Сайхан хайртай учирмаар байна…

Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Би 25 настай жирийн нэгэн залуу байна. Өдий 25 наслахдаа нэг ч эмэгтэй хүнтэй үерхэж үзсэнгүй над шиг ийм хүн байдаг болвуу хүмүүсд хэлэхээр итгэхгүй юм. Хааяа хамт кино үзээд хамт дэлгүүр хэсээд хувцас сонгоод өгчдөг амттай хоол хийж өгөөд намайг халамжилдаг ойлгодог надад зөвлөдөг тийм сайхан хайртай учирмаар байна…

11 Comments

  1. Эр хүн says:

    Хийхээ хийчдэг, идхээ идчдэг бол чиний ичимхий бна уу царай муутай бна хамаагүй. Эмэгтэй хүн чин өөрөөсөө арай илүү хүнийг хайж явдымшдэ.

  2. Зочин says:

    Өөрөө зөв хүнд тохирсон таарсан сайн хүн учирдаг юм билээ. Хүүхнүүдээс хол хөндий, даруухан найз маань үнэхээр бүх талаараа супeр тэгш эхнэртэй болсон.

  3. Lol yumaa says:

    Эхлээд яаж эсрэг хүйстнээ өөртөө татах вэ гэдэгт анхаарвал ямаруу? Юу юугүй л хоол унд хийлгэж идэх, халамжлуулах юм яриад явчих юм. Нэг охин чам дээр өөрөө гүйж очоод л хоол унд хийж өгөөл, хувцас хунар авч өгөөл гүйх ёстой юм байхаа трололол нэлээн хувиа хичээсэн үү гүй юү. Нэлээд дотносож байж л халамжлах тухай яригдах байх, тэрнээс өмнө чи түүний сэтгэлийг татах ёстой.

  4. mmm says:

    хаха, би бас яг энэ залуу шиг асуудалд орцын байншдээ , 23 хүрсэн мөртлөө охидуудын гаранд ч хүрч чадахгүй л явж байнадаа, хорвоо чи хүний зовлонгоор цадах болоогүй юу? хаха заза тэгээд болох байлгүйдээ, Одоо үед чинь угаасаа хүн болгон 20 тойдоо, эсвэл их сургуульдаа хосоо олно гэж худлаа юм байналээ, би өөрөө биеээрээ туулчаал ойлгож байна, цаг нар нь ирэх байхаа ахаа

  5. Ххрбрбр says:

    Хүмүүсээ жоохон буруу ойлгоод байна би ч өөрөө тиймэрхүү бичсэн байна би зөвхөн хайрлуулах биш түүнээсээ ч илүү хайрлаж чадна. Хүнтэй үерхээгүй шалтгаан нь 1 т би тийм царайлаг биш 2т би тийм ч нээлттэй биш

  6. arytygi says:

    chinii zuv, chamaig hairlaj chadah huniig l songooroi, ed nar dandaa avch baij ugnu gedeg yum, tegeheer taniltssan hundee deer bichseniigee shuud heleed shalgaad bhad bno, uuduus ene meteer helj baival bye bye geed, harin tegnee, chadnaa gej bval ter busguigee sain hairlaad yavaarai.

    25 hurtelee baitugai nasaaraa gantsaaraa yavah moose metiin nohduud bna shd

  7. pfff says:

    geriin uilchlegch hulsulcihooch dee , herev huuhed heregtei bol teegch eh av. Tiim sanhuugiin chadvartai boltloo sain ajillaad mongo huraa oor yu gehev chinii tavan ugnees chi odoo hurtel neg ch emegtei huntei uerhej uzeegui baih ni argagui ym bn

  8. зочин says:

    Ганцаараа явсны буруу гэж юу байхав. Эхлээд чи өөрийгөө халамжлаад аваад яваад сурчихвал, дараа нь ямарч хүнийг дагуулнаа л гэсэн үг. Гэхдээ үүний зэрэгцээ хүлээлгүй хэн нэгэнтээ найзалж гарч орох хэрэгтэй. Оролдлого хийгээд, хэн нэг таалагдсан охиноо гадуур уул, цэцэрлэгт хүрээлэнд явган алхая гээд ярьж үздээ. Энэ нь хэн нэгэн таалагдаагүй хүнтэй гүнзгийрэх, эсвэл мөнгө үрэхгүй.

    • Ах says:

      Одоогийн бацаанууд бүсгүйгээрээ халамжлуулна, үлээвэл хийснэ, хатгавал цоорно, загнавал уйлна, харин хэрэлдвэл хэзээ ч гүйцэгдэхгүй хахаха

  9. чи бичсэнээр байвал зарц л болох хүнээ хайсан нь дээр юм шиг байна

    • Eric Rogan says:

      Монголмаа тун ч санал нийлэв. Эхлээд өөрийгөө өгч хайрлаж байж хүний хайрыг авна шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.