Одоогоос 10 жилийн өмнө энэ сайтыг мэднэ…

Өдрийн мэнд. Анх ажлын гараан дээр гарсан 22-хон настай байхдаа энэ сайтыг залуу.ком-с харж үе үе орж сонин хачин уншдаг байлаа. Араар тавилт, нууц амраг, сексийн төрлүүд гээд л бүх зүйлс шинэ соргог санагддаг байж билээ. Удалгүй сайт хаагдаж би ч гэсэн байгаа үгүйг нь ч мартчихсан байлаа л даа. Тэгээд 3 жилийн өмнөөс буцаад сайтынхаа уншигч болсон.

Энэ сайтаас авсан сайн ч мэдээлэл муу ч мэдэээл бий ямар ч байсан байх ёстой хэрэгтэй гэж боддог. Гэхдээ сайтыг илүү боловсронгүй болгоосой гэж хүссээр ирсэн дээ. Ажиглаад байхад жил өнгөрөх бүр л хүний үзэл баримтлал, сонирхол, сэтгэл санаа өөрчлөгдөж хувирч байдаг юм байна. Сексийн хувьд ч адилхан. Нийгэм даяарчлагдаж байгаа ч зарим нэг зүйлсийг монголд бүү дэлгэрч олшироосой гэж боддог жишээ нь ураг төрлийн секс, хүчин гэх мэтийг.

Бас нэг эмзэглэдэг асуудал “гэр бүл салалт”. Энд хүмүүс зөвлөгөө хүсэхэд ихэнх нь “сал” гэдэг. Эхнэр нөхрийн хэн нэг нь араар тавилт бол хэзээ нэг өдөр гэр бүлд тохиолддог. Энийг мэдсэн мэдээгүй гэсэн л ялгаа байна. Эхнэр араар тавилаа. Нөхөр хүүхэн эргүүллээ яах вэ гэсэн асуудлууд их байх юм. Хэрэв хүүхэдтэй л бол сайн бодох хэрэгтэй. Амьдрал эрээнтэй бараантай даваатай нугачаатай видео тоглоом гээл бодчих араар тавилтыг давах ёстой level гэж бод. Монгол хүний уужим ухаанаар бүх зүйлд тайван хандаасай. Бяцхан үрс элэг бүтэн энх тунх өсөөсэй…

5 Comments

  1. Эмэгтэй says:

    Үнэхээр гэр бүлээ элэг бүтэн байлгахыг л хүсдэг бол араар тавилт гэдэг огт байх ёсгүй л зүйл. Учир нь цаад хууртагдсан хүнийх нь итгэл сэтгэл хүссэн хүсээгүй хөрчихдөг. Гэтэл гэр бүл бол итгэл, хайр дээр л суурилж оршдог

  2. заза says:

    тэртэй тэргүй сэтгэгдэл бичихдээ мэйл хаягаа оруулдаг л юм чинь нэгмөсөн бүртгүүлээд, өөрийнхөө сэтгэгдэл бичсэн постуудыг эргэж харж болдог болмоор санагддаг. дээр үеийн Асуулт.ком гэж байсан. тэр их амар байж билээ. өөрийнх нь хариу бичсэн постуудыг харж болдог. Одоогийн энэ сайт болохоор хэзээ хаана юу бичсэн нь мэдэгдэхгүй, хэрэглэгчийн нэр гэж тогтсон юмгүй болохоор нэр давхцах гэх мэт асуудал ихтэй, өмнө нь бичсэн сэтгэгдэл дээрээ бусад хүний нэмсэн сэтгэгдлүүдийг харах боломжгүй, тэр постыг эргэж олохын тулд “дэлгэрэнгүй дэлгэрэнгүй дэлгэрэнгүй” гээд доошоо гүйлгээд сууж байх завтай ч хүн юу байхав.

  3. Zochin says:

    Setgel zuichtei hesegtei bwl mongold heregtei sanagddag tulbur tulult hiiged yriltsah bolomjtoi bulantai boloosoi gj boddog

  4. Даваасүрэн даажаа says:

    Үнэн үнэн. Эндээс ингэж ганц үнэн зүйл олж уншдаг байжжэ ккк

  5. 2 TiiSH says:

    Hoorondoo taarch tohirohgui, shalig, zavhai banzal, yavdaltai pizdakuud baival 2 tiishee bolj, salsan ni l deer shdee pizda, salj, niileh ni horvoogiin jam!!!!!…..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.