ИРЭЭДҮЙН ЭХНЭРТЭЭ (Өгүүллэг)

Нар жаргах үе. Бүрэнхий болмогц хүмүүс гэр лүүгээ яаран автобусанд суухаа хүлээн буудал тэр чигээрээ хүнээр дүүрлээ. Төдөлгүй автобус ирж зогсох агшинд хүмүүс гүйлдэж урд хаалганд эмх замбараагүй багшралдана. Автобусны урд хаалга онгойход хүмүүс дарааллаараа орох мөчид жолооч нь:

-Хурдан сууцгаа хойшоо зай гаргаад өг! гэж хашгична. Хөгшид, залуу, жирэмсэн хүүхэдтэй зорчигчоос өгсүүлээд бие муутай гээд хүн толгойтой болгон автобусанд орж ирцгээжээ. Замын турш хэдэн буудал явсан автобус дотор хүмүүс наашаа ч үгүй цаашаа ч үгүй чихэлдэж ая тух алдагдлаа. Энэхэн үед Болдоо гэх ганц бие залуу хамгийн баталгаатай гээд автобусны арын суудалд аль хэдийн суусан байв. Тэнд суусан болохоор буутлаа автобус дотор олны дундаас нэгэн хосыг ажлаа. Тэхэд яагаад ч юм аль хэдийн салсан өмнөх найз охиныхоо талаар гүн бодолд автав. Нилээн явсан автобус тоосгоны үйлдвэрийн ганцын буудал дээр ирж зогсон хаалгаа нээлээ. Хүрэх газраа ирсэн Болдоо автобуснаас буугаад тайван гэгч нь алхлаа. Харанхуйд гудмаар эгнэх энэ олон байшин дунд хоёр давхар тоосгон байшин нь угтав. Байшингийнхаа хаалгыг түлхүүрээр онгойлгож ороод гэрлээ асаав. Даанч ганцаардсан амьдралын гунигт дүр зураг энэхүү байшинд ноёлжээ. Тэр оройн хоолоо идчихээд орон дээр хэвтхэд нам гүм байдал ганцаардмал гунигтай сэтгэл төрөв. Хэсэгхэн гунигт автан чулуу шиг хөшиж байсан ч бөх гэхчийн унтжээ.

Өглөө нь цонхоор үүрийн гэгээ туслаа. Эрт сэрсэн тул элбэг дэлбэг ширээндээ тухлаг өглөөний цайгаа уух зуур. Эхнэр хүүхэдтэй болчихсон хамт амьдарч байна хэмээн төсөөллөө. Энэ бүхэн гэмгүй цайлган гэгээн мөрөөдөл юм. Гэвч бодит байдал дээр энэ байшиндаа өдөр бүр амттай хоол унд хийж өгье гээд ч эхнэр хүүхэд даанч үгүй. Үүнээс болоод сэтгэлдээ үргэлж ганцаар байх юм шиг бодол гүн үлджээ. Хааяадаа амьд явмааргүй санагдавч ном уншихаар амьд байхын утга учир хүчийг ойлгож амьдралд татагдав. Гэсэн ч ганц бие гэсэн нөгөө бодол дахин төрөх аваас түүний сэтгэлд үгээр хэлэмгүй тийм хоосрол бий болчихно. Гэтэл нэг өдөр Болдоо маш хөөрхөн бүсгүйтэй фэйсбүүкээр танилцжээ. Харин бүсгүй фэйсбүүк хувь чатаар хэлэх үгийн тоо цөөн байх тусам жин нь хүнд байсан. Ийм ухаалаг гоо бүсгүйтэй учирсандаа Болдоо баярлаж догдолон царайнд нь гэрэл гийж зүрх сэтгэл нь гайхалтай гэгч тайвширав. Ингээд тэр хоёр сэтгэл зүрхнийхээ нандин бүхнийг хуваалцаж бүхий л бодлоо чөлөөтэй ярилцаж эхэллээ. Хамтдаа амьдрах, хамт зургаа дуруулж, яг ижилхэн зүйлд татагдаж бүх зүйлийг яг адилхан төсөөлөв. Энэчлэн хаврын турш гэрэлтсэн тэр хоёрын гал цог нүднээс бие биедээ итгэх харилцаа бат бөх болжээ. Үүний дээр бүсгүй Болдоогын жаахан ч атугай сэтгэлийнх нь төлөөс болгож хамт амьдрах боломж өгчээ.

Үдшийн гэгээ тасарч зуны богинхон шөнө ирхэд тэд анх удаа уулзав. Хүсэн хүлээсэн энэ өдөр Болдоо бүсгүйг харвал зурагнаасаа ч илүү сэтгэл татам, нэг үгээр хотын загвар өмсөгч охид шиг л харагдаж байлаа. Тэгээд үнэ багатай энгийн давгүй зоогийн газарт хамт суув. Бүдэг гэрэлтэй, ширээнд хэдэн лаа асаалттай бөгөөд сэтгэлд дулаахан ярилцав. Дараа нь кино үзэж, гадуур алхангаа хэн хэнийхээ үг бүрийн таслалгүй чимээгүй сонсож хэцүүхэн дурсамжийн нэг хэсгийг нь ч сонсов. Тэр хоёрт яг л хоёулханаа орчноосоо тасарчихаад өөр ертөнцөд орчихсон юм шиг мэдрэмж төрөв. Нэг мэдэхэд орой болж яггүй сэрүү орсон тул Болдоо бүсгүйгээ байшиндаа авчирж тансаг идээ ундаагаар зассан ширээнд урив. Мөдхөн ширээний шургуулгаас бүсгүйд зургийн цомог, уншсан номнуудаа үзүүлж шүлэг хүртэл уншиж өглөө. Эмэгтэй хүн гэдэг эрэгтэй хүний хажууд зовж байвал өөрт нь тохирохгүй гэдгийг мэднэ. Тиймдээ ч Болдоо бүсгүйг хүүхэдтэй нь хамт хайрлан гэж бүхнийг бэлдэж эхэлжээ. Байшинд нь хураасан хоол хүнс нь энэ сардаа байтугай ойрын хэдэн сардаа хүрэлцэхүйц болохоор санаа зовсонгүй. Өдөр дүр бүсгүйг хүүхэдтэй нь халамжлаж хоолын хийж угтаад өглөө цай бэлдэж өгнө. Тэр байтугай хөдөлмөрлөж олсон мөнгө нь их биш ч гэлээ. Олсон мөнгө бүрээ тэр хоёрынхоо хэрэгцээнд зарцуулж юугаар ч дутаахгүйг хичээнэ. Хэдий тэр хоёрын бодол амьдралын байдал огт өөр хэдий ч хайр ямар хүчтэй зүйл вэ гэдгийг хамтдаа харуулахаар шийджээ. Ингэж саяхан Болдоогоос өөр хэн ч үгүй байшинд халуун амьдрал буцлав. Нэгэн өдөр Болдоо бүсгүйгэйд хандана:

-Чи минь миний эхнэр болооч гэж наминчлан гуйхад нь бүсгүй зөвшөөрөв. Энэ мөчид нь түүнд бараг мартагдсан хайр гэдэг зүйл гэнэт мэдрэгдлээ. Болдоогын сэтгэл гэнэтэд догдлон бүсгүйгээ тэвэрч авлаа. Гарт нь өчигдөрхөн худалдаж авсан хуримын бөгжөө бүсгүйн ядам хуруунд нь зүүлгэв. Маргааш өглөө нь хосууд заншил ёсоороо эрт сэржээ. Цонхоор харвал байшингийн дэргэдэх модны мөчир дээр нэг болжмор жиргэж үзэгдэнэ. Дээвэр дээр үүрэлсэн шувууд тэртээх дулаан орны зүг нисэн оджээ. Нэгэнтээ цайсан үүрийн гэгээнд бүсгүй нь цагаан даашинз, түүний энгэр дэх сувдан зүүлт хамаг л чимэг зүүлт нь гялалзаж улам ч үзэсгэлэнтэйтэй харагдав. Харин Болдоо хар хослол өмсөж, хар зангиа зүүсэн байлаа. Болдоо үзэсгэлэнт сүйт бүсгүйгээ харан зогссоноо сэтгэл нь маш ихээр хөдөлжээ. Өнгөрсөн бүхэнд түүнээс хариу нэхээгүй хайр ийм л сайхан үе иржээ гэж Болдоо ойлгов. Анх түүнтэйгээ учрихад яаж баярласан билээ яг л түүн шиг баярлах сэтгэл энэ мөчид дахиад төржээ. Одоо түүнийг дэлхийгээс том аз жаргалтай болгож байгаа ганцхан зүйл нь үргэлж хайрлах сайхан эхнэр бяцхан хөөрхөн охин юмсанж. Төгсөв.
————————
Тайлбар: Хэрэв та хүүхэдтэй хүнтэй суух гэж байгаа бол бүгдийг нь насан туршдаа хайрлаж яваарай гэж энэ өгүүллэгийг төлөөлж бичсэн санаа минь юм.

Өгүүллэгийг бичсэн: Н.Эрхболд 2019. 4.10

5 Comments

  1. Даваасүрэн даажаа says:

    Ядмаг утга санаа ядуу өгүүллэгэнцэр

  2. aa says:

    jaahan chanartai yum bichmeer bnshuuu..

  3. Ккк says:

    Шаалцалгүйүгээр шууд сууцан юм биш үү. … хоёр оройтсон бороо нийлээд

  4. bb says:

    tegeed shaaltssiimuu shaaltsaagui ymuu

  5. bb says:

    ishsh hool hunsnii tuhai yasan ch ih bicheev dee ih l olsoj baij dee , kk elbeg delbeg shire zasaad tansaglaad uu kk , shire duuren ideh ym , 3 hun tansaglaj baigaag tosoolj nudend ni haragdaj bsan bh daa.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.