Анал сексийн талаарх мэдээлэл дутмаг байдлаас болж олон буруу ойлголт түгээмэл байдаг. Тэдний нэг нь “анал секс хийснээр анал дээр үү ургадаг” гэх ойлголт. Энэ бол ташаа ойлголт.

Анал warts гэж юу вэ?
- Анал warts бол үнэндээ хүний папилломавирус (HPV)-ийн нэг хэлбэрээс үүдэлтэй жижиг ургацаг.
- Энэ нь зөвхөн анус дээр биш, эрэгтэйд бэлэг эрхтэн, төмсөг, гуя, эмэгтэйд үтрээ, умай, бэлгийн уруул дээр ч гарч болно.
- Хүрэлцэх замаар (арьс-арьс) дамждаг. Зарим тохиолдолд аман сексээр ч халдварлаж болно.
Чухал нь:
- Анал warts бол нас баруулдаг, аймшигтай өвчин биш. Зарим тохиолдолд таагүй мэдрэмж, өвдөлт өгөх ч ховор тохиолдолд л хорт хавдарт шилждэг.
- HPV нь биеэс бүрэн алга болдоггүй учраас ургацаг дахин гарах боломжтой. Эмчилгээ нь эмийн түрхлэг эсвэл мэс заслын аргаар хийгддэг.
Хамгийн найдвартай хамгаалалт:
- Бүх төрлийн сексээс татгалзах (бодит амьдрал дээр боломж ховор).
- Хамгийн үр дүнтэй нь HPV вакцин хийлгэх.
- Олон түнштэй харилцаа эрсдэл нэмэгдүүлдэг тул хамгийн чухал урьдчилан сэргийлэлт нь хариуцлагатай түншийн сонголт юм.
Дүгнэлт: Анал секс өөрөө “warts” үүсгэдэггүй. Харин зөвхөн HPV-тэй хүнтэй харилцах үед л халдварлах эрсдэлтэй.