Эмэгтэй хүний араас нь гүйх зөв үү?

Сайн байцгаана уу? Би 20-н хэдтэй залуу л даа. Хэдэн сарын өмнөөс нэг эмэгтэйтэй харьцаж эхэллээ. Эхэндээ аягүй сайхан таарч тохироод л төд удалгүй миний хартайгаас болж бид 2 хоёр тийш болсон. Би ч ухаангүй юм шиг л араас нь гүйсэн тэгээд бууж өгөөд харьцахаа болиод хэдэн сарын дараа өөрөө юм бичлээ.


Тэгээд бүх л юм өмнөх шигээ санагдаад сайхан байсан тэгсэн би яагаад ч юм дахиад уурлуулчихсан. Тийм том асуудал биш тэгээд харьцахаа больсон тэр маань жоохон түргэн ааштай л даа гэхдээ би тэр хүнтэй буцаж нийлмээр санагдаад байх юм. Би яах ёстой вэ? Эмэгтэй хүний араас нь гүйх зөв үү? Энэ нөхцөл байдалд эмэгтэйчүүд маань заавал хариулаарай…

4 Comments

  1. :) says:

    Эмэгтэй хүний зүгээс харахад тэр эмэгтэй чинь чамд бол хайртай биш, сайн ч биш, зүгээр л олон олон залуучууд байна. Тэдэн дундаасаа уйдахдаа ч юм уу эсвэл яг өөрт нь таалагддаг залуутайгаа жоохон тиймхэн болохоороо ч юм уу чамруу хандаад байгаа юм шиг санагдлаа. Эсвэл мөнгө төгрөгний хэрэгцээ ч юм уу, ямар ч л байсан чи тэр хүнд чухал хүн нь биш ээ. Миний л бодлоор эмэгтэй хүн бол өөрт нь яг таалагддаг залуудаа бол ийм зан гаргахгүй ээ, хажуунаас нь ч холдохгүй хамт байхыг л хүснэ байх. Юуун гэнэт2 гарж ирээд хэсэг байж байгаад уурлаж аашлаад алга болох вэ???
    Чи ч гэсэн манай хүн түргэн зантай эдр гэчихсэн бүүр дүрдээ орчихсон явж байх шиг байна. Ингэх тусмаа сүүлд нь чи өөрөө л энэ хэрээрээ их шархалж үлдэх байх даа. Чамайг гэхгүй байгаа хүнийг торгоож, авч үлдэх гэж битгий хүчлээ. Орхиод сурчих. Тэртээ тэргүй амьдрал баялаг, түм буман сайхан учрал чамайг хүлээж байгаа. Өөдрөг байгаарай. Чи хайрыг хүртэх эрхтэй хүн. :))))

  2. Dadd says:

    Yu geed gutsaad ungaad bgan be, yu ch oilgogsohgui bna. Onsigo yumuuwhaashain

    • Ах says:

      Эр хүн 20 настайдаа хүнтэй гэрлэх эртэддэг юм даа. Амьдрал үзээгүй эр хүн анхны даваан дээр л шаварт сууна. Давааны цаана даваа л байдаг.

    • :) says:

      За энд ер нь царай зүс, нэр ус харагдахгүй гэсэн шиг юу гэж л бол юу гэж элийрч балайрсан коммент бичихээ больсон нь дээр ээ. Нэг хүнд сэтгэл дотор нь асуудал гараад тэрийгээ эндээс асууж байгаа, тэгж байхад нь уур уцаар стрессээ энд танихгүй хүн харааж тайлдагаа болимоор байгаамөө. Бас муухайшд. Чи ч нэг өдөр энд юм бичээд асууж болно, тэр үед чинь нэг нь ингээд элийрээд байвал зүгээр алгасаад өнгөрчиж болдгүйн бхдаа гэж л бодох бхдаа. Who knows…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.