Хосууд хүүхэдтэй болохын тулд 200 кг туржээ

Манайд урд хөршид хосууд хүүхэдтэй болохын тулд хоёул нийлээд 200 кг турсан гэнэ. Чанчунь хотод амьдардаг хосууд хүүхэдтэй болохоор шийдэн эмчид хандахад ийм хэт таргалалттай хүн хөл хүнд болвол амь насанд нь аюултай гэсэн хариулт авчээ. Иймд эхнэр нь жингээ хасахаас өөр аргагүй болоход нөхөр нь сэтгэлийн дэм өгөхийн тулд хамт турахаар шийдсэн байна.

Тэд турахын тулд зүү, төөнүүр гээд уламжлалт эмчилгээнээс эхлээд орчин үеийн фитнес энэ тэр хүртэл бүх аргыг хэрэглэж. Үр дүнд нь хоёул нийлээд 400 кг татдаг байснаа жил гаруй дараа хоёул нийлээд 200 кг татдаг болж туржээ. Турсных нь дараа эмч нар үзээд зулбалт энэ тэр гэх аюулгүйгээр хэвийн байдлаар жирэмслэх боломжтой гэсэн онош тавьсан гэнэ.

1 Comment

  1. gambush Dr says:

    Тэр ноён бондгор л турмаар байгаам даа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.