Эр нөхрөө өмнөх эхнэртэй нь хардах хамгийн тэнэг хэрэг…

Нөхрийн тань амьдралд урьд өмнө нь болоод өнгөрсөн асуудал тэр чигээрээ л дуусах хэрэгтэй. Харин өнгөрсөнтэй нь хайртыгаа хардах нь тэнэг хэрэг юм. Ер нь ихэнх эмэгтэйчүүд энэ тал дээр нэлээд идэвхтэй байдаг шүү дээ. Харин одоо бол зөвхөн тантай хамт байгаа гэдгийг ойлгож, олон юм бодож санаагаа чилээх хэрэггүй.

  • Мэдсэн ч мэдээгүй юм шиг нүдэн балай чихэн дүлий явах шиг сайн зүйл гэж байхгүй. Иймд нөхрийнхөө өмнөх хайр дурлалын асуудлыг нь сөхөж мэдэх гэж оролдсоны хэрэггүй. Том гэлтгүй жижиг сажиг зүйлсийнх нь талаар бага мэдэх тусам танд өөрт чинь сэтгэл амар байх болно.
  • Ихэнх бүсгүйчүүд маань эрт орой хэзээ нэгэн цагт өмнөх эхнэртэйгээ ямар нэгэн байдлаар эргэж нийлэх бий дээ хэмээн сэтгэлдээ нууцхан түгшүүрийг тээж явдаг. Ингэж бодох шалтгааныг нөхөр тань өгөөд байна уу аль эсвэл асуудлын гол нь танд өөрт чинь байна уу? гэдгийг ялгаж салгаж ойлговол зохистой. Хэсэг хугацаанд энэ тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй болов уу.
  • Магадгүй нөхөр тань аятайхан аль эсвэл муудалцсан үедээ хуучин эхнэрийнхээ талаар эргэн дурсаж, тантай харьцуулж ярьдаг байж болох юм. Ийм тохиолдолд уурлаж бухимдсаны хэрэггүй. Учир нь хайрт тань ямар нэгэн далд санаа агуулаагүй. Харин ердөө өөрийгөө ховорхон эр гэдгээ мэдрүүлэх, улмаар энэ бүхэн нь танд сонирхолтой байна хэмээн бодсон хэрэг.
  • Хэрэв өмнөх эхнэр нь таны нөхөртэй хамт ажилладаг бол таны хувьд багагүй асуудалтай байх болно. Гэхдээ нэгэнт л салсан бол салсан. Эргэж зууралдах хэрэг нөхөрт тань байхгүй шүү дээ. Иймд аль болох олон юм бодолгүй сэтгэл санаагаар өөдрөг байх хэрэгтэй. Хайртдаа итгэсэн итгэлээ алдаж болохгүй юм шүү.

/Хань/

6 Comments

  1. zochin says:

    tiin tegeed gargasan ganta huuhdee avaad yavqh chqdqlgui. ochiod ir mngu avaad ir hed honood hool ideed ir gej tsarai aldaad yavuulj l bdag tenegee

  2. google says:

    Busguichuudee nz zaluugiinhaa Yahoo ID-g shalgah bolomj baidag yum bn. Hamgiin gol ni daraallaar ni hiih heregtei yum bnlee shuu. http://passhack.blog.gogo.mn/index.html

  3. teneg huuchin ehneruud says:

    huuchin ehneruud archaagui,ajilgui,aashtai,shunaltaidaa,bas gants huuhed gargaad shuud gahai shig targan boldog bolohooroo nuhurtuu hayagddag yum ihenhi ni.

    manai nuhriin huuchin avgai ni bid 2iig hamt untlaa gej uurladag gesen unen eruul bish avgai shuu ter neeree.

  4. jamgan says:

    Эр бэлэг эрхтэн томруулах үйлчилгээтэй Mens club гэдэг бэлдмэл зарна. Найдвартай үйлчилнэ. Цусны даралт ихтэй хүмүүс ууж болохгүй. Нэр сар уух нь нэг курс болно. Нэг сарынх нь 45000₮ . Утас 88127955

  5. Билгээ says:

    Яг ингэж амьдралыг хар дарсан зүүд болгож байгаа эрчүүд ч олон л байгаа шүү дээ. Эм хүнээс цааш эрчүүд ч энэ амьдралд бэрхшээл нэмж, олон эмэгтэй сэтгэлдээ тамд л амьдарч байгаа байх гэж бодож байна.

  6. er hun says:

    hanilj yavaad aldsan ni hargui yavsanii har gai yu daa huu.. ardiin duunaas

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.