Япон улсад бэлгийн сэдлээр бусдын гэрэл зургийг нууцаар авахыг хориглох гэж байна

Япон улсын хууль тогтоогчид “photo voyeurism”-ийн эсрэг анхны хуулийн төслийг өргөн барьжээ. Энэ нь бэлгийн сэдлээр бусдын гэрэл зургийг нууцаар авах үйлдлийг гэмт хэрэгт тооцох хууль юм.

Эрчүүд, бүсгүйчүүд, гэр бүлийн хосуудын тоглоом

Өнөөдрийг хүртэл ийм гэмт хэргийг орон нутгийн хууль тогтоомжийн хүрээнд харилцан адилгүй шийддэг байжээ.

Өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр бусдын биеийн хэсгийн гэрэл зургийг авч, бэлгийн дур хүслээ хангахад ашиглах явдал сүүлийн үед түгээмэл болсон.

Тухайлбал спортын уралдаан тэмцээнд оролцож буй эмэгтэй тамирчид ийм хэргийн хохирогч болдог байна.

Шинэ хуулийн төслөөр ийм гэмт хэрэгт гурав хүртэл жилийн хорих ял, эсвэл гурван сая иен хүртэл ($22,000) торгууль оноохоор болжээ.

Хуулийн төслийг Японы парламент зургаадугаар сард хэлэлцэж, батлах төлөвтэй байна.

2021 онд Японы цагдаа нар 5,000 гаруй ийм хэргийг илрүүлсэн нь 2010 оны тооноос гурав дахин өссөн үзүүлэлт болжээ.

Гуравдугаар сард нийтлэгдсэн үйлдвэрчний эвлэлийн судалгаагаар Японы нисэх онгоцны үйлчлэгч нарын 70 хувь нь ийм төрлийн гэмт хэргийн хохирогч болж байсан нь тогтоогдсон байна.

Ийм гэмт хэргээс сэргийлэхийн тулд Японы ихэнх үйлдвэрлэгчид зураг авах үед дуут дохио заавал өгдөг байхаар гар утасны камерыг тохируулж эхэлжээ.

Японы хөрш Өмнөд Солонгост бусдын гэрэл зургийг нууцаар авч ашигласан тохиолдолд тав хүртэл жил хорих, эсвэл 10 сая вон ($7,500) хүртэл торгуулиар шийтгэдэг болоод байгаа.

Сингапур улсад ийм гэмт хэрэгт хоёр жил хүртэл хугацаагаар хорих, эсвэл торгох, ташуурдах, эсвэл дээрх шийтгэлүүдийг хослуулах шийтгэл оноодог.

Хэрвээ хохирогч нь 14 хүртэл насны хүүхэд бол хорих ял заавал оноохоос гадна торгууль, ташуурдах шийтгэлүүдийг давхар оноодог ажээ.

Сүүлийн жилүүдэд Япон улсын хууль тогтоогчид бэлгийн гэмт хэрэгтэй хийх тэмцлийг чангатгах арга хэмжээнүүдийг дараалан авч хэрэгжүүлж байгаа.

Тухайлбал энэ оны хоёрдугаар сард тус улсын хууль зүйн яам харилцан зөвшилцсөний үндсэн дээр бэлгийн харилцаанд орох насны доод босгыг 13-аас 16 болгон өсгөх санал гаргаж байв.

Одоогоор Япон улс нь Их Долоогийн бүлгийн орнууд дотор зөвшилцсөн бэлгийн харилцааг зөвшөөрөх насны доод босго хамгийн багатайд тооцогддог байна.

Эх сурвалж: BBC

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.