Тоглоомын дүрэм /2/

(Үргэлжлэлийг нь арай л олон жилийн дараа бичиж байгаад уучлаарай)

Лади найз хүүхнүүдийнхээ дэргэд ирээд ширээнд суунгаа нөгөө залуу руу харвал залуу тэнд нэг өвдгөн дээрээ суусан чигээрээ өөр лүү нь гайхсан харцаар харж байв. Содоо сандраад өвдөглөж сууж байсан газраасаа бослоо. Энэ үед байдлыг ажиглаж байсан бармен Содоо руу салфетка өгөнгөө, солиотой хүүхэн бэ яагаад өөрийн чинь нүүр лүү дарс асгачихваа?

Содоо нүүрээ арчингаа юм дуугарсангүй. Утсаа чичирсэн гараараа эвлүүлээд асаав. Дараа нь найз руугаа залгаад би ирчихлээ хаана байгаа юм гэж асуулаа. Утасны цаанаас найз нь сорри бро найзад нь яаралтай ажил гараад явчихлаа гэх нь тэр.

Содоо за за дараа таарий гээд утсаа таслаад текний хажуугийн сандал дээр суув. Бармен та юу захиалах уу?

Содоо: Ямарч хамаагүй жүүс авчий.

Бармен жуус стаканд хийх хооронд Содоо Ладигийн зүг харав.  Ладь түүн рүү цоо ширтэж байв. Содоо сандарсандаа доош хараад над ру харж байсан уу, эсвэл гэж шивнэв. Ладид энэ сандарсан байдал нь маш их таалагдсан тул үргэлжлүүлэн ширтэх хооронд Содоо тэнд яг л халуун цогонд түлэгдсэн мэт улам сандарлын байдалд орчихов.

Бармен оранж жүүсээ Содоогийн өмнө нь тавиад та тооцоогоо одоо хийх үү гэж асуув. Содоо тэгий гээд түрийвчээ жийнснийхээ арын халааснаас гаргах хооронд бас л салгалаад газар унагачихав. Энэ удаа цоо ширтэж байгаа Ладигийн харцны өмнө түрийвчээ газраас авах гэж доошоо бөхийхдөө яагаад ч юм маш их таашаалыг мэдрэх нь тэр.

Ийм мэдрэмж тэр болгон өөрт нь төрөөд байдаггүй болохоор би чинь одоо яагаад байна аа гэж бодов. Уул нь нүүрэндээ дарс асгуулсан хүн уур нь цухалдаж хөөш чи яажийна аа гэж хэлж болох л байсан. Гэхдээ яагаад ч юм нүүрэн дээр нь дарс асгарах үед дээшээ харахад бүсгүйн үзэсгэлэн гоо царай бас тэр ширтэх хүйтэн харцанд нь илбэдүүлсэн юм шиг болсон тул юу ч дуугарч чадаагүй хөшчихсөн.

Содоо жүүсээ урдаа тавьсан чигтээ түүнийг уухгүй доошоо харж сандал дээр нилээн удаан суув. Яг яахаа мэдэхгүй хошсон хэвээрээ. Энэ байдал нь Ладид улам бүр таалагдаж толгойд нь хайсан хүн минь энэ биш байгаа гэсэн бодол орж ирэв.

Хэсэг хугацааны дараа хүүхнүүд үргэлжлүүлэн бүжиглэхээр болж тооцоогоо хийгээд сууж байсан газраасаа босоод явцгаалаа. Тэднийг босоод явах үед Содоо өөрийн мэдэлгүй тэдний араас дагаад гарав.

Хүүхнүүд Ладигийн машинд ирээд чи урд суу би ард сууна гэж маргалдаж байх хооронд Лади машины хажууд зогсоод барны зүг харвал барны хаалганий тэнд Содоо өөр лүү яах учраа олохгүй байгаа хүн шиг хараад зогсож байв. Лади түлхүүртэй гараа Содоогийн зүг сунгаад чи жолоо барь гэж хэлэв. Холхон зогсож байсан Содоо би буруу сонссон уу эсвэл өөр хүнд хэлэв үү гээд эргэн тойрноо харлаа.

Тэр үед Лади чамд хэлж байна гэв. Содоо өөрийг нь хэлж байгааг сая л ойлгоод Ладигийн зүг дөхөж очиход Лади түүнд түлхүүрээ шидэж өгөв. Содоо санд мэнд шидсэн түлхүүрийг барьж аваад машины жолоо барих талд очиж суулаа. Тэр хооронд маргалдаж байсан хүүхнүүдийг та нар ард суу би урд сууна гэв. Хүүхнүүд хэн жолоо барихын гэж асуув. Лади ч Содоог заагаад энэ залуу гэлээ.

Хүүхнүүд энэ хэн бэ гэж гайхсан харцаар харцгаахад Лади мэдэхгүй алив олон юм асуулгүй явцгаая гэв…

Үргэлжлэл бий…

1 Comment

  1. Болдоо says:

    Үргэлжлэл хэдэн жилийн дараа орох вэ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.