Хэзээ ч хүүхдийн дэргэд нөхрийгөө хардаж сэрдсэн яриа дэлгээд хэрэггүй

Хэзээ ч хүүхдийн дэргэд нөхрийгөө хардаж сэрдсэн яриа дэлгээд хэрэггүй. Учир нь хэзээ нэг өдөр нас биед хүрсэн хойноо эхнэр авахаасаа төвөгшөөдөг болно.

  • Эцэг, эхийн хоорондын зөрчилдөөнөөс үүдэн гэр бүлийн уур амьсгал таагүй болдог. Нэн ялангуяа хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж сэтгэл санаагаар унах болон янз бүрийн хэрээс хэтэрсэн зүйлийг бодоход хүргэдэг.
  • Хоёр биеээ ойлгож харилцан илэн далангүй байх хэрэгтэй. Цоожтой авдар шиг байдал хэзээ ч сайн зүйлд хүргэхгүй гэдгийг санаж явахад илүүдэхгүй.
  • Хараалын үг хэлж бие бие рүүгээ давшлах нь тийм ч сайхан зүйл биш. Тэр дундаа хүүхдийн дэргэд уг үйлдлийг хийх нь бүр ч зохисгүй үйлдэл юм. Учир нь хүүхдийн хүмүүжил эцэг, эхтэй холбоотой байдаг гэдгийг анхаарвал зохино.
  • Хэн нэгэнтэй ямар ч шалтгаангүйгээр хоёр биеэ хардахаасаа өмнө хардалт гэдэг ямар хар энергитэй зүйл болох мөн ямар сөрөг үр дагаврыг бий болгодгийг ухаарч ойлгох хэрэгтэй.
  • Гэр бүлийн ажилд эрх тэгш оролцож байвал зохистой. Учир нь та хоёрын хамтын амьдрал шүү дээ. Аль болох биеэ дааж амьдрахыг хичээгээрэй. Эцэг, эхтэйгээ хамт амьдрах нь тийм ч сайхан хэрэг биш юм. Өдөр тутмын амьдрал чинь ил тод байхаас гадна ямар нэгэн таагүй зүйл болоход үл ойлголцлын асуудал үүсгэж болзошгүй.
  • Гэр бүлийн дотоод асуудлыг найз нөхдөдөө ярьсны хэрэггүй. Хичнээн дотны сайн найз нөхөд байлаа ч гэсэн хэзээ нэг өдөр муудсан үедээ бусдад дэлгэхийг үгүйсгэхгүй шүү дээ.
  • Хоёр биенийхээ эрх чөлөөнд хэт халдах гэсний хэрэггүй. Тухайлбал, найз нөхөдтэйгээ цагийг өнгөрөөх, ажлаасаа оройтож ирэх үед нь уурлаж бухимдахаа урьтал болголгүй тайван хүлээж авч сурах.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.