Нөхрөө уучилсанд уу? 2 хүүхэд гаргасан нь буруу байв уу?

Сайн байнй уу? Энэхүү сайтаар зочилж байгаа та бүгдийн санал бодол надад хэрэгтэй байна. Би 26 настай гэрлээд 5 жил болж байна. Бид бие биедээ хайртай, хүү охин 2-той аз жаргалтай гэр бүл гэж боддог байлаа. Анх үерхсэн залуутайгаа гэрлэж түүндээ анхны гэх бүх зүйлээ зориулсан. Нөхөр маань ээлжийн ажилтай болохоор би гэртээ хүүхдүүдээ хараад байж байдаг. Сүүлийн үед их уйдаж ганцаардах боллоо. Нөхөр маань ажилаа тарж ирээд ухаангуй унтана. Сүүлийн үед ааш зан нь муухайраад хүүхдүүдээ загнаж зандчаад надруу хүүхдүүдээ аваад зайл би та нарийг тэжээх гэж их ядар ч байна гэх зэргээр хашгирах боллоо. Анхны хүүхдээ гаргах гэж байхад тэр нэг хүүхэнтэй явалдаад баригдсан өөрөө ч үнэнээ хэлж уйчлалт гуйсан. Тэр үед би түүндээ маш их хайртай, хүүхэдтэй болсондоо хязгааргүй их баяласан, хайрын хязгаар дээд цэгтээ тулсан ёстой л таг сохорсон үе байсан л даа. Тэгж өндөрч нисч яваад гэнэт араараа тавиулж байснаа сонсоод, хайртийгаа өөр хүүхэнтэй хэрхэн уулзаж унтаж байсныг нь яриулахад миний зүрх сэтгэлийг урж тастаад хогийн саванд хаях шиг л болж байсан. Би өөрөө миний асуултанд бүгдийг үнэнээр нь хариулж яривал чамайг уучлана гэсэн юм л даа. Тэгээд л бид ярилцсан, би ч уучилж хамт амьдарсан. Гэхдээ тэр халуун хайр унтардаг юм байна лээ. Эхэндээ надад маш хэцүү байсан. Яваандаа мартагнаж тэр маань ч их хичээсэн байх л даа.

Намайг хичээлд ч явуулахгүй, гэрээс гаргахгүй үргэлж л халамжлаад л сүүлдээ бүр найз нөхөд ч байхгүй болсон байх юм. Түүнээс хойш тийм асуудал байхгүй ч гэсэн би гэдэг хүн дэмий нөхрөө хардаж сэрдсэн гэрийн авгай болсон хүн хүнд ад үзэгдэж сууна. Дарин дээр давс гэгчээр хадам ээж эгч нар нь арчаагүй хүүхэн 2 хүүхэд гаргалаа, хүүгийн минь махыг зулгааж байна энэ тэр гэж гэрийн асуудал, ор хөнжил рүү хүртэл оролцох нь хамгийн том асуудал болоод байна. Би МУИС-г төгссөн, хэн нь харсан бие хаа, царай зүс сайтай хаа ч ямар ч ажил хийгээд явсан амжилтанд хүрэх чадвартай гэж өөрийгөө үнэлдэг. Яг одоо би өөрийгөө хаана алдаж гишгэсэн юм бол гэж санааширч сууна. Нөхрөө уучилсанд уу? 2 хүүхэд гаргасан нь буруу байв уу? Хадмуудтайгаа хол хөндий байх байсан юм уу? Би өөрөө хэтэрхий үнэн ч хэтэрхий даруухан байгаа юм болов уу? Өөрийгөө яагаад ийм дорой байдалд орсноо, яаж гархаа мэдэхгүй байна надад зөвлөөч.

cekc.mn дээр ирсэн захидал

41 Comments

  1. anu says:

    Ene humuus huuhed toruuleh gej yaj zobdogiig meddeggui bololtoi. Manai nohor l lab namaig huuhdee gargaad gertee suusnaas hoish ger /ajil hiideg baihad ch / ger orondoo tsoohon hool und abchersan baihdaa. yal t ugui etseg eheeree huuhdee haruulaad ajil hiih um daa, nylh huuhedtei hun ajil hiine ch gej dee. bie end setgel sanaa tend hetsuul um .uul ni ur huuhdee ovtgoj zoboohgui osgono gedeg chini tom uureg baimaar baih um. odoo yaltai ch bilee dee. tegeed ch eregtei hun ehneree ood ni gargahiig husdeggui bololtoi. ooroo ch oodoo garch chadahgui iim umnuud orchlon horboog yaj tuulna daa. Zarim ued bi niih 60galtai hun shuu gej bodoh um. zarimdaa ch bi mon ch zobson amidraltai hun um daa

  2. ganaa says:

    худалч хүнд бүх эмэгтэйчүүдэд тохиолдог бхаа хүүхдүүд том болоод ирэхээр бух ю сайхан болно.би ч бас туулсан их хэтсүү бдийн нохороо буруутгалгуй али болох аятайхан уг хэлж бай.эмэгтэй хунд бдаг л зовлон шүү дээ.өөрөө сэтгэлээр бүү унаарай бух зүйл сайхан болноо чамд амжилт хүсь;

  3. saruul says:

    харин ч чи азтай бүсгүй байна. Архичин нөхрөө хүүхдүүдтэйгээ тэжээх гэж зөндөө олон эмэгтэй цаана чинь зовж явахад чиний нөхөр амьдралын төлөө тэмцэж байна шүү дээ.

    Хичээж зүтгэсэн хүнийг л бурхан хайрладаг юм.

  4. saruul says:

    хуухдээ цэцэрлэгт өгөөд ажил хий. Ээлжинд ажилаад гэртээ ядраад ирэх хүүгээ харвал би ч гэсэн хадам ээжийн чинь хэлэх үгийг хэлэх л байсан.
    Нөхөр чинь битгий ажил хий гэж байсан ч чи ажиллах ёстой. Чи тэр хуний хань л юм бол, түүнтэй нэг шугаманд зэрэгцэн амьдралын төлөө зүтгэх ёстой ш дээ.
    Даруухан томоотой байна гэдэг өөрөө өөрийгөө дээрэлхүүлэх боломжийг бусдад олгож байна гэсэн үг.
    Чи өөрөө өөрөө амьдралынхаа эзэн шүү дээ.

  5. Saikhanaa says:

    өдрийн мэнд.
    нэгэнт зохиосон амьдралыг цааш үргэжлүүлэх хэрэгтэй. хүүхдүүдээ хэл ам хэрүүлээс хол байлга, өөрт байгаа боломжийн ядаж 10%-ийг ашигла. 2 хүүхэдтэй, тэгээд өөрөө ажилгүй гэдэг зөвхөн шалтаг шүү, нялх нярай хүүхэд өсгөх эхний гол том даваагаа давжээ. өөрийгөө дахин боловсруул, эхчүүд бүгд эхлээд энэ даваагаар заавал гарах болдог гараад ч ирсэн шүү дээ. бүгд чиний гарт шүү, хэрэггүй дэмий тэнэг бодлоо толгойноосоо авч хая. Амжилт хүсье.
    Галт тэрэг нэгэнт хөдөлсөн, замаасаа буулгүй зорьсон газартаа заавал хүрч мөрөөдлөө биелүүлээрэй.
    Амжилт, амжилт, бас дахин амжилт.

  6. naran says:

    Нэг онигоо ярьж өгөх үү. 4 хүүхэд гаргасан авгайн яриа: Ойр ойрхон хүүхэд гаргаад гэртээ суухаар эрчүүд дээрэлхээд эхэлдэг юм. Би ч эхэндээ мэдэхгүй арзайж сэгсийчээд хэрэлдээд байдаг байлаа. Сүүлдээ аргы нь мэдэж орой ирэхэд нь зад будаж аваад зөрөөд гардаг болсон. Хэдэн орой нялх хүүхэдтэй хаяж живх хуурайлуулаад ирэхээр муусайн эрчүүдийн хоншоор нь хугараад сүүлээ хавчаад ирдэг юм гэсэн гэнэлээ.

  7. 11111 says:

    бас ийм адилxан майдрал бдааг ялгаа гэвэл манай ноxор 2 даxи xввxэдээ гардаг жил араар маани тависан xарин одоо бас даxиад яваж бгаа юум шиг бн лээ би мэдсэн юм чини боон xэрвввл уруул болоод xаршигаараад ло аыж ч чадxадгви гэртээ сууж бн ааа
    сэкс гэнэ шв xарxаас дургви xүрч бгаа юм чини xийxгүи ни ойлгомжтой ш дээ оорийгоо тордоx гэxxээр чадалгүи дээрээс ни гараад xаанаас ажил олж xийгээд оорийгоо тордоx вэ дээээ
    гол ни монголод ажил олдоxдоо муу тээгээд оорийгоо звxээд ууралxаараа xввxэдввдээ звxээд л сууж бн ш дээ

  8. emma says:

    Нэмээд хэлхэд гэртээ тийм чухал ажил хийж амжуулж байгаа эхнэр хунийг гэрийн ажилгуй авгай гэж хочлохоо болимоор юмаа зарим нэг амъдрал мэдэхгүй бацаанууд.

    Би өөрөө хуухэдээ бага залуу оюутан байхдаа гаргаж эцэг эхээрээ өсгүүлсэн эргүү хуухэн л дээ.Тэднийхээ ачаар өдий зэрэгтэй яваа нъ унэн.Гэвч миний хуу ээжийнхээ сэтгэлийг уншиж ойлгох чадвар сул учир нъ өсөлтийн чухал насан дээр нъ хамт байж чадаагуйнх юм боловуу даа.Бусад тал дээр асуудал байхгуй лдээ.Эх урийн тэр юугаар ч зуйрлэшгүй нандин нарийн холбоо зөн мэдрэмж яг тэр бага насанд бурддэг юм бнаа.

    Яадаг ч байсан хуухэдээ өөрөө өсгөөрэй бас давхар өөрийгөө хөгжүүлэж нийгэмд эзлэх байр сууриа буцааж олох бэлтгэлээ базааж бай. Танай нөхөрт ямар арга хэмжээ авах хгтэйг манайхан заагаад өгчихсөн шиг байна.
    За амжилт хусъе.

  9. emma says:

    Орчин уед цаг уеэ дагаад эмэгтэйчүүд эрчүүдийн адил тэгш эрх эдэлж тушаал дэвшиж ажиллаж амъдрах орчин бурдсэн нъ сайхан боловч эмэгтэй хун гэдэг хунтэй гэрлэж эхнэр хун болсноор өрхийн эмч тогооч, цэвэрлэгч, сэтгэл зуйч, сурган хумуужуулэгч,нягтлан эдийн засагч гэх маш чухал нууц уурэгийг уурч явдаг.

    ТӨРӨХ энэ утгаараа насан туршдаа эрчүүдтэй харъцуулвал хэд дахин боломжоос хоцорч, нийгмээс тасарч,оюуний чадвахаа унэлүүлэх унэлэмж буурч өөртөө итгэлгүй болох сэтгэлзүйн хямралд өртөх гм эсрэг ур дагавар байнга дагалдаж байгаа нъ харамсалтай.Тушиж тулах чадвар сайтай ханътай хуухнууд буцаад хуучин байр сууриа сэргээх нъ хурдан байдаг.

    Хуухэд гаргаж өсгөх гэдэг нъ эх урийн нарийн сэтгэлийн уялдаан дээр зөвхөн эмэгтэй хуний хийж чадах эх хуний мэдэрч чадах нандин мэдрэмжээр эрүүл чийрэг бат бөх хун болгож хумуужуулдэг юм.3 нас хуртэл хуухэдийн тархиний өсөлт идвэхтэй явагддаг тул энэ уед эх урс зайлшгуй хамт байх нъ юунаас ч чухал.
    Хэн нэгэнд даатгаж орхиод ажиллах, ясли-д өгөх зэрэг нъ хуухэдийн сэтгэлзүйд маш том стресс авчирч тайван бус байдалийг бий болгож хуухэдийн тархиний хөгжил сулардаг болохийг эрдэмтэд нотолсон.
    Товчхон хэлхэд танай нөхөр хийж чадсан юм чинъ дааж чадах ёстой чи хуухэдээ гаргаж чадсан юмчинъ сайн хун болгож хумуужуулэх ёстой.
    Эрчүүд нъ уурэгээ сайн биелуулвэл эх болсон эмэгтэйчүүд хуухэдээ зөв хумуужуулэнэ уунд бас орчин нөхцөл халамж хайр бурдсэн байх хгтэй.Зөв хумуужилтэй нийгмийн унэт бутээлүүд ихсвэл монголийн ирээдүй ч гэгээлэг болох нъ ойлгомжтой тийм биз дээ эрчүүдээ.

  10. teru teru says:

    сайн байна уу ажил олж хийсэн нь дээр дээ хадам чинь цуг бдаг юм бол аятайхан аргалж байгаад харуулчих ажил хийхээр шал өөр болдог юм аа. энэ сайтыг уншхаар гэрлэлт гэж ямар хэцүү зүйл болохыг ойлгох юм ямар ч хэцүү бдаг юм

  11. mgl erchuud says:

    ehner huuhedee tejeegeed ybj chadahgui bol yah gej hunii saihan ohiniig abch suudag bnaa.muu archaagui erchuud.eruul saihan ur huuhed gargaad ogloo oor yahiin.ajilaasaa ircheed untaad bhadaa yahab dee dabhar ajil hiihgui yu.

  12. mgl erchuud says:

    minii nz nuhurtuu minii hani gertee suugaad 2 huuhedee har hair ni ajil olj hiie gej hel.hehe yahiig ni hariy.1 odor ch bolj chadahgui suhurch unah bailgui nuhur chin.huuhed harahiig tiim amar ajil gej bgan bolobuu muu nobshnuud.

  13. hen negen says:

    сайнуу найзаа.үнэндээ зарим хүмүүстэй огт санал нийлэхгүйн бна.завхарсан байдлаасаа гарга өөрийгөө яаж гэртээ сууж чадаж бнаа ч гэх шиг.найзаа би бас хүүхдээ 4 жил гэртээ харж сууж бсан.ямар хэцүү гэдгийг мэднээ.хадмууд бол янз бүрийн юм яриж л бдийн.миний хувид бол хадмууд нөхөрт байнга л эхнэрээрээ ажил хийлгэ гэдэг бсан.гэхдээ би гадаадад бдаг бас энд хүүхдээ гэртээ хараад улсаас сайн мөнгө авдаг бсан ч хадмууд юм л бол авгайгаараа ажил хийлгэ гэдэг бсан.энэнээс хархад гэртээ бгаа хүн хэзээ ч сайн нэртэй бдгүйн блээ.танай нөхрийн хувид ажилдаа ядраад уцаарлаад бгаа бхаа.али бхоор л амрааж л бсан н дээр дээ.бас миний найз сэтгэлээр уналгүй хүүхдүүдээ цэцэрлэгт өгөөд ч юмуу хүнээр харуулаад ажилд ороод өөртөө бас цаг зав гаргасан н дээр бхдаа.ядаж нөхрөөсөө хараад санхүүгийн хараат биш бно дээр н зүгээр суулаа зүгээр суугаад тэжээлгэлээ гэж хүмүүсийн амний бай болохгүй бна ш дээ.хамгийн гол н найз нөхөдтэй болоод гэртээ бснаасаа хамаагүй өөр болдийн блээ хүн.хүүхдээ асардгаараа асраад найз нөхөдтэй болоод зугаацах үедээ зугаацаад мөнгийг ч нөхөртэйгөө адил олоод бхаар нөхөэ чини ч хадмууд чини ч янз бүрээр амидралд чини ороод бх н гайгүй болноо.амжилт найзаа

  14. 910 says:

    аргагүй лдээ танай нөхөр ядарч уурлах нь ойлгомжтой. хэрвээ ахиад иймээ тиймээ асуудал гарах юм бол миний найз гэртээ суугаад хүүхдүүдээ хар одоо хайр нь ажил хийж та хэдийгээ тэжээе дээ гэхгүй юу , тэгээд гэр орны ажил үр хүүхэд өсгөх ажилыг өөрийн биен дээрээ мэдэрч байж ойлгоно биз.хадмууддаа ч гэсэн хэлэхгүй юу,яадгийн хүү чинь гэртээ суугаад би мэргэжилээрээ ажиллаад амьдралаа аваад явчнаа гэхгүй юу дөө,уг нь хүүхдүүдийн чинь том нь цэцэрлэгийн насных бол цэцэрлэгт өгөөд харин бага нь ой хүрсэн бол хамаатныхаа ч юмуу таньдаг хүнээрээ хүүхдээ харуулаад өөрөө ажилд орсон ч болийшдээ

  15. ss says:

    Хөөрхий энэ амьдрал үзээгүй юмнууд их цор цор гэх юм аа. 2 ойрхон хүүхэд өсгөнө гэдэг тийм амар биш яалт ч үгүйл л гэртээ сууж таардаг юм даа. Хүүхдээ асрагч цэвэрлэгч тогооч ер гэртээ байгаа хүнд хийх ажил ер мундахгүй хөөрхий орой нөхөрөөсөө илүү л сөхөрч унах гэсэн амьтан байгаа байх. Нэг хэсэгтээ л ингэдэг юм хүүхдүүд чинь том болооод ирэхээр сайхан болно оо.Энэ дээр бичсэн нөхдүүд өөрсдөө ганц хүүхэд гаргаад л шалдаа буух байлгүй.

  16. Unshigch says:

    2 huuhed daraalaad gargachihaar yag 5-6 jil zailshgui gertee baij l taarna. Gehdee gants hoyor jil ajillasan bolood butsaad huuhed gargaad dahiad 2-3 jil gertee suuj baihaar ingeed daraaluulsan ni ch 1d nas chini zaluud butsaad huuchin formondoo orohod amar, 2t neg dor l neg musun heseg zovno. Bi bol chamaig asar tom ajil amjuulj baigaa zorigtoi emegtei gej heleh baina. Zugeer ee minii duu, odoo jaahan tevcheed 2 huuhdee ali boloh bieiig ni sain daalguulj, borogshuulahiig hichee. Tegeed tsetserlegiin aya daahtai bolonguut ni l shuud ajil hiij, hamt olnii dund or.Hadmuudiin chini iluu ug nuhurt chini bas nuluuluud, deerees ni ajliin achaalaldaa tsuhaldaad buhimdalaa gargaj baigaa baih. Tegeh tusam ni ali boloh archaatai, geree,huuhduudee, nuhruu sain halamjlaad jaahan l tevchchih. Ugaasaa geriin ajil yamar ch ner hundgui baidag yum, ene zamiig buh l emegteichuud, ehchuud tuuldag gedgiig minii duu bitgii mart. Tegeed odoonoos ajild oroh nuh suvee anzaarch, angiin ch yumuu huuchin naiz nuhud bsn humuusteigee holboogoo sergee.Chamaig ajil hiigeed gyalalzaad irheer hadmuud chini yu gej helj baisnaa martaad haritsaa ni ch uur bolno, nuhur chini ch shal uuruur chamd handana. Tegeed ali boloh bi l gert suuj bgaa, 2 huuhedtei hun gej bitgii bod. 2 saihan erdene baijuulj baigaa mundag emegtei shuu dee chi. Za uudrug ungulug buhniig husie, amjilt!

  17. enguun says:

    анжэла аймар хэлсэн бна анжэлаг дэмжжийнэшдээ уxаалаг бсан бна чи ч бас оорийгоо асарж тордоод хэн ч харсан сxан амитан яв л даа тэгээд залуус араас чини гуйгээд ирэхийн тсагт нохор чини оороо шалдаа бууна буухку бол хаяад яв гай л бна ганз л амидрана юнаас айх юм xаxа

  18. GGG says:

    oo tiim chinii aldsan gazar gevel gertee zugeer suugaad bgaa chne

  19. GGG says:

    huuhduudee haraad gertee suuj bhaar amidraldaa huruu ch bolov tus boloochdee. mongold mungu oloh hetsuu sht medeej nuhur chne ydarch bgaa.

  20. amy says:

    Хүүхэдгүй хүмүүс тийм ч сайн ойлгохгүй лдээ, гэхдээ хүүхэд өсгөнө гэдэг чинь маш том АЖИЛ, ирээдүйн хөрөнгө оруулалт. Хадмууддаа тэгвэл хүүхэд харж өг, би ажиллалаа гэж хэл, тус болохгуй байж хошуу дүрж байдаг хадмуудыг битгий тоо, эвтэйхэн аргалаад л. Тэгээд хүүхдүүд чинь хэт жоохон бол одооноос өөрөө өөртөө бага багаар өөрчлөлт хийгээд, нэмж суралцах зүйлд (хүн сурч дуусдаггүй юм) анхаарсан нь дээр. Би ч бас ийм замыг туулсан (ер нь хүүхэдтэй эмэгтэй хүн бүр л ийм замыг туулсан байх гэж бодож байна), хүүхдээ хараад суусан үе бий, тэр үе бол өөрийгөө хөгжүүлж болдог үе, ажилд ороод, хүүхдээ зөөгөөд, ар гэр гэхээр сурах зав гардаггүй. Тэгээд нөхөртөө аль болох бага дарамт учруул, бага үглэ. Аль болохоор чи минь биднийхээ төлөө ядарчлаа, амар, хоол ундаа ид гээд л худлаа ч байсан манжлаад л зангий нь засаад бай, цагаа тулахаар наадуул чинь бас нэрэлхүү шд, хажуугаар нь эвтэйхнээр гэрт сууж хүүхэд эрүүл саруул өсгөнө гэдэг маш том ажил, хөрөнгө оруулалт, мөнгөөр үнэлэшгүй ажил гэдгээ ухамсарт нь шингээгээд бай, нэг дор биш өдөрт бага багаар л. Олон дахин эвтэйхэн хэлээд байхаар ямар ч тэнэг хүний толгойд суудаг л юм. Гэр бүлийг авч явна гэдэг эмэгтэй хүнээс ихээхэн тэвчээр, ухаан, заль шаардсан нэг ёсны урлаг юмдаа. Овоглох нь нөхөр боловч чи л гэр бүлээ удирдаж явна гэж ойлгох хэрэгтэй. Амьдралыг өнөөдрөөр биш маргаашаар харж амьдар. Хүүхдээ өөрөө өсгөснөөр эмэгтэй хүн хэзээ ч буруудахгүй, харин ч эх, хүүхүүд илүү дотно байдаг юм. Ирээдүйд чамд л хэрэгтэй. За урагшаа, амжилт

  21. lida says:

    арчаагүй хүүхэн л байна чи тийм л лаг юм бол салаад яваачдээ эрийн боол гэрийн буг болж суухаар тэнэг юмаа монголийн зарим нэг бүсгүйчүүд хэтэрхий арчаагүй хүнтэй суухаараа л хар залуугаараа авгай болчихийн

    • Zul says:

      Chi tgd archaatainmuu hoyr huuhed gargaad irheeree chi zovlong ni oilgonoo yr ni haach harsan uuruu archaagui hun l huniig archaaguigeer ni duuddag ataarhuu shaarnuud bdgiimdaa

  22. seiko says:

    амидралдаа арчаатай бгачдэ гэртээ суугад гэрин авгай болчод юун амжилтанд хурэх чадвартай гд бган хэрэв тийм л ум бл тэригэ гаргаач , чи өөригө тгж бодлоо гд хумуус чамг тэрнгэр чн хулэж авад хундлэнэ гж бхгуй.бас нэх тим унэнч явад ухтлээ хайралсан гх эмэгтэйчүд хожсон н ховор шуу , авхалж самбаатай сэрэглэн байж ухаанаа зөв зарцууларай. хайрлах тусам эрэгтэй хун давардин шдэ ,хайриг ер н жхн дутааж бхад зугэр эрчүүдэд. хадам мадамаас холуур байсан н өлзийтэ шу яааг тгнэ дэ тсадуул чн … ухаантай бгарай бусгуй мин амжилт хусий

  23. Tsomoo says:

    Ugaasaa l hadamuudaa ehneesee amidraldaa oruulah hereggui.Ymar ch buruu yum bsn uurinhuu taliig l hamgaaldiinmoo.Tgd ch emegtei hun uurin gsen mungu tugrug,ajilgui bol tgeed l hunii gart orno. munguu nuutsulj, ydaj salla ghed l hedn sar bair hulsuud amidarchh jisheenii mungutei bh estoi.Er ni hun uuruu uuriinhu l amidraliig udirdana shdee buh yum munhiin bdgui,Joohon huchirheg bj harin ch nuhruu ailgah estoi hezee namaig hayad ybchh bol gsn bodoliig nuhurtuu turulj bval erchuud gaduur zabaaraad bhkuee

  24. emegtei says:

    мглд бгаа биз дэ, хуухэд хараад өгөх хун хайхад бол олдоно шд, заа хуухэд харуулах мөнгөгүй гвл бэлэн цэцэрлэг гэж сайхан юм бна шд,

    эцэг эхдээ ч юмуу нөхөртөө ч юмуу хадмууддаа гомдож суухлаар өөртөө жоохон шируухэн хандаад юм болгонийг амжуулах гээд уз л дээ, боломж бол зөндөө л бгаа шд,

  25. OG says:

    найз минь дээ, ийм сайхан залуу насыг гэртээ хүүхэд хараад өнгрөөж байгаад чинь үнэхээр харамсаж байна. хэн ч гэсэн ажил хийхгүй гэртээ суугаад хоол хороогоод байгаа хүнтэй хүндэтгэж харьцахгүй шүү дээ. ажил хийгээд амжилттай байгаад өөриыгөө аваад явдаг болчихвол хэн ч чамд юу ч хэлэхгүй ээ. Зүгээр л өөртөө итгээд өөрийгөө наад ЗАВХАРСАН байдлаасаа гарга. Яаж гэртээ зүгээр суудаг байнаа!!! бүр харамсчихлаа….

  26. gegeenee says:

    сайн уу. ОООООООООО-той санал нэг байна. нээрээ л энд байгаа хүмүүс хүүхдээ хараад гэртээ суух юм гарч ажил хий л гэж юм. яг амьдрал дээр хүүхэд харах хүн олно гэдэг чинь үнэхээр хэцүү шүү дээ. нээрээ л хүүхдээ хараад гэртээ сууж байгаа хүн бусдын нүдэнд хэн нэгнээр зүгээр тэжээлгээж зүгээр сууж байгаа юм шиг л харагддаг. Гэвч амьдрал дээр хүүхэд өсгөнө хүн хийнэ гэдэг чинь маш хэцүү ажиллагаатай асуудал шүү дээ. хүүхэд өвдөхөд эх хүн хамт л өвдөж байдаг ш дээ. Би жилийн өмнө бас л чам шиг бусдад адлагдаж байлаа. хадмууд ажилгүй л гэнэ хүүгийн минь цалинг өөртөө зарлаа үрлээ гээл тэнэг үгсийг зөндөө сонсч байлаа. тэгээд гараад ажил хийе гэхээр нэгт би нялх хүүхэдтэй ажлын цаг бага байх хэрэгтэй. хоёрт шинэхэн орсон ажилтанд ойр ойр чөлөө өгөхгүй /хүүхэд өвдөх ийм тийм асуудал зөндөө шүү дээ/ гэх мэтээр шалтгаан их байсан. тэгээд ой хүрээгүй хүүхдээ хувийн цэцэрлэгт өгч өөрөө ажил хийж цалингаа хүүхдийнхээ цэцэрлэгт өгөөд л нөхрийнхөө цалинг амьдралдаа хүргээл явж байна. тэгээд хамт олон дунд орсон үнэхээр сайхан байна. амьдралыг арай өөр талаас нь харж байна. Санхүүгийн хувьд хараат бус байна. Өөртөө анхаарал тавьж гэрт суудаг байсан шигээ байхгүй болсон. тэгээд ирэхээр чи улам өөртөө итгэлтэй болж амьдрал чинь зорилготой нөхөр чинь хүртэл чамайг харддаг харамладаг болноо. тэгэхээр бүсгүй минь 2 хүүхдээ жоохон том болгож байгаад ажил олж хийгээрэй. тэр болтол 2 хүүхдээ хөөрхөн эрүүл саруул өсгөөд тэвчээд бай. бас өмнө нь нэгэнт л нөхрийгөө уучилсан юм чинь одоо тэрийг сөхөөд яахав дээ. хүнийг уучилна гэдэг чинь бас маш их тэвчээр, ухаан юм шүү. ор тас мартана гэж бол байхгүй гэхдээ л өөрийнхөө сэтгэлийг өмнөх тэр муухай зүйлийг бодож битгий шаналгаж байгаарай.
    10 20 жилийн дараа наад хадмуудаас чинь илүү наад 2 хөөрхөн хүүхэд чинь л хэрэг болно. За ингээд бүсгүй чамд болон 2 хөөрхөн жаалд чинь аз жаргал хүсье.

  27. gegeenee says:

    сайн уу. ОООООООООО-той санал нэг байна. нээрээ л энд байгаа хүмүүс хүүхдээ хараад гэртээ суух юм гарч ажил хий л гэж юм. яг амьдрал дээр хүүхэд харах хүн олно гэдэг чинь үнэхээр хэцүү шүү дээ. нээрээ л хүүхдээ хараад гэртээ сууж байгаа хүн бусдын нүдэнд хэн нэгнээр зүгээр тэжээлгээж зүгээр сууж байгаа юм шиг л харагддаг. Гэвч амьдрал дээр хүүхэд өсгөнө хүн хийнэ гэдэг чинь маш хэцүү ажиллагаатай асуудал шүү дээ. хүүхэд өвдөхөд эх хүн хамт л өвдөж байдаг ш дээ. Би жилийн өмнө бас л чам шиг бусдад адлагдаж байлаа. хадмууд ажилгүй л гэнэ хүүгийн минь цалинг өөртөө зарлаа үрлээ гээл тэнэг үгсийг зөндөө сонсч байлаа. тэгээд гараад ажил хийе гэхээр нэгт би нялх хүүхэдтэй ажлын цаг бага байх хэрэгтэй. хоёрт шинэхэн орсон ажилтанд ойр ойр чөлөө өгөхгүй /хүүхэд өвдөх ийм тийм асуудал зөндөө шүү дээ/ гэх мэтээр шалтгаан их байсан. тэгээд ой хүрээгүй хүүхдээ хувийн цэцэрлэгт өгч өөрөө ажил хийж цалингаа хүүхдийнхээ цэцэрлэгт өгөөд л нөхрийнхөө цалинг амьдралдаа хүргээл явж байна. тэгээд хамт олон дунд орсон үнэхээр сайхан байна. амьдралыг арай өөр талаас нь харж байна. Санхүүгийн хувьд хараат бус байна. Өөртөө анхаарал тавьж гэрт суудаг байсан шигээ байхгүй болсон. тэгээд ирэхээр чи улам өөртөө итгэлтэй болж амьдрал чинь зорилготой нөхөр чинь хүртэл чамайг харддаг харамладаг болноо. тэгэхээр бүсгүй минь 2 хүүхдээ жоохон том болгож байгаад ажил олж хийгээрэй. тэр болтол 2 хүүхдээ хөөрхөн эрүүл саруул өсгөөд тэвчээд бай. 10 20 жилийн дараа наад хадмуудаас чинь илүү наад 2 хөөрхөн хүүхэд чинь л хэрэг болно. За ингээд бүсгүй чамд болон 2 хөөрхөн жаалд чинь аз жаргал хүсье.

  28. moku says:

    зугэр л надруу бичээрэй амидралд чини шинэ бухнийг бэлэглэь надруу бичээрэй moku_69@yahoo.com

  29. oyunaa says:

    ажил хий өөртөө итгэлтэй бай. ажил хийгээд эхлэхээр чиний ч тэр нөхөр эргэн тойрни хумуус-н хандлага өөр бноо. ажилгуй авгайг хэн ч хараад дургуй ни хурнэ тэр дундаа хадмууд. нөхөр чини ч ядарч бгаа. ыдаж нуурээ будаад өөр хувтсас өмсөөд өөр юм ярихаар хэрүүл хийх завгүй бно доо

  30. 00000000000000 says:

    бас нэг зүйл хэлэхэд энэ сайтын салсан нийлсэн араар тависан янз бүрийн сөрөг зүйлүүдийг бага уншиж байгаарай. Уншаад гэрт сууж байгаа хүнд янз янзын юм бодогдоод, харын сэтгэл төрөөд байдаг юм.тэгснээс өөрийгөө хөгжүүлэх, бас энерги сайтай зүйл уншиж байгаарай.

  31. 00000000000000 says:

    гараад ажил хайгаад хийгээч гэнүү, хүүхдүүд нь жижигхэн бол бас хэцүү шдээ.2ын 2 хүүхдийг хэн харж өгөх вэ дээ.Өөрсдөө амьдрал үзээгүй зарим хүмүүс хэтэрхий амар бодох юмаа. Хөгшин настай аав ээжээрээ хүүхдээ харуулчаад гадуур савчаад яваад байгаа тэнэг хүүхнүүдийг харахаар шаал дургүй хүрээд байдгий.Хүүхдээ хараад гэрт байхад хэцүү байдгиймоо, янз янзын юм бодогдоно.Гэхдээ нөхөр чинь ажилдаа ядраад тэгж байгаа байхаа./Жоохон хатуужил муутай л хүн байх/.Би чамтай чацуу,нэг хүүтэй,хүүгээ харж гэртээ сууж байгаад энэ жил цэцэрлэгт өгч,өөрөө ажилд орсон.гэртээ сууж байхад найз нөхөд ч үгүй юм шиг,нөхөр ч өөрийг чинь ойлгохгүй байгаа юм шиг санагдаад байдгиймаа.нийгэмд идэвхтэй оролцоод ирхээр чиний зан ааш, бодол санаа чинь ч өөрчлөгдөнө.Тэвчиж байгаад хүүхдүүдээ том болгоод ажилд ороо,чи чинь ирээдүйгээ өсгөж байгаа том ажил хийж байна шдээ.Нөхөртэйгөө нэг орой хамт гадуур яв,юм үз, хоолонд ор /нэг орой хүүхэд хараад өгөх хүн олдох байлгүй дээ/. Өөрөө гоо сайханд ор, болохгүй бол зүгээр үсээ өөрчилсөн ч яадгий.Чиний сэтгэл санаа шал өөр болно шүү. Чамд,чиний гэр бүлд аз жаргал хүсье.

  32. angela says:

    сайн байна уу. Би бас 26тай бүсгүй л дээ. ийм адилхан амьдрал бас байдгаа. Би бас анх нөхөртэйгөө их сургуульдаа үерхээд төгсөөд суусан. Анхны гэх бүхнээ л өгсөн. Ялгаатай нь гэвэл би 1 хүүхэдтэй, төрөөд хүүхдээ 3 сартай байхад нь ажилдаа орсон. Тэгээд л нөгөө араар тавилт… Би ч бас бүгдийг нь ярьж өгвөл уучилана гэж байгаад яриулсан. Гэхдээ энэ миний хамгийн том алдаа байсан байна лээ. Нөхөр маань улам хөндий хүйтэн болж, Бид 2 тусдаа унтаж, секс бол бүр сураггүйшд сардаа ганц. Бараг 8 сар ингэж амьдарсан. Сүүлдээ ч цөхөрдөг юм билээ. Би яагаад зөвхөн энэ хүнийг харж амьдрах ёстой гэж бодоод өөртөө өөрчлөлт хийхээр шийдсээн өөрчилж ч чадсан. Нөхөртөө ингээд байна тэгээд байна гэж анхаарал хандуулхаа, тоохоо болиод (бүр тоож яридагчгүй цаг л гарвал өөртөө зориулаад) өөрийгөө улам их тордож гоё сайхан болгож тэр хэрээр намайг өөр эрчүүд ч их сонирхдог болсон. Манай нөхөр ямар их гайхдаг байсан гээч хэ хэ заримдаа бүр уурлана гээч. Тэгээл хайраа ханиа гээд л халамжлаал эхэлсэн дээ. Тэгэхээр чи hey-ийн хэлсэнээр бага багаар өөрчлөлт хийж эхлээрэй. за амжилт.

  33. tuulai says:

    ГЭРТЭЭ ХУУХДЭЭ ХАРЖ СУУХ VE BAIDAG YUMAA TER VED BUH L AILIIN EHNERVVDIIN NER TUR NAVS UNADAG BAIH HVVHDVVD USUJ TOM BOLOH UED HUL GARAA ERGEED HUCHUULAHGUI YUM SHIG L AVIRLATSGAAH YUMDAA ERCHVVD CH TER HADAMUUD CH TER ETSEG EH AH DVV L TUSKAHGUI BOL TIIM CH AMAR BISHEE TSETSERLEGT YAVNA HVVHED TSAG AGAAR JAAHAN UURCHLUGDUHUD UVDUNU AJILD OROOD HEDHONIOD CHULUU GUIH HETSVV UGUI HETSVV DAVAAD GARDAA MIINII DVV JAAHAN TEVCHVEL BOLNO DOO BOLNO

  34. xxxxx says:

    88957061 энэ дугаар дээр нэлээн сайн сэксддэг залуу бна лээ шүү ам сэксдээ ч сайн юм билээ үнэхээр гоё

  35. khongorkhon says:

    гэртэй хүүхэд харж сууж байхаар тэгээд ажил хайгаад ажил хийхгүй юу даа хөө. тийм сайн чадвартай л юм бол. танай нөхөр чинь 4 хүний эдийн засгийн байдлыг бүрэн авч явж чадахгүй чадал нь хүрэхгүй тэгээд бухимдаад байгаа байлгүй дээ. чи ядаж ажилд ороод нэмэрлэхгүй юу. хүүхдүүд чинь жоохон байгаа бол чи уул нь хамгийн том хөрөнгө оруулж байгаа юм байна даа, нялх хүүхэд хараад гэртэй байна гэдэг чинь нөхөр болон өөрийн гэр бүлдээ буцаад нэхэхгүй хөрөнгө оруулалт хийж байгаа байхгүй юу. сургуульд орсон хүүхэдтэй байгаа бол тэр хүүхдэд ээжийн тусламж маш их хэрэгтэй болдог юм даа.

  36. hey says:

    za 2 huuhed chini nyalh bgaan bna gej oilgoloo yun turuund ehleed gaduur ajil surgal eej aawdaa hel ajil hiimeer bna geed tegeed huuhdee tsetserlegt uguh bolomj hai tegeed haraad uguh bolomjtoi humuus bna uu geed 1,1r daraalaltai hiij ehel tegeed sardaa baga tsalintai ch hamaagui ajil olj hii bolj ugwul mergejileeree ajil hiigeeree tegeed ter hadmuud nuhur yu gej heleh n hamaagui 1 chiheeree orullaad nuguu chiheeree gargaj sur heregteig n uurtuu naagaad……….ok! tegjiital huuhduud chini tom bolood amidral chini jigdreh bhh gej bodoj bna

  37. Dr Bold says:

    saihan huuhen mun yumuu? end zahidal ilgeej baigaa nusnuud bigd uursdiiguu magtahiin, “hen ch haanaas ch harsan tsarailag bolovsroltoi, haana ch biye avch yavah chadvartai” gesen ene ugiig olon zahildaas unshlaa. tiim l mundag yum bol end yu hiij zahidal bicheed hutsaad uliad suugaan? gej asuumaar baina. ter mundag bolovsorlooroo setgeed, haa biye avch yvaha chadvaraa ashiglaad saihan amidral daa, chadahgui bol bitgii uursdiiguu magt ain? zahidal bichsen avgai sons, chi uneheer tiim mundag yum bol nuhruu ajilaas ni irehed ni ali bolomjooroo halamjlaad, iluu dutuu hov jiv yarihgui shig amraaj bai, bas hunii sex-ini amidral dogoldood ireheer hun ih uurtai bas stresstei boldog, hervee ta 2-ini dund sex-iin ul oilgoltsol bvl teriigee shiid oivuu?

  38. happy says:

    yamar ch ued hvnd naiz nuhud hamt olon l hereg boldog yum shvv. taniluud bish sain naiz l hvnd hani bolno shv. minii bodloor chi tertee tergui uuchilaad 2dah hvvhdee hvrtel gargasan baij omnoh hervvliig yarilgui martaacheee. ter yamar od hvvhen geheeree odii hvrtel ta nariin gold hervvl boloh yostoi gej….. bas 1 asuudal ni chi nuhruteigee sain yariltsad vzeldee hervvlgui taivan bj bgd yagad uurlaad bgaan setgel sanaag ni yu zovooj bn geedl yariltsaldaa medeej er hvn orhiin tergvvn hvnd 1ra ajil hiiged tsalin haana ch hvrehgui sanasan bodson ni heregjihgui bolhoor buhimddag bj bolno shdee deerees hani ijil ni omnoh hervvl uruuliig yariad l hardaad bvl hvnd hetsvv l bhdaa. harin hadmuudiin huvid bol chi ooroo l zohitsuulah asuudal gej bodoj bn.

  39. zPOST says:

    Чи зугээр л бүх зүйлийг өөрөө ирнэ гээд гэртээ байгаад байдаг юм бишүү. ажил хий, гадуур яв, хүн амьтантай харьц. хэн гэдэг чинь нийгмийн амьтан шүүдээ

  40. emegtei says:

    тэгэд тим лаг л юм бол гадаа гарч ажил хийгэчэ, хун хуний дургуй хургэд л өөрийгөө өрөвдүлэх гэд л ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.