Хуучцуулын хэлдэгээр хат сууж байна даа…

download

Сайн уу? Би охиныхоо эцгээс харилцаагаа таслаад хэдэн сар болж байнаа. Жаахан хэцүү нь хүн сэтгэлээр л дутдаг юм байна. Нөхрөөсөө салсан эмэгтэй хүнийг эрчүүд илүү нүдээр харах юм даа. Би хүний амьдралд гай болохгүй л гэж боддог. Сингл болоод хүн их ухааныг олдог бололтой. Хүүхдээ нөхрөө гээд л өөрийгөө хаясан надаас нөхөр минь зугтах нь зөв байсан. Одоо би өөрөө өөртөө таалагдаж эхэлж байна. Санхүү бас чөлөөт цагийг зохицуулагч нь би өөрөө болсон. Миний л адил амьдралтай бүсгүйчүүл нилээн байдаг болжээ. Таарч тохирохгүй болохоор л салсан байдаг байх. Охиноо харах бүртээ буруу сонголт хийж болохгүйгээ л бодож хуучцуулын хэлдэгээр хат сууж байна. Гэвч би хэн нэгэнтэй гэмгүйхэн сэтгэлээ хуваалцахыг л хүсэх юм даа…

13 Comments

  1. Pearl says:

    Tiim shuu saihan eleg buten amidraliig l husne. Aav-tai hariltsmaar bna. Husvel hayagaa uldeegeerei. 

  2. Bat says:

    Olon emegtei medne zaluu nasnii omgolon zangaar bi 1ere bugdiig chadna geel garad yavdag 40 shurged erhiin aldad arga evee ololzod yavah mini yalaa da gsn huuhnuud ih bdg yum bna le. 

  3. Аав says:

    Би бас чам шиг хүүхэдтэйгээ 2 уулаа амьдардаг. Амьдрал бүх зүйл сайхан юм шиг байдаг ч хэн нэгэнтэй сэтгэл зүрхээ хуваалцахгүй болохоор их л ганцаарддаг юм билээ. Хүүхэддээ зовлонгоо яриад байлтай биш хэн нэгэнд яривал цааш нь элэг доог тохуу хэл амны бай болгох гээд эсвэл энэ мөнгөтэй гэсэн ашиглах байдлаар харицаад байдаг болохоор хүнтэй ч найзлахаа больсон. Хүүхэддээ хамаг анхаарал амь амьдралаа зориулаад явж байх л сайхан юм байна гэж боддог ч амьдралын төлөө хамтдаа зүтгэж, сайн сайхан өнөр өтгөн жаргалтай гэр бүл болох бүсгүйг сэтгэл дотроо нууцхан хайж явах юм. Чамд амжилт хүсье.

  4. Mont says:

    Нэг л их ухаантай хүмүүс байх юмаа. Яг амьдрал дээр өөрсдийг нь нэг харах юмсан . За тэгээд өөрийн бодол л өөртөө зөв байдаг .

  5. Салсан нь бодвол хамгийн эцсийн алхам байсан байх аа.зүгээр таарч тохирохгүй байна гэдэг салах хүүхэд өнчрүүлэх шалтгаан биш болов уу.угаасаа хоёр өөр орчинд төрж өссөн өөр дадал зуршилтай хүмүүс нэг гэрт оронгуутаа шууд яв цав таарч тохирно гэж юу байхав.тэр бол зүгээр хамтын амьдралын эхний давах ёстой даваа.ер нь эхний амьдралаас илүү хоёр гурав дахь амьдрал гэж байдаггүй гэдэг биз дээ.кино хүртэл эхний анги нь хамгийн гоё байдаг дуу хүртэл эхний дуучны дуулсан хувилбар нь ориг байдагдаа.нэгэнт салчихсан бол одоо яахав.юун дээр алдав яав ийв дараагийн раундад юуг яаж анхаарах вэ гэж дүгнэлт хийдэг нь түмэн зөв.эхний удахд хэтэрхий гэнэн байсан бол хоёр дахь удаад хэтэрхий хашир байх гээд хашир нь дэндээд байдаг.хүүхэд шуухадтай хүн чинь хаширлахаас яахав.нөгөөтэйгүүр бас бонустай хүн чинь царайлаг сайхан байгаад ч рейтинг нь навс уначиж байгаа гэсэн үг.хүүхэдтэй эмэгтэйг зүгээр нэг удаа юу яах талаас л эрэгтэй хүн харна уу гэхээс ихэнх эрэгтэй хүн хүүхдийг чинь бусдын генийн материал л гэж харна шүү дээ.

  6. цох says:

    ГЭМГҮЙ СЭТГЭЛЭЭ ХУВААЛЦМААР БНА ГЭХЭЭР НЬ ЭХНЭЭСЭЭ ТЭНЭГТҮҮЛЭХ БААГЫНУУД НЬ ОРООД ИРЛЭЭДЭЭ БИ НӨГӨӨ ТЭНЭГ НЬ БНА ГЭЭД СЭТГЭЛЭЭ ХУВААЛЦАХ ЮМ УУ ААН ЭМЭГТЭЙ ХҮН БИЧСЭН ГЭВЭЛ ЭРЧҮҮД ИТГЭХ ҮҮ

  7. Нээрээ says:

    Хүн л юм хойно хайр халамж хүсэх нь аргагүй. Гэхдээ хэт ганцаардлыг мэдрээд явбал муу, сайныг ялгалгүй хажууд байх хэнийг ч хамаагүй хүлээгээд авчихдаг юм шүү. Тэгээд л бүсгүйчүүд маань амьдралдаа дахиад алддаг юмшдээ. Салаад удаагүй болохоор хэн нэгэнтэй дотносож, сэтгэлээ хуваалцах гээд хэрэггүй байх. Харин шинэ хоббитой бол, Өөрийгөө завгүй байлга. Өөрийгөө шинээр нээгээд амьдралд итгэл дүүрэн цоглог урагшаа алх бүсгүй минь. Чамайг хамгийн сайн ойлгож ярилцагч байж чадах нь бусад хүн биш чиний дотор хүн юм шүүдээ.

  8. zochin says:

    hojim haramsahgui tuld helee am hicheej yavah heregtei yum bgaan shd, tegehgui bol ingeed buh yumand balchirdaad, buh asuudaldaa gantsaaraa guriij, amidraliin uh achaag uuruu uureh bolj bgaam shd. nuhur chinhichneen ih nemertei, hichneen ih achaa uurch baisaniig odoo oilgoj baigaa baih gej naidaj bna.

    zuv yavbal zuulun zuulun zambuulin.

  9. zochin says:

    tiim shuu bi gesen salsan yun deer aldaj yaasin boloo gej ih boddog hun setgelin amtan gedeg n unen bollotoi huugee avaad amdarch bolood l bn gehdee zugeer l saihn setgelee huvaaltsah hun dutdin bn shuu Amjilt husii chamd

  10. baagii says:

    Svldetmongol@yahoo.com гээд холбогдоорой би ч гэсэн ганцаарддаг чамтай сэтгэлээ гэмгүйхэн хуваалцахыг хүсч байна. Хүн хайраар дутдаг бололтой 

  11. Zochin says:

    yariltsaya cantona,tengis add hiigeerei

  12. MglausCom says:

    Ergeed haramsahaargui l shiid gargaad yavsan bol teel ok shde

    Mgld l naad salsan yumu single emegtei gsn statusiig uuntugchluud bdg bolohoos mgloos gaduurh yertuncud bol asuudal bish

  13. mongolman says:

    Эхнэрээсээ салсан өрх толгойлсон эр хүн ч гэсэн дахиж алдахгүй юмсан л гэж боддог юм даа…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.