Эр юм байж эмэгтэй хүнийг тэгэж ингэж болохгүй гэж давраасаар л…

Би гэдэг хүн яах вэ амьдарч л байна. Одоо 33 настай. Эхнэр хүүхэдтэй. Юу вэ  гэхээр одоогоос 3 жилийн өмнө багахан хэрүүл болвоо. Уг нь бүтэн сайн өдөр гэрээ цэмцийлгээд бууз чимхээд инээж хөөрөөд аятайхан байж байлаа. Тэгсэн гэнэт эхнэр “Чи тэр анхны хайр майртайгаа суусан бол яг ингэж амьдарч харагдаач. Хөдөө тэнэгтээд байж байгаадаа аягүй бол” гэдэг юм байна.

Аманд уусдаг Солонгос ялтсан виагра

Анхны хайр гэдэг нь арван жилдээ үерхэж байсан хүнийг хэлж байгаа юм. Бүүр өмнө нь найзууд гэр бүлээрээ ууж идэж байхад нэг нь ам халаад наадах чинь арван жилдээ тийм охинтой үерхэж байсын. Тэрэндээ жигтэйхэн сууна мууна гээд гүйдэг байсан ш дээ нтр гээд согтуу толгой ярьчихсан юм. Тэгээл би ч яахав “Юу гэсэн үг юм бэ. Аль хүүхэд байхын явдал одоо ямар хамаа байнаа. Тэгээд ч суусан байлаа гэхэд яаж амьдрахыг хэн мэдлээ” гэчихгүй юу.

Тэгсэн чинь “Чи суусан бол сайхан амьдрах байсан гэж боддог юм байна л даа” гэж ирээл бүүр уурлаж байна. “За юу гэж дээ. Тэгээд ч хүүхэд үеийн юмыг юун аймаар ярьдаг юм. Чи ч гэсэн хүүхэд байх даа хүнтэй үерхэж л байсан биз дээ. Би тэгээл одоо тэрийг чинь ингээд яриад байвал утгагүй муухай биз дээ” гэсэн “Би чам шиг заваарч байгаагүй” гэнээ. Би үнэндээ эхнэрээ хуурч байгаагүй. Барагтай л гарч ордоггүй. Багын хэдэн найз хөдөөнөөс ирвэл байрны гадаа машиндаа хэдэн пиво уухаас хэтрэхгүй л байдаг юм.

“Би хэзээ тэгэж заваарсын юу яриад байгаан гэнэт” гээл уур хүрээд явчихлаа. Эхнэр “Чи хайртай дуртай гэж гүйдэг байсан гээ биз дээ. Шал хачин л юм байна лээ дэг. Аягүй бол унтаж хэвтээ биз тийм юмнууд” гэнээ. Тэгснээ уурлаад гурилын илдүүр нтрээ шидэж мэдээд бөөн юм боллоо. Би ч битгий хүүхэд айлгаад бай гээд ухасхийгээд хүүхдээ тэврээд авсан чинь наад хүүхэд тавь. Бузар гараараа битгий хүүхэд тэврээд бай гээд ирээд хүүхэд татаж чангаагаад унахаар нь хүүхдээ өвтгөчихнө гээд бушуухан тавьсан чинь барьж  авч чадалгүй унагаачихлаа.

Сүртэй унаагүй л дээ уг нь. Бие дагаж гулсаад хөл дээрээ буугаад арагшаа бөгсөөрөө суучихсан юм. Нярай хүүхэд биш. 4 настай байсан юм. Тэгсэн хүүхэд шидлээ гэж орилоод толгой түрүүгүй алгадаад цохиод маажаад үсдээд өшиглөөд бөөн юм. Би ямар цохиж чадах биш тэгэсгээл зогсоод болиоч дээ гээд гуйгаад байлаа. Сүүлдээ тэвчээр алдаад чи одоо болиоч дээ гээд түлхсэн чинь арагшаа унаад дагзаараа хана мөргөчихсөн. За тэгээл босож ирээд орилж чарлаад чи намайг зодлоо гээд ээж аавруугаа утасдаад цагдаа дуудчихлаа.

Цагдаа ч яахав ирээд намайг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гээд аваад явсан. Нээрээ ч бас хүчтэй түлчихсэн дээ. Толгой түрүү нь гайгүй байгаа ухааны юм бодоод түр саатуулахд нь хонолоо. Маргааш нь гарах байх гэсэн ээж аав нь гомдолтой гээд өргөдөл өгсөн юм уу даа. Тэгээд жижиг шүүх мүүх шиг юм болоод 30 хоног хорих болчихсон. Би чинь бас хэдэн хүн удирддаг дарга ухаантай хүн. Ажил мажлаа хүний утас гуйж байгаад худлаа хэлээд зохицууллаа. Би тэрэнд юм бодоогүй ээ. Тэгээд явж л байна. Тэгсэн өнөөдөр дахиад тиймэрхүү юмнаас болж хэрүүл боллоо. Дээр нь муу шоронгийн хадаас гэсэн үг нэмэгдчиж. Бүүр гомдоод гарч яваад уулын аманд машиндаа сууж байна даа одоо. Сонсоод байхнээ найзуудын дунд ч ийм юм зөндөө.  Ихэнх нь л өнгө ижил юм хэлэх юм эхнэрийнхээ талаар.

Жишээ нь: Сард ганц хоёр удаа ойртуулдаг эхнэртэй найз маань энэ байдлаа хэлсэн чинь муу гаж донтон. Тэрнээс өөр юм боддоггүй арчаагүй новш мовш гэж эхлээд бөөн юм болоод дууссан байгаа юм. Энэ манай хүүхнүүд яачихсан юм бэ. Эрт үеэсээ эвий минь эрх таньх охин юм байгаан гэж эрхлүүлсээр. Эр юм байж эмэгтэй хүнийг тэгэж ингэж болохгүй гэж давраасаар. Яван явсаар одооны энэ хүүхнүүдийн суурь зан болчихсон юм уу даа гэж бодож сууна. Ээ дээ тэгээд одоо яалтай ч юм дээ. Доторч онгойх шиг. Нуршсанд уучлаарай…

48 Comments

  1. fsgdf says:

    salaachee sal sal hogiin tarhinii hogjilgui honshongnii heruul hiisen sejgiin huuhenuud haa saigui bushuuhan salaad gadagshaa yav bolj ogvol ochison gazaraa mongolchuudtai buu oirt. manaihan gadaadad er ni hulgai hiine huuhen yarina zodoon tsohion hiine erooso bolohgui. huuhenuud ni eree huurna davhar yavaldana butku. tegeed gadaad ehner av er ni mongol uls sonoj baina. chadvargui zavaan darga nar ni baigaagiin ideed mongoloos zailna udlsen deer ni heden zavaan hov yarisan avgai nar ni gadaad nohortoigoo jargana biz oor yadii. sonson gazaraas zailj alga boloh mini. Ehner naiz ohin nertei 3 4 huntei 4 5 jil tsug amidralaa. Yag tanai naadah shig dandaa omnoh hunee yarij heruul guina gui bol ooroo yavaldaad barigana. hiij chaddag um tui ch baihgui hool hool hiij chadahgui huvtsas induudej ch chadahgui um oej chadahgui sex ch oligtoi um chadahgui tegsen mortloo monhiin iphoniin suuliin zagvar baria l tansag mashind muur shig erhelee l restorand hool idee l ene tendehiin toglolt hesee l yavjaah moroodoltoi hutsdag muu pizdaanuud. haanaas garsan iim iherhuu bodol moroodol u chaddag u hiideg gej ingej hutsna ve. Mongol yanhanuudaa ta nar mai shuu tui mai shuu, gadaad zaluugiin booviig hohood emgen bolohooroo hunii nutagt harah ch hungui asramjiin gazar yasaa taviarai gej erooe muusain shijgiin shunaltai pyazdaakuud

    • Hha yg2 says:

      Archaagui gichiinvvd hvnii amidrald hereg bolood giigvvleed bga ym negch bhgui shvv nre. Tudiiguus udii hvrtel zunduu l ohid hvvhentei taarlaa. Hvnii hani bj chadahgvi nehh l hamaaralgvi tusdaa zugaatsaj ywah sanaatai. Hariltsaa ger bvliin oilgolt bhgvi ohid hvvhnvvd. Vvreg hariutslaga baihgui ugaasaa medehgvi. Tegsnee ym l bol emegtei hvnii erh, erh chuluu, huwiin oron zai gej soliorno.

      Zvgeer hedvvlee ene ergvvv gichiinvvdtei uulzaj hen heniihee heregtseegee hangaad ywsan ni zuw hariltsaa bolchood bgan yg vnendee.

      Yg ger bvl bolood ywah geheer archaagvi bogino uhaantai ymnuud. Er hvnii itgel naidwar ed hurunguur toglood, er hvniig vne tsenegvi amitan duusaj baigaa baihguyu pyazda.

  2. 123asdfv says:

    Салах сарних талаар бодохоосоо өмнө хоорондоо маш сайн ярилцах хэрэгтэй юм шиг санагдлаа. Эмэгтэй хүний бие, физиологийн бас нэг тулгамдаад байгаа асуудал бол эрт цэвэршилтийн асуудал байгаа. Эрт цэвэршилт гэдэг нь биеийн юм нь хэвийн ирж байгаа мөртлөө сэтгэлзүйн асуудлууд нь эрт үүсээд эхлээд байгааг хэлж байгаа юм. Тийм болохоор аль болох маш сайн ярилцах хэрэгтэй шүү. Нөгөө талдаа эхнэр чинь цагдаа дуудах, хадмууд чинь гомдолтой гэж өргөдөл өгч 30 хоног баривчлуулах гэдэг бол арай л бас даварсан асуудал байна. Яахав эхнэр нөхрийн хоорондох асуудал бол тусдаа, гэтэл хадмууд чинь өргөдөл өгч 30 хоног баривчлуулна гэдэг бол их сонин кэйс байна. Шалтгаан нь юу байв? Чамаас болсон шалтгаан юу байв гэдгээ эхлээд нэг бодоод үзээрэй.
    Ер нь хүний амьдралд алдаагүй амьдрал гэж байдаггүй байх. Алдаагаа харин хэрхэн даван гарсан, засч чадсанаар л хүний амьдралын амжилт хэмжигдэх болов уу. Тийм болохоор маш сайн л бодож тунгааж, хоорондоо ярилцаж байх хэрэгтэй байхдаа. Салахыг яарах бол хамгийн сүүлийн арга хэмжээ. Тэгээд ч чи өөрөө арчаатай залуу бол хэзээ ч салахад асуудал байхгүй. Эр хүн нэг алдаа л биз гээд л болоо шүү дээ.

  3. Mgld iimshd glg says:

    Amind chini tulhaas umnu saloo pyazda

  4. Адилхан эр хүмүүс says:

    Миний хөгшин салахгүй бол яваандаа нэг том гай болоод дууснашүү. Жинхэнээсээ шоронгийн хадаас болох дээр чинь ч тулгаж мэдхээр юм байна.
    Наадах чинь найдвартай явалдаж байгаа. Хүн өөрөө явалдаад ирхээрээ хажуудахаа үзэн ядаж жижиг алдаа л гаргавал хорсож эхэлдэг юм. Хүүхнүүд ядаж байхад их тэнэг хүүрнүүд ухаан дутуу. Эр хүнээс нэг эрхтэн дутуугаас ямарч ялгаагүй.
    Өөрөөр бодёоо гэхэд үнэхээр сэтгэцийн асуудалтай гар байна. Амьдралд чинь жинхэнэ гай тарьна шүү.

    Сал яаж ийгээд сал. Арай урт хүн шиг амьдарая гэж бодож байвал салсан нь амьдралд чинь өлзийтэй.

  5. Sorry says:

    Shorongiin hadaas geed nemegdchij gesen deer uuriin erhgui ineechlee

  6. Эмэгтэй says:

    4тэй хүүхэдтэй амьдраад бас багагүй хугацаа өнгөрсөн эхнэр чинь гэнэт ийм храктер гаргаад байгаа бол эмэгтэй хүний хувьд нууц амрагтай болсон байна тэрэндээ бүр дуралжээ л гэж бодохоор байна. Манай найз залуу бас хуучин эхнэрээсээ салах шалтгаан нь энэ байсан гэсэн. Хамт амьдарч байх хугацаандаа 2 ч удаа үхэх тухай бодож байсан гэсэн, үнэн худлыг нь мэдэхгүй л дээ. Лав тэр хоёр 2 жил орчим шүүхдэлцсэн. Эмэгтэй хүмүүс ингэж жүжиглэж салалт болон шүүх хөрөнгө хуваах хүүхдээ өөр дээрээ авах зэрэг зүйлсээ бүгдийг нь төлөвлөдөг юм шиг бна лээ. Хууль нь ч тэр шууд л эрэгтэйн буруу болгодог, ачдаг болсон нь шүүх дээр манай нөхөр намайг зоддог хүчирхийлдэг баталгаа нь энэ бна гэр бүлийн хүчирхийллээр шоронд орж бсан гэж өөрт давуу байдал үүсгэдэг юм бна лээ. Нэг жишээ экс нь хүүхдээ шөнө сэрээгээд аав дээр чинь очно гээд дагуулж очоод хүүхдийг чинь одоо аллаа барьлаа гээд машиндаа суугаад хөдлөхөөр нь нөхөр нь өөрийнхөө машиныг асаагаад таглаж зогссон тэгэхдээ бага зэрэг машиныг нь шүргэсэн чинь намайг хүүхэдтэй минь дайрж алах гэлээ гээд тэрүүгээр нэг орилоод галзуураад цагдаа дуудаад… азаар байрны гадаа камерт бүгд бичигдсэн бсан учраас шүүх дээр баримт болсон. Эцэстээ экс нь өөрөө араар нь олон жил тавьж байсан нь баригдаад чат мат зураг хамаг юм нь гарч ирсэн дээ… Уг нь шүүх аав нь хүүхдээ авах нь дээр гэсэн боловч ээж нь өгөхгүй үхнэ барина шүүх дээр авчирч хүүхдүүдээсээ аавыгаа сонгох уу ээжийгээ сонгох уу асууна гэсээр байгаад аав нь заза чи аваа гээд л дууссан. Мэдээж гэр бүлийн гишүүдийн тоонд хөрөнгө хуваадаг учир байр, лагер, машин бүгдийг нь эхнэр нь авсан. Одоо сургалтын төлбөр, тэтгэмж, хоолны мөнгө, хүүхдүүдийн хувцас, утас таблет, нэгж, netflix гээд л бүх төлбөрийг нь аав нь дангаар төлдөг экс нь ажил хийдэггүй дээ ккк. Гэр бүлийн хуулийндаа шинэчлэлт хиймээр бгам.
    Зөвлөхөд ойрхон нууц камер яриа бичигч энэ тэр авч явсан нь л дээр байхдаа.

  7. bat says:

    Гэртээ нэг нууц камертай болох хэрэгтэй юм байна даа юу ч болоо билээ ер нь эхнэрүүдийн ааш зан өөрчлөгдөөд ирнэ гэдэг нууц амрагтай болцон байх магадлал өндөр шүү. хувийн мөрдөгч хөлсөлөөд үз. Ийм дарамттай амьдран гэж юу байдаг юм. Салах дээрээ тулвал чи өөрийнхөө талд сайн баримт нотолгоогоо цуглуулах хэрэгтэй тэгэж байж шүүх чиний талд гарна. молгуу эхнэрүүдээсээ болж архинд орсон эрчүүд зөндөө шүү.

  8. Захидлын эзэн says:

    ойлгохгүй юмаа үнэндээ. би өөрөө 2 эгчтэй, 2 эмэгтэй дүүтэй болхоор сайн муу нөхрийн ялгааг бага зэрэг гадарладаг юм. тэгээд аль болох хүргэнүүдийн гаргадаг шиг алдаа гаргахгүй сайн нөхөр байх гэж хичээдэг юм. эхнэрээ юугаар ч дутаагаагүй ээ. хэмжиж болдог материаллаг зүйлсийг хүссэнээр нь л авч өгдөг. ихэнх хүүхнүүдийн авч чадахгүй зүйлс гэрийн шүүгээнд тоос дараал хэвтэж байна. өөрт нь унах унаа ч авч өгсөн. тохилог байр гээд бүгдийг л болгож байна. санхүү талаас бол үнэндээ л асуудал манайд байдаггүй. секс тал дээр ч асуудалгүй л байдаг. хэн хэн нь тавьна. шинэ содон зүйлс ч хийнэ. үе үе 2-уулахнаа амралтанд очиж жаргаж байгаал ирдэг. муу сайн нөхөр биш байж болох ч муу гэж өөрийгөө боддоггүй. гэртээ байх үедээ хоолоо хийгээд гэрээ цэвэрлээд аль болох юманд хүргэхгүй л гэж хичээдэг. эгч эмэгтэй дүү нар минь нөхрөө ямар байлгахыг хүсдэг өөрийгөө тийм л байдаг гэж боддог. гэхдээ яг юунд учир байгааг ойлгохгүй юм. үнэхээр ойлгохгүй байна. хүний нүдэнд бол нэг л сайхан гэр бүл. дутагдах гачигдах зүйлгүй. бүгд л үлгэр жишээ болгож ярьдаг. гэтэл юу дутлаа гэж ийм ааш авир гаргаж байгааг. салья гэж өчнөөн бодсоон. гэхдээ түүндээ үнэхээр хайртай юм даа. бас хөөрхөн үрээ яаж хагас өнчрүүлж чадах билээ. үрээсээ хол байж чаддаггүй үргэлж л хажуудаа эрхлүүлээд дагуулж явдаг хүн ш дээ би. салья гэж хэд хэд шийдсэн ч цагаа тулхаар чаддаггүй юм байнаа бас. ёстой л урд насандаа хийсэн үйлийн үр нь ингэж над дээр ирж хариугаа авч байгаам болов уу. эхнэр өөрөө салья гэвэл салнаа. тэрнээс би өөрөө бол ёстой тэгэж хэлж чадахгүй юм билээ. аа тэр байр сав нтр ч яахав. авуул аваад сална биз. гол нь хүүхдийг минь надад өгөхгүй болхоор би салж чадахгүй гэж бодох юм. монголд тэгээл шүүх чинь өдий насны хүүхдийг ээжид нь л өгдөг биз дээ. эхнэр өөрөө салья гэвэл тэгээд одоо байгаа юмнуудыг минь аваад сална биз. эд хөрөнгө бол яах вэ. дахиад олход амархан. элэг бүтэн амьдрал л ахиад олход хэцүү гэж бодох юм. ямартай ч сэтгэлийг минь хуваалцаж хариу бичсэн бүх хүмүүстээ баярлаж байна. дотор онгойгоод бачуурах нь багасаад та нарын л ач юм даа. баярлалаа

  9. Emegtei says:

    Emegtei hun sain er hund erheldeg yumaa. Chamd galzuu yum shig l hairtai yum bna. Hairandaa mansuuran soliorch bgaa yum bna. Chamaas salahiig yasan ch husehguee. Eruul uhaan oruulah heregtei l yum bna. Ugui bol ta 2 uulaa l zovno.

    • hariult asuult says:

      uhaangvi hairtai baih ni tegeed doromjilj bolno gesen vg ym uu. Hairtaigaa elerhiilj baigaa helber gej oiloh uu. Hetsvv l ym kkkkkk

      • Odko says:

        Iim huuhen songoson uurtu l gomddo ta nar

      • Emegtei says:

        Setgel n hudulsun hun yaj ch medne shde. Hairand umbaj bgaa helber. Buruu erhelj bgaa helber gh yumuu. Eregtei hund taatai l bh shg bdg. Bi ch bas haaya nuhruu notsoj noolmoor bdg. Tsagaa tulbal ta nar ogt ingedeggui emegteigees uidah l bhdaa.

    • хүн says:

      битгий хуц. тэнэг гичий чинь. хайрлана гэдэг чинь өөр юм бдаг. Ийм сэтгэцийн өвчтэй гаж юмнуудаас хол бх хэрэгтэй, эр ч бай, эм ч бай. Чаралбаа чинь шархадандаа очоод наад онолоо солиор

      • hariult asuult says:

        shorongiin hadaas gej doromjloh zodoj nvdeh ni tegeed hairlaj, erhelj baigaa gej oilgoh uu . Nadad lav doromjluulj zoduulah ni taatah sanagdahgvi eee. Ooroo tegeed nohroo bas doromjilj zodoj hairaa elerhiilj erheldeg gej oilgoh uu.

      • guest says:

        Ene teneg huuhen shaana biz. Medrel huuhnuudee tolgoi deeree gargahaar tegdeg yuma. Erthen sal. Naad teneg huuhen chine salj baij ene amidral ni yamar une tsenetei bsaniig oilgono.

    • Ах says:

      Хайрандаа умбаад нөхрөө шоронд явуулаа шаасссс. Үлгэрлэг өмбүү вэ.

    • hariult asuult-d says:

      Bi joohon bhdaa taalagdsan huvguundee tiimerhuu handdag bsn udaa bii. Ter huu maani nadad uurlaj gomdoh bish sain l bolood bsnaar barahgui nas biy guitssen hoinoo ch nadtai taarahaaraa urgelj bayar huurtei bdg. Bi uurt n buren itgej erhelj bsniig urgelj meddeg bsn bas oort n er hun gsn medremj turdug bsn bh. Zarim emegteichuud er hund hairlagdahaaraa balchir ohin bsn shigee uhaangui erhelj tuildag bh. Zarim emegteichuud dominatrix bh n ch bgaa bh. Minii huvid bi doromjilj zodoj tsohidoggui ee. Gehdee erhlehgui bna gj bhgui. Chamd hetsuu bgaa taalagdahgui zuil bvl oilguulah l heregtei bas tohiroh hunee oloh heregtei l bhdaa

      • hariult asuult says:

        Erhleh gedeg ni arai oor utgaar baimaar sanagdah ym. Esvvl chi zodoj, shorongiin hadaas gej doromjilj erheldeg ymuu. Minii bodloor ene vildel ni vl hairlah vl hvndetgeh vildel gej haragdaj baigaa ym aa. Er ni bol hairgvin ilrel gej oiloghoor baina / setgetsiin ymtai ch baij bolhoor/

    • asuult hariult-d says:

      Bi doromjilj zoddoggui gj heleed bna. Hunii heleed bgaa yum oilgohgui, hariulaad bhd chn neg yumaa 3 asuugaad erguu mal ve

      • asuult hariult says:

        Bi joohon bhdaa taalagdsan huvguundee tiimerhuu handdag bsn udaa bii.
        Ene tiimerhvv handdag gedeg ni zoddog doromjildog gesen vg bish ym uu bi tegej oilogloo.
        End namaig doromjlood baih shaardlaga baihgvi l ym shig baih ym kkkkkk

    • Man says:

      Mal pizda ve. Avgai ni ingej hair mair yarial hudlaa shaaj tejeelgej hevtehee boddog iim hulgaichuud zai zavsat oldvol oor eriin umnu altsaihdaa eroosoo ergelzehgui. Huniig hairla gej bdag bolohoos bish zovhon em huniig hairla gej bdagguin shuu. Bas deer ni zovj toruulsen ene yer geed bdag huuhnuud bas toruulehgui bj boldog bgaa shuuu. Yal yumuu haashaan. Bolichih

    • Zaa solior says:

      Erhelne ch geh shg soliotoi gichii we.
      Yaj erhelheeree 30 honogoor bariwchluulaad. Ichihgvi garch irheer ni shorongiin hadaasaar duudaaj bj bdg ym.
      Jhn ys surtahuintai bh ystoi ym bish vv gichii mini?

    • Asuult hariult-d says:

      Joohon bhdaa gj bgaag oilgohgui bna uu? 12 nas hurtlee l gsn ug. Chi zahidliin ezen yum uu? Emegtei hun chn erhleheeree ‘wild’ boldog shuu. Hetsuu bolood bvl ehnerteigee yariltsaj oilguulah heregtei

  10. Зөвлөгч says:

    Гэртээ нууцаао камер байрлуулж бүх үйлдлийг нь баримтжуул. Хэзээ ч хэрэг бно.

  11. fff says:

    Эр хүний жаргал эзгүй хээр байдаг гэж үнэн дээ.

  12. Man of the match says:

    Уучлаарай… Шоронгийн хадаас гэдэг хэсэг дээр нь тэсэхгүй инээчихлээ хаха

  13. a says:

    Шууд сал!!!

  14. Шагдар says:

    За андаа шууд сал л гэж хэлий дэ наадах чинь хүн биш бнө аль хэдийн шулам болж

  15. Бб says:

    Эхнэрээ давраажээ.Цаашид барьж чадахааргүй, хоосон толгой дээр нь удам нь чамайг саяын тохиолдолд өмөөрөхгүй бол нэмэргүй.Салах бэлтгэлээ хийж мөнгөө өөр дансанд цуглуулах хэрэгтэй юм бн даа.

    • Санал нэг says:

      Энэ олон жилийн өмнө надад тохиолдсон явдал төстэй юм.Би бас нэг орой ажлын хүний одон тэмдэг гээд нэлээн орой 3 өнгөрөөгөөд манай ажлын дүү нар хүргэж ирсэн юм.Орцны чидтэй түлхүүрээ орхисон бж таарсан.Утас руу нь залгаад авдаггүй.Нэлээн удаж бгаа хаанаас ч юм нэг мэдсэн хажууд ирцэн чип уншуулцан зогсож бсан.Хаачаад ирж бгаан гэж асуугаад бөөн хэрүүл гадаа болоод тэгсэн байрны хүмүүс нэг нь цагдаа дуудсан юм бналээ.Би ч нуруу руу нь цохиод авсан худлаа унаж хэвтээд босож ирэхгүй жүжиг шаагаад.За тэгээд цагдаа ч ирээд намайг аваад явсан маргааш нь шууд байцаалт аваад шүүх хуралд оруулаад 14 хоног явуулчдымдаа.Тэр цагаас хойш энэ хүнд итгэхээ больсон.Ер нь их орж гардаг шөнө орой утасаа авахгүй алга болж болж шөнө дөлөөр согтуу орж ирдэг болсон.2 хүүхэд бага болхоор элэг бүтэн аав ээжтэй бүтэн амьдралтай өсгөх талаар л бодох юм.Тэр газарт нь дандаа ийм гэр бүлийн асуудалаар орж ирсэн хичнээн олон залуу байсан гээч.Бүгд л яг нэг асуудлаар явдалтай эхнэрүүд эр хүний тэвчээрийг барж ийм зүйлд хүргэж байдгийг ойлгосон.Сэтгэл зүйчид болж бгаа мэдээллүүдээ ярьж бмаар юм бна лээ.Эцэст нь юу ч болоо билээ.нотлох баримт болж магад

  16. engiin negen says:

    yorn shuud salsan n zow shu hamgiin zow zam 1 hvvhed yaawal gejde zvgeer bod iim hvchirhiilel haruulj osgoj baisnaas 2 usdaa bolood engiin orchind osgo tern barag hvvhded sain nogoo talaas iim hvnii hajuud chi udaan baiwal ooroo setgetsiin oorchloltond orno shu bi ooroo yag iim amidarlaas 3 jil bolood bvh argaa barjiij salsan naad hvn chin yorn parasyte taldaa shu

    • Pm says:

      Yum asuuya hugshuun adil zovlontoi yum bn Anhbayar Ochiroo gd fb eer pm bicheech hu hurhreenii zuragtai

  17. Sansar says:

    Setgetsin iim owchtoi balai awgai naraar Mongol duurchee. Manai galzuu bas nmg ingej bile zgr hewtej bhd tolgoiruu baahan oshgolchihod hariu algadtsan chn tsagda ntr bolod.Pzda Mongoloos bitgi awgai awarai geher boljde

  18. zailuulaach says:

    shulamaas bolj gutgegdej, shorond orson shvv gedgiig ni uurt ni heleech, ed hurunguu zarj borluulaad, salahad beldvel yadag yum, dans mansaa ch uur hunii ner deer shiljuuleed, shulamd amidraliin achaagaa uuruu uur, uuriiguu tejeej amidar geed zailuul

  19. hm says:

    minii ex ch bas yag tiimerhuu avirladag bailaa, shuud haysan, holdoj baij setgel amar amidrah yum shig sanagdsan, tegehgui l bol baingiin setgel zuin huchirhiileld urtsuur hund baidald gutrald orson.

    Zorigtoi hayaad zugataasan daa, salj sanaa amarsan udruus taivan amgalan amidarch, buten noirtoi honodog bolson. odoo nuguuh chin yahav dee, muu nuurleed, goridson hartsaar haraad yavj bdg, dahij nuur uguugui ee

  20. Batbold says:

    За найз минь ойлгомжтой бна. Би хэд хэдэн нөхөртэй хүүхнүүдтэй явалдаж байлаа. Эхлээд нөхөргүй гдг юм. Тэднээс анзаарсан зүйл бол НУА-тайгаа уулзахын тулд зориуд нөхөртэйгөө хэрэлддэг юм шүү ! Таныг бага багаар мэрсээр байгаад нэг мэдэхэд бүх зүйл таны эсрэг эргэхээр бна. Ажилгүй дэвэн дэлхийн хов жив хөөцөлддөг хүүхнүүд тэр тэгж гэнэ энэ ингэж гэнэ гдгийгээ амьдрал гэж ойлгоод аль дээрээс хөрөнгө салгах шүүхэд бэлдэх ажил руугаа оржээ. Дахин хэлэё бүх зүйл таны эсрэг эргэхээр бна. Гэр бүлийн хүчирхийлэл 30 хоногийн шийтгэл чинь урьд нь ял шийтгэл эдоэж бсан гэхмэтээр гарч ирээд таны эсрэг ашиглагдахаар бна. Эхнэр нэртэй хүүхэн чинь маш цэвэрхэн бүгдийг хийж бна ! Ер нь сардаа ганц нэг удаа ойртуулдаг гд бгаа цагаан цайлганууд минь хүүхнүүд цэвэрхэн араар чинь тавидаг чинии тархи толгойг баздаг сэтгэл зүйг удирддаг болоод удаж бгаан бна Үнэндээ бол аль хэдийн НУА-тай болчихсон бна Хүүхнүүд байгалаасаа намайг шаагаад өгөөсэй эдлэээд өгөөсэй гэх хүслэээр буцалж бдаг

  21. Уншигч says:

    Тийм хүчирхийлэгчтэй яаж насыг барна даа. Өөрөө эхэлж зодчихоод, 30 хоног хориулна гэдэг ч арай дэндэнэ ээ. Хайр энэ тэр бол байхгүй юм байна. Газрын ойр, гарзны бага дээр салах талаа бодсон нь дээр.

  22. The man says:

    ,нөхрөө сайжруулах гэж байгаад, салж алдана л биз . Нүдэн дээр тийм жишээ харж л бна даа.

  23. ххх says:

    Эмэгтэйчүүдийн энэ их тэнэглэл даврал бол шуналаас үүдэлтэй. бизнес хийдэг хүмүүс эмэгтэйчүүдийн шунал дээр тоглоод одооны ийм тэнэг хүүхнүүд бий болсон.

  24. zochin says:

    ene araatan shig huuhnuud ih bnaa setgetsiin ovchtei ch ym shig yaah gej uchiravdaa gej haramsaj l yvna bas
    taivan saihan amidarj chadahgui zovlon ruugaa temuulj bdag
    bi usa amidardag sar 1 esvel 2 sard 1 oirtono bas tsagdaad barij ogson odoo buten deeree holdoy doo gej bodood yvj bna
    bolgoh gej chadlaaraa zutgelee odoo ooriigoo bodoydoo gej yvaa er hun bna

  25. эрэгтэй says:

    Өө муу даварсан гичий вэ. Наад гичий чинь өөрөө но-той байна. Яах гэж чамайг 30 хоног хориуож байгаа юм? Пизда чинь өөрөө 30 хоног чөлөөтэй шаалцах гэсэн биз. Чи эхнэрээ сайн мөшгө. Өөрөө Но-той гичий нар л хүн ингэж харддаг юм. Наад пизда чмнь өөрөө Анхныхаа хайртай шаалцдаг бхйж магадгүй шүү. Наад пизда чинь өөрөө Но-той тэгээд л ингэж гуцаад байгаа юм.

  26. залуу says:

    За залуу минь мэдээгүй явсаар баларч байгаа юм биш үү. Өөрөөс чинь салах гээд баримтжуулаад байгаа юм шиг ээ.

    • Хүү says:

      Эхнэрүүд чинь нуа-тай болж. Одоогийн УБ хүүхнүүд их тэнэг л дээ, явалдаж чадахгүй, дандаа ингэж асуудал үүсгэдэг.

    • Mniiheer says:

      tiim baliar hunii amidraliin erchmiig sorj amidardag emegtei humuus bdg shuu. Oorsdiigoo meddeggu gj bgaan. Bi bol 1 huuhdiig haa ch hen ch avaad yavna gj bodood sal l geh yum bn. Sallaa geed chi huuhdee hayahgui n todorhoi shuudee. Aimar boomilogdson medremj avchlaa chmaas. Sal l geydaa hugshoon

    • Ред says:

      Миний ойрын хүний нэг түүхийг мэдэх юм. Залуудаа их даруухан чамбай хүний эхнэр нь адсага шиг ааштай хүүхэн байж. Дуугайг нь далимдуулаад цохиж нүдэх нь ч энүүхэнд. Нэг уаа бүр давраад олны өмнө элдэвлэхэд нь эхнэрээ хумьж сугавчилаад нүднэс зайдуу аваачиж нэг сайн зодсон юм гэдэг. Өөрөө уул нь барилддаг, яс томтой хүн. Дараа нь тэр хоёр ахиж ам мурийгаагүй, хэн хэн нь нх гэмшсэн, их муухай байсан гэж ярьж байж билээ. Дүүрэн амьдарсан сайхан хөгшчүүл нэг нэгнээ хүндэлж дээдэлж байгаад л өнгөрцгөөсөн. Одоо бодож байхад тэд маш ухаалаг хүмүүс бйжээ. Харин чиний эхнэр адгуу мулгуу хүүэн юм. Ийм эмс яасан их болоо вэ. Хууль нь ч шулмасуудыг талд. Энэ зөвөлгөө өгсөн хүмүүсээс олонх нь сал гэжээ. Битгий сал. Үйлийн үрээ үүрч бар. Үрээ бүү өнчрүүл. Нэг нь уужуу байвал нөгөө нь аяндаа уусна.

  27. Уншигч says:

    Хараагүй болохоор хэлэх илүүц ч гэсэн. Энэ бол маш том сэтгл зүйн хүчирхийлэл. Toxic гэхэд хэтэрхий toxic гэрлэлт байна. Насаараа яаж ийм хүнтэй амьдарнаа үнэхээр аймар санагдаж байна. 😭😭😭 хүүхэд нь хэцүү юмаа та баримтжуулж авсан нь дээр бишүү ийм харилцааг буруудлаа гэхэд баримтгүй бол бүх юм таны буруу болж юу ч болоо билээ. Ийм сэтгэлтзүйн дарамттай ийм аймшигтай авгайтай амьдарвал хэцүү юм байнаа. Би өөрөө эмэгтэй хүн тэгсэн мөртлөө уншаад таныг аймар өрөвдлөө 😭

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.