xr:d:DAF3gh8YeAo:18,j:154661165422293597,t:23122010
Нөхөр олон жил тогтмол ууж байгаа. Ажилтай архичин л гэсэн үг дээ. Уухаараа хүүхэн хайна баригдана. Эхэндээ гомдож туньдаг байлаа сүүлдээ 3-4 хоног алга болоход нь тайван байж хүүхдүүдтэйгээ зугаалж гадуур явдаг байсан. Тэгээд шинэ хоббитой болоод өөртөө анхаараад нөхрийг бүр тоохоо байсан чинь араас сүрхий гүйгээд л надад анхаараач гэр бүлээ бодооч гэж гомдоллоод байдаг болсон. Бас өөрийн тоохгүй болохоор хардана. Би гэхдээ нэг ч удаа араар явалдаж хуурч байгаагүй ээ. Гэр бүлтэй хэрнээ явалддаг хүмүүст ясны дургүй. Жоохон байх даа мэдэрч байсан трауматай болохоор надад үнэхээр муухай санагддаг.
Нөхөр хэсэг амьдарлаа бодьё гэж байснаа буцаад ууж идээд эхэлсэн. Аман дээрээ амьдрал үр хүүхдээ гэж ярьдаг ч уухаа болиогүй байсан болохоор би тоохгүй хэвээрээ байсан. Тэгсэн ажилд нь шинээр орсон хүүхэнтэй явалддаг болсон байсан. Хэдэн сар явсан юм мэдэхгүй. Гэхдээ баригдсан. Тэгээд дахиад уучлалт гуйж хэлсэн үгээр чинь амьдарна гөлөг шиг байя гээл нөгөө жүжгээ тавьсан. Тэр хүүхэн гэр бүлтэй бүр 3 хүүхэдтэй. Нөхрөө фб дээрээ учиргүй хайрлаад пост хийсэн хэрнээ манай нөхрийг хүсээд байна, хайртай гээд их л нялуун бие биедээ хайртай гэж бичсэн байсан. Тэгээд ажлыхандаа баригдаад ажлаасаа тэр хүүхэн халагдсан. Нөхөр харин тэр хүүхнээр зүгээр л зугаагаа гаргаж байсан намайг тоохгүй болохоор хайргүй болсон гэж бодоод гомдоод хэсэг ухаанаа алдаад алдаа хийж тэр хүүхэнтэй зүгээр л унтаж хэвтэх сонирхол байсан гэсэн.
Би хэлсэн үгэнд нь огтоос итгэхгүй энэ хүн угаасаа ийм явдалтай хүн хайрлаж мэдэхгүй зугаа цэнгэлд дуртай гэдгийн олон жил харсан ухаарсан. Гол асуух зүйл маань тэр явалдсан хүүхэн надаас уучлалт гуйгаагүй. Би тэрийг өмнөө зогсоогоод уучлалт гуйлгамаар байна. Эсвэл нөхөрт нь манай нөхөртэй буудал ордог байсныг нь хэлэх ёстой юу? Зүгээр орхимооргүй байна. Нөхрөөс харин цаг нь болохоор сална. Удахгүй хүлээж байгаа зүйл маань болохоор шүүхээр яваад шууд хаяна. Харин тэр хүүхнийг яасан дээр вэ санаа бодлоо хуваалцаач…
7 Comments
Nuhurt ni hel
Gaigui zaluu bol gants unt , yavdag ion !!!
Naad archaagui nuhuruusuu salaaa
Davartsan arhichin baina daa
чиний дотор би энэ муу авгайгаас яахаараа дорд байдаг юм бэ? гэсэн тийм шар хөдөлсөн өш хонзонгийн шинж чанартай зүйлс яваж байгаа байх.
Надад яг тийм бодол төрж байсан юм. Энэ муу улс төрийн нам дагасан гар яахаараа манай эхнэртэй хамт шоуддаг юм бээ гэж … Тэр бодлоос л фитнесст явж өөрийгөө тэр хүнээс илүү гэдгээ мэдрэх, өөрийнхөө хоббиг илүү хөөх урам зориг төрж билээ.
Тэгэхээр өөрийн үнэ цэнээ мэдрэх нь хүнд маш чухал юм шиг … Наад хүүхэнтэйгээ зууралдаж доошоо орох ерөөсөө хэрэггүй
тэгж хэрэггүй биздээ хүн хүний амьдралаар амьдахгүй хойно. Тэр хүн үйлийн үрээ өөрөө үүрэх биздээ. чи харин урагшаа хараад амьдарсан дээр байх.
Тэр хүүхнийг доогий гэдэг үү
нөхөртэй очоод шууд шаалц тэр нь дээр байдаг юм.
Nuhurtei ni ochood untchih
ter huuhniig zugeer orhioch, ajilaasaa halagdsan bn uur yaalgah geed bgaan. tanai yavdaltai, ahichin haraas chin l bolson bj taaraashdee