Үнсүүлэх бол араар тавих биш гээд байна…

Сайн байцгаана уу? Та нарт хандсан учир нь би нөхөр 2 охинтойгоо бусдаас дутах зүйлгүй сайхан амьдардаг энгийн нэгэн айлын эхнэр, хүний амьдралд янз бүрийн юм тохиолддог ч энэ араар тавих гэдэг зүйл надад лав тохиолдохгүй гэж боддог байлаа. Тэгсэн чинь саяхан нөхрийнхөө утаснаас санаандгүй мессежнүүдийг нь хартал нэг ажлын газрынх нь бүсгүйн дугаараас ирсэн мессэж байсан юм. Ерөнхий утгыг нь бичихгүй бол хэтэрхий их нурших гээд байна л даа. Миний ойлгосноор бол унтаж хэвтсэн шинжгүй тэгээд тэр хүүхэн түрүүлж манай хүнийг түрүүлж өддөг шинжтэй байсан бас үнсэлцсэн байсан л даа тэгээд тэр хүүхэн нь минийх биш зүйлд шунаад яахав гээд орхие гэж бодож байна гэсэн мөртлөө аягүй маягтай байнга сээтэн хаясан мессэж бичдэг юм байна лээ, бас болоогүй ээ манай хүний утсыг дураараа нэгждэг юм байна лээ тэгээд бас чи ухаантай сайхан хувцасладаг сайхан залуу шүү гэсэн байсан. Энэ ганц бие хүүхнүүд ёстой айхтар юмаа гайгүй хөрөнгөтэй амьдралаа хүнээс дутахгүй аваад явчихдаг сайхан залуу байвал эхнэр хүүхэд нь бол хамаагүй юм шиг байна лээ хэрвээ бүсгүй хүн эр хүнийг түрүүлж өдөөд хамаг бүхнээ зориулъя гээд гүйгээд байхад эр хүний цөөхөн хэдхэн хувь нь л татгалзах байх гэж бодсон. Би ч хүн л болсон хойно нөхрөө хардаж уурлаад бөөн юм болсон тэгээд үнэнээ хэлвэл уучилна гэсэн чинь ярьж эхэлсэн. Тэгсэн чинь тэр хүүхэн өөрөө л намайг өөрт нь таалагддаг дотносоё гээд байсан тэгээд нэг л удаа үнсчихэе гэхээр нь өрөвдөөд үнсүүлцэн дахиад тэгэхээр нь би эхнэр хүүхэдтэй гээд нүүр өгөөгүй гэсэн гэж ярьсан. Тэгснээ юун сүртэй юм бэ? ганц үнсүүлсэн л байгаа биз энэ чинь араар тавих биш гээд бүр надаас өөрийгөө өмөөрөөд байхын.

Уг нь тэр мессэж нь бол унтаж хэвтээгүй ч гэсэн нэг биш удаа уулзаж үнсэлцсэн байгаа байхгүй юу тэгээд тэрийгээ унш нэг биш удаа л үнсэлцсэн байна ш дээ гэсэн чинь мессэжнүүдээ устгачаад хаана тийм юм байгаан гээд байгаамдаа хэрвээ намайг нэг залуу үнссэн бол араар тавих биш гээд тоохгүй өнгөрөөх юм байх. Та бүхэн юу гэж бодож байна уг нь би нэг их сүртэй юм биш юм чинь уучлая гээд уучилчихсан л даа гэхдээ л бодохоор уур хүрээд байхын өөрийнх нь буруу гэж огт бодохгүй байгаад гол учир нь байнаа. Энэ тэгээд араар тавих биш юмуу би юу ч болоогүй юм шиг тоохгүй өнгөрөөх байсан юм болов уу? Надад сэтгэлээсээ зөвлөгөө өгвөл маш их баярлана шүү…

секс.мн дээр ирсэн захидал

32 Comments

  1. dondogmaa says:

    эрчүүд баригддаг нь муухай. арчаагүй юм байж юугаа хийж хүүхэнтэй орооцолддогийн.
    олигтой эр бол цэвэрхэн л хийдэг байхгүй юу. хэтрүүлээд байдгийм шигээ. үе үе сэм сэмхэн ОК……

  2. shebet says:

    наад 2чин тодорхой болчиxсон л юм байна даа чи эртхэн арга хэмжээ авсан н дээр байxаа нэг унсээд онгорно гэжүү үгүйл болвуу бүцгүй мин

  3. Хэлчихье says:

    Зүгээр гэсэн хүмүүс нь өөрснөө тиймэрхүү явдал гаргадаг хүн. Зүгээргүй гэж байгаа нь тэд чамшиг л хүн.

  4. boogii13 says:

    Жирийн бүсгүй , Хөөрхөнөө 2 мундаг зөвлөлгөө өгсөн бна, энэ бүсгүйн зөвлөлгөөг даг даа.
    миний бодлоор нөхөр зүгээр нэг үнссэн гэх авч яваандаа учир ургуулж мэдэхээр 2 бна. эртхэн дээрхи 2-ийн зөвөлсөнөөр арга хэмжээ авдаа бүсгүй минь нөхөрөө алдаваа ,оройтвоо чамд амжилт хүсЬэ.

  5. wow says:

    2 лаа мсж бичилцээд зүгээр л үнсэлций. Нөхөр чинь яаж хүлээж авах нь вэ үзэх үү. nikii_tea@yahoo.com

  6. ame says:

    энэ хүүхнүүдийн гантс биө хүүхнүүд гэж ирээд л яридагийг ойлгохгүйн маа. ганц биө хүүхэн бүр явдалтай болж таархуу одоо! дургүй хүргэчлээ бна. тийм сүрхийн бол ганц биү хүүхнүүдэд алдчихгүйн тулд өөрөө олигтойхон үнсэлдээд сурчаач, тэгвэл нөхөр гуай чин өөр хүүхэнд үнсүүлэх гээд гүйхгүй блгүй. ийм хачин юм асууж бдаг, яг одоо босоод өөрийгөө толинд хар эсвэл.

  7. huurhunuu says:

    Худлаа даа бүсгүй минь.Чи нөхөртөй их итгэдэг болохоороо харддаггүй юм байна. Эрчүүдийг чанга л гараар барьж байвал зүгээр санагддаг. Жоохон сул тавьчих юм бол илүү юм хайгаал гүйчихдэг хүмүүс шүү.Харддаггүй, тааваар нь байлгадаг эхнэртэй эрчүүд их давардаг юм шиг байгаа юм.Учир нь манай эхнэр добрый юм чинь баригдчихгүй л бол тэр юу ч мэдэхгүй хэд бол хэдэн удаа ч хуурч болно гэж боддог гэж байгаа. Харин эсрэгээр хартай ууртай эхнэртэй эрчүүдийн толгойд яаж нэг эхнэртэй алуулчихгүйхан шиг хүүхэнтэй нэг л унтаж үзэх юмсан гэж бодож байдаг гэнэ лээ. Тиймээс эрчүүдийн түлхүүрийг нь тааруулж харицах нь эмэгтэйчүүд бидний гайхалтай авьяас шүү. Миний бодлоор чамд зөвлөхөд эрчүүд хэзээ ч үнэнээ хэлдэггүй хүмүүс. Үнэнийг хэлж асуудлыг хурцатгаж байсанаас нууж худлаа ярьж асуудлыг үүсгэж байсан нь дээр гэсэн бодолтой явдаг хүмүүс. Тиймээс тэр хүүхнээ өмгөөлж өмөөрч байна гэсэн үг. Ажил дээр нь очсон нь дээр. Ажил дээр нь очоод эхлээд нөхөртэйгөө уулзаад яах гэж ирснийг чинь асуувал нөгөө хүүхэнтэй чинь уулзая гэж хэл. Тэгэх үед нөхрөө сайн ажиллаарай. Мэдээж сандарч бүүр уурлах болно. Дахиад асуудал гаргавал би ингэж ирээд тэр хүүхний чинь нүүрийг урах болно шүү гэж хэлээд явчих. Нөхөр чинь нэг юм бодох л болно доо.

  8. mongol zaluu says:

    ээээ ийм зуйлд итгэх гэж уу. би эрэгтэй хун. эмэгтэй хунийг оровдож унсэж бснаа санахгуй бна. шууд л толгойд унтах бодол орно. энэ бол эр хуний араншин….

  9. Super says:

    Shaaltsdag yum bn. Chi genen baina daa.

  10. Onon says:

    Тэгээд чамайг ажлын чин залуу өдөөд тэгээд араас чин гуйгээд байвал чи яахав өрөвдөөд үнсээд үзэхгүй юу. Нөхөр чин тоохгуй байна гэж байхгүй. Боож үхэх шахахаа мэдэхгүй байж. Эрэгтэй хүмүүс ийм муухай. Тэхдээ надад бас ийм юм тохиолдсон. Би уурлаж уурлаж надад итгэ гээд байхаар н тэгсгээд орхисон чин харин их ингээд байвал балрах н байна шүү гэсэн үү яасан их сайн хүн болчих шиг санагдсан. Боломжтой үед н уучлах л хэрэгтэй

  11. sss says:

    наад 2-оо сайн хашираагаад өгөөч. тэгэхгүй бол улам л даварна. өөрөө тэгээд хууртагдсан санагдаад бвал 1сайхан залууг тэвэрч аваад үнсчих. харин нөхөртөө баригтчихваа

  12. nice says:

    их өр зөөлөн залуу бна. Өрөвдөөд үнсээд айн уйлж гуйвал унтах юм бна л да. Угаасаа унтсан бна л да. Гэхдээ шийдвэр бол чиний л гарт.

  13. hadgaa says:

    чи азтай хүүхэн бна. эртхэн мэдсэн бна. одоо сайн сэрэмжтэй чанга байгаарай.

  14. uba says:

    эрчүүдийн xувид бол нээг иx суртэй юм болоогуй л байна доо. болоогуй гэдэг факт бнаа, тэгээд цаашдийн асуудалдаа анxааралдаа, анxаарал алдаж болоxгуй, сиймxий гарвал магадгуй эр бна. унсэx битгий xэл ганц дурээд аваx зэрэгт бол зоxицуулаад сурчиxсан дэр. манай нэг найз анxний эxнэрээсээ салсан, ганц нэг удаагийн асуудлаас болоод. томилолтоор иx явдаг байсан юм. иx xайртай xосууд бие биедээ өндөр итгэлтэй, тэгээд өндрөөс унаxгуй юу. суулд xэн xэнийx ни амидрал бутэлтэй болоогуй. уг ни нэг иx гэр булээ суйтгэxээр суртэй юм биш байжээ гэдгийг буур суулд али али ни уxаарсан гэж бодож бна. урт xугацаанд бодвол. богино xугацаанд бодвол бас иx юм бнаа, xариу арга xэмжээ ав, тэр xууxэнтэй ни уулз, нөxрөө тэр xууxэнтэй ни чад, бас чи ч гэсэн ингэж яваx эрxтэй, ганц олдоx амидрал гэx мэт.

  15. Балбармаа says:

    за энд хүмүүс ихээхэн тэнэг юм бичиж, эхнэртэй залууг хүүхэн сонирхож болохгүй юу тээ? сонирхсоных нь хариуд баярлаач хар малаа энд тэнд захиа явуулж өөрийгөө энд байгаа амьдрла үзээгүй бацаануудын хорон үгээр утаж байхаар. Сонирхдог хүүхнүүд байдаг тэгээд яадаг юм.

    Оронд нь өөрийгөө сонирхолтой байлаг, залуу чинь харин овоо гар байна манай найз шиг л юм байна. өөрийгөө татаад авч чаддаг, амьдралаа алдахыг хүсдэггүй илэн далангүй байдаг. Хэрвээ нууж хаахаар зүйл болсон бол наадах чинь смс ээ аль хэдийнээ устгана. Чамд жаахан харуулж өөрийг чинь жаахан идэвхтэй байлгах гээд байгаа юм бишүү. тэгсэн та энд юм бичээд л сууж байдаг

  16. жирийн бүсгүй says:

    Амьдралыг хоёр хүн хамтарч босгодог. Харин юуг туулж, юуны ард гарч байж тэр амьдралыг босгосноо зөвхөн тэр хос л мэддэг. Бүх бэрхшээлийг даван туулаад арай гэж амьдрал тогтоод ирэх үед иймэрхүү бэрхшээл гарч ирдэг. Энэ үед эрчүүд хэнтэйгээ хамт юуг туулсанаа мартдаг гэж үү. Миний амьдралд ийм асуудал байдаггүй ч би энэ талаар нөхөртэйгээ нэг ярилцаж байсан юмдаг. Яагаад эрчүүд ингэж алддаг юм бол гэж асуусан. Эр хүн өөртөө хэт итгээд бүхнийг би чадчихлаа, цаашдаа ч чадна гэж бодоод ирэхээрээ хэнтэй хамт бүхнийг чадсан билээ гэдэгээ мартдаг байх гэж бодож байгаагаа хэлсэн. Энэ талаар юу бодож байгааг минь нөхөр маань мэдэж байх нь зөв гэж бодогдсоноос тэр л дээ. Би нөхрөө хүнтэй үнсэлцсэн байвал араар тависан гэж үзнэ. Хэрэв өрөвдөж байгаа бол өөрөөр туслах боломж бий. Харин үнсэлт бол нандин харьцааны нэг хэсэг. Дараа нь өрөвдөөд ганц унтсан гэх үү. Болохгүй шүү дээ. Ажил дээр очих талаар бодлоо хэлэхэд юуны түрүүнд тэгж гүйх хэрэггүй ээ. Нөхөртэйгээ л сайн ярилцаж нөхрийнхөө сэтгэлийг авч үлдэх нь чухал. Тэр хүүхэнд юу ч гэж хэлсэн ойлгохгүй. Харин ч гэр бүл чинь бат бэх биш юм байна, би гэр бүл салгасан алдаанд орохгүй юм байна, надаас өмнө эв түнжингүй байсан юм байна гэж ойлгоод улам шийдэмгий байх болно. Тэр хүүхнийг болиулах хүн нь чиний нөхөр. Харин өрөвдөөд үнсээд байх юм бол болино гэж тэр хүүхэнд байхгүй. Эр хүн эхнэртээ ямар их хайртайгаа ойлгуулбал ямар ч хүүхэн дагаад гүйгээд байхгүй. Нөхрөө л зөв бодолтой болго. Эцсийн цэгийг өөрөөр нь тавиул.

  17. .... says:

    цаадуул чин буруугаа хүлээхгүй тийм болохоор өөрийгөө бухимдуулах хэрэггүй. Огт тоохгүй өнгөрөөж бас болохгүй уучилчихсан юм бол дараагийн удаад ийм юм гаргуулахгүй бх талаас нь л нөхөртэйгөө ярилц тэрнээс биш уучилчаад дахин дахин энэ тухай яриад бвал дэмий бхө

  18. Er hun says:

    Өрөвдөөд унсэх ий … За 1 унсээд дараагийн удаа би эхнэртэй гээд холдсон гэнэ уу . Эхний удаадаа эхнэртэй гэдэгээ мартчихсан б,а л даа кэкэ. Далим гаргаад 1 2 удаа ажил дээр ни очоод уздээ яг эгзэгтэй мөчид ажил дарах дөхсөн эсвэл тсайний тсагаар ч юмуу… Гэнэт яаралтай ажил гарлаа хамт тийшээ очиэ гээд л кэкэ… Нөхөрөөс чини ямар хариу ирэх нуу ажихгуй юу наад 2 чини но той

  19. baagii says:

    erchuudiig huuhemseg bolon nen huuhemseg gej angildag gesen ter unen bhaa untdaggui yumaa gehed seetgenej l bgaa. mamai nohor bi chamaig araar chine tawihgui gej hudlaa yarij chadahgui ee. gehdee ger bul chamaigaa hezeed ehend tawina l gedeg yum. erchuud uulaasaa amidral ni togtood irheeree iluu doloo yum hardag ni unen l yum chine zaluuchuud bitgii hel owoo nor yaaj bn.nohruudiig heleltgui ehneruud ch tutahgui ee.

  20. busgui says:

    neeree ajil deer ni ochood yylz. ytsaar yarih msj bichsenii hereggui . yylzah yylzahdaa ajliin huniih ni hajyyd dyydaj gargaj bgaad yari . naad huuhen chin chamaig daragin ydaa ajlihan dynd shiwshgii ni delgeh ni gej aigad barag ooroo nohroos chin zygtah bolno . za amjilt zamiin huuhnuuded nohroo ogood yawuulna gej yu bdiin yamar byrhan bish de .

  21. busgui says:

    ajil deer ni ochood ter huuhentei ni yylzaad ahij manai nohriig erguulj eldew yanziin msj ed nar bichhin bol chamaig ajil dere baij suuh argagui boltol chin hashragad ogno shuu gej surduul . teged bas chamaig ehner huuhentei huniig erguuldgiig sonsood ajlihan chin chamaig oor nudeer harah bolnoo gej hel . nohroo cham shig huuhend zugeer 1 ogood yawuulchih huuhen bish gedgee ter hund oilgyyl.

  22. G.A says:

    dawraagaad bwal dawraal bn da odoonoos l sain arga hemjee awch ter huuhen muuhnii uchiriig olohgui bol 1 sex araar tawilt bish boltson l ywj bh bh shoo…..
    zaza tgd heheh itgemeer bval bas oor huntei unseltseed l bhgui yu hhahhahhh

  23. anonymous says:

    инээдтэйн чи тэгээд наад үгэнд нь итгээд байгаа юмуу? тодорхой шд эр хүн хэзээ үнсүүлчихээд больж байсан юм. наад 2 чинь явалддаг л юм байна шд. өдий насалчихаад яасан гэнэн тэнэг хүүхэн бэ чи!!!

  24. odgerel says:

    эр эмийн дундуур илжиг жороолж байдаг яасан авгай гэхээрээ ийм байдаг байна.Чи уурлалаа гээд бүхнийг шийдэж чадахгүй шүү дээ аль болох тайван бай

  25. happy says:

    hvniig orovdoj vnsene gej yu bhv dee. asuudal bvvr hurtsdaagui deer ni nuhruu ene asuudlaa tsegtsel gej helsen ni deer bhaa. ene udaad ingeed ongrooy ahij iim asuudal gargaj vnseltssen bvl oor yariatai shvv gedgiig ni sain oilguuul gehdee uurlamar bsn ch uurlaad orilood hereggui beye bariad taivan saihnaar heleed vz. nuhur chini udii bolgosn amidral ger bvlee nuraah teneg bish bhooo. za amjilt hvsey!!!

  26. sole says:

    ийм асуудалд эрчүүдийн сэтгэгдэлийг уншсан нь дээр.Darjaa,Someone 2 хэлчихсэн байна шүү дээ.

  27. ХАЙР says:

    нөхөр чинь юу яриад байгаан. эхнэртэй байж өөр эмэгтэйг үнсэх ёстой юмуу. эхнэр авсан л бол өөр эмэгтэйг үнсэж бас унтаж болохгүй гэдгээ мэддэг баймаар юм. чи тэхээр хэн болж таарч байна. манай залуучууд ингээл гомдмоор байдаг ш дээ. нэг юмандаа тууштай байж чадахгүй болж өгвөл илүү харж билүү долоож явах санаатай. уг нь дэлхийд монгол эр хүн шиг сайхан эрчүүд байхгүй л гэж боддог ш дээ би. УУЖУУ ТАЙВАН САЙХАН МОНГОЛ ЭРЧҮҮД МИНЬ ХААНА БАЙНА АА ТА НАР…

  28. Herlen says:

    huuhen shuuhan unesej yabdag bs l zabtai nuhur bn bas unseltshde tultal tiim agshind hursen bol hardmar l ym bnshde…bi uur ertei unseltsul chi yaj hulej abhu ged asugad uz yu gh n.

  29. bb says:

    ee naadah chini untaj hevtdiim bishuu,hudlaa yarij bna da,chi araaraa taviulj bna shde busgui mini

  30. Darjaa says:

    Ерөнхийдөө асуудлыг СҮР бадруулалгүй нөхөртөө хэлэх хэрэгтэй. Тоглоом шоглоомоор ч юмуу ямартай ч тэр мэссэж хүүхний талаар чи мэдсэн гэдгээ мэдэгдэх хэрэгтэй. Уур гомдлоор биш УХААНААР. Нөхөр чинь сайн хүн бол ойлгоод тэр асуудлаа ЦЭГлэнэ шүү дээ. Харин чи урдны эхнэр биш жаахан өөртөө анхаарал тавьж, СЕКСдээ болон амьдралдаа гэр бүлийн харьцаандаа АКТИВ байгаарай

  31. Someone says:

    Хүнийг өрөвдөж үнсэлцэнэ гэж юу байсан юм бэ? Би эрэгтэй. Ийм хүүхнүүдээс аль болох хол байхыг, өөрийгөө ойлгуулахыг хичээдэг. Араар тавилт биш гэх хүмүүс олон байх. Гэхдээ тэр чинь эрэгтэй хүн, асуудлыг шийдэх чадвартай байх ёстой. Одоо ямар нэгэн юм хийх гээд яахав дээ. Нөхөр чинь ойлгосон байгаасай л гэж найдахаас өөр аргагүй байх.

  32. Жагаа says:

    ганц нэг үнсэлтийн төлөө ингэж сүржигнэх хэрэггүй байхөө. Чамайг уурлалаа гээд юу ч өөрчлөгдөхгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.