Тоглоомын дүрэм /3/

Содоо: Хаашаа явах уу?

Лади : НН night

Night орох зам хүртэл хэн ч юу ч дуугарсангүй. Охид гайхсан харцаар Содоо руу нэг хараад Лади руу нэг харна. Night-н гадаа ирээд бүгдээрээ машинаасаа буугаад дотогшоо орцгоов. Охид шуугилдаж инээлдсээр урд ороод түрүүлж night руу орцгоов. Лади Содоо руу хараад чи бидэнтэй хамт орж болно шүү гэлээ.

Содоо юм дуугарсангүй чимээгүй толгой дохиод Ладигийн араас даглаа. Night-н хаалгаар ороод шатаар өгсөх үед Содоо Ладигийн араас өгсөнгөө Ладигийн хөл болон өндөр өсгийтөөс нь нүдээ ч салгаж чадахгүй явав.

Лади өгсөх зуураа албаар нэг өсгийтөө суглаж шатан дээр орхиод ард нь өгсөж байсан Содоо руу захиран тушаасан байдалтай харж зогсов.

Содоо сугарсан өсгийт руу хэсэг харж байснаа Лади руу харав. Лади нүд рүү нь ширтээд зогсож байлаа. Содоо туплыг нь аваад Лади руу сунгав. Лади хөдөлсөнгүй Содоогийн нүд рүү ширтсэн хэвээр байлаа.

Содоо яахаа мэдэхгүй хэсэг тээнэгэлзэн зогссоноо туплыг Ладигийн хөл руу аяархан дөхүүллээ. Лади ч түплээ өмсөөд цааш үргэлжлүүлэн шатаар өгсөв. Энэ үйлдэл нь санамсаргүй биш албаар байсныг нь ерөнхийдөө ойлгосон ч яагаад ингэж байгаа юм бол гэж Содоо гайхсан ч Ладид туплыг нь хөлөнд нь өмсүүлж өгөх нь маш их тааламжтай сэтгэгдэл төрүүлэв.

Нэг тийм жиршийсэн тогонд цохиулж байгаа юм шиг дотор гижигдэм мэдрэмж. Содоо би яагаад ингэж ховсдуулсан юм шиг энэ хүнд татагдаад байгаа юм болоо гэж битүүхэндээ бодол болон Ладигийн араас нь дагав.

Үе үе уур нь хүрч энэ хүүхний гаргасан үйлдлүүдэд нь цухалдсан ч гэсэн уур хүрэхээс илүү дотор гижигдсэн энэ сонин мэдрэмжиндээ ялагдаж байлаа.

Night ороод нэг ширээнд сууцгаалаа. Охид  захиалгаа өгөөд бүжиглэхээр явцгаав. Ширээнд Лади Содоо 2 үлдэв.

Лади Содоо руу хүйтэн харцаар хэсэг ширтэн сууснаа чи тоглоом тоглох дуртай юу гэж асуув. Содоо Ладь руу харангаа тоглоом? Ямар тоглоом? гэж засаж асуув.

Насанд хүрсэн хүмүүсийн тоглодог тоглоом. Гэхдээ тоглоом хатуу дүрэмтэй. Дүрмээ зөрчихгүй бол шагналтай. Чи бодож үзээд холбогдоно биз гээд утасны дугаараа гар утасныхаа дэлгэцэн дээр бичээд Содоо руу сунгав.

Содоо сандрангүй утсаа гаргаж ирээд Ладигийн дугаарыг тэмдэглэж авав. Чи одоо яв тусдаа өөр газар суу эсвэл гэр лүүгээ харь гэв. Содоо уул нь Ладигийн хажууд баймаар байсан ч гэнэт хөөгдсөндөө урам нь хугарав.

Юм дуугарсангүй чимээгүйхэн босож яваад текний хажууд очиж суугаад өөртөө жүүс захиалав. Энэ удаа захиалсан жүүсээ нэг амьсгаагаар уучихав. Дараа нь Ладигийн зүг нүд салгалгүй ширтэв..

Лади түүн рүү нэг ч харсангүй. Төрсөн өдрийн парти дуусан дуустал Лади ширээнээс боссонгүй охид руу хараастай, Содоо ч Лади руу хараастай өнжлөө…

1 Comment

  1. Содоогийн оронд says:

    Иймэрхүү төрлийн өгүүллэгүүд надад маш их таалагддаг. Учир нь багаасаа л өөрийн эрхгүй ийм зүйлс бодож төсөөлдөг байсан юм. Хэрвээ би Содоогийн оронд байсан бол туфлийг нь өмсүүлж өгөх байсан. Аль болох удаанаар. Энэ агшин хэдий богинохон ч хэдэн өдөр миний сэтгэлийг эзэмдэх байсан байх. Дундад зууны үед хатагтай нартай мэндлэхдээ бүсгүйн гарыг үнсдэг байсан шүү дээ. Туфлийг нь өмсүүлж дуусгахдаа түүний ялдамхан хөлийг нь гартаа барин алгуурхнаар дээш нь өргөн үнсэх болно. Яг л хөл туфли хоёрын дунд нь.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.