Дээрэмдэхийг оролдоод зодуулжээ

Бразилийн Рио де Жанейрогийн гудамжинд такси хүлээн зогссон бүсгүйг дээрэмдэхийг оролдсон залуу эмнэлгийн тусламж автлаа зодуулжээ. Гэмт этгээд ганцаар зогсож буй бүсгүйд зузаан цаасаар хийсэн хуурамч буу тулган гар утас болон мөнгө өгөхийг шаардсан байна.

Харин бүсгүй өөрийгөө хамгаалан залууг зодож орхижээ. Зодсон бүсгүйг Поляна Виана гэдэг бөгөөд UFC-н тамирчин төдийгүй UFC-н эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд 10 удаа ялж байсан аж.

Энэ хэргийн талаар UFC-н холбооны ерөнхийлөгч Дана Вайт “UFC-н тулаанч бүсгүйг дээрэмдэх гэсэн залуу шангаа хүртжээ” гэсэн тайлбартайгаар өөрийн сошл хуудастаа бичжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.