Эр нөхрөө дээдлэн хүндэтгэх гэргий хүний мөн чанар

Айл гэрийн эзэгтэй бүрт энэ зан чанар зайлшгүй байгаасай гэж би сүслэн гуймаар санагддаг юм. Энэ юу вэ гэвэл эр нөхрөө дээдлэн хүндэтгэх гэргий хүний мөн чанар. Таны эр нөхөр ерөнхийлөгч эсвэл дарга, эмч, гагнуурчин, барилгачин, бүр гуталчинч бай хамаагүй энэ бол таны сонголт та л тэр эр хүнийг энэ амьдралын минь түшиг тулгуур минь гэж бүсгүй эмзэг заяа тавилангийнхаа тал орон зайндаа хүлээж авсан бол эр нөхрөө дээдлэн хүндэл.

Учир нь та эр нөхөр хэмээх гудиггүй хээгүй бас хатуу ертөнцийг зөөллөх гэж эм хүмүүн болж төрсөн юм. Яаж зөөллөх нь таны байгаль эхээс заяасан ялдам сэтгэл, хайр уясалд оршиж байгаа.. Хэрвээ энэ бүхэн бүсгүй танаас гарахгүй бол бүдүүн баараг эр хүнээс эхэлж гарна гэжүү? Ус чулууг мөлгөр чулуу болгодог шиг бүсгүй та эр нөхрөө эр нөхөр болгодог юм. Энгийн нэгэн харилцаанаас авч үзье…

Эсрэг талаас нь: Эр хүн өдөржин ажиллаад орон гэртээ амар тайвныг хүсэж орж ирдэг гэтэл авгай нь хөмсөг зангидаж ташаа тулан угтана энэ болохгүй байна тэр ингээд байна гэж яншана эр нөхрөөсөө тэр ховор байдаг саятны амьдралыг шаардана, хөөрхий олсон зөөснийг нь зөв зарцуулж чадаагүй мөртлөө чамтай суугаагүй бол би ингэж явах байсан тэгэх байсан гэж ирээд л арчаагүй новш хүний оронцог минь гэж даналзаад л…

Эр нөхөр гэртээ харихаас халширч эхлэх тэр үеээс орон гэрээсээ олж чадаагүй тэр амар амгаланг өөр зүйлээс хайж эхэлнэ дээ тэр нь ихэвчлэн архи л байдаг харамсалтай нь архи гуай таны эр нөхөртөө өгөөгүй тэр зүйлийг түр зуур ч гэсэн орлуулаад байдаг юм шиг ингээд айл гэр уруудан доройтхын эхлэл тавигдана.

Эерэг талаас нь: Эр нөхөр нь гэртээ орж ирэхэд гэргий нь гэрэл цацартал инээж цайгаа дээжлэн угтана миний хань ядарвуу зүдэрвүү хоолоо сайн идээрэй бид хэд дажгүй байнаа ажлаар чинь сонин юу байна жаахан ядраа юу даа миний хүүхдүүд аавыгаа битгий ноол өө цалин чинь буусан юм уу баярлалаа чамд цамц авхаар болсон байна билээ цахилгааныхаа мөнгийг маргааш өгчихье гэх мэт ийм гэргий рүү эр хүн яардаг ийм гэргийн төлөө эр хүн бүхнийг хийхийг хичээдэг. Хайрт гэргийдээ үүнээс илүүг би яаж хийх вэ гэж бодно. Хэрвээ эрчүүд бүр ингэж боддог болчихвол улс эх орон өөдлөн дэвжинэ. Энэ эх орныг сайхан гэргийнүүдтэй өрхийн тэргүүнүүд л өөднө татна. Тэгэхээр бүсгүй танаас их зүйл шалтгаалж байгаа биз дээ.

Орчлонгийн сайхан хүүхнүүүд
Ээжийн ээжийн ээжүүд гэж…

FB copy

1 Comment

  1. тайван says:

    үнэн шүү. мөнггүй үедээ ууртай байдаг. олсон мөнгийг зөв зарцуулдаггүй хэрнэж амьдралд хүрэхгүй байна гэж ууралдаг. тамхи, пивод мөнгө их үрдэг, гадуур хоол авч идчихээд мөнгө дууссөн би арчаагүй дээ намайг ингэж амьдрууллаа гэу хараахад эр хүний сэтгэлийн гал бөхдөг манай эхнэр яаг ийм мал би энэ хүнтэй суусандаа харамсаж байна. хүүхдүүдээ л бодох юм. тэрнээс энэ хүн шиг хэрэггүй юм гадад алга.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.