Таны үтрээнээс энэ 3 төрлийн шингэн ялгардаг бол энэ зөвлөгөөг заавал дагаарай

1. Өдөр тутмын амьдралын явцад үтрээг чийглэг байлгах, гадны халдвар бохирдлоос хамгаалах үүрэгтэй ердийн шингэн ялгарч байдаг. 

Эрчүүд, бүсгүйчүүд, гэр бүлийн хосуудын тоглоом

2. Сексийн үед болон сэрэл хөдлөх үед үтрээний хананаас шүүрэл мэтээр гулгамтгай тунгалаг шингэн ялгарч гардаг. Энэ нь сексийн харьцааг маш тааламжтай үрэлт өвдөлт зовиургүй хийлгэх үүрэгтэй юм. 

3. Дур ханах үед цацагдаж гардаг усархаг шингэн байдаг. Энэ шингэн нь зарим эмэгтэйчүүдэд ихээр ялгарах ба заримд нь бага хэмжээгээр ялгарч гардаг. Сүүлийн үеийн судалгаагаар энэ шингэнийг G цэгээс цацагддаг гэж үзэж байгаа. 

Цагаан юмны өнгө хувирах их бага болох нь бие махбодийн ямар нэг эрхтний үйл ажиллагаа өөрчлөгдсөнтэй холбоотой байж болно. Дорно дахины эмнэлэгийн үүднээс цагаан юм хөөсөрхөг хөхөвтөр туяатай усархаг болж эхэлбэл савны хий өвчний шинж тэмдэг гэж үздэг. Хэрэв цагаан юмны өнгө нь шаравтар бага хэмжээтэй үтрээгээр халуун оргиж байгаа мэт байвал шарын шинж тэмдэг гэж үздэг. Өөрөөр хэлбэл хэлбэл элэг цөсний өвчний үед иймэрхүү шингэн ялгардаг. 

Хэрэв цагаан юмны хэмжээ их зунгааралдсан цагаан өнгөтэй үтрээгээр хүйтэн оргих шинжтэй бол бадгана өвчин буюу саванд хүйтэн чийг хуралдсан даарч хөрснөөс болсон гэж үздэг. Мөн идэж ууж байгаа зүйлээс болж европын эмнэлэгт цагаан юмны өнгө үнэр өөрчлөгдөх ихсэх багасах наалдамхай чанар алдагдах нь кольпит вагинит гэсэн оноштойгоор авч үзнэ. Үтрээнд ямар нэгэн бактери вирус мөөгөнцөрөөс болж үтрээний хэвийн орчин солигдож бичил биетнүүд амьдрах таатай орчин болж өгснөөр үтрээний үрэвсэл үүсч, үтрээний шингэн ялгаруулах булчирхай хэвийн үйл ажиллагаа алдагдан цагаан юм өөрчлөгдөж байдаг. 

Ялангуяа бэлгийн замын үрэвсэлт өвчнүүд заг хүйтэн, халамид, микоплазм, трихоманиз өвчний үед цагаан юм ногоон өнгөтэй ээдсэн тараг шиг бөөгнөрсөн их хэмжээтэй эвгүй үнэртэй юм гарна. Мөн загатнасан, улайсан, хуурайшсан байдалтай болж ирдэг. Хэрэв ийм шинж үзэгдвэл даруй лабораторид үтрээний наалдац буюу мазокны шинжилгээ өгч өвчнийг тодорхойлон эмчлүүлэх шаардлагатай. Үүнээс гадна умайн хүзүүний шархлаа эндомитрид өндгөвчний үрэвслээс болж цагаан юм ихсэх өөрчлөгдөх шинж ч ашиглагдаж болно. Тиймээс бүсгүй та биенийхээ цагаан юмыг ажиглан дээрх шинж тэмдэг илэрсэн бол эмчид хандаарай. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.