Хүн гэдгээ мэдэрч дурлаж барьмаар байх юм…

Эрэгтэй хүмүүс алгасаарай. Би эмэгтэйчүүдээс асууя. Хүн амьтантай суулгүй 35 хүрч байна. Одоо гэхдээ хаанаасаа хаалгач гэдэг шиг ямар ч сайн муу сайхан муухай залуу байсан ер сэтгэл хөдлөхгүй юм. Өөртэйгөө болзоод ийш тйишээ аялаад эрдэм номын мөр хөөгөөд бүр хаана ч биеэ аваад явчихдаг болохоор улам л эрэгтэй хүнд сэтгэл хөдлөхөө болилоо. Яагаад ийм сэтгэл хөдлөлгүй болчихов гээд гайхаад байна. Над шиг мэдрэмжтэй хүмүүс байгаа л байх… Хүн гэдгээ мэдэрч дурлаж барьмаар байх юм…

6 Comments

  1. Destroy your box says:

    Золгүй юмаа нээрээ хайран сайхан залуу нас.
    Энэ нийгмийн хэмнэлийг дагаж, морь мал шиг зүтгэлгүй, бусдын үгээр явалгүй, мэдрэх ёстой мэдрэмжүүдээ бүгдийг нь мэдэрч, залуу насаа завсар зайгүй эдэлж, хайрлаж хайрлуулж, хаяж хаягдаж эрх чөлөөт шувуухай шиг л дүүлэн нисч явжээ. Одоо бодход сайхан дурсамжнаас их зүйл алга даа.
    Өнгө мөнгө диплом байр сав машин яахав олддог л юм. Гал халуун дурлал, үр дагаврыг нь мэдэх сөхөөгүй явсан тэнэглэл залуу насанд нь л бдаг юм билээ.
    35 ч уг нь залуу насандаа л орно доо. Одоо тэгээд гаслаад ганцаараа сууна уу гарч орж наргиж цэнгэж галзуу юм шиг дурлалцана уу чиний сэтгэл л мэдэж дээ.
    “Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн Шунахан улаан залуу нас минь.”
    -Р.Чойном

  2. Ах says:

    Энгийн хүн бол өөрөөсөө илүү гарснаа бусдад өгөх гэж гэр бүлтэй болдог. Үргэлж өөрийгөө нэгт тавиад байвал тэгээд ганцаараа өтөлж дээ. Өдий насанд уул нь хүнд илүүчлэх өчнөөн л зүйлтэй болсон баймаар юм. Байхгүй бол тэгээд өөрийгөө ямар амьдарч ирснийг бодохгүй юу даа.
    Хүн ганц л амьдарна гэдэг үг байдаг даа. Гэхдээ олон утгатай, хүн өөрийн хүссэн утгаараа сонсдог.

  3. й says:

    за одоо тэгээд гоонь чигээрээ л шарикдана ш дээ.

  4. boldoo says:

    тэгээд одоо яахав дэ. амин хувиа бодоод энэ хорвоог дуусгаж дээ. насны эцэсд би энэ дэлхийд юу хийв ээ гээд асуух цаг ирэх биз.

  5. Irgen says:

    Би 39 настай эрэгтэй. Амьдрал ахуйгаа өөд нь татаж дуртай дургүй зүйлээ мэдээд нийгэмд байр сууриа эзлээд ирсний дараа гэрлэх хүн олдохоо больдог юм байна. Ганцаараа байсаар байгаад нь ер нь сүүлдээ дасчихдаг юм байна.

  6. Don says:

    Setgel hodlolo het bariad bhar yund ch setgel hodloho bolidog gedgig oro or dere olj medsen

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.