochin says:

    би чамд олоод өги luckyboy.0424@yahoo.com

  7. sunny says:

    би найз залуутайгаа найзынхаа хуриман дээр танилцаж байсан. speed dating гэж юм байдаг болцон байлээ шд. FB-ээр нэг тийм зар яваад байсан тийм юм сонирхож үзэхгүй юу. амьдралын идэвхитэй бай…… ганц бие найзуудаа уруу татаж янз бүрийн партид очиж бай за юу. эсвэл ном уншдаг хүмүүсийн клубт нэгдэхгүй юу. чамтай адилхан номнд дуртай хүмүүс тэрүүгээр л нэг байх байх

  8. erkhtsetseg says:

    Манай нөхрийн ганц бие найзууд зөндөө байдаг. 30 гарцан залуус. Үеийн эхнэр олдохгүй байна гээд жаахан охид сонирхоод явна. Үеийн бүсгүйчүүд нэг бол хүүхэдтэй, эсвэл салсан, үгүй бол хүн тоохгүй царай муутай, ааш муутай нь л үлдэж. буасд нь дийлэнх нь найз залуу нөхөртэй болцон байна л гэдэг. Цэвэрхэн, баар саваар хэсдэггүй даруухан охид хайсан залуус зөндөө байна. Хаан танилцах уу гэдэг л асуудал болоод байгаа бололтой. Эхний сэтгэгдэл дээр хэлцэн байна шүү дээ. Нийгмийн идэвхитэй байж, Сонирхлоороо Клуб, секцэнд хамрагдаж хүмүүстэй танилц л гэж хэлье дээ.

  9. Zahidliin ezend says:

    zahidliin ezeng unshaasai gej chin setgeleesee husej baina. ehleed ooroosoo naad asuultaa asuusan ni deer , yagaad gevel nom devternees oor zuil setgej chadahaa bolison umshig sanagdla , ergen toirond chn oort chn sain hun baij ch magad harin ooroo teriig ni anzaarahgui yavaad baiga um bishu ? …..surna bolovsroltoi bolno gedeg sain hereg. ghde hun ugiin ooriinhoo olj avch chadaagui zuiliig l husdeg shuudee. zugeer l nudee neegeed zorilgoos chn oor amidrald ongo nemeh zondoo zuil baigaa gedegiig oilgoh heregtei .zarim zuilee todorhoi bicheegui bolohoor chn yag osho yu helehe sain medehgui bna. eregtei huntei uulzad yavmaar bga ch urdah uma hiihgui bol bolohgui gesen medremj torood , oor hund tsag gargana geheer bur ontsgui sanagdaj bga biz , herevee iin baival hairtai hune olson ch amidraliin bayar bayasliig mederch chadahgui shuu . bi showdaj yavah neeh durtai bish ch gsn , yag oor shig chn bolchihvii gej bodood haaya ch gsn nzuudtaiga gardag. tiim bolohoor haayaa ch gsn setgelee amaraaj , oyuan sanaagaa amraaj baigaarai , tgj baital hairtai hun chn haana negteigees garaad l irne . amjilg husey ,,,,……

  10. zochin says:

    yamar hachin yum be minii ergen toirond dan ehnergui erchuud bn bi uuruu emegteil de manai nuhriin naizuud ayataihaan hund hani bolchihoor busguichuul bnuu gesen humuus baihiin yagaad bie bieteigee taardguinj boloo

  11. nomuul says:

    nemeed helehed doktor hiij baigaa hun zorilgoo nileen uhamsarlasan , ger buliin asuudaliig bas hugazaatai hoish ni tavisan baimaar yum , esvel chi zugeer buhchuud shig chimeg setertei boloh geed naad erdemiin ajil domnoj baigaa yum uu daa , shinjleh uhaand biye setgelee tuushtai zoriulj uuriin gesen dor hayaj buteel hiigeerei bas amjilt husiye

  12. zochin says:

    2 la taniltsii tehuu? bi lab l muu zaluu bish…

  13. asdasd says:

    3 nzaasaa asuugaach teneg bhaa xaxa

  14. залуу. says:

    За тэгэж байгаад сэтгэл, биеэрээ тоглуулавдаа. Нэг л өдөр хүнтэй таарна

  15. Negen zaluu says:

    Olon zvil bodolgvi zaluu nasandaa vzeh ymaa vzcheed hvntei suusan deer bizdee 

  16. lo says:

    Sport-oor hicheelle, yanz byriin seminart suu, uur hobby-toi bol…

  17. like says:

    geek nomiin mur huusun emegteichuud ch dee. hetsuu l bhdaa. nom hayaltsaad jinhene gai bolno biz dee. kkk

  18. nomuul says:

    surtei sh dee 50 hurtelee hutei suugaagui hun l yum gej bodloo sh dee , yun yalarhuu yum bilee dee , sursn erdemiig chini chavganz bolson ch hen ch hulgailj avch chadahgui sh dee chinii l nasnii hool sh dee , tegeed nuhur oldohgui l bol ter l bz dee, sursan shidee gargaad tolgoi deeguur bardam yav l daa Merkel hadagtaig har l da aa

  19. . says:

    Эмгэн болохоосоо өмнө энэ хэдэн номыг уншаад бичээд дуусгая гэж яваад байгаа нь хэний буруу юм болдоо?

  20. bulgaa says:

    Aan bas bi ger bultei boloh gj yardgui, manai geriinhen ch nadaas nuhur huuhed nehdeggui. Doktorant ym bn buruu unshchij tehdee l itgehgui bn

  21. bulgaa says:

    Ymar mangar ym be? Bi itgehgui bn. 24tei doctor emgen, eregtei hamaatan ch bhgui genuu? Bi 28tai, baklavr minii ergen toirond ger bultei, bulgui 23-35 nasnii, nadad sain esvel bi sain nadad taalagddag, esvel bi taalagddag uchnuun saihan erchuud bn dag.

  22. suvd says:

    yun teneg yum bichdeg mangar huuhen be?amidarliinha hemneliig uurchluud l uzchih heregtei shd teneg teneg yumand sanaa zovdog teneg yum bichdeg humuus bolimoor yum

  23. zaluu says:

    32toi 31tei gants biy huuhnuud bol arai l oroitoj bn daa, odoo sanaa gej sarmisnaas dor emgen bolson bga daa, her bargiin huniig eldweer ni harj nuu sanaa gargaal… 28aas neeh hetrehguihen ger bultei bolj ur huuhdee usguh heregtei gej bodoj bn, hed nasalna gej 30 gartlaa gon biy gozon tolgoi yawhiin be?

  24. aa says:

    Helnii kurs, gym ntr-d burtguul. Gehdee helnii kurst mash tsoohon eregtei hun burtguuldeg yum. Gym ni deer baih. Oyutan baihad nomiin san ntr-d orood suuchdag bailaa. Sorosiin nomiin san ntr geed deer uyed baidag baisan odoo baigaa bol uu? Restoran barand suuj baihad bas haaya gaigui zaluuchuud taniltsaya gedeg l yum.  
    Er ni tegeed zayanii hun ooroo l ayandaa garaad irdeg yum baina lee dee. 

  25. Zaya says:

    Sonin yumaa bi odoo 31tei gants bie emegtei. 24-tei bxdaa ooriigoo xvvxed shaxyy bodood dygyi ynaal gvij bailaa. Yooy yun emgene be?

  26. ... says:

    Багийн найз гэдэг чинь сумынхаа багт хамт байсан найзуудаа хэлж байгаан 

  27. UU says:

    saihan setgeltei ntaniltsaach ee. neg um heleed baina.

  28. saihan setgel says:

    Chi bid 2adilhan um b.a aaw eej dvv nar hurdan huntei suugaad yawaach ged nzuud bolhoor tsenher umu? Eswel zandan bha chamg hunt taniltsuli ged irgvvteh um ajil deerh zarim ni ehner huuhedtei bolchood nad shig freedom daruuhan zaluug haraad atarhsandaa ehnert bolooch ged l how jiw zundu yarih um ger bvl bolhod salhaargui sain suurig tawih heregtei bh ,er ni huntei suuya gej bodoj bgagui sayhanaas ene talaar bodoj b.a chamtai tustei tim l emegteig haij b.a

  29. gon gon says:

    indra ch udahgui ene chigeeree yawbal 38tai emee bolloo shdee bitgii hund tegej hudlaa yarij bai nom tewersen emeed zovlohod odoo neg huntei taniltsj amidral zohioson deeree gantsaaraa amidraliig tuulna gedeg yamrch zoriloguitei adil shuu dee uursdiin ueiinhnee harl daa bugd l ger bultei ur huuuhedtei az zargaliig mederj bna shdee tegeed bas naizuudtaigaa hurtel uulzahad hetsuu bugdl ger bultei zawgui uulzan ch yarianii sedew ni hurtel uur nas ahih tusam chamd taalagdah zaluuchuudiin too bagasaar l bh bolno zaluu bgaa der neg yum bodson deeree ene unen shuu harin chi ingej gongon hiihiin oron neg udaa uuriiguu delbeleed uz chi bol dotroo yag l delbereh gej bgaa galt uul shig bolson bnaa

  30. zovlogoo says:

    cafe-d nomoo umish

  31. indra says:

    zaluu l bn shde.yundaa yaardagiin.bi gehed 32 toi gants bie yavj l bn.mash uhaalag,dajgvi ayaitaihan zaluu haraad l yavj bn.zugeer l hiih yumaa hiigeed l yavj bhad ayandaa burhan shan hani ilgeeh bizee.

  32. sokohon says:

    zaa yaahude gants 2 ugee buruu bicheel biz yuun surtein nom unshdg gheer l ymrch ug zuin aldaa garghgui tugs bh ystoimuu…..neeh jhn2 vmiig ulguj avaal shiimjleh gd ydchih vmaa

  33. sokohon says:

    haha zaa nas zaluu bn tgej baitl sanaand niitsh zaluu garj ireh blguide haanaas geed asuuhaar tend geed zaagad bh bs yuiin ghde odo bgaa 1 heviin amidrlaa jhn uurchilsn n deer bhaa ali blh uurtuu anhaarl taviad gadaad yertontst holbogd hun yer n nz nuhdiin hureegee tomruuli gvl zunduu l arga bn shuude chuluut tsagaara fitness,tgd l ynz buriin surgaltnd yvh geed l ……..zarim humuus chin bur avtobusnd yvj bgd dugaar ntree soliltsood surhii taniltsdg vm bnlee tgd bdhooor uchrh yst hun garj irvl ymrch bdlaar hamaagui holbogddg vm shigee…..GHDEE GOL N TAARSN TANILTSII GSN BLGNT BITII HAMAAGUI HARITSAA TOGTOOGOIROO TER hunee SN TANIJ MEDEJ BJ DOTNSHGUI BL ANHNIIH ESVL TAARSN N ENE GEED NAIDAAD HMG VMAA ZORIULAAD ERT SHIIDVER GARGAVL DEMII BHAA BODOLT BN BIZ amjilt!!!!!!!!!!!!

  34. erotica says:

    Нээх сонин дайн байлдаан болоод эрчүүд нь үхэж дууссан ертөнцөд байгаа юм шиг юм бичих юмаа энэ хүмүүс. Цаана чинь ганц бие сайхан залуучууд зөндөө л байна. Янз бүрийн клубуудад идэвхитэй яваад үзэхгүй юу. Ууланд нийлж алхдаг, бүжиглэдэг, нийгмийн тус тулд юм хийдэг гээд зөндөө клубууд байна. Сайхан залуус ч дүүрэн байна. Өө нээрээ их л ном уншдаг гэсэн байсан тэгсэн хирнээ багийн биш багын гэж бичнээ гэж мэдэхгүй гэж үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.