Миний хөөрхөн амьдрал минь…

021

Сайн байна уу ? Би нэгэн зүйлийг дурсамж болон үлдээхийн тулд энд бичиж сууна. Би зохиож биш би бодит амьдралын талаар энэ өгүүлэх болно. Миний амьдрал яг кино шиг гэж би хэн нэгэнд хэлж байсан санагдана. Үнэхээр ч хүний амьдрал гэдэг тэр чигээрээ кино. За олон юм нуршилгүй ярих гэсэн зүйлээ та нартай хуваалцая…

3-н жилийн өмнө би эхнэртэй болж хүүхэдтэй болж амьдралтай болж нэг үгээр хэлэхэд миний амьдрал үлгэрийн мэт л жаргалтай байлаа. Би эхнэртэй хайртай эхнэр маань ч бас бидний хүүхэд жаахан хүнд төрсөн ч бидэндээ заяах хувьтай нэгэн болохоор бүх хэцүү зүйлийг даван гарж ирсэн бидний сэтгэлийн баясал хүү байлаа. Амьдралын энэ хэсэг бол миний амьдралын сэргэн мандалт гэдэг хэсэг.

************************************

Бид ээж аавтай хамт амьдардаг байлаа. Би нэг ажил хийж залуу гэр бүл хааяа нэг маргалдах хэрэг гарна. Хадмууд маань манай гэр бүлийг бодоход харьцангуй бэлэн мөнгөтэй харьцдаг /хувийн жижиг бизнестэй/ харин манай гэр бол тэтгэвэр хүлээдэг 2 нь сарын цалин хүлээдэг хааяа нэг гадаад байдаг эгч маань хаялга хаядаг ийм л гэр бүл байлаа. Манай гэр бүлд мөнгөгүй үе байдаг хүү маань муу болохоор байнга л эмнэлэгт хэвтэнэ эм тариа хэрэглэнэ. Ингээд л бид муудалцдаг гол шалтгаан. Надад ингэж амьдрах таалагддагүй байлаа. Их мөнгө олохыг хичээнэ. Би бол мэргэжилтэй боловсролтой мэргэжлээрээ хэнд ч гологдохгүй гэж өөрийгөө итгүүлсэн нэгэн байлаа. Бид хөдөө амьдардаг болохоор хот руу гүйнэ. Тэнд амьдрал байгаа мэт санагдана. Энэ бол залуу хүний хүсэл эрмэлзэл бас гэнэн байдал. Би ажлаа хаяж байлаа. Намайг иймэрхүү зан гаргаж байх зуурт үр минь өсөж байлаа ингээд хүүг маань 5 сартай байхад манай аав ээж 2 гадагшаа явж бид 3 гэрээ сахин үлдлээ. Амьдралын энэ хэсэг бол өрнөл гэдэг хэсэг байх.

************************************

Ээж аавыг явснаас хойш бид 3 амьдарч хирэндээ л эцэг эхээс зулгаахгүйг хичээн зүтгэнэ. Хааяа амьдрал маань болохгүй би найз нөхөдтэй ажил ярих нэрээр архи уудаг боллоо. Бүр нэг хэсэг архинд орлоо. Эхнэр маань уурлан загнаж бид хэрэлддэг болсон. Гэхдээ удалгүй нөхцөл байдал өөр түвшинд очсныг би ухаарч байлаа. Тэгээд би архи уудаг нөхдөөс хөндийрч хирэндээ л эхнэр хүүхдийнхээ дэргэд байхыг хичээнэ. Найзалж байсан найзуудаа сольж тэр бүр уруу татаад байдаггүй найзуудтай болж эхнэр хүүхдээ авж зугаалганд явж хирэндээ өөрийн балгийг дарах гэж хичээсэн. Энэ хэсэг бол уналт болон ухаарал гэдэг хэсэг.

************************************

Гэвч бүх зүйл оройтсон байлаа. Эхнэр маань өөр хүнтэй интернэтээр харьцдаг болсон байж. Хүүг маань 1 нас хүрэхийн өмнө аав ээж 2 маань ирлээ. Хүүг маань нэг нас хүрэхээс сарын өмнө ээж маань эргэн явж харин аав нэмэгдэж бид 4-үүлээ байлаа. Энэ үед эхнэр маань надтай байх нь там гээд нөгөө хүн рүү гээ зугтаад яваад өглөө. Магадгүй сүүлийн үед ухаарсан ч би архи ууж байх үедээ гомдоож байсан байж мэдэх юм. Би ч анхандаа омголон зандаа хөтлөгдөж энхэрээ яв гээд л хэлчлээ. Тэгээд найз нөхөдтэйгөө дахиад л архи уулаа хэсэгтээ л архидав. Удалгүй би юу болоод байгааг ухаарч эхнэрээ уучилж байна хүрээд ир хүү чинь нэг нас хүрлээ шүү дээ гэж гуйлаа. Зөндөө гуйсан тэгээд арай гэж хүүгийнхээ төрсөн өдрөөс өмнө эхнэрээ авчирч анхны төрсөн өдрийг нь элэг бүтэн тэмдэглэж өгөх боллоо. Би хүүгийнхээ анхны төрсөн өдрийг мартдаггүй юм. Хэнээс ч тусламж гуйлгүй өөрөө тэмдэглэнэ гээд гүйж байснаа. Гэхдээ надад мөнгө байгаагүй. Найз нартайгаа мөнгө хайгаад явж байснаа. Бид нэг муу машинтай байсныг их иднэ гэж жигтэйхэн өдөржингөө мөнгө хайж гэлдрээд олсон мөнгөөрөө машиндаа бензин хийгээд орой 7 цагт хүмүүс урьсан 5 цагт нэг ч юм аваагүй байснаа хэзээ ч мартдаггүй.

Тэгээд шууд зээлийн ажилд орж бүх зүйлийг зээлэн хөөрхөн баяр тэмдэглэж өглөө. Эхнэр маань гайхаж хадмууд маань ч сэтгэл хангалуун аав маань хоол хийж найзууд маань инээлдэж би өрөнд орсон ч чадахаараа л тэмдэглэж өглөө. Үүнээс хойш нэг сарын хугацаанд бүх зүйл ок байлаа. Харин 1 сарын дараа эхнэр маань дахиад л яваад өглөө. Хэл сураггүй. Яагаад явсан бэ гэхлээр хүү маань эмнэлэгт байхад би эхнэрийнхээ утсыг санамсаргүй уншсан юм. Тэгтэл бүү үзэгд нөгөө залуутай харьцсаар л байж бүүр миний дургүйг хүргэсэн нь миний хүүг өөрийн мэт бичсэн байлаа. Миний хүү унтсан уу та 2 минь… би хүүгээ хүнийх гэхгүй ээ гээд л… энэ мсжнүүдийг би уншаад уурласан урам хугарсан хэнд очиж хэлэхээ ч мэдээгүй ингээд л ганц боломж найзууд дээрээ л очлоо өнөөх л архиа уулаа. Энэ удаа харин би их сонин авирласан байв. Архи ууж тасраад эмнэлэгт ирж эхнэртээ агсан тавьж баахан шуугиулсан байсан. Ингээд хүүгийн маань тэмдэглэх ёстой анхны шинэ жил 2011-12-31 /өмнөх жил нь сүртэй тэмлэглэж чадаагүй би ээлжийн ажилтай байсан/ энэ өдөр би их сэтгэлээр унасан байдалтай байлаа. Эхнэртээ итгэх итгэл байхгүй болж өөртөө итгэх итгэл ч үгүй болсон. Энэ өдөр би ганц л юм хүлээж байлаа. Эхнэрээ хүүдээ шинэ жилийн мэнд хүргэхийг.

Харин эхнэр маань тэгсэнгүй. Би яагаад ч юм гомдсон. Аавтайгаа маргалдав. Тэгээд гэрээсээ хүүгээ тэврээд гарав очих айл эгчийнх маань л байлаа. Эгчийндээ очив. Эгч маань миний төрсөн ч гэсэн хүний хүн болсныг би сайн ойлгож байлаа тэд баяраа өөрийн гэр бүлээр халуун дотно тэмдэглэхийг хүсэж байгаа. Энийг би ойлгоод оройн 9 цаг болж байхад хүүгээ тэврээд гарлаа хадмууд руугаа залгав. Хүүг маань та нар хэсэг хараад өгөөч гэж гуйлаа. Хадмууд маань нүүр өгсөнгүй ингээд л би нялх үрээ тэврээд харанхуй шөнө хаачихаа мэдэхгүй явж байтал эгч маань араас ирж хүүг маань авлаа. Энэ үед гомдол амтагдаж дахиад л архи уусан. Найзуудыгаа дуудлаа гүйгээд л ирлээ. Хамт уулаа. Тэднээс өөр надад түшиг болох намайг хүмүүс байсангүй. Хүн сэтгэлээр унахаараа яалт ч үгүй архи уугаад тасрамаар түр ч гэсэн зовлонг мартмаар санагддаг юм билээ. Ингээд өглөө сэрлээ. 2012.01.01 энэ үед би гэр бүл гэж хэн болох найзууд гэж гэж хэн болохыг ухаарсан. Би гэртээ байлаа хүү маань дэргэд унтаж байв. Аав маань бантан хийж байлаа. Өчигдөр юу болсныг тодруулахад найз нар маань он гарахаас 15 минь өмнө намайг гэрт авчирч өгч харин түүнээс өмнө эгч маань хүүг маань авч гэр бүлээрээ аав дээр минь ирж бид хамтдаа он гаргасан байлаа. Энэ бол би өөрөө мэдээгүй ч хүний мөс харагдсан хамгийн сайхан шинэ жил.

Дараа нь би ажилд орсон. Энэ удаад би эхнэрээ гуйхыг урьтал болгосонгүй явбал яв гээд хаялаа. Яагаад гэвэл тэр 12-31 нөгөө залуугийнх нь төрсөн өдөр байсныг би дараа нь мэдсэн. Би үрээсээ илүү өөр залууг гэж байгаа хүнээр яах билээ гэж бодсон. Би ажилаа хийж хажуугаар нь найзуудтайгаа уулзаж орой нь хүүгээ тэвэрч унтаж нэг үгээр хэлэхэд миний амьдрал эргэж байрандаа орж байлаа. Энэ үед эхнэр маань залгаж Чи намайг уучилахуу? гэж асуулаа. Би ч чи хэрвээ ахиж асуудал гаргахгүй гэвэл ирдээ гэхдээ юу болоод байгааг мэдэж байгаа биз дээ гэсэн эхнэр маань ч эргээд л ирсэн би түүнээс уучлал гуйсан. /Одоо эргээд бодохол тэр үед эхнэр маань өөр хүнтэй хамт амьдарж байгаад ирэхэд эхнэр би би уучлал гуйсан юм билээ хэхэ/ Энэ үе миний амьдралын уучлал гэдэг хэсэгт багтана.

************************************

Үүнээс хойш 8 сар бидний амьдрал хэвийн болж байлаа. Ингээд би шинэ ажлынхаа анхны ээлжийн амралтыг авж Улаанбаатар зорихоор болов. Эхнэр маань хамт явья гэж гуйгаад би зөвшөөрсөнгүй. Ний нуугүй хэлэхэд би хэлсэн: Чи тийшээ явж яах гээд байгаан нөгөө залуутайгаа уулзахнуу гээд л уцаарлалаа. Тэгээд хот явж байх замдаа бодоод нээрээ ч муухай юм боловуу гээд би эхнэртээ чи маргааш ирээд 2 хоночоод буцахгүй юу даа гэж хэллээ. Эхнэр маань ч зөвшөөрч маргааш нь ирээд 2 хоночоод буцсан. Үүнээс хойш 10 хоног би мэдлэгээ тэлэх гэж сургалтанд суугаад нэг өглөө 7 цагт тодруулбал 7:10 минутанд би харин гээд авто вокзал руу явж байлаа. Тэгээд гэрлүүгээ залгалаа. Өөрийн ээж рүү ээж маань эхнэр чинь гэртээ хононо гээд явсан гэж байна. Энэ үед би хар авч эхнэр лүүгээ залгалгүй. Хадам ээж рүү залгалаа. Хадам утсаа авж тэнд байхгүйг нь хэлэв. Ингээд би эхнэр лүү гээ залгалаа. Би: Чи хаана байна. Хайр нь одоо автобусанд суух гэд явж байна гэлээ. Эхнэр: Дээд гэрт байна/хадмынх/ гэсэн Би: Наана чинь хэн байна. Эхнэр дүү бид 2 л байна. Би: Би дүүтэй ярья. Эхнэрийн утсыг нэг залуу авсан нь дүү нь биш  байлаа. Тэгээд бас дүүг нь орлох гэж аяглаж байгаа архи нь гараагүй яриа энэ бүхэн юу болоод байгааг шууд гэрчилж байгаа тул би дахиад л гонсойлоо.

Ингээд би УБ хотод ганц сэтгэлээ хуваалцах найз /миний анхны хайр/ руугаа залгав тэр маань нөхрөөсөө салсан /нөхөр нь бас хүнтэй явсан нэг үгээр хэлэхэд зовлон нэгтэй/ байлаа. Тэгээд бид уулзалдаж өдөржингөө пиво ууж орой нь тэднийд хонов. Би эхнэр лүүгээ залгав. Эхнэр маань бөөн залуучуудтай үймэлдэж байв. Би сэтгэлээр унаад уйлсан найз нь маань аргадаад тэгээд бид тус тусдаа орон дээр гарж унтав. Маргааш нь бид дахиад л уусан. Дахиад тэднийд хоносон. Энэ удаад би түүнийг хүсэж явдаг нууцхан хүслээ ил гаргаж түүн рүү архиныхаа халуунаар унтах гэж зүтгэлээ тэр эсэргүүцэж зугтаагаад нэг үгээр хэлэхэд би хүчин хийхээ шахсан. Ингээд би буцаад хяналтаа гартаа авч өөрийн орон дээр ирж хэвтээд нүүрийг нь харж чадахгүй хэвтэж байхад тэр маань нүцгэн миний хөнжилд орж ирээд. Цаашаа юу болсныг нууцлая. Үүнээс хойш бид янаг амрагийн харьцаатай боллоо. Би түүнд хайртай гэхдээ би чинь үртэй хүн шүү дээ. Тэр маань ч бас охинтой. Түүний охин их эгдүүтэй надад их сайн энэ нь ч түүнд надтай үерхэх цаашлаад амьдралын талаар ярих гол сэдэл болж байлаа. Намайг эхнэрээ мартахад тус болж байлаа. Би тэнэг хүн үү. Мэдэхгүй энэ сайхан сэтгэлтэй сайхан ч хүүхнийг хаяж эхнэр лүүгээ гүйнэ. Мэдэхгүй ээ би хүүгээ л бодож байсан хүүдээ өөр эхийн нүүр үзүүлнэ гэж зүүдлээ ч үгүй тийм болохоор би эхнэрээ байнга чаргууцалдана.

Энэ маань мэдээж миний хайртад яаж таалагдах билээ дээ. Ингээд л тэсэлгүй надаас явсан. Энэ нь надад том цохилт болсон гэхдээ явсан нь дээр яагаад гэхээр би хүүгээ ч элэг бүтэн байлгах гэж эхнэрээ гуйгаад өөрийнхөө ч жаргалыг бодож түүнийг гуйгаад нэг үгээр хэлэхэд түүнийг бодохгүй ханаж цадахгүй өөрийнхөө асуудлыг урьтал нэгэн болсон байсан. Уул нь тэр маань миний сэтгэлийг эхнэр шиг маань хэзээ ч гонсойлгохгүй надад хайртай.Түүний маань хэлсан нэг үг миний хайрыг эргэж бий болгосон.Миний нүд араатных шиг байна. Аргагүй биз би буруутай хайргүй хүнтэй нь амьдруулсан юм чинь гэсэн үг.

************************************

Одоо би түүнийг хэнээс ч илүү санаж байна. Өөрийгөө буруутгана. Гэхдээ  би түүнийг зовоож ханасаан. Одоо тэр маань магадгүй хэн нэгэн сайн хүнтэй учраад сайхан амьдраасай л гэж хүсжийнэ. Үнэндээ хэлэхэд би түүнийгээ салахгүй их зовоосон дэргэдээ байлгаж чадахгүй тэгсэн хирнээ эхнэрээсээ илүү тавьж бас чадахгүй. Үнэндээ түүнийг ашиглаад байгаам шиг л санагддаг байсан байх энэ бичлэгийг тэр уншвал шууд мэднэ.

Хэрвээ уншвал БИ ЧАМД ХАЙРТАЙ гэхдээ хүүдээ хайртай шиг биш учраас дэргэдээ байлгаж чадахгүй уучлаарай намайг хэрвээ хувь зохиол байдаг бол бид дахиад учранаа хэрвээ тийм үе тохиолдвол эдгээр асуудлуудын учих олдсон байх байх гэж найджийн  гомдоосонд уучлаарай надад гомдоох том шалтгаан хүү маань байсаан гэдгийг минь сайн мэдэж байгаа. Магадгүй би одоо залуу байгаа болохоор олон зүйл дээр алдсанаа дараа ухаарах л байх гэхдээ уучлаарай би хүү юу чи юу гэдэг асуултыг өөртөө тавиад хүүгээ сонгосоон энэ бол миний амьдралдаа гаргасан хамгийн том шийдвэр. Чи мэдэж байгаа би чамайг сонговол хүү рүү гээ хүүгийнхээ аз жаргалын төлөө гүйсээр л байх болно гэдгийг мэдэж байгаа. Уучлаарай хайр минь ахиж хэзээ ч явуулахгүй гэж амлаж байсан ч амлалтандаа хүрч чадсангүй. Хайраа эр хүнд хэзээ ч 2 дахь хайр гэж байдаггүй юм чи миний хар багын хайр байсан одоо ч байгаа цаашдаа би хэн нэгэнтэй нийлээд явах л байх гэхдээ чиний хэлдэг шиг мартахгүй ээ. Үнэн хайр хайраараа л дууснаа. Эргээд гүйж очоод эцсийн удаа ч гэсэн тэврэмээр байгаа ч энд л дуусгая. Чамтай байхал би бүх зовлонгоо мартаж ажил төрлөө мартдаг тэр мэдрэмжийг дахин амталхыг хичнээн хүсэж байгаа ч одоо цэглий чамдаа үүнээс илүү аз жаргалыг өгч чадаагүйд уучлаарай.Чи надад юу гэж байсныг санаж байнаа. Гэхдээ тэр бүхэн чинь бүгд худлаа гэдгийг чинь мэднэ.Чамайг надад ямар хайртайг чинь ч мэднэ. Эмэгтэй хүний хайр эр хүнийхийг бодвол хувьсамтгай байдаг хайраа чи дахиад хэн нэгнийг надаас илүү хайрлана. Намайг мартаж болох ч миний хайр хэзээ ч худлаа байгаагүй гэдгийг битгий мартаарай…

Чамдаа аз жаргал хүсий
Чиний хайр Ганцаардал чинь
Ингэж л хэлий даа

Эхнэртээ ч бас хэлмээр санагдлаа.

Би хичээсэн чи чадаагүй. Чамд миний хүүгийн ээж байх эрх байхгүй миний хүүгээр чи ээжээ гэж дуудуулах эрх байхгүй .Эхийн санаа үрд гэдэг чиний санаа хэнд болохыг ойлгохгүй байна Би ийм хүнийг хүүгийнхээ эхээр сонгосондоо харамсаж байна. Хүү бид 2-г орхисонтойгоо дүйцэхүйц сайхан амьдраарай баяртай уучлаарай
гэж хэлий даа.

Одоо надад хэн ч байхгүй хэн ч намайг танихгүй би ч хэнийг танихгүй тийм газар ирсэн/гэхдээ гадаад биш/. Би энд бүгдийг мартахыг хичээж байна. Одоо хэн нэгэн хүүхний төлөө биш хэн нэгэн янханы замыг сонгосон эхнэрийн төлөө биш одоо зөвхөн хүүгийнхээ төлөө өөрийн төрсөн гэр бүлийнхээ төлөө би энд баймаар байна. Би энэ ээдрээт амьдралыг энд л дуусгамаар байна. Би хүсэж байна. Би өөрийгөө азгүйд тооцдоггүй зүгээр л миний амьдрал хэтэрхий ээдрээтэй зохиолоор бичигдсэн кино гэж боджийн. Цаг гарган анхааралтай уншсан танд баярлалаа утга санааны хувьд тэнэг байгаа байхаа зүгээр болсон үйлдлүүдийг дарааллуулаад бичлээ.

35 Comments

  1. Эр хүн says:

    сайн байна уу. бүгдийг нь уншлаа Сэтгэл хөдөллөө. Над шиг санагдлаа юу нь тэр вэ гэхээр би бас хүүтээ би түүндээ үнэхээр өөрөөсөө ч илүү хайртай Аз болоход надад Нөхөр Хүү 2тоо маш их хайртай энхэр заяажээ. чи битгий шантраарай чиний амьдрал сайхан болоосоо гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна АМЖИЛТ ХҮСЬЕ ЗАЛУУ МИНЬ

  2. бат says:

    Бурууг шүүхийг хүссэнгүй ээ. гол нь энэ гэр бүл сайхан аж төрөөсэй. бас ийм явдал битгий болоосой. Бид цөөхөн шүү дээ. Ардчилалын тэнэгүүд олуулаа гэдэг ч дэлхийд бид ховорхон шүү

  3. bebe says:

    Hamgiin ih uzen yadsan zuil ni huugee oi ch hureegui baihad yumiig davj chadahgui yu yugui oor huntei boltson tavj baidag ehnert chin bas tom asuudal bi nohor yaj ch muu bausan nohroo hayaj tavna gehees ur huuhdee lav hayaj chadahgui ehner chine chamd bas huudee hairgui yum bna

  4. bebe says:

    Unshaad ooriin erhgui yum bichmeer sanagdlaa   chi ooriigoo ih zovtgoh geed baihshig gehdee chamd sain tal ih baina bas huug chine mash ih orovdloo huugee oroh gazargui shono daguulj yavsan gej bichsen hesgiig haraad barag uilah shahlaa minii huugees yalgaa yu baihav gehdee ehnert chine mash ih uur  hurlee bas eroosoo hairgui yimshig sanagdlaa chi yum l bol arhi uudgaa l bolih heregteidee eruul hun eruul l amidrana shuudee busdaaraa bol sain aav bainaa hun aldaj onolgui yahavdee 

  5. nar says:

    Sain zaluu bnaa

  6. oka says:

    uneheer uhaalag shiidver gargajee amidrald n az jargal husie chi iim hetsuu zuiliin ard garch chadsan yum chini odoo buh yum shan bolj heseg hugarsaanii daraa saihan hairtaigaa uchrah bnoo

  7. ene bichlegiin ezen says:

    az jargal husie gesen name-tai hereglegch yaagaad uuriiguu nuuvda chi l bn shuu dee

  8. man says:

    Hi busguichuudee, bi ug ni gaigui zaluu hen ch harsan.. sexgui uhlee.. heden ch sar bolov neg medsen.. ulaan tsaim sexdmeer bna geh ni ch haashain.. medkue hehe.. uhlee uhlee hetsuu bnaa.. holboo bariarai magadgui nadtai adil nuhtsul bdald bgaa hun bval.. 🙂
    same_976@yahoo.com

  9. az jargal husie says:

    heterhii ih nurshijee hehehe gehdee endees bi zuwhun uuriiguu umuurch yadaj bgaa huniig l olj harlaa. gehdee medeej sain tal bnaa ehneree uuchilj chadaj bna ger bulee hamgaalahiig hussen ermelzel bna mun hc uree geh etsegiin setgel ch bna gehdee ehlel gej yum bdag daa ehlel n haanaas ehlew? henii buruugaas bolow? gantshan ehnerii chin buruugaas gejuu ugui dee ailiin jaaahan ohin avj suuchaad hairlaj halamjilj chadaagui gantsaarduulj uur hunees hair halamj husehed hurgesen ene chinii l buruu ingeed ehlel n buruu tavigdahaar medeej yaj saihan urnuh yum be zaluu min ergeed niilsen ch gesen ta 2iin setgeld negent sew suusan n ter magadgui heden jiliin daraa dahiad ehneree huleej avaad uz l dee arai uur bj magadgui ym. yun anhnii hair mair martaj uz ter chin ch yasan teneg busgui be huniig ewleruulii gehii orond orootsoldjil yavdag unen t1ee hun anhnaasaa huuhedtei bolson bol tuunii tuluu amidrah heregtei yah gej heniig zorij irsniig buu mart huugii chin amidral gantshan chamaas l shaltgaalna odoo harin zuw amidrah gej ehlej bna arhi amidraliin daisan uruu tatdag 10a-iin angiihanaasaa salaad uuruu hul deeree bos daraa n heden jiliin daraa ene amidralaa ergeed har arai uur ontsogoos haragdah bh yu ch gehew dee hen hendee uldesen saihan dursamjuudaa munhulii tegee chamd az jargal husie chamaig sain yavbal ter anhnii hair chin law bayrlanuu gehees horsohgui bhaa chi chadnaa amjilt bolj ugvul ehnerteigee niileerei jaahan huuhed hezee neg udur buhniig uhaarnaa ter ued n hair halamjaar bitii duaagaaraa chi ugaasaa hun halamjlahdaa muu shuu etsest n helehed Хүний хүнийг хайрлау байж хүний хүнээр хайрлуулдаг юм шүү битии мартаарай

  10. зочин says:

    би аль алиныг нь буруутгахыг хүсэхгүй байна. чиний архи уудаг буруу ч бас буруугаа ухаарч байгаа чинь сайн байна. харин эхнэр чинь чамд хайртай байсан юмуу даа л гэж бодогдож байна. нөхөр нь архи уугаад уруудаж байгаа үед эмэгтэй хүн л хатан ухаанаараа нөхрөө сэнхрүүлж чаддаг гэж боддог. ийм хурдан өөр хүнтэй болоод дөнгөж ой хүрч байгаа хүүхдээ хаяад явчдаг сонин л хүн байна даа. миний амьдралд бас ийм үе байсаан. гэхдээ би хэзээ ч нөхрийгөө өөр хүнээр солъё гэж бодсонгүй гэр бүлээ л авч үлдэхийг бодсон, яагаад гэвэл нөхөр минь надад хайртай үрдээ хэнээс ч илүү сайн аав болхоор нь уурлаж нэг учирлаж нэг зодож нэг үзээд зөнгөөр  нь хаясан харин миний хань ухаантай буруугаа ойлгосон. ийм том шалгуурыг давж чадсанаараа харин ч улам бат бөх гэр бүл болсон. чиний үр хүүхдээ гэх сэтгэл чинь үнэхээр сайхан юмаа. хүүхдээ хаяад хүүхэн бодоод явчдаг арчаагүй гөлөгнүүд үүнийг уншаасай. чамд амжилт хүсье. сайн хүнтэй учрах болтугай

  11. tami says:

    zvgeer l neg arhichin yanhan hoyriinl amidral bna.kino mino shig zvil ogt bish l bna.shaal utgaggvi zawaan ym unshchlaa

  12. зочин says:

    архи ийм л хар мөртэй эд дээ.эхнэрээ эхнээсээ эцсээ хүртэл уучлан хүлээж чадаж байгаа мөн хүүгээ хайрлаж байгаа аавын хайр үнэхээр агуу байлаа.хүүгээ нээх томрохоос нь өмнө анхныхаа хайртай учраа олоод эргээд нийлээд сайхан амьдарвал уг нь гоё байхгүй юу.заза мэдэхгүйм даа.Хувь тавилан зураг төөргөөрөө болох байлгүй дээ.Алдаагаа ухаараад хүний сайн хань хүүхдүүдийн сайн эцэг болж азжаргалтай амьдраарай.

  13. dddd says:

    yag unen teneg arkhichin .chamaig arkhidaad tenegteed yavj baikhad ekhner chin uur khuntei uchirsan
    chi khairlasan bol iim zuil bolku. tsaad khun ni tuuniig chamaas iluu khairlaj khalamjilj baigaa bolood l tiim shiidver gargasan bn daa chi uuriiguu zas za zaluu min khuugee zuv usguurei etsest ni khelekhed ETSEGTEI UNCHIN URUUGAA EKHTEI UNCHIN UUDUUGUU gej ug baidii shuu

  14. dddd says:

    ovooo bosgoogui bol ….. gedeg dee ene erchuud aldaagaa uuruusuu khaikhgui emegtei khuniig muuchlaad baikhiin taalagdsangui.Uuchlaarai chi ankhnaasaa urkh tusgaarlaad ekhneree er khun shig khairlaad khalamjilaad avaad yavsan bol iim zuil bolku emegtei khun gedeg chin er khunii khair khalamjind l yavdag khunuus tuunees bish emegtei khun geriin bool eriin zarts khuukhed asragch khunjil dulaatsuulagch bish za emegtei khun l gej er khunii tsarai kharaad bj baikh yostoi yumuu ugui shuu yadiin chinii ekhner zoritoi bn shuudver gargaj khayaj chadsan l bn boljiin sh dee ter emegtei chamaig l khayasan bolokhoos khuugee khayagui yagaad gevel chi khuug ni uguugui uchiraas orkhoid yavj baimaam tuunii setgel zurkh khuugiinkhee tuluu tsokhilj baigaag bi mederj bn.odoo yaya gekhev uuruu unasan khuukhed uildaggui yum daa zaluu min khuud chin sain saikhniig khusii.

  15. ene bichlegiin ezen says:

    humuus hundlunguus yu ch gej harj bolnoo hamgiin gol ni bi ta naraas minii amidraliig minii esreg ugees harj chadaj bgaad bayarlaj bn bi uuniig l hussen. Uuriin aldaa olj avahuub tuld nurshsan tal der uuchukna bz

  16. 12 says:

    Би бол энэ залууг нэх зөвтгөхгүй л юм байна, лайтай нуршуу юу гэх гээд байгаа юм. Анхнаасаа өөрөө л архидаж янхандаж явж эхнэрээ гомдоосон л хүн байна шд. Тэгчээд бас өөрийнхөө зөв болгох гээд юуун олон юм нуршуу тайлбарладаг юм. Чи анхнаасаа архидаж янхандаж яваагүй бол өнөөдөр чиний амьдрал ийм байх уу. Тэнэг архичин

  17. ombo says:

    chinii amidraliin hamgiin tom aldaa anhanasa teneg baisnaar ehneree uur yum soninrhohod hurgesn tegd bas ehneree yanhan gechijee .er umuus ta nar uursduu ehelj amidarlaa balladag shuu dee ,ene bol bodit unen hun shig bsan bol ehner chin uur yum sonirhoj yawhuu 

  18. Busgui says:

    Hunee taniagui l baij dee.   Chi uuruu uuriiguu hen gedgee medsen bol chamd hen tohirohiig oilgoj avsan bol tsaashdaa tegeed alzahgui baihaa.  Huu eruul saruul boijij baival tegeed bolno doo ta 2

  19.  zalyy min huugiin chin zaya chamaig tushig!  amjilt!

  20. gerel says:

    Amidral izsen turshlagatai humuusiin huvid amidral zohioson ehnii 2s 3 jil ulgeriin met saihan haluuhan shinehneeree l bsan gedeg Getel chinii huvid en hugatsaand yamarvih zuil bolj yostoi l chinii heldgeer urnuj ynaj sergej bantan bolj unguruu ve Anhnaasaa ta 2 amidrald belen bgaagui bololtoi Ehner chin chamd hairtai bgaagui bololtoi Gehdee sonin yumaa yamarch eh hun huuhed n uvchtei 5 6 han sartai bhad uur eregteig bodood haritsaad  dunguj oitoi huuhdee hayad huviin jargalaa huuguud yavj bdag Chi ch bas jaahan huuhed shig neg yum bolonguut l shaltag bolgood l arhi yyj suudag Odoo negent ungursun buhniig syrgamj bolgon avch uldeed huurhun uriinhee tuluu uuriiguu zoriul Haraad ugdug naidvartai humuus ar geriinhen chin bgaa bol yaran hoit ehiin gar haruulaad hereggui bh Tegeed setgeliin hattaii baij arhinaas burmusun tatgalz Huu mini namaig arhind orchihvol gantsaaraa uldene shuu gej bainga uurtuu sanuul Buur bolohgui bol byasalgald yav setgel sanaagaa tsegtsel Neg aldsan dahiad aldahguig hicheegeerei Uuruu hair ntr gej yavahaar huugee bod ayndaa usuud ireheer n chi chuluutei bolno Kino chin urnuugui tugsuugui dunguj ehelj bgaa gedgiig buu martaarai

  21. saraa says:

    er hun emegtei hunees setgeliin hat muu baih um, herev bairiig n soliod yzvel emegtei hun ali hediin iim ertei uchirsan bol 1 sar shanalaad l bosoj ireed hayad l temtsej baigaa. setgeliin hat muu sanagdlaa.chi uuruu uuriiguu olj avaad. sanhuugeer davgui bolchihvol hayj baisan huuhnuud chin tegeed l huuhnuud hoshuurna duu. mongolchyydiin niitleg ger buliin torh haragdlaa.chi uuriiguu olj avahaar ehlel chin tavigdaj baigaa bololtoi. yund ch nugarshgui baigaarai.tegeed sain emegtei olj avch syygaarai.amidral bogino gedeg biz dee.

  22. ene bichlegiin ezen says:

    su-n zov bhaa bi muu hun bj bas bolnoo

  23. su says:

    Teneg cham shig zaluu bdiimoo.za ehner butehgui bolson bj bolno.chi l ewdsen shuu dee.ter hairiigaa eh n bolgohgui yasiin.huuhded eh heregtei shuu dee.tehgui bol em hunii uyan zang medelgui osoh buruu.tomrood irheer em huniig hundlehgui huiten hun l bolno.awgai awsan ch halamj muutai cham shig har amia hicheesen ooriin garwalaa hairlahaas oor busdiig boddoggui hun boloh wii dee.chi ch hudlaa hund gomdohdoo sain amitan yumaa.huudee lsain baina gedeg n c chi sain hun bish shuu.hun bolgon tiim bdag.chi zugeer huug emegtei hungui osgoh gej bgaa horon sanaatan.muu sanaatai amitan huug min zodno gej ter huunees salaa yu.emegtei hun huuhded heregtei.huniig hairladag setgeltei bolj humuujdeg shuu . 

  24. Sweet says:

    Zaluu min chamd huu chin bna tegeheer chi alzahgui ee hund hun iluudehgui.Harin yum l bol uuh geed bdag zangaa jaahan zassan deer bh.Bas uragshaa temuulj oodrog amidar.Zaluu hun bna daa yundaa shanalj gutardag yum.Ehneriin huwid bol uneheer aimaar emegtei bna.Bi adilhan emegtei hun hezeech ur huuhdee hayj yawahgui bsan,Hichneen minii nohor arhichin ch huuhdee bieneesee salgahgui zuuraldaad yawah bh.Getel ehner chin huugee hayad yawj bna gedeg eh hun bh erhgui hun bna.Shantarch arhi uulgui amidraliin toloo sorj temtsej amidardaa zaluu min. Amidrald cin sain saihan buhniig husey.Chi hund dawaag dawj chadnaa amjilt.

  25. ene bichlegiin ezen says:

    gaihlaa bas bayarlalaa iim olon hun setgel gargan unshsand bi heterhii urt bolchihson bolohoor hen ch unshigui bh gej bodoj blaa sain muu setgegdel uldeesend humuustee bayrlalaa

  26. ene bichlegiin ezen says:

    Tiimee ikh urt bolsoon bi zugeer l bicheed l bsan neg medsen iim ikh bolson blaa tiimee bi arhichin ehner maani yanhan tiim uchraas ene amidral suirsen yum chinii zov zoloo

  27. Zoloo says:

    Arhichin yanhan 2iin l tuuh bna baharhaad bishreed bh yum neg ch alga

  28. Boogi says:

    Yoh araich neg yum duusgalaa da. Ewiidee ingeed l muu byatshan urs maani zolios bolj duusdag jam bolj

  29. Нэргүй says:

    Заваарсан бүтэлгүй хоёр вэ. Зөв ч амьдарч чадахгүй байж юун ч эрт гэр бүл болох дуртай юм. Тэгээд бас кино шиг гэчижээ. Монголд түгээмэл байгаа л үзэгдэл байна.

  30. boldoo says:

    chi ch vneheer uujuu setgeltee hvn ymaaa yaaj 2.3 n udaa uuchilsdag bnaa . chinii orond bi bsan bol awgaigaa ehniih deer ni l arsiig ni uwchuud eremdeg bolgood turhund ni butsaah balai .chi vneheer muuhai yanhantai uchirsan bna . ahijl bitlii niil . hvv chini tom bolood oilgonooo zaluu mini

  31. chingun_27 says:

    Chinii yarianas ehneriig chn sonsohod eron yanhan zayatai yuma l gj bodlo. Harin chamaig bol unher bishirlee. Chinii setgeliib tenheeg haraad. Harin neg zuil taalagdsangyu. Asuudal uused arkhi uuh n archagyu zuil shu. Eron tsaashda chi ih setgeliin tenheetei mundag hun boln gj yagadch um bodogdloo. Amidralt chn az jargal husye. Asuudal garj dawah tusam chi ulam huchirheg negen bolj bga shuu sain aaw min

  32. bbbb says:

    Minii xuug aav ni toodogui.toogood ogooch geed zoduulsann odoo xayad yvsan.yag ovchson met adilxan xuugee xarax burd nulims ursdag.eregteichuud mini ur udmaa xairlaj bgarai

  33. eko says:

    yoyoyo uneheer nurshuu bailaa

  34. sene says:

    anhnaasaa arhi uuj ehneree gomdooj setgeliig n horgochihood ooriinho zov met ih l yumbic.hij dee.. 

  35. otgoo says:

    uneheer sn aaw ymaa horwoogiin buh zaluus cham shig bdag bol goy l ym bn za a amjilt

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.