Одоо хүртэл би чамд хайртай…

011

Сайн байна уу Хайрт Н. минь энэ өдрийн захиа очих өдрийн мэндийг чамд хүргэе. Энэ захиаг чи минь уншиж байгаа бол өнөөдөр төрсөн өдөр чинь болж 23 нас хүрсэн гэсэн үг. Би урьд нь нэг ч удаа хүнд захиа бичиж байгаагүй. Энэ миний анхны хүнд бичиж байгаа захиа. Анхны захианы минь эзэн чи минь байгаад маш их баяртай байна. Миний амьдрал чамтай учирхаас өмнө ганцаардмал, уйтгар гунигт автсан өдөр хоногийг нэг л хэвийн дэмий өнгөрөөдөг байсан. Харин тэр өдөр чамтайгаа учирсандаа баяртай байна. Миний зүрх яагаад ч юм өөрийн эрхгүй догдолж, чамдаа татагдаж нэг л дулаахан тайван мэдрэмжийг чамаасаа мэдэрч байсан. Яагаад энэ бүсгүйд би ингэж их татагдана вэ гэж өөртөө байнга асуулт тавьдаг байсан. Чи минь миний өмнө охидуудаас өөр онцгой нэгэн болохыг ойлгож, энэ л бүсгүйг насан туршдаа хайрлаж, халамжилж үргэлж түүнтэй хамт байх ёстой юм байна гэдгээ ухаарсан.

Чиний 1-р курсын дүр төрх чинь одоо хүртэл сэтгэлд минь хадгалаастай байдаг. Тэр цэнхэр даашинз, нүдний шилээ зүүгээд сургуулийн шатаар явж байгаа байдал гээд бүх зүйлийг чинь би маш сайн тод санадаг. Чамтайгаа хамт байхдаа би их олон зүйлийг ойлгож ухаардаг юм. Чи минь миний алдаа дутагдлыг хэлж, зөвлөгөө өгдөгт чинь би маш их баярладаг. Мөн чамдаа хайнга хэнэггүй хандаж байсанд намайгаа уучлаарай. Би чиний тэр инээмсэглэл, инээд, эрхэлж байгаа харц, уурласан үедээ хэлдэг үгс, тэр хамар, тэр үнсэлт гээд бүгдийг чинь хайрладаг. Цаашдаа би чамайгаа үргэлж хайрлана, хайрласаар ч байх болно. Чи бол миний нөгөө тал шүү, чи минь байхгүй бол би хагас л хүн гэсэн үг. Би чамд хайртай. Хайрт Д-с чинь.

****

Хэрвээ чи энэ захиаг санаж байгаа бол одоо би хүртэл хадгалдаг чамайг санаж бодсон үедээ уншдаг. Чи над урьд нь хэлж байсан. Надтай үерхээд надаас салсан охид удалгүй заяаны ханиа олдог гэж хэлж байсан. Харин би олоогүй. Чамайг хүлээж чиний эргэн тойронд чамайг нууцхан хардаг байсан. Бас чиний фэйсбүүкийг нууцаар үздэг байсан. Намайг уучлаарай. Гэхдээ би чамайг ойлгосон бас мэдэрсэн. Чи маш олон охидтой сээтэгнэж тэд нартай холбоотой байдаг юм байна лээ. Гэхдээ одоо би ахиж чиний хувийн нууцыг үзэхгүй ээ. Бас чи хамт ажилдаг бүсгүйтэйгээ саяхнаас үерхдэг болсныг чинь би мэдсэн.

Гэхдээ би энийг чиний фэйсбүүкээс мэдээгүй шүү. Хэдхэн хоногийн өмнө Central tower-н өмнө чамайг би харсан юм. Дотроо маш их харамлаж бас дотроо уйлж байсныг нуухгүй ээ. Тэр үед би чамайг хараад сууж байсныг чи мэдэх үү? Чи эргэн тойрноо анзаарах сөхөө байхгүй тэр бүсгүйтэйгээ хамт зургаа авахуулаад л. Чи сайхан харагдаж байна лээ. Чамд аз жаргал сайн сайхныг хүсье. Бид эргээд хамтдаа байхад дэндүү оройтжээ. Намайг уучлаарай.

Цаг хугацааг буцааж болдог бол /оюутан үеийн тэр л мөчдөө/ эргэж очих юмсан. Тэгээд чамтай учирч миний анхны хайр минь бүтэх байсан болуу? Одоо хүртэл би чамд хайртай…

13 Comments

  1. tami says:

    Yoo iim zviliin uchriig olj unshij chadahgvi ymnuud bj yunda tenegee gaihuulaad comment bicheed bdiin boloo.ehleed nuguu hvniihee zahiag l bichsen bna shd.daraa n door n uuruu bichsen bna shdee.

  2. Helen says:

    Oilgoj ydaad bh yu bnaa …ehleed ter huniihee ugsun zahiag in bichsen bga bizde .harin daraa uuriin uzel bodloo ilerhiilj bichsen bhad ,,yun lesbi..

  3. uka says:

    Ene odoo lesbi yumuu? Uchir bituuleg yum bichdeg har hov ve

  4. Бүжин says:

    Өөрт нь хэлчээч ингэж шаналж суухаар. Тэгээд наад сэтгэл зүрхээ нэг тийш нь болгохгүй юу. Ингээд байгаад байвал байгаад л байна. Чи хүнтэй суусан ч наад залуугаа бодсон хэвээрээ л байна. Өнгөрсөндөө гацаад өнгөрсөн харилцаагаа шийдэж амжаагүй тохиолдолд шинэ харилцаанд ороход хүндрэлтэй болдог. Иймэрхүү тохиолдолд мэдээж хүн болгон л чамайг одоо март наадхаа гэж зөвлөх нь амархан бөгөөд энгийн сонсогдож байгаач чамд өөрт чинь тийм амархан энгийн зүйл огт биш.
    Хаанаас уншсанаа санахгүй байна. Нэг залуу 20 жилийн өмнө сургуульд байхдаа үерхэж байсан охиноо огт мартдаггүй байсан бөгөөд хуриман дээрээ ч анхны хүүхдээ төрөхөд ч түүнийгээ бодсоор байж л дээ. Тэгээд өөрөө энэ байдлаасаа гарахын тулд уйгагүй хайсны хүчинд нөгөө эмэгтэйгээ олжээ. Мэдээж нөгөө эмэгтэй гэр бүлтэй болсон байгаа. Тэд уулзаж ярилцаад өнгөрснөө дурсаж яагаад салах болсон, юу гэж хэлсэн юу гэж боддог байсан гээд хамаг юмаа л ярилцжээ. Ингэсний дараа нөгөө эмэгтэй өөрт нь огт хайртай байгаагүй зүгээр л залуу насны томоогүйтэл шохоорхол байсан гэдгээ хэлсэн байна.Залуу огт эмзэглээгүй бөгөөд харин ч түүний сэтгэл нь хөнгөрч шийдэгдээгүй асуудал шийдэгдсэн байна. Чи энэ залуу шиг өчнөөн жил дотроо шаналж явах уу эсвэл эртхэн асуудлаа шийдэж доторхоо цэвэрлэх үү гэдгээ бодоорой. Тэр чамд хайргүй ч байсан хамаагүй. Чи л өөрөө өөртөө тусалж байна цааш хөдлөх хэрэгтэй байна гэдгээ ойлгох хэрэгтэй.

  5. harlaaldaa says:

    mart mart ter n deer iimel bjdee geel orhi martahgv bol ger bvliin asuudal vvsnedee

  6. hm says:

    Er yumuu em yumuu bicheed bgaa hun? 

  7. hmmm says:

    nairuulgatai l baishd. Oilgood unshaach. ehleed nuguu huniihee umnu ni ugj baisan zahiag bichsen bgaa bizdee

  8. zahidalii ezend says:

    yasan hetsuu ym bichdeg huuhed be? chi yadaj bhad yag minii bichij bsan zahiatai adilhan, er ni l buh ym ni nadtai ih tustei bailaa nernii useg hurtel shuu daanch ter maani mgl-d bhgui

  9. Monroe says:

    yamar ch hereggui zuil bn

  10. 234 says:

    Hairiig hvniih bolsnoor alddagvie. Hvnd iim saihan uguumuruur durlaj odoog hvrtel hairlana gedeg chinii hamgiin saihan zvil gej bodoj bna. 

  11. otgoo says:

    yu bolood ungurwuu?

  12. chingun_27 says:

    Ened hun aldaa gargaj bichihees iluu hunii setgel ymar uujim hair ymar unr tsentei um be l gj bdaa. Ternees ene humuuses useg alfaa, nairulga haisangui. 

  13. Govi hangai says:

    18tanguudaas doloondor yum bitchih yuma ooroo! Bodwol chi 50 talig nasalj ywaa blgui

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.