Финландын Ерөнхий сайдын үдэшлэгт бүжиглэж буй бичлэг задарчээ

Финландын хамгийн залуу Ерөнхий сайд Санна Марины шоудаж буй бичлэг задарч, тус улсад олон нийтийн дургүйцлийг хүргэжээ. Нийгмийн сүлжээнд тархсан уг бичлэгт тэрээр найзуудын хамт, Финландын олны танил хүмүүстэй дуулж бүжиглэж байжээ. 

36 настай Мариныг сөрөг хүчнийхэн нь шүүмжилж, зарим улс төрч түүнийг мансууруулах бодисны шинжилгээ өгөхийг шаардсан байна. Харин Ерөнхий сайд мансууруулах бодис хэрэглээгүй, үдэшлэг дээр зөвхөн согтууруулах ундаа уусан гэж мэдэгджээ.

Дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайд өмнө нь ч үдэшлэгт очдогоо нуугаагүй бөгөөд хөгжмийн фестивалиудад авхуулсан зураг нь нийтлэгдэж байв. 

Уг бичлэг задарсны дараа тэрээр бичлэг хийж байгааг мэдэж байсан гэжээ. Марин “Би дуулж бүжиглэж, үдэшлэг дээр наргиж зугаацсан. Ямар ч хууль зөрчөөгүй” хэмээгээд өөрийгөө хэзээ ч мансууруулах бодис хэрэглэж байгаагүй гэв. 

Сөрөг хүчний улс төрчид түүнийг мансууруулах бодисны шинжилгээ өгөхийг шаардахад тэрээр “Би гэр бүлтэй хүн. Би ажилтай ч хүн, найз нөхөдтэйгөө өнгөрүүлж болох чөлөөт цагтай ч хүн. Яг л миний насныхантай адил” гэжээ.

Санна Марин 2019 оны арванхоёрдугаар сараас Финландын Ерөнхий сайдаар, 2020 оны наймдугаар сараас тус улсын Социал Демократ намын даргаар ажиллаж байна.

Эх сурвалж: ВВС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.