Хүчирхийллийн хохирогч болохоос сэргийлэх аргууд

1. Фейсбүүк, утсаар хамаагүй хүнтэй бүү танилцаж дотнос.

2. Танилцаад удаагүй, зан араншин, ар гэр болоод тэр хүнийхээ талаар мэдээлэл бүрэн аваагүй л бол тэгтлээ бүү итгэж бай.

3. Шөнө орой такси, машинд суухдаа анхааралтай бай.Заавал арын суудлын баруун гар талд сууж бай.

4. Орц гудамжинд орой үдэш, харанхуйд явахдаа болгоомжтой, хүмүүсийг дагаж хамт явж бай.Гэрэл гэгээтэй газрыг сонгож яваарай.

5. Харанхуй гудамж, харанхуй орцруу орох үедээ ардаа хүн явж байвал\сэжиг бүхий\ бүү ор.

6. Бар, ресторанд гэнэтийн байдлаар хамаагүй хүнтэй битгий танилц.

7. Янз бүрийн гоё сайхан машинтай хүмүүс хүргээд өгье гэсэн ч танихгүй л бол битгий сууж бай.

8. Гэмт хэрэгтнүүд та нарын дутагдаж байгаа зүйлийг өлгөж авч тоглолт хийж чамайг өөртөө татдагийг анхаараарай.

9. Гудамж, олон нийтийн газар ямар нэг байдлаар бусадтай аль болох муудалцахгүй бай, бусдын дургүйцлийг төрүүлэхээр үйлдэл битгий гарга.

10. Ээж аавууд охид, хүүхдүүдийнхээ хаана юу хийж явааг зохих хэмжээгээр мэдэж байх хэрэгтэй.

11. Иймэрхүү хэлбэрийн сэрэмжлүүлгийг залхтал нь биш ч яриан дундуураа” охидууд, хүүхдүүддээ, найз нөхдүүддээ, ах эгч, дүү нартаа” анхааруулж байгаарай. Хайртай дотныхоо хүнийг бусдын гарт алдах шиг аймшиг, харуусал байхгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.