Шинээр амьдрал зохиох хэр байдаг вэ?

Сайн байцгаана уу. Сэтгэлээ нээж, та бүхнээс зөвлөгөө, урам зориг авах гэсэн юм аа. Би өмнө нь нөхрөөсөө өөр хүн хайрлаж, өөр эрэгтэй хүнийг харж ч явж үзээгүй хүн байгаа юм. Одоо харин салчихсан, ганц бие байгаа болохоор хэн нэгэнтэй танилцъя гэхээр нэг л учраа олохгүй, яахаа мэдэхгүй юм аа. Фэйсбүүк дээр “Зараар хүнтэй танилцана” гэлтэй нь биш.

Эсвэл би өөрөө тийм хаалттай, бүрэг болоод байна уу? Миний өмнөх нөхөр надаас 4 дүү залуу байсан юм л даа. Одоо харин эсрэгээрээ өөрөөсөө ах, амьдрал үзсэн, түшигтэй хүнтэй танилцмаар санагдах боллоо. Гэвч ажил маань маш их байдаг болохоор өглөө гараад л орой ордог, хувийн амьдралдаа гаргах зав маань маш бага байдаг юм.

Сошиалаар хараад байхад хүмүүс яаж бие биетэйгээ танилцаад, хайр сэтгэлээ олоод байна вэ? Ер нь салалтын дараа дахин хүнтэй танилцаж, шинээр амьдрал зохиох хэр байдаг вэ? Би яагаад ч юм нэг л зүрх үхээд, дахин хүнд итгэх, харилцаа эхлүүлэх нь дэмий ч юм шиг санагдаад байх юм. Тэгсэн хэрнээ заримдаа үнэхээр их ганцаардаж, уйддаг. Ядаж л орой хариад өдрийнхөө сониныг хуваалцаад, тухтай ярилцаад суух ч хүнгүй байх нь хэцүү юм. Над шиг ийм байдалд байж байгаад ханиа олсон хүмүүс байна уу, надад туслаач…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.